SlideShare une entreprise Scribd logo
1  sur  5
БИЛЛ ГЭЙТС хэрхэн ажиллаж хэдэн төгрөг олдог вэ?
Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри . Гэйтс, Англи хэл: William Henry "Bill"
Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ
хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн
байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод тйЬжээ. Аав нь
өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн
сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид
байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж
байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд
Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисой байна.
Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтрай Майкрософт компаниа байгуулжээ.
   Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэнд хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997
оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.
   Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж,
Форчүн түүнийг Америкийн тэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ
баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн
мэргэн ухааныг олж чадна" гэж. хэлсэнд нь оршино.
   Техник технологийн дэвшил нь шинэчлэгчдийн цуцашгүй хөдөлмөрийн дүнд
бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхийл тэргүүний санааг нэгтгэн гарамгай
бүтээлээ буй болгодог. Уүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр
удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн
оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг. Гейтс Харвардын
математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож,
үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр
шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс ороц даяар аялан явж,
хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Вашингтоны их сургуулийн оюутан
Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоѐр сайн найзууд,
компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн
тавилан хааш эргэх байсныг бүү мэд. Аллен тэр хоѐр өдөр шөнөгүй гүрийсээр
бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг
борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, AT энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй
давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд
орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч
мэдэхгүй микро компани Майщюсофтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач
гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл
компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг
ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д
таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав. ҮС бүтээхэд
гарсан бүх зардпыг ИБМ телнө, үйлдвэрлэсэн PC дээ зөвхөн ДОС- ыг дагуулна,
борлосон компьютер бүрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад
Майкрософт бүрэн эрх чөлөөг эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн
зүйлүүдийг зөвшөерүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино
хугацаанд хүчирхэгжсэн Майкрософттийм боломж олгосонгүй, 1981 онд бүх
хегжингүй орон PC үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй,
шууд л ДОС-ЫГ сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч
мөн адил.
   Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист
боллоо. Хөерхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл
түүнд 4 тэрбумыг егөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар
эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг
писи өер ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт
Виндовс 3.1-ийггаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол
мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн ур дүн. Тиймдээ ч Гейтсийг
программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болон
олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн
манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ
болох Браузерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлеө. Гэтэл
Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгүй
браузер бүтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг
хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирусийн эсрэг программ, ялгагдах
бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Интернэт Эксплорер
1.0 мэндэллээ. Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын
ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ
браузерээ Виндовс дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас
браузер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Виндовстэй
хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүсзөвхөн Майкрософтын
бүтээгдэхүүнийгаваххэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс
Майкрософтоос өер программын компани байдгийг ч мартах дехөв. АНУ- ын Шүүх
Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний
бүтээлийгхуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц
арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм. Удалгүй бас нэг монополист алхам
хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх
шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Ворд, хүснэгтийн Эксел, элдэв
танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн
Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлүк гээд л байхгүй юм байхгүй.
Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний
асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын засгийн газар гэв гэнэт
электроникийн тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их херөнге
оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь
компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган
нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдийг Гейтс хуу хамжээ.
   1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософт руу довтолж гарсан. Эксплорер
браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, үнэгүй егч байгаа нь бусад компанид
браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж
байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоѐрыг салгаж, тус тусад нь
зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй. Компьютертэй
болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүрдэг. Виндовс, Эксплорер,
Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон.
Өдгөө тэр бүтээгдэхүүнийг вь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд
ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол программууд 300-
1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг
үнэгуй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын
программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. Хэрэв авдаг бол Гейтс
одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт
программаа хувилж олшруулах боломжгуй болгохоор шамдан ажиллаж байна.
Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйжоф
Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8
настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ.
Мен хардвэйрийн өргөн салбарлуу довтолж', компьютерийн элдэв тоноглолыг
хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил,
Милленим Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд
өргөн барьсан байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб
Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд
хүрэх аж.
   Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм. Гэртээ хариад
компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан
бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг
ирэхэд өөрөө онгойно, өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар
ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хүчилтөрөгчийн хэмжээ,
цэвэр байдал автоматаар зохицуулагдана.ямар нэг юм болохгүй болбол
компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим
хангинана, ор нь бүүвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу
араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37 насандаа программч бүсгүй
Мелинда Фремчтэй гэрлэсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь
хоол бэлтгэхгүй байхыгтушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан
орж ирнэ. Хүүхдүүдээ бүтэн нэрээр нь дуудаж, ажилтандаа хандах мэт харилцана.
Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал нь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө.
Албан хаагчдынхаа гэр лүү нь байнга утасдаж, и мэйл явуулдаг. Гэрлэхээсээ өмнө
бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Хоногт гурав дөрөвхөн цагийг л
нойронд зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихпөө гэдэг. Их төлөв
нэг зэрэг хоѐр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд
биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин
барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сууний хайрцгаар
дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ
том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн
зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар
хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй. Түүний удирдлагын систем гайхалтай.
Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг
тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт
мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харилцана. Жилд
тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм.

Contenu connexe

En vedette

PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Applitools
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at WorkGetSmarter
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...DevGAMM Conference
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationErica Santiago
 

En vedette (20)

PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 
ChatGPT webinar slides
ChatGPT webinar slidesChatGPT webinar slides
ChatGPT webinar slides
 
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike RoutesMore than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy Presentation
 

билл гэйтс

  • 1. БИЛЛ ГЭЙТС хэрхэн ажиллаж хэдэн төгрөг олдог вэ? Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри . Гэйтс, Англи хэл: William Henry "Bill" Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод тйЬжээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисой байна. Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтрай Майкрософт компаниа байгуулжээ. Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэнд хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм. Билл Гейтс 1993 онд жилд тэрбум давсан орлоготой ажиллах чадвартай болж, Форчүн түүнийг Америкийн тэргүүн баян гэж зарласан билээ. Амжилтад хүрэхдээ баримталсан зарчим нь "Удирдагч байх гэхээсээ илүү бусдыг зөв дагаж чаддаг хүн мэргэн ухааныг олж чадна" гэж. хэлсэнд нь оршино. Техник технологийн дэвшил нь шинэчлэгчдийн цуцашгүй хөдөлмөрийн дүнд бий болсон бөгөөд Гейтс тэдний бүхийл тэргүүний санааг нэгтгэн гарамгай бүтээлээ буй болгодог. Уүнд түүний хурц ухаан, эвлэг чадвар их нөлөөлсөн. Тэр удирдагчийнхаа хувьд хатуу чанд бодлого явуулдаггүй агаад, зөвхөн техникийн оновчтой шийдэлд чамбай хандахыг ажилтнуудаасаа хүсдэг. Гейтс Харвардын математикийн факультетэд байхдаа компьютерийн асуудлыг яггүй сонирхож, үүнийг л хамаг ирээдүй минь гэж үзжээ. Программ хангамжийн бизнес эрхлэхээр шийдэж, 1975 онд Майкрософт компани байгуулав. Улс ороц даяар аялан явж, хамтран ажиллах залуу авьяастнуудыг хайжээ. Вашингтоны их сургуулийн оюутан Пол Алленыг олсон нь азтай хэрэг байлаа. Гейт Аллен хоѐр сайн найзууд, компанийг хамтран эзэмшигч болов. Сод чадвартан Аллен байгаагүй бол Гейтсийн тавилан хааш эргэх байсныг бүү мэд. Аллен тэр хоѐр өдөр шөнөгүй гүрийсээр бейсик хэлний сайжруулсан хувилбарыг гаргаж ирэв. Биллийн ээж бүтээгдэхүүнийг
  • 2. борлуулна гэдэг байсан бөгөөд ИБМ, AT энд Ти -гийн удирдлагаас ч сүрдэлгүй давхиж ороод ухуулж гардаг байлаа. Персональ компьютерийн өргөн үйлдвэрлэлд орохоор шийдсэн ИБМ үйлдлийн системийн (ҮС) шалгаруулалтдаа хэний ч мэдэхгүй микро компани Майщюсофтыг урьсан нь ээжийн сурталчилгааны ач гэлтэй. Шинэ санааг ажиглан судалж нэгтгэн тоймлож чаддаг Гейтс Сиэтл компьютер Продактс компани ДОС гээч ҮС бүтээгээд амжилт олоогүйг ашиглахаар шийдэв. Түүнийг худалдан авч, боловсронгуй болгосон нь ИБМ-д таалагджээ. Зальт Билл ИБМ -тэй үлэмж хожоотой гэрээ байгуулав. ҮС бүтээхэд гарсан бүх зардпыг ИБМ телнө, үйлдвэрлэсэн PC дээ зөвхөн ДОС- ыг дагуулна, борлосон компьютер бүрээс 1 Майкрософт хувь авна, ДОС-ыг худалдахад Майкрософт бүрэн эрх чөлөөг эдлэх ба үүнээс ИБМ нэг ч цент авахгүй гэсэн зүйлүүдийг зөвшөерүүлж чаджээ. Хожим ИБМ гэрээг өөрчлөхийг хүссэн ч, богино хугацаанд хүчирхэгжсэн Майкрософттийм боломж олгосонгүй, 1981 онд бүх хегжингүй орон PC үйлдвэрлэх болж, гэхдээ цаг хожихын тулд шинэ ҮС зохиолгүй, шууд л ДОС-ЫГ сонгож байв. Компек, Делл, Хьюлетт Паккард гээд том фирмүүд ч мөн адил. Дэлхийн компьютерийн 80 хувьд ДОС суугдаж, Гейтс тэрбумтан, монополист боллоо. Хөерхий Пол Аллен хэт ачаалалтай ажилласнаас сулран доройтож, Билл түүнд 4 тэрбумыг егөөд эрх, акциас нь татгалзуулснаар компаниа ганцаар эзэмшив. Аллений авьяасыг шинэ мэргэжилтнүүд орлолоо. Гэвч Эпел, Некст зэрэг писи өер ҮС-ээр ажиллаж байв. ДОС ч хоцрогдож эхэллээ. Гэтэл Майкрософт Виндовс 3.1-ийггаргаж ирлээ, өрсөлдөгчиддөө хямд бэлэг барив. Виндовс бол мянга мянган ажилтны 10 жилийн хөдөлмөрийн ур дүн. Тиймдээ ч Гейтсийг программ хангамжийн хаан болгож чадлаа.1990 оны эхээр электрон шуудан болон олон улсын компьютерийн нэгдсэн сүлжээ хөгжиж эхэллээ. Хөгжил дэвшлийн манлайд явах нь л чухал гэдэг Гейтс сүлжээ рүү дайрав. Интернет үзэх программ болох Браузерийг хэн сайн бүтээх вэ гэсэн зарлаагүй уралдаан өрнөлеө. Гэтэл Майкрософтоос өмнө Нетскэйп комьюникэйшнз комнани Навигатор хэмээх давгүй браузер бүтээчихлээ. Гейтс сайжралд орлоо. Спайглэн компаний программыг хуулбарлахад хүрлээ. Нэмж шинэ үйлдлүүд, вирусийн эсрэг программ, ялгагдах
  • 3. бусад зүйлүүдийг суурилуулан, өөрийн болгож авлаа. Ийнхүү Интернэт Эксплорер 1.0 мэндэллээ. Гэвч энэ программ шууд гүйлгээгээр бол компанид нэг ч долларын ашиг авчраагүй юм. Учир нь Майкрософт өрсөлдөгчдийг өндийлгөхгүй гэсэндээ браузерээ Виндовс дагуулан үнэгүй түгээж байлаа. Хэрэглэгчид бусад компаниас браузер авах ямар ч шаардлагагүй болов. Тэртэй тэргүй монополь ҮС Виндовстэй хамт хүрээд ирж байгаа хойно. Ингэснээр хүмүүсзөвхөн Майкрософтын бүтээгдэхүүнийгаваххэрэгтэй гэсэн бодлыг төрүүлэв. Аажимдаа хүмүүс Майкрософтоос өер программын компани байдгийг ч мартах дехөв. АНУ- ын Шүүх Яам шинэ монополь төрсөнд түгшиж, Гейтсийг Спайглэний бүтээлийгхуулбарласан гэж хэрэгт татлаа. Гэвч амжилт олсонгүй. Ажлын өвөрмөц арга барилаа цаашид ч Гейтс орхиогүй юм. Удалгүй бас нэг монополист алхам хийв. Худалдаанд гаргасан МС Офис хэмээх багц программ нь бичиг хэргийн бүх шаардлагыг хангаж байлаа. Түүнд нь эх бэлдэх Ворд, хүснэгтийн Эксел, элдэв танилцуулга, чимэг хийх Пауэр Поинт, вэб сайтын Фронт Пэйж, өгөгдлийн сангийн Аксисс, имэйл бичих, ажлын хуваарь зохиох Аутлүк гээд л байхгүй юм байхгүй. Гейтс Энэтхэгээс нэлээд компьютерчийг цагаачлуулснаар боловсон хүчний асуудлаа сонирхолтой шийдсэн. Энэтхэг улсын засгийн газар гэв гэнэт электроникийн тэргүүний гүрэн болно хэмээгээд уг салбарт асар их херөнге оруулсан билээ. Дараагийн засгийн газрууд ч хичээсээр буй Үр дүнд нь компыотерийн хотхон сүндэрлэж, олон мянган нарийн мэргэжилтэн бэлтгэгдсэн. Тэдгээрийн гайгүйчүүдийг Гейтс хуу хамжээ. 1995 оноос эхлэн Америкийн шүүх Майкрософт руу довтолж гарсан. Эксплорер браузерийг Виндовсэд хавсарган дагуулж, үнэгүй егч байгаа нь бусад компанид браузер бүтээх, худалдах боломжийг олгохгүй байна, монопольчлох үйлдэл болж байна гэж шүүх буруутгалаа. Эксплорер, Виндоуз хоѐрыг салгаж, тус тусад нь зарах хэрэгтэй гэж тулгав. Гэвч Гейтс өөрийнхөөрөө зүтгэсээр буй. Компьютертэй болгон Майкрософтын бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүрдэг. Виндовс, Эксплорер, Офис зэрэг монополь программынхаа ачаар Гейтс дэлхийн том баян болсон. Өдгөө тэр бүтээгдэхүүнийг вь зүй бусаар хувилан ашиглаж буйн эсрэг тэмцэлд ихээхэн хүчин чармайлтаа зориулж байна. Майкрософтын гол программууд 300-
  • 4. 1000 гаруй долларын үнэтэй. Гэтэл хөгжингүй орнуудаас бусдад уг программуудыг үнэгуй л олшруулж ашиглаж байгаа. Жишээ нь, Хятадад Майкрософтын программыг худалдан авсан хүн нэг ч байдаггүй аж. Хэрэв авдаг бол Гейтс одоогийнхоосоо 10 дахин баян байж болох асан. Тиймээс Майкрософт программаа хувилж олшруулах боломжгуй болгохоор шамдан ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын асар ирээдүйтэй зах зээл рүү орж, Эйж оф Эмиаер, Эйжоф Мифоложи, Данжн сиж, Райз оф зэрэг супер тоглоомууд бүтээсэн. Тэдгээр нь 8 настай балчраас, 80 настай буурлыг хүртэл байлдан дагуулсан тоглоом болжээ. Мен хардвэйрийн өргөн салбарлуу довтолж', компьютерийн элдэв тоноглолыг хийж эхэлсэн. Виндовс программ жил ирэх тусам төгөлдөржиж, Профэшнил, Милленим Эдишн, Экс Пи зэрэг хүчтэй салбаруудаа гаргасан бөгөөд, 2004 онд өргөн барьсан байна. Бусад чухал программ нь ч байнга шинэчлэгдсээр. Адоб Макромедия, Ай Би Эм, Эйпл зэрэг өрсөлдөгчид нь мөрөө хавчихаас өөр аргагүйд хүрэх аж. Гейтсийн цорын ганц сонирхдог зүйл нь компьютер юм. Гэртээ хариад компьютерийн ертөнцдөө л умбана. Тэрбээр кибер байшин гээчийг бариулсан бөгөөд түүний эд эс бүхэн нь цахим тооцоолуурт захирагдана. Хаалга нь Гейтсийг ирэхэд өөрөө онгойно, өрөөнүүд хүн ороход л гэрэлтэнэ, дэлгэцэн хануудад ямар ч дүрслэлийг гаргаж болно, агаарын чийгшил, дулаан, хүчилтөрөгчийн хэмжээ, цэвэр байдал автоматаар зохицуулагдана.ямар нэг юм болохгүй болбол компьютер өөрөө ийш тийш утасдана, спорт танхимдаа ороход нь хөгжим хангинана, ор нь бүүвэйлнэ. Зөвхөн компьютер сонирхдог нь түүнийг гаж буруу араншинтай болгосонд гайхах явдалгүй. Тэр 37 насандаа программч бүсгүй Мелинда Фремчтэй гэрлэсэн хэдий ч ганц бие юм шиг л байдаг. Гэргийдээ өөрт нь хоол бэлтгэхгүй байхыгтушаасан агаад, гадуур хооллох буюу бэлэн зоог сугавчлан орж ирнэ. Хүүхдүүдээ бүтэн нэрээр нь дуудаж, ажилтандаа хандах мэт харилцана. Амралтын өдрийг мэдэхгүй тэр хоногт доод тал нь 10 цаг уйгагүй хөдөлмөрлөнө. Албан хаагчдынхаа гэр лүү нь байнга утасдаж, и мэйл явуулдаг. Гэрлэхээсээ өмнө бараг харьдаггүй, офистоо хонодог байсан. Хоногт гурав дөрөвхөн цагийг л нойронд зориулж, заримдаа 7 цаг унтсанаар эрч хүчээ нөхчихпөө гэдэг. Их төлөв
  • 5. нэг зэрэг хоѐр юм хийж байдаг. Юм уншихгүйгээр идэж ууж чаддаггүй бөгөөд биеийн тамир хийхдээ ТВ үзэж, компьютер дээр ажиллахдаа утсаар ярьж, машин барихдаа зогсоо зайгүй сүү ууна. Түүний машины хойд суудал сууний хайрцгаар дүүрч, үнэр танартай болсон байдаг ажээ. Бас айхавтар яхир зантай. Цэцэрлэгтээ том мод тариулсны дараа, миний яг заасан газар биш байна гээд гучхан см-ийн зайд ахин суулгуулж байжээ. Яхир зангаас нь болж хэн ч дутагдлынх нь талаар хэлж эс зүрхэлнэ. Мөн найз нөхөдгүй. Түүний удирдлагын систем гайхалтай. Ажиллагсдын бүх компьютерийг нэг сүлжээнд холбосон. Тэр хэн юу хийж буйг тодорхой харж байх боломжтой. Ажилтнуудын дэлгэцнээ түүний гэгээн дүр гэнэт мэлсхийн гарч ирж загнадаг. Тэдэнтэй зөвхөн сүлжээгээр л харилцана. Жилд тэрбумыг олдог Гейтс иймэрхүү л хүн юм.