Contenu connexe
Similaire à Lecture 8.2019 2020 (18)
Lecture 8.2019 2020
- 20. Энэ нь тодорхой хэмжээний бүтээгдэхүүн
үйлдвэрлэх боломжит орцуудын хослолыг харуулсан
муруй юм.
Изоквант муруй нь хөдөлмөр капитал гэсэн
орцуудыг ашиглаад яг ижил у гэсэн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж чадах бүх (L,К) гэсэн боломжит
хослолуудыг харуулж чаддаг.
Изоквант муруйн ерөнхий шинж чанарыг өмнөх
хэсэгт үзсэн хэрэглэгчдийн ялгаагүйн муруйн онцлог
шинжүүдтэй ижилхэн байдлаар ойлгож болно.
- 21. Изоквант нь пүүсийн хувьд ашиглагдах хөдөлмөр,
капитал гэсэн хоёр орцын хувьд яригддаг бол
ялгаагүйн муруй нь хэрэглэгчийн хувьд авч хэрэглэх
x1,x2 гэсэн хоёр бүтээгдэхүүний хувьд яригддаг
гэдгээрээ ялгаатай юм.
Бид гол төлөв изоквантуудыг зөв төлөв байдалтай
таашаалын нэгэн адил гүдгэр ба монотон чанартай
гэж таамагладаг.
Изоквантын хүснэгт нь уг хоёр орцыг янз бүрээр
хослуулан хэрэглэхэд гарах хамгийн их бүтээгдэхүүн
үйлдвэрлэх хэмжээг харуулж байна.
- 22. Изоквантын хүснэгт
Капитал ( K)
Хөдөлмөр (L) 1 2 3 4 5
1 20 40 55 65 75
2 40 60 75 85 90
3 55 75 90 100 105
4 65 85 100 110 115
5 75 90 105 115 120
- 31. Кобби- Дугласын үйлдвэрлэлийн функц нь f(K,L)
=ALαKβ байна.
Үүнд: L- хөдөлмөр , K- капитал A; α; β- эерэг
утгатай тогтмол
Кобби- Дугласын үйлдвэрлэлийн функцийн шинж
чанаруудыг авч үзье.
Үүнд:
Кобби - Дугласын үйлдвэрлэлийн функц нь нэгэн
төрлийн, α+β зэрэгтэй функц юм.
- 32. Хэрэв α+β=1 бол үйлдвэрлэлийн тогтмол үр
өгөөжтэй.
Хэрэв α+β>1 бол өсөх үр өгөөжтэй
Хэрэв α+β<1 бол буурах үр өгөөжтэй.
Бидний өмнө үзсэнээр ханамжийн функцэд
тоон утга нэг их чухал биш байсан бол
үйлдвэрлэлийн функцын хувьд тоон утга их
нөлөөлөлтэй байх болно.
Тийм учраас бид функцэд байгаа параметрүүдийг
тооцох хэрэгтэйгэсэн үг. Тухайлбал А параметр нь
үйлдвэрлэлийн хүрээг харуулдаг бол α, β
параметрүүд нь орцууд өөрчлөгдөхөд гарцын хэмжээ
яаж хувирч өөрчлөгдөхийг харуулж байдаг.
- 41. 3. Үйлдвэрлэлийн хугацаа, MRTS
Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах
хугацаагаар нь богино ба урт хугацааны гэж ангилж
үздэг.
Үйлдвэрлэлд оролцож байгаа орцууд нь бүгдээрээ
хувьсаж өөрчлөгдөх боломжтой хугацааг урт хугацаа
гээд орцууд бүгдээрээ хувьсаж өөрчлөгдөх боломжгүй
ядаж нэг нь өөрчлөгдөх боломжтой бол үйлдвэрлэлийн
богино хугацаа гэж нэрлэдэг.
Үйлдвэрлэлийн богино хугацаанд үр өгөөж буурах
хуулийн тухай ярилцдаг бол урт хугацаанд
өргөжилтийн үр өгөөж гэсэн ойлголт гарч ирдэг.
- 51. Энэ нь үйлдвэрлэлийн орцуудыг тодорхой
хэмжээгээр нэмэгдүүлэхэд гарцын хэмжээнд ямар
өөрчлөлт орсноор тодорхойлогддог.
Үйлдвэрлэлийн урт хугацааг авч дэлгэрүүлж авч үзье.
Үйлдвэрлэлийн өргөжилтийг өсөж буй, тогтмол,
буурч буй гэсэн хэлбэртэй байж болно гэж үздэг.
Үүнийг үйлдвэрлэлийн функц ашиглан тайлбарлаж
болно.
- 52. Y = f (L,K) гэсэн функц өгөгдсөн байхад орцуудыг
нь тодорхой m тоо дахин нэмэгдүүлэхэд гарцын
хэмжээ нь түүнээс илүүгээр нэмэгдэж ту>f(тL,тК)
болж байвал өсөж буй өргөжилтийн үр өгөөжтэй,
ту=f(тL,тК) болбол тогтмол өргөжилтийн үр
өгөөжтэй ту>f(тL,тК) болж байвал буурч буй
өргөжилгийн үр өгөөжтэй гэсэн үг.
- 61. Үйлдвэрлэлийн орцууд өөрчлөгдөхөд
бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгдөх бөгөөд үүнийг
орцуудын ахиу бүгээгдэхүүн гэж нэрлэдэг.
Тухайлбал L гэсэн орц нэгжээр өөрчлөгдөхөд
бүтээгдэхүүний хэмжээ хичнээн нэгжээр
өөрчлөгдөхийг хөдөлмөрийн ахиу бүтэээгдэхүүн гэж
нэрлэх бөгөөд МРL гэж тэмдэглэдэг.
MPL=
- 62. Мөн К гэсэн орцыг нэгжээр өорчлөхөд у
бүтээгдэхүүгий хэмжээ хичнээн нэгжээр
өөрчлөгдөхийг капиталын ахиу бүтээгдэхүүн гэж
нэрлэх бөгөөд үүнийг MPK гэж тэмдэглэдэг.
Дээрх ахиу бүтээгдэхүүний тухай асуудал нь мөн л
бидний өмнөх хэсэгт үзсэн ахиу ханамжийн тухай
ойлголттой ижил юм. Бидний авч үзэж байгаа
хөдөлмөр, капитал гэсэн орцууд нь хоорондоо урвуу
хамааралтай
MPK =
- 63. Энэ нь нэг орцыг нэмж ашиглахад нөгөө орцыг
багасгаж ашиглах хэрэгтэй гэдгийг изоквант муруй
дээрээс тодорхой харагддаг.
Тэгвэл хөдөлмөр капитал гэсэн орцын нэгэнд
өөрчлөлт ороход нөгөөд нь өөрчлөлт бөгөөд үүнийг
техник орлуулалтын ахиу харьцаа гэсэн ойлголтоор
тайлбарладаг. Үүнийг МRТS гэж тэмдэглэнэ.
Энэ нь изоквант муруйн налалтыг илэрхийлэх
буюу L гэсэн орц нэгжээр өөрчлөгдөхөд К гэсэн
орц хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулдаг.
- 65. Энэ нь орцуудын харьцаа өөрчлөгдөх
бүтээгдэхүүний хэмжээнд өөрчлөлт орохгүй.
Ү хэмжээний бүтээгдэхүүнийг янз бүрийн (L,К)
гэсэн хослолоор үйлдвэрлэж болдог гэсэн изоквантын
тодорхойлолтоос гарч ирдэг.
Тэгвэл:
болно.
- 67. Техник орлуулалтын ахиу харьцаа гэдэг нь
изоквантын тухайн цэг дэхь шүргэгчийн налалтаар
хэмжигдэнэ.
Гол төлөв техник орлуулалтын ахиу харьцаа
(MRTS) изоквантын муруйн дагуу буурдаг.
Учир нь бид изоквантын муруйг гүдгэр гэж үздэг.