SlideShare une entreprise Scribd logo
1  sur  69
www.emust.edu.mn
Мэдээллийн Технологийн
хэрэглээ - I
ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ,
Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
Код: U.IT101
1
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I
Сэдэв: ТӨСЛИЙН УДИРДЛАГА
Лекц - 10
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
Агуулга:
01
01 Төслийн менежмент
Төслийн интеграци, нэгдмэл удирдлага02
03 Төслийн сонирхлын бүлэг, оролцогч талууд
Төслийн агуулга, цар хүрээний удирдлага04
Төслийн хүний нөөцийн удирдлага05
Төслийн цаг хугацааны удирдлага06
1. ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ
Мэдээллийн систем хөгжүүлж, үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагааг харахад,
тухайн компанийн ерөнхий зорилго дээр тулгуурласан хэтийн төлөвлөгөөнүүдийг гарган
түүнийхээ дагуу ажиллах нь маш чухал байгаа юм. Ерөнхийдөө, төслийн бүтцийг нэгтгэн
төлөвлөгөө гаргаж, байгууллагаараа хамтран тухайн төслийнхөө хэрэгжих явц, үнэ өртөг,
чанар болон гүйцэтгэгч ажиллагсадын тоо хэмжээг гарган илэрхий болгож гүйцэтгэх нь
компанийн ажлын явцад түлхэц болох юм.
Төсөл
Төслийн ажлын үүрэг нь ээлжит бус буюу энгийн хэвшмэл биш ажлыг гүйцэтгэхэд оршино.
Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажлыг жишээ болгож авч үзье. Ийм ажлыг
гүйцэтгэхийн тулд ажиллагсадын тоо хэмжээ, материал, мөнгө санхүүгийн тооцоо, нөөц
бололцоог гаргаж ирсэн байх нь нэн чухал.
Төсөл бол тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тусгайлан
бүрдүүлсэн мэргэшсэн багийн хүчээр, өгөгдсөн цаг хугацаанд урьдчилан
төлөвлөсөн үр дүнд хүрэх өндөр бүтээмж бүхий цогц үйл ажиллагаа юм.
4
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
5
Төсөл болон төслийн менежментий үндсэн ойлголт зорилго
Төсөл нь дараах үндсэн шинж чанартай байдаг:
• Төслийн ажлыг эхлүүлэхийн өмнө ерөнхий төлөвлөгөөг тодорхой болгож
өгсөн байх
• Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хэд хэдэн ажил тус тусад нь оноож өгөх
• Төслийн үйл ажиллагааг хэрэгжилтийн үед томилсон багуудаар
гүйцэтгүүлэх
• Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг салбаруудаас цуглуулсан байх
• Төслийн ажил нь хэвшмэл биш, давталтгүйгээр явагддаг
• Тухайн ажлыг хийх нөөцийг гаргаж өгсөн байх
• Төлөвлөгөөний биелэлтийн дараа төслийг хүчингүй болгох
Төслийн менежмент
“Төслийн менежмент” гэдэг нь байгууллагад хэрэгжүүлж байгаа төслийн үйл явц
бүрийг эхнээс нь дуусах хүртэл хөнгөвчлөх удирдлагын техник, аргачилал юм.
Төслийн ерөнхий явцыг доор харуулав.
6
• Эхлэл ба төлөвлөлт
Төслийн удирдагч төслийг эхлэхэд ерөнхий үүргийг гүйцэтгэнэ. Төсөл нь ихэвчлэн
захиалагч тал төслийнхөө төлөвлөгөөг гаргасны дараа удиртгал хэсэгрүүгээ орно. Ингэсэн
тохиолдолд, төслийн гишүүдийн хооронд тухайн төслийн гол зорилго, хэтийн төлөв болон
захиргааны арга барилын талаар зөвшилцөх уулзалт зохиогдоно. Дараагаар нь өгөгдсөн
төлөвлөгөөг боловсруулан төслийн төлөвлөгөөний бэлтгэл дуусч байгаа юм.
• Гүйцэтгэл ба хяналт
Төслийн төлөвлөгөө гарсны дараа гүйцэтгэлийн хэсэг рүү орж төслийн гол ажил
ерөнхийдөө эхлэнэ. Гүйцэтгэлийн ажлын үеэр төслийн удирдагч төслийн ажилтнууд болон
захиалагч талуудтай харилцан холбоотой байж, төслийг төлөвлөгөөний дагуу төсөвлөгдсөн
үнэ мөнгөнд чанартай хийж байгаа эсэхийг байнга шалгаж байх үүрэгтэй юм. Төслийн
удирдагч ажлын явцын үед төсөлд залруулга болон нийцүүлэлт хийх юм.
• Төслийн хаалт ба үнэлгээ
Төлөвлөгөөний дагуух ажил дууссаны дараа төслийг хааж татан буулгана. Захиалагч тал
ажлыг хүлээж авмагц төслийн гүйцэтгэлийн тайланг бэлэн болгосон байна.
Төслийн гүйцэтгэлийн тайлан нь төслийн үед гарсан бүх ажлын жагсаалтын хавсаргасан
тайлан байна. Дүгнэлт нь дараа дараагийн төслийн ажлуудад гарч ирж болзошгүй
асуудлуудыг хамарсан мэдээлэл, төлөвлөлт гүйцэтгэл хоёрын дунд гарсан зөрүү, эрсдэл
сөрөг арга хэмжээнүүдийн талаар багтаасан байна.
7
Төслийн удирдлага гэж юу вэ
8
PROJECT PROGRAMS PORTFOLIOS
Scope Projects have defined objectives.
Scope is progressively elaborated
throughout the project life cycle.
Programs have a larger scope and provide
more significant benefits.
Portfolios have a business scope that
changes with the strategic goals of the
organization.
Change Project managers expect change and
implement processes to keep change
managed and controlled.
The program manager must expect change
from both inside and outside the program
and be prepared to manage it.
Portfolio managers continually monitor
changes in the broad environment.
Planning Project managers progressively
elaborate high-level information into
detailed plans throughout the project
life cycle.
Program managers develop the overall
program plan and create high-level plans to
guide detailed planning at the component
level.
Portfolio managers create and maintain
necessary processes and
communication relative to the
aggregate portfolio.
Management Project managers manage the project
team to meet the project objectives.
Program managers manage the program
staff and the project managers; they
provide vision and overall leadership.
Portfolio managers may manage or
coordinate portfolio management staff.
Success Success is measured by product and
project quality, timeliness, budget
compliance, and degree of customer
satisfaction.
Success is measured by the degree to
which the program satisfies the needs and
benefits for which it was undertaken.
Success is measured in terms of
aggregate performance of portfolio
components.
Monitoring Project managers monitor and control
the work of producing the products,
services or results that the project
was undertaken to produce.
Program managers monitor the progress of
program components to ensure the overall
goals, schedules, budget, and benefits of
the program will be met.
Portfolio managers monitor aggregate
performance and value indicators.
9
10
2.ТӨСЛИЙН ИНТЕГРАЦИ, НЭГДМЭЛ УДИРДЛАГА
 Төслийн интеграци, нэгдмэл удирдлагын тухай ойлголт
 Төслийн төлөвлөгөө, удирдамж боловсруулах аргачлал
 Төсөл хэрэгжилтийн явц дахь төлөвлөгөө, удирдамжийн өөрчлөлт
11
Төслийн интеграци, нэгдмэл удирдлагын тухай ойлголт
Уялдаа холбоогоор хангах интеграци удирдлага нь төслийн бүрэлдэхуүн хэсгүүд
зөв зохистой хэрэгжиж, зохион байгуулагдаж байгаа эсэхийг тогтоох, нөгөө талаас
сонирхлын бүлгүүдийн санаа бодол, хэрэгцээ, шаардлагыг уялдуулан баримтжуулах үйл
явц юм.
Энэхүү удирдлагын чиг үүрэг нь тухайн төслийн зорилго, зорилтыг
хэрэгжүүлэхийн тулд захиалагч, гүйцэтгэгч зэрэг оролцогч талууд төслийн агуулга, үйл
ажиллагаа, үр дүнг харилцан тохиролцож, цаашид төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн
уялдааг ханган ажиллах чиг баримжааг бий болгодог. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн
тулд төслийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, цаг
хугацааны төлөвлөлт, ажил үүргийн хуваарь ба төсөв зэргийг урьдчилан
тодорхойлж, нарийвчлан тооцоолох шаардлагатай байдаг. Төсөл нь их өөрчлөлт ба
хувьсгалыг хэрэгжүүлэхэд ашиглагддаг тул “Эргэлдсэн давалгааны онол” буюу Rolling
wave-ээр авч үзэх нь цар хүрээг тогтооход чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, шат
дараалсан нарийвчлалыг хийнэ гэсэн үг. Интеграци удирдлага нь төслийг бүхэлд нь
харах /Project dynamics/ болон алсын хараатай ажиллах /Ргоаctive/
менежмент, түүн дотроо /Feed forward/ хяналт зайлшгүй чухал гэсэн үг.
12
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
13
Баримт
бичгийн
бүрэлдэхүүн
Үндэслэл,
хэрэгцээ,
шаардлага
Зорилго
Зорилтууд
Арга
барил,
технологи
йн шийдэл
Хамрах
цар хүрээ,
зорилтот
бүлэг
Оролцогч
талууд
Эхлэх,
үргэлжлэх,
дуусах
хугацаа
Санхүүжил
тийн
хэмжээ, эх
сурвалж
Хүлээгдэж
байгаа үр
дүнгийн
тойм
Төслийн итераци удирдлагын
баримт бичгийн бүрэлдэхүүнд
дараах асуудлууд багтана.
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ
www.emust.edu.mn
14
Төслийн төлөвлөгөө нь дараах үйл явцуудаар дамжин
хэрэгжинэ
Төлөвлөлт/Planning
• Төслийг
хөгжүүлэх
төлөвлөгөө
Хэрэгжүүлэлт/Executin
g
• Төслийг хэрэгжүүлэх
төлөвлөгөө
Хяналт/Controlling
• Нэгдсэн
өөрчлөлтийг хянах
Нэгдмэл удирдлага / Integrated management
Төслийн интеграци удирдлагын баримт бичгийн бүрэлдэхүүнд дараах асуудлууд
багтана. Үүнд:
Үндэслэл, хэрэгцээ, шаардлага
Зорилго, Зорилтууд
Арга барил, технологийн шийдэл
o Хамрах цар хүрээ, зорилтот бүлэг
o Оролцогч талууд
o Эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа
o Санхүүжилтын хэмжээ, эх сурвалж
o Хүлээгдэж байгаа үр дүнгийн тойм
o Төслийн төлөвлөгөө нь дараах үйл явцуудаар дамжин хэрэгжинэ. Энэ нь:
o Төслийн удирдлагын төлөвлөгөө, удирдамж боловсруулах,
o Удирдлагын төлөвлөгөө, удирдамжийг хэрэгжүүлэх,
o Удирдамжийн өөрчлөлтийг хянах.
15
Төслийн удирдамж, төлөвлөгөө боловсруулах аргачлал
Төлөвлөлт нь төслийн
хүрэхээр зорьж буй үр дүнг
харилцан уялдаа бүхий
байнгын дагаж мөрдөх албан
ёсны бичиг баримт болгон
хувиргах үйл явц юм.
Төслийн төлөвлөгөө
боловсруулах арга зүйг
системийн хандлагаар
тодорхойлох нь ойлгож,
хэрэглэхэд дөхөм байдаг.
Зурагт төслийн төлөвлөгөө
боловсруулах арга зүйг орц,
гарцаар тодорхойлов.
16
Төслийн төлөвлөгөө боловсруулах арга зүй
Төслийн төлөвлөгөөг боловсруулахын тулд өнгөрсөн үеийн мэдээлэл бүхий өмнө
хэрэгжүүлсэн төслүүдийн загвар, агуулга болон мэдээллийг ашиглан таамаглал
дэвшүүлж болох бөгөөд байгууллагын бодлоготой уялдсан байх шаардлагатай. Бодлого
нь гарах шийдвэрийн хүрээг тодорхойлж, түүний хэрэгжилтийг бататгаж өгдөг бие
даасан ойлголт юм. Үр өгөөжтэй бодлогод дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
 Уян хатан, хэт туйлшраагүй байх,
 Өргөн хүрээг хамарсан байх,
 Зорилгод хүрэхэд тус дөхөм болохуйц, зорилгуудтай уялдаатай байх,
 Бодлогууд өөр хоорондоо уялдаатай байх,
 Ойлгомжтой тодорхой байх,
 Ёс зүйд нийцсэн байх.
Төслийн төлөвлөгөө боловсруулах хоёр үндсэн арга зүй бий. Хэмжигдэхүйц арга зүй нь
хандлагуудын харьцуулалт, эдийн засгийн загварчлал ашигладаг бол хязгаарлагдмал
оновчлол бүхий арга зүй нь шугаман болон шугаман бус, динамик, математик загварууд
болон алгоритмыг ихэвчлэн ашигладаг.
17
Иж бүрдэл Мэдээлэл
Баримт бичгийн тусгай дугаар [Ерөнхий агуулга]
Баримт бичиг боловсруулагч, эзэмшигч [Эзэмшигчийн нэр]
Боловсруулсан огноо [Огноо]
Дахин шинэчилсэн хугацаа [Огноо]
РС-д хадгалагдсан файл [Нэр]
18
Хүснэгт. Төслийн баримт бичгийн иж бүрдлийн хуудас
Төслийн төлөвлөгөө нь тухайн төслийн хэрэгцээ, шаардлагыг илэрхийлэхээс гадна
бүтээгдэхүүний мөн чанар, амьдралын мөчлөгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн
төслийн үзэл санааг илэрхийлсэн албан ёсны баталгаажуулсан баримт бичиг бөгөөд
багийн урьдчилан төлөвлөсөн стандарт, албан ёсны загварчлалыг удирдамж болгон
боловсруулдаг. Төслийн төлөвлөгөө буюу удирдамжийг төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих
үед идэвхтэй ашигладаг бөгөөд төслийн тулгуур ойлголт болж байдаг.
Төсөл хэрэгжилтийн явц дахь төлөвлөгөө, удирдамжийн өөрчлөлт
Төслийн удирдамжийг хэрэгжүүлэх тухай ойлголт нь төслийн гүйцэтгэлийг төлөвлөсний дагуу
хөтлөх, удирдах үйл явц юм. Удирдамжийг хэрэгжүүлэх явц нь төслийн менежер ба төслийн
удирдлагын багийн зохион байгуулалт эсвэл техникийн шинж чанартай ажил үүргийн гүйцэтгэлийн
холбоос бөгөөд төслийн хувьд оршин тогтнох үндэс юм. Удирдамжийг хэрэгжүүлэхэд төслийн
багаас ерөнхий менежментийн талаархи мэдлэг, ур чадварыг шаардах болно. Түүнчлэн тухайн
бүтээгдэхүүний талаар өргөн мэдээллийг цуглуулж, мэдлэг болгон хувиргах зайлшгүй шаардлага
тулгарна. Төслийн удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон өөрчлөлтийн талаарх системийн
хандлагыг Зурагт үзүүлэв.
19
1. Төслийн удирдлагын
төлөвлөгөө
2. Тулгуур ойлголтууд
3. Байгууллагын бодлого
4. Залруулга
1. Менежмент
2. Бүтээгдэхүүний талаархи мэдээлэл
3. Ажлын үйл явц дахин сайжруулалт
4. Удирдлагын мэдээлэл
1. Ажлын үр дүн
Орц -Хэрэгжилтэд шаардлагатай баримт бичиг, нөөц мэдээлэл
Арга зүй - Төлөвлөгөөг ажлын үр дүн болгон хувиргах үйл явц, арга технологи
Гарц - Ажпын үр дүн, баримт бичиг
Гэвч хэрэгжүүлэх явцад төслийн тухай бодит мэдээлэлд үндэслэн удирдамжийг дахин сайжруулах
шаардлага гарч болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас төслийн амьдралын мөчлөг тус бүрт дахин
сайжруулалтын тухай хэлэлцүүлгийг зохион байгуулах нь үр дүнтэй байдаг. Зохистой
хэрэгжүүлэлтийн үр дүн нь ажлын сайн үзүүлэлт, үр дүн юм.
20
Дугаарлалт Боловсруулсан огноо Өөрчлөлтүүд
[1.0] [Огноо] [Сэдэв, Хуудаснууд ба солигдсон утга]
Ажлын үзүүлэлт нь системийн загварчлалын гарцын хувьд хэмжигдэхүйц байх ёстой. Энэ нь гүйцэтгэл
төлөвлөсний дагуу хэрэгжсэн эсэх, хэр хэмжээний зөрүү байгааг тодорхойлдог. Хэрэв тодорхой
хэмжээний зөрүү байгаа бол удирдамжид өөрчлөлт гарна гэсэн үг. Төслийн удирдамж, төлөвлөгөөний
өөрчлөлтөд тавигдах хяналт гэдэг нь боловсруулалт ба хэрэгжилтэд байнгын хяналт тавьж,
өөрчлөлтийг удирдан зохион байгуулах үйл явц юм. Өөрөөр хэлбэл, төслийн үзэл баримтлалд үр дүнг
дээшлүүлэхэд чиглэгдсэн өөрчлөлт хийх, өөрчлөлт бүрийг тодорхойлох, удирдах ажиллагаа юм.
Төслийн төлөвлөгөө буюу удирдамж ёсоор зохион байгуулсан, гүйцэтгэсэн, баримтжуулсан баримт
бичигт үндэслэн тэдгээрийн зөрүүг тодорхойлж, ирээдүйд тулгарч болох саадыг тодорхойлон өөрчлөх
саналыг сонирхлын бүлгээс албан ба албан бус хэлбэрээр амаар болон бичгээр тавьж болох юм. Энэ
тохиолдолд өөрчлөлтийн хяналтыг тухайн доголдол бүхий дэд системд албан ёсоор хийж эхэлдэг.
Хуснэгт. Төслийн баримт бичгийн агуулгын хуудас
21
1.Төслийн удирдлагын төлөвлөгөө 1. Өөрчлөлтийг хянах 1. Сайжруулсан төлөвлөгөө
2. Гүйцэтгэлийн тайлан 2. Гүйцэтгэлийг хянах 2. Залруулга
3. Өөрчлөх санал 3. Нэмэлт 3. Сургалт
4. Удирдлагын мэдээлэл
 Орц - Өөрчлөлтөд шаардлагатай баримт бичиг, нөөц мэдээлэл
 Арга зүй - Өөрчлөх үйл явц, арга технологи
 Гарц - Өөрчлөх үйл явцын үр дүн, баримт бичиг буюу залруулга
Энэхүү өөрчлөлт нь сонирхлын бүлгийн хэрэгцээ, шаардлагыг хөндөхгүй байх ёстой бөгөөд
өөрчлөлтийн талаархи зохих мэдээллийг холбогдох субъектэд хүргүүлэн баталгаажуулж, эргэх
холбоог хангасан байх ёстой. Төслийн интеграци удирдлагыг хэрэгжүүлснээр зарим
тохиолдолд төслийн баримт бичигт агуулгын өөрчлөлт ч оруулах боломж бүрддэг. Учир нь
урьдчилан тооцоолоогүй гадаад нөлөөллийн өөрчлөлтийг төслийн зорилгыг өөрчлөхгүйгээр
илүү их үр дүнтэй ажиглаж болно гэдэг нь тогтоогдсон нөхцөл үүсч байдаг.
Зураг. Төслийн төлөвлөгөөг өөрчлөх нь
Чиг үүрэг Нэр Гарын үсэг Огноо
Төслийн хөрөнгө оруулагч
Төслийн шинжээч
Төслийн менежер
Чанарын менежер (хэрэв байгаа бол)
Хангамжийн менежер (хэрэв байгаа бол)
Харилцааны менежер (хэрэв байгаа бол)
Оффис менежер (хэрэв байгаа бол)
22
Хүснэгт 12. Төслийн баримт бичгийн агуулгын өөрчлөлтийг баталгаажуулах хуудас
Өөрчлөлтийн хяналтаас үүдсэн залруулга нь ирээдүйд төслийн гүйцэтгэлд эергээр нөлөөлөх,
болзошгүй эрсдлээс сэргийлэх алхмуудыг тодорхойлдог бөгөөд өөрчлөлттэй холбоотой нэмэлт
төлөвлөлтөөр дамжуулан нөөцийн дахин хуваарилалт, үйл ажиллагааны дэс дараалал зэргийг
шинэчлэн тогтоодог.
3.ТӨСЛИЙН БАГТ ОРОЛЦОГЧ ТАЛУУД /STAKEHOLDER/
Төсөлд оролцогч талыг нэгтгэж байдаг гол зүйл бол төслийн эцсийн үр дүн буюу төсөл
амжилттай хэрэгжиж, нийгэм, байгууллага, хувь хүний амьдралд дорвитой эерэг
өөрчлөлт, шинэчлэлт гарч байх явдал юм.
Төслийн багт оролцогч талууд нь тухайн төслийг боловсруулах, санхүүжүүлэх,
хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр оролцохдоо төслийн зорилго, зорилтууд, гарах үр
дүнд онцгой анхаарч, ач холбогдол өгч байдаг хувь хүн, албан байгууллага.
Төслийн оролцогч талуудын хэрэгцээ, сонирхлыг тодорхойлж нэгтгэснээр төслийг
амжилттай хэрэгжүүлэх боломж бүрддэг бөгөөд сонирхогч талуудын эерэг нааштай
хандлаг, харилцан ойлголцлын түвшин нь төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоог идэвхжүүлж
байдаг. Төслийн санааг үүсгэгч, төслийн баримт бичиг боловсруулагч, захиалагч,
төслийн багийн гишүүд, удирдагч, хэрэглэгч, шинэ бүтээгдхүүнийг нэвтрүүлэгч, нөөц
хариуцсан менежер, төслийг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч, хувь нийлүүлэгч, зөвлөх баг,
төслийг хэрэгжүүлэгч, төслөөс үр шим хүртэгч, бэлтгэн нийлүүлэгч нар бүгд оролцогч
талууд бөгөөд тухайн төсөл амжилттай хэрэгжиж үр дүнг нь хүртэх нэгдмэл ашиг
сонирхолын үүднээс оролцож байгаа хэдий ч харилцан адилгүй байр суурь, итгэл
үнэмшилээр ханддаг.
23
24
Төслийн оролцогч талууд буюу сонирхлын бүлэг гэдэг нь тухайн төслийг
боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр оролцохдоо
хүрэхийг зорьж байгаа зорилго, зорилтууд, гарах үр дүнд онцгой
анхаарч, ач холбогдол өгч байдаг хувь хүн, албан байгууллага юм.
Төслийн оролцогч талуудын хэрэгцээ, сонирхлыг тодорхойлж
нэгтгэснээр төслийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрддэг бөгөөд
сонирхогч талуудын эерэг нааштай хандлага, харилцан ойлголцлын
түвшин нь төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоог идэвхжүүлж байдаг.
Төслийн санааг үүсгэгч, төслийн баримт бичиг боловсруулагч,
захиалагч, теслийн багийн гишүүд, манлайлагч, хэрэглэгч, шинэ
бүтээгдэхүүнийг нэвтрүүлэгч, нөөц хариуцсан менежер, шугаман
удирдагч, төслийг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч, хувь нийлүүлэгч,
зөвлөх баг, төслийг хэрэгжүүлэгч, төслөөс үр шим хүртэгч, бэлтгэн
нийлүүпэгч нар бүгд оролцогч
25
Төсөлд оролцогч талуудын үүргийг товч тодорхойлж үзье.
Захиалагч: Төслийн үр дүнг хүртэх ирээдүйн эзэн, эрх бүхий хувь хүн эсвэл байгууллага байж
болно. Захиалагч өөрөө санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч байх тохиолдол байдаг. Хөрөнгө оруулагч,
захиалагч нь нэг субьект биш тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан гэрээний биелэлтэд
хяналт тавьж, бусад оролцогчидтой тохиролцож ажиллана.
Хөрөнгө оруулагч: Төслийн үр ашигтай төсөв, түүнийг оновчтой зарцуулж үр дүн гаргах нь тэдний
хувьд чухал. Хөрөнгө оруулагчид нь дараах хэлбэртэй байж болно.
• Олон улсын байгууллага
• Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүний байгууллага
• Төрийн бус, олон нийтийн байгууллагууд, үйлдвэрийн газрууд
• Монгол улсын болон гадаадын иргэн, хувь хүн
Төслийн хөрөнгө оруулагчийн хувьд ирээдүйд орох орлогоо тооцоолохдоо олон төрлийн эрсдэлт
хүчин зүйлийг харгалзан мөнгөний үнэ цэнэд тулгуурлан мэдрэмжтэй шинжилгээг олон хувилбараар
тооцоолсны үндсэн дээр шийдвэр гэргэж байдаг нь эрсдэлийг бууруулах гол арга юм.
26
Төслийн менежер буюу багийн ахлагч: Төслийг удирдан зохион байгуулахад хувийн хариуцлага
хүлээж ажилладаг. Төслийн удирдагч болон гишүүд нь төсөл боловсруулах ба хэрэгжүүлэх шатанд
хамгийн гол нөлөө үзүүлэгч субьект юм. Төслийн менежер нь гишүүддээ урдьчилсан байдлаар
мэдээлэл өгч, цаашид юу хийх, тэдэнтэй харилцах, мэдлэг мэргэжлийг нь ямар чиглэлээр дээшлүүлэх
үйл ажиллагааны хувьд яаж туслах, хэрхэн үр ашигтай ажиллуулахад анхаардаг мэргэжлийн хувьд
нарийн мэргэшсэн, дадлага туршлагатай, өндөр ур чадвартай байх шаардлагатай
Хэрэглэгч: Хувь хүн ба байгууллага гэж хоёр ангилж болно. Хувь хүн нь бүтээгдхүүнийг хувийн
болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан худалдан авдаг бол байгууллага нь нийлүүлэлтийг
бүтээгдхүүн, үйлчилгээ бий болгохын тулд худалдан авах бизнесийн, төрийн ба төрийн бус
байгууллагуудаас бүрдэнэ. Бизнесийн байгууллага нь ашиг олохын тул, ашгийн бус байгууллага нь
нийгмийн тодорхой нэг хэсэгт үйлчилгээ үзүүлэхийн тулд, төрийн байгууллага төрийн үйл ажиллагааг
хангахын тулд худалдан авалтыг хийдэг.
Хэрэгжүүлэгч байгууллага: Хэрэгжүүлэгч байгууллага, хамт олны хувьд төслийн албан ёсны
баримт бичигт заасан зорилгодоо хүрэн, үр дүн гаргаж, үр шимийг нь хүртэх, найдвартай
ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. Эдгээрээс гадна төслийн сонирхогч талууд
болох гадаад болон дотоод орчны бусад оролцогчид болох эзэмшигчид, дэмжигчид, удирдлагын
болон хяналтын хороо, санхүүгийн байгууллагууд, арилжааны банкууд, нийлүүлэгчид, гэрээлэгчид,
чадавхи бүхий зөвлөх компани, хувь хүн зэрэг бусад гишүүд, засгийн газрын байгууллагууд болон
төслийн үр шимийг хүртэх нийгмийн тодорхой хэсэг нь төслийг хэрэгжүүлэгч байгууллага, хамт
олонтой харилцаа холбоотой түншлэн хамтран ажилласанаар төсөл амжилттай хэрэгжиж магадгүй
цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг ч хүлээж авах явдал байж болох юм.
27
4.ТӨСЛИЙН АГУУЛГА, ИЖ БҮРДЛИЙН УДИРДЛАГА
 Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын тухай
 Агуулгын төлөвлөлт
 Агуулга, иж бүрдлийн тодорхойлолт
 Агуулгын нотолгоо, өөрчлөлт
28
Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын тухай ойлголт
Төслийн агуулга, иж бурдлийн удирдлагыг төсөлд шаардлагатай агуулгын бүрэлдэхүүн
ойлголтуудыг тодорхойлох, тэдгээрт хяналт тавих үйл ажиллагаа гэж үзэж болно.
Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлага нь төсөл амжилттай, бүрэн хэрэгжихэд тодорхой нэг
хэсэг болон нийт төслийн хэмжээнд шаардлагатай агуулга, үйл явцыг багтаасан ойлголт юм.
Тухайн төслийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэрэгсэл, технологийн шаардлага нь төслийн
агуулга, иж бүрдлийг тодорхойлоход нэн шаардлагатай бөгөөд төслийн амьдралын мөчлөгийг
тодорхойлоход ашиглагдана.
“Төслийн агуулга, иж бүрдэл" нь дараах ойлголтод чиглэгдсэн байдаг. Үүнд:
 Бүтээгдэхүүний агуулга - бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог шинж, үүрэг зориулалтыг
тодорхойлох үйл ажиллагаа
 Төслийн агуулга - онцлог шинжтэй, тусгайлсан үүрэг, зориулалттай бүтээгдэхүүнийг
хэрэглэгчдэд хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа
Төсөл нь зөвхөн нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, сайжруулахад чиглэгдэж болох ч тэрхүү
бүтээгдэхүүн нь туслах чанарын бүрэлдэхүүнүүдээс бүрддэг бөгөөд тус тусдаа салангид оршиж
болох боловч агуулгын хувьд нэгдмэл байдаг. Жишээлбэл, телефон харилцааны шинэ систем нь
техник хангамж, програм хангамж, сургалт, хэрэгжүүлэлт гэсэн 4 бүрдүүлэгч хүчин зүйлээс
бүрддэг ч эдгээр нь тус тусдаа байвал ямар ч гарцыг үүсгэхгүй бөгөөд нэгдмэл агуулгатай байж
харилцааны хэрэгслийн үүргээ гүйцэтгэх болно.
29
Бүтээгдэхүүний агуулгын гарц нь хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэх хэмжигдэхүүн байхад,
төслийн агуулгын гарц нь оновчтой төлөвлөлтийн хэмжигдэхүүн байна. Менежментийн хувьд
агуулгын аль ч хэлбэр нь тусгай зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үйл
ажиллагааны үр дүнг хангах зорилгод нэгтгэгдсэн байх ёстой.
Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг х тодорхойлохын тулд дараах
мэдээллүүдийг авч үзэх шаардлагатай. Үүнд:
 Бүтээгдэхүүний тодорхойлолт
 Стратегийн төлөвлөгөө
 Төслийн шалгуурууд, хувилбар сонголт
 Түүхэн мэдээлэл
Эдгээр мэдээлэлд тулгуурлан төслийн арга зүй болон шинжээчийн дүгнэлтийг ашиглан төслийн
агуулгын төлөвлөгөөг боловсруулж, үйл ажиллагаагтодорхойлох боломжтой юм. Төслийн
агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлсноор төслийн
хязгаарлалтыг дүрсэлж, тодорхой хүрээлэл бүхий баримжаа бий болгодог.
30
Агуулга, иж бүрдлийн удирдлагыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
 Агуулгын төлөвлөлт хийх. Ирээдүйд гарах төслийн шийдвэрүүдэд үндэслэн
боловсруулагдсан санал, дүгнэлт
 Агуулгыг тодорхойлох. Төслөөс бүтээгдэхүүний бэлэн байдпыг хангах үүднээс агуулгыг
хэсэгчлэн хувааж, удирдлагын бүрэлдэхүүнийг тодорхойлох
 Агуулгын нотолгоо хийх. Төслийн агуулгыг оролцогч бүлгүүдээр хүлээн зөвшөөрөгдөх
хэмжээнд боловсруулж, албан ёсны баримт бичиг болгон загваржуулах
 Агуулгын өөрчлөлтөд тавигдах хяналт. Төслийн агуулгад чиглэгдсэн өөрчлөлтөд хяналт
тавих
Эдгээр үйл явцууд нь төслийн удирдлагын бусад чиглэлтэй шууд ба шууд бус байдлаар
харилцан уялдаатай байдаг байна. Дээр дурдсан үйл явц бүр нь багаар бодоход нэг удаа
хэрэглэгддэг бөгөөд агуулгын шинжилгээг ашигласнаар тухайн төслийн үйл ажиллагааг тус
тусад нь тодорхойлон авч үзэх ач холбогдолтой юм. Туршлагаас үзвэл төслийн утга агуулга нь
давхардах, орхигдох зэрэг сул талууд байдаг нь дээр дурдсан үйл явцуудыг авч үзээгүйтэй
холбоотой юм.
31
Агуулгын төлөвлөлт
Агуулгын төлөвлөлт нь төсөл болон түүний үе шатуудыгамжилттай хэрэгжүүлэх шалгууруудыг
агуулахаас гадна төслийн ирээдүйн шийдвэрүүдэд чиглэсэн үйл явцыг тодорхойлох баримт бичиг
юм.
32
ОРЦ АРГА ЗҮЙ ГАРЦ
Бүтээгдэхүүний тодорхойлолт Бүтээгдэхүүний шинжилгээ Ажлын үр дүн
Хязгаарлалт Ашиг болон зардлын шинжилгээ Өөрчлөх санал
Баримжаа Шинжээчийн дүгнэлт
Орц - Хэрэгжилтэд шаардлагатай баримт бичиг, нөөц мэдээлэл
Арга зүй - Төлөвлөгөөг ажлын үр дүн болгон хувиргах үйл явц, арга технологи
Гарц- Ажлын үр дүн, баримт бичиг
Агуулгын төлөвлөлтийг бүтээгдэхүүний тодорхойлолт, стратегийн төлөвлөгөө, төспийн шалгуур
сонголт, түүхэн мэдээлэлд үндэслэн хийдэг. Ингэснээр гарах үр ашгийг тооцож, хувилбаруудаас
аль оновчтойг нь сонгохоос гадна шинжээчийн дүгнэлтэд үндэслэн агуулгын төлөвлөвлөгөөг
бодитой боловсруулах боломжтой болох юм.
Агуулгын төлөвлөгөөг боловсруулснаар төслийн явцын тайлан гаргах боломж бий болж цаг
хугацааны хүчин зүйлсийг тооцох нөхцөл бүрддэг.
Энэ нь төслийн үйл ажиллагаанд бүх төрлийн нөөцийн хязгаарлалт тавих боломж бий болгож
сонирхлын бүлгүүд буюу оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг нэг ижил түвшинд тодорхойлох
баримжаа бий болгодог.
Шинжээчийн шийдвэр нь агуулгыг тодорхойлох үйл явцын амжилттай хэрэгжихэд дэмжлэг
үзүүлдэг. Шинжээч нь шинжлэх үйл ажиллагааны хувьд тодорхой чиглэлээр мэргэшсэн бие
даасан мэргэжилтэн болон мэргэжлийн баг, бүлгүүд байж болох бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй
оролцож болно. Үүнд:
 Байгууллагын өөр хэсэг, нэгжийн ажилчнууд,
 Зөвлөгчид,
 Мэргэжлийн болон техникийн зөвлөхүүд
 Үйлдвэрлэлийн мэргэжлийн багууд байж болно.
Бүтээгдэхүүнийг тодорхойлохдоо өмнөх үеийн нөхцөл байдлын талаар ерөнхийд нь дурьдахаас
гадна бүтээгдэхүүний шинж чанарыг нарийвчлан тодорхойлох нь зүйтэй. Мөн түүнчлэн
бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан хамаарлыг томъёолж, бизнесийн хэрэгцээ шаардлагыг
тодорхойлон төслийн хэрэгжилтийн өсөлт, нөлөөллийг судалж үзэх нь чухал. Олонхи төслүүд нь
тухайн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой худалдан авагч, хамтран ажиллагч байгууллага
болон хэрэглэгчдийн зан үйлийг багтаасан байдаг. Ийм нөхцөлд бүтээгдэхүүний агуулга нь
худалдан авагчдын талаас тодорхойлогдсон байдаг.
33
• Бүтээгдэхүүнийг тодорхойлох үйл явц нь дараах үе шатуудыг дамждаг
• Зах зээлийг судлах,
• Техникийн шаардлагыг төлөвлөх, боловсруулах,
• Түүхий эд, материал хангамжийг тооцож бэлтгэх,
• Үйлдвэрлэлийн ажилбарыг бэлтгэх,
• Үйлдвэрлэл явуулах,
• Хянах, туршилт явуулах, судлах,
• Савлах хадгалах,
• Бүтээгдэхүүнийг борлуулах, хуваарилах,
• Ашиглах,
• Техник үйлчилгээ гэсэн үе шатуудыг дамждаг.
Бүтээгдэхүүнийг тодорхойлохын тулд тухайн бүтээгдэхүүний талаархи олон нийтийн төсөөлөл, үнэ,
чанар, баталгаа, урамшуулал зэргийг харьцуулан төслийн бүтээгдэхүүнийг харьцуулан
тодорхойлох аргыг хэрэглэж болно.
34
35
Үзүүлэлтүүд: Өрсөлдөгч1 Өрсөлдөгч 2 Төслийн
бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний шинж чанар
Чанар
Үнэ
Төсөөлөл
Хэрэглэгч
Борлуулалт
Баталгаа
Урамшуулал
Хүснэгт. Төслийн бүтээгдэхүүний агуулгын тодорхойлолт
Агуулга, иж бүрдлийн тодорхойлолт
Агуулга, иж бүрдлийн тодорхойлолтын зорилго нь төслийн ерөнхий баримт бичгийг жижиг
хэсгүүдэд хэсэгчлэн хувааж, илүү удирдлагын шинж чанартай болгоход чиглэгддэг.
Жишээлбэл:
 Төслийн өртөг, зардал, цаг хугацаа, бусад нөөцүүдийг нарийвчлан тодорхойлох үндэс нь
болдог.
 Үйл ажиллагааг хэмжигдэхүйц шинж чанартай болгон хөгжүүлж хяналтын хүрээг
тодорхойлох боломж олгодог.
 Үүрэг, хариуцлагын хуваарилалтыг ил тод болгодог.
Агуулга, иж бүрдлийн тодорхойлолтыг тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэх шалгуур гэж
үзэж болох юм. Хэрэв агуулгыг ядмагхан байдлаар тодорхойлбол эцэст нь төслийн зардал
төлөвлөснөөс их болох магадлал өсөх бөгөөд энэ нь бүтээмжийг бууруулан хүн хүч, цаг
хугацааны хувьд алдагдалтай байх болно. А/В3 буюу ажлын бүтцийн задаргаа нь үйл
ажиллагааны бүцийг тодорхойлж өгөхөөс гадна агуулгыг ерөнхийгөөс нарийвчилсан хэлбэрт
оруулж өгдөг.
36
Жишээ 10. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний агуулгын задаргаа
6.0 ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ НЬ
Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа:
 Танилцуулах
 Түүх
 Палентологи
 Нэн эртний түүх
 Хуннү
 Монголын эзэнт гүрэн г.м
 Байгаль орчин
 Газарзүй
 Соёл зан заншил
 Хэлмэрчлэх
37
 Газарчлах.хөтлөх
 Соёлын гүүр болох
 Аялалын уед биеэ авч явах үндсэн зарчмууд
 Гаднах төрх байдалдаа анхаарал тавих
 Нүүр царай /цаашид мөн задарч болно/
 Хувцаслалт/цаашид мөн задарч болно/
 Мэндчилгээ. талархлын уг
 Инээмсэглэл ба бусад хувирлууд
 Үйлчлүулэгчтэй харьцах үйл хөдөлгөөн
Ажлын бүтцийн задаргааг шинэ төсөлд ашиглахдаа хуучин төслүүдийн агуулгыг
загвар болгон ашиглаж болох юм. Учир нь ажлын бүтцийн задаргаа нь
төслүүдийн амьдралын мөчлөгтэй адил байдаг. Харин үе шат нь өөр өөр байх
талтай
Агуулгын нотолгоо, өөрчлөлт
( Энэ нь оролцогч булгүүд буюу сонирхлын бүлгүүдээр төслийн агуулгыг албан  
ёсоор хүлээн зөвшөөрүүлэх үйл явц юм.)
Төслийн бүхий л үйл ажиллагааг хөрөнгө оруулагчийн, хэрэгжүүлэгчийн,
хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн байдлаар боловсруулахыг шаардлагатай байдаг.
Агуулгын нотолгоо нь чанарын асуудлууд ба тэдгээрийн зөрүү, бодит байдал ба
хийсвэрлэлийг судалж үздэг.
Агуулгын өөрчлөлтийн удирдлага нь:
• Төслийн нааштай өөрчлөлтүүдийг хангах зорилгоор агуулгын өөрчлөлтийг бий
болгох хүчин зүйлсүүдийн нөлөөлөлтэй холбоотой ойлголт юм.
• Бий болсон өөрчлөлтийн агуулгыг тогтоох, түүнчлэн
• Бий болсон нөхцөл байдалтай уялдуулан бодит өөрчлөлтийг удирдах зэрэг үйл
ажиллагаа юм.
Агуулгын удирдлага нь бусад асуудлын удирдлагуудыг нэгтгэн зангидах үүрэгтэй
байдаг. Үүнд, цаг хугацааны удирдлага, чанарын удирдлага гэх мэт.
•
38
5.ТӨСЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА
PROJECT HUMAN RESUORCE MANAGMENT
 Төслийн хүний нөөцийн удирдлагын тухай ойлголт
 Төслийн хуний нөөцийн төлөвлөлт
 Төслийн баг бүрдүүлэлт
 Төслийн багийн хөгжил, манлайлал
 Баг үр дүнтэй ажиллах нөхцөл
39
Төслийн хүний нөөцийн удирдлагын тухай ойлголт
Төслийн хувьд хүний нөөц нь төсөлд оролцогчид болох өмч эзэмшигчид, бүтээгдэхүүнийг
хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, нийлүүлэгчид, гэрээлэгчид, боловсруулагчид буюу төслийн
багийн гишүүд, засгийн газрын байгууллагууд зэрэг сонирхлын бүлгүүдээс бүрддэг.
Төслийн хүний нөөцийн тухай ойлголт нь дараах чиглэлүүдийг хамардаг.Үүнд:
 Манлайлал, харилцаа, хэлцэл;
 Төлөөлөн гүйцэтгүүлэх, мотивацийг хэрэгжүүлэх, сургалт, хөгжлийн зэрэг хувь хүнтэй
холбоотой ойлголтууд;
 Баг бүрдүүлэх, зөрчлийг шийдвэрлэх, баг бүлэгтэй холбоотой бусад ойлголтууд;
 Гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, ажилд сонгон шалгаруулж авах, хөдөлмөрийн харилцаа, эрүүл
ахуй, аюулгүйн дүрэм журмууд зэрэг бусад ойлголтууд.
40
Төслийн хүний нөөцийн
удирдлага
Хүний нөөцийн
төлөвлөгөө
боловсруулах
Төслийн багийг
боловсруулах
Төслийн баг бий болгох
Төслийн багийг
удирдах
41
42
Гишүүдийн хандлага
Багийн онцлог
Гишүүдийн төвлөрөл
Нэгжүүдийн
Хяналт
Рискийг хүлээн авах,
Зураг-Төслийн хүний
нөөцийн удирдлагын
онцлог
• Төслийн удирдагч уу? Төслийн багийн манлайлагч уу?
Төслийн үйл ажиллагаанд тухайн төслийн удирдагч онцгой байр суурьтай байдаг бөгөөд удирдагч нь
төсөл боловсруулах, хэрэгжүүлэх багийг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, төслийн багийг
арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төслийн эцсийн үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үндсэн
үүрэг хүлээдэг. Үүргээ хангалтгүй биелүүлсэн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар төслийн
удирдагчийг сольж болно. Төслийн удирдагчийг солих шийдвэрийг захиалагчийн зүгээс эрх бүхий
оролцогчидтой хамтран гаргана. Төслийн удирдагч болон багийн гишүүдэд олгох цалин хөлс,
урамшууллын хэмжээг уг төслийг боловсруулах, хэрэгжүүлэх гэрээнд заадаг.
Ажлын хэсэгт мэргэжлийн эрдэмтэд, захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагын төлөөллийг оруулах
бөгөөд түүний бүрэлдэхүүн нь төслийн цар хүрээ, гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран харилцан
адилгүй байж болно.
Төслийн ажиллах хүчний хэрэгцээг дор дурдсан арга замаар хангана. Үүнд:
 Үндсэн байгууллагын орон тооны ажилтнуудаас шилж сонгон ажиллуулах;
 Шинжээчдийг урьж ажиллуулах;
 Тухайн төслийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэг, чадвартай зөвлөхүүдийг ажиллуулах;
 Гэрээгээр ажилтан авч ажиллуулах гэх мэт аргуудыг хэрэглэж болно.
 Төслийн хэрэгжилтийг зохион байгуулахад дараах 2 үндсэн асуудлыг
 шийдвэрлэдэг. Үүнд:
 Төслийн багийг бүрдүүлэх;
 Багийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах /өөрөөр хэлбэл үр дүнтэй багийг үүсгэх/
43
Төслийн цар хүрээ, шинж чанараас хамааран тэдгээрийн хэрэгжилтэнд нэгээс хэдэн арав, зуун
байгууллага, мэргэжилтнүүд оролцож болох юм. Төслийн хүний нөөцөд уг төсөлд оролцогч-сонирхлын
бүлгийг өргөн хүрээнд хамруулан авч үздэг бол төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хувьд төслийн баг, түүнийг
удирдагчийг томилох эсвэл сонгон шалгаруулах аргуудын алийг нь ашиглахыг зөв шийдвэрлэхийг
чухалчилдаг.
Тухайн төслийн зорилго, цар хүрээ, бусад өвөрмөц онцлогийг харгалзан удирдагчийг томилсон
тохиолдолд тухайн хүн нь өөрийн итгэл, үнэмшил, үнэт зүйлс, үүрэг хариуцлага дээр тулгуурлан багаа
бүрдүүлэх нь түгээмэл, харин сонгон шалгаруулалтаар сонгогдсон удирдагчийн хувьд төслийг
хариуцагч талын шалгуур үзүүлэлтийг баримтлан багийн бусад гишүүдийг бүрдүүлнэ. Орчин үед
төслийн багийн үйл ажиллагаанд синержи үр нөлөөг бий болгох, төслийн удирдагчдыг төслийн багийн
манлайлагч болгох, манлайлах ур чадвартай, мэргэшсэн хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэх явдал
чухал болж байна.
Мэдээж, барилгын төслийн хувьд төсөвчид, барилгачид, хангамжийнхан, харин шинжпэх ухааны
судалгааны төслийн хувьд шинжээч, судлаач, тухайн мэдлэгийн хүрээний мэргэжилтнүүдийг татан
оролцуулж, мэргэшсэн чиглэлээр нь үүрэг, хариуцлагын хуваарилалт хийнэ. Хамгийн уян хатан, өөртөө
болон хамтран зүтгэгчиддээ итгэл хүлээлгэж итгэлцлийг бий болгосон, багийн гишүүддээ өөрийгөө
удирдах чадамжийг нь дээшлүүлэх боломжийг олгож чаддаг зэрэг үнэт чанаруудаар нь манлайлагчдыг
онцолж үзэх хандлага хөгжиж байна. Түүнээс гадна багийн оновчтой бүтцийг бий болгох, ажилтнуудын
нарийн мэргэшсэн байдлыг хангах, гадаад хяналт ба багийн бие даасан байдлыг зөв зохицуулах зэрэг
нь багийн жинхэнэ манлайлагчийн л хийж гүйцэлдүүлэх үйл хэрэг болохоос бус ямар нэгэн нам,
эвслийн лобби, шахалтаар томилогдсон “дарга” албан тушаалд дурлагчдын ажлын талбар биш.
44
Төслийн хүний нөөцийн төлөвлөлт
Төслийн албан ба албан бус уялдаа холбоо нь тухайн төслийн хүний нөөцийн харилцааг
тодорхойлдог. Эдгээр нь:
 Байгууллагын уялдаа холбоо
 Техник, технологийн уялдаа холбоо
 Харилцаа, хамтын ажиллагааны уялдаа холбоо зэрэг юм.
Төслийн байгууллага нь цаг хугацаа, нөөцийн хувьд хязгаарлагдмал түр байгууллага байдаг.
Төслийн мэргэшсэн байгууллага байхгүй тохиолдолд мэргэжлийн хүмүүсээс баг бүрдүүлэх замаар
зохион байгуулж ажилладаг бөгөөд удирдагч нь дарга төдийгүй гүйцэтгэгч байдаг.
Төслийн багийн удирдагч ба ажилтнуудыг сонгохдоо дараах шаардлагыг харгалзан үзэх хэрэгтэй.
Үүнд:
 Удирдан зохион байгуулах авьяас чадвар;
 Хамтран ажиллах, бусад мэдлэг чадвар;
 Судалгаа, шинжилгээний ажлын арга барил;
 Бүтээлч идэвхтэй, дайчин шуурхай байх чанар;
 Төслийн ажил гүйцэтгэх ажлын туршлага, дадлага;
 Илтгэх ур чадвар, бичгийн соёл өндөртэй байх;
 Бизнесийн ажлын мэдлэг, дадлагатай байх зэрэг болно.
45
Төслийн багийг зохион байгуулах асуудал төслийг гүйцэтгэхэд чухал үүрэгтэй бөгөөд захиалагчтай
хэлцэл байгуулснаар шийдэгддэг. Төслийн багийг бүрдүүлэхдээ төслийн дотоод бүтцийг харгалзахын
хамт хаанаас, хэнээс дэмжлэг авч болох, тухайн хүмүүс төсөл гүйцэтгэх дадлага чадвартай эсэх,
тэдгээр хүмүүс төсөлд оролцох сонирхолтой эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй болдог.
Төслийн баг нь нэгдмэл зорилго, үнэт зүйлсэд төвлөрч гар, сэтгэл, зүтгэлээрээ нийлсэн өндөр
мэргэшсэн ажилтнуудын бүлэг байх учиртай. Төслийн багийн гишүүдийг бүрдүүлэх шалгуур нь
төслийн бүтээгдэхүүний нөхцөлт болзлуудаар тодорхойлогдохоос гадна менежментийн цар хүрээний
сонголтоос хамаарна. Хэдийгээр төслийн багийн үйл ажиллагаа тодорхой хүчин зүйлсээр
хязгаарлагдах боловч хязгаарлагдмал бус орчинд үйл ажиллагаа явуулдаг. Төсөл хэрэгжүүлэх
байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас хамаарч төрөл бүрийн бүтцийн хэлбэрийг шаардаж болох
юм. Энэ нь тухайн төслийн зорилго, нийгэмд өгөх өгөөж, цар хүрээнээс шууд хамаарна. Хэрэв
төслийн багийн гишүүд өнгөрсөн хугацаанд төслийн арвин туршлагатай бол ирээдүйд тэр хэмжээнд
давуу байдалтай байна.
Чиг үүрэг ба хариуцлага. Төслийн үүрэг, хариуцлагын хэмжээг /хэн юуг шийдэх/ хэрхэн
тогтоосноо сонирхлын бүлэгт танилцуулж байх ёстой. Эрх ба үүргийн байдал нь төслийн явцад
өөрчлөгдөж болно. Ихэнх эрх, үүргийн харилцаа нь төсөлд оролцогч удирдагчдад үйл явцыг
тодорхой болгоод зогсохгүй төслийн багийн гишүүд болон удирдагч тухайн боловсруулалт болон
хэрэгжүүлэх ажилд ямар байдлаар оролцож байгааг тодорхойлдог.
46
Өөрөөр хэлбэл, төслийн агуулгын удирдлагын эцсийн шат бол тэдгээр ажпыг хуваарилж авснаар
агуулгын тодорхойлолт дуусдаг гэж ойлгож болно. Үүрэг хариуцлагын матриц буюу РАМ-ыг энэ үед
хэрэгжүүлж болох юм. Хэрэв төсөл том, томоохонд тооцогдохоор бол үе шат тус бүр дээр энэ аргыг
хэрэгжүүлж болно
47
Үе шат А B C D E F
Шаардлагууд
хангуулах
S R А P Р
Хэвийн
ажиллагааг
хангах
S А P Р
Дизайн S R А I Р
Хөгжлийн
асуудлууд
R S А Р Р
Шалгах S Р I А Р
Зураг-Төслийн хүний нөөцийн үүрэг хариуцлагын матриц
Р-Participant*- Оролцох,
Дэмжпэг үзүүлэх, туслах
А-Ассоuntable-Хариуцлага,
тайлагналт Хянах,
R-Review-дахин эргэцүүлэх,
I-Input-авч үзэх
S-Sign-off- Баталж төгсгөх
Дээрхи RАМ буюу /Responsibilty Assignment Matrix/ аргыг хувь хүмүүс дээр зохиож болохоос гадна
нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг тодорхойлох боломжтой юм. Ур чадварыг дараах байдлаар ангилж
үздэг
 Техникийн ур чадвар,
 Харилцааны ур чадвар,
 Хүнтэй ажиллах эв дүй, ур чадвар,
 Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар,
 Шийдвэр гаргах ур чадвар,
 Онол, арга зүйн мэдлэг, чадвар.
Төслийн манлайлагчийн чиг үүргүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь хүнээс тодорхой ур чадвар
шаарддаг. Ур чадварыг тодорхойлбол, “тухайн чиглэл, салбарын шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл,
дадлага, туршлага, тодорхой байр суурь дээр тулгуурлан ажил үүргийг өгөөжтэй гүйцэтгэн үр дүнд
хүрэх чадвар” гэж тодорхойлж болно.
 Техникийн ур чадвар,
 Харилцааны ур чадвар,
 Хүнтэй ажиллах эв дүй, ур чадвар,
 Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар,
 Шийдвэр гаргах ур чадвар,
 Онол, арга зүйн мэдлэг, чадвар
48
Техникийн ур чадвар: Ажил үүргийг гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдлэг, ур дүй, туршлага, үйл
ажиллагаанд шаардлагатай нөөцийг үр өгөөжтэй ашиглах чадвар юм. Тухайлбал, тогтоол шийдвэр
гаргах, гэрээ хэлцэл байгуулах, төсөл төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, илтгэх хяналт
тавих зэрэг болно.
Харилцааны ур чадвар: Бусдад ойлгомжтойгоор санал бодлоо илэрхийлэх, бүрэн зөв ойлголцсон
эсэхээ нягтлах чадвар юм. Төслийн менежер нь ажлын цагийнхаа ихэнх хувийг хүмүүстэй харилцахад
зарцуулдаг бөгөөд хамт олныг идэвхжүүлэн манлайлж, тэдэнд нөлөөлөх ур чадварыг эзэмших
зайлшгүй шаардлагатай. Иймд ярих, бичих, унших, сонсох чадвараа хөгжүүлэх нь чухал.
Хунтэй ажиллах эв зүй, ур чадвар: Хүмүүстэй хамтран ажиллах, бусдыг ойлгох, бусадтай харилцан
тухайн нөхцөлд зохицсон зөв, оновчтой шийдвэр гаргах чанар юм.
Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар: Асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд шинжлэх ухааны
хандлага, менежментийн арга аргачлалуудыг ашиглах чадавхи юм.
Шийдвэр гаргах ур чадвар: Шийдвэрийн түвшин янз бүр байж болох ч шийдвэр бүхэн
байгууллагын зорилгод хүрэхэд илүү чиглэгддэг. Зөв шийдвэр гаргаж чаддаг байх нь сэтгэлгээний ур
чадвар, харилцааны ур чадвар, хүнтэй ажиллах эв дүй, ур чадварыг шаарддаг.
Онолын мэдлэг, чадвар: Байгууллагын хэсэг, нэгж бүрийн үйл ажиллагааг байгууллагын зорилгод
хүргэхүйц үйл ажиллагаанд нэгтгэн чиглүүлэх чадавхи юм
49
төслийн баг бүрдүүлэлт
Төслийн агуулгад түшиглэн тухайн төсөлд ямар мэдлэг чадвартай, хэдэн ажилтан шаардлагатай
байгааг эхлээд тодорхойлно. Үүний дараа эдгээр ажилтнуудыг олж авах сувгуудаа тодорхойлно.
Төсөлд ажилтнуудыг дараах аргуудыг ашиглан тусгай журам боловсруулсны дагуу сонгон
шалгаруулж авдаг. Үүнд:
 Ажиглалт хийх,
 Ажлын асуулга авах,
 Ярилцлага хийх,
 Хяналтын хуудас бөглүүлэх,
Ажлыг биечлэн хийлгүүлж, шалгах зэрэг аргаар сонгон шалгаруулж болно.
Багийн менежментийн төлөвлөгөө. Багийн менежементийн төлөвлөгөө нь төсөлд ямар байр
суурь эзэлж байна? хэдийд багийн хүний нөөцийн үйл ажиллагаа идэвхжих вэ?, хаана багаараа
ажиллах, хэзээ, хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг тодорхойлдог. Багийн төлөвлөгөө нь
албан ёсны эсвэл албан ёсны бус байж болно. Төслийн хэрэгцээ шаардлагаас хамааран өндөр
нарийвчлалтай эсвэл ерөнхий төлөвлөгөө байж болно. Энэ нь нэг талаас төслийн чухал
элементүүдийн нэг гэж ойлгож болно.
50
Ажилтнуудыг тодорхойлох. Тухайн төсөл дээр ажиллах ажилтнууддаа мэдлэг, мэдээлэл олгох
зорилгоор гарын авлага, бусад бичиг баримтыг бэлтгэх шаардлагатай.
Төслийн багийг бүрдуүлэхдээ ямар ажлыг хэн хийж чадах вэ гэдгийг ангилж үзэх шаардлагатай. Үүнд
дараах хүчин зүйлсийг харгалзаж болно.
 Өмнөх туршлага - ганцаарчлан болон багаараа ажиллаж байсан эсэх, тухайн ажпын үр дүн хир
байсан бэ? гэх зэрэг,
 Хувийн сонирхол - хувиараа болон багаараа энэ төсөлд ажиллах сонирхолтой эсэх?,
 Хувийн зан чанар - Энэ багт орж ажиллах сонирхол хир байна вэ?,
 Боломжит байдал - Ажиллах цаг хугацааны болоод бусад боломж хир байна вэ?
Ихэнх төсөлд ажилтнууд урьдчилан томилогдсон байдаг нь нэгдүгээрт, тухайн төслийн хувьд нарийн
мэргэжил, мэдлэг чадвар шаардсан тохиолдолд, хоёрдугаарт, төсөл нь байгууллагын дотоод үйл
ажиллагаанд чиглэсэн зорилгыг агуулсан тохиолдолд тухайн төсөлд ажиллах ажилтнууд тодорхой
байдгаас шалтгаалдаг байна.
Ажилтнуудын хувьд бүтэн цагийн, хагас цагийн эсвэл аль нэг чиг үүргийг хэрэгжүүлэх зэргээр зохион
байгуулагдаж, гэрээний дагуу үндсэн цалин, урамшуулал авна. Хавсран гүйцэтгэх үйл ажиллагаа нь
томоохон төслүүд дээр түгээмэл ажиглагддаг.
51
Сургалт нь багийн гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд зохион байгуулагддаг
бөгөөд хэрэв төслийн багийн гишүүд арга барил, ур чадварын хомсдолд орсон тохиолдолд
дахин бэлтгэх алхмыг хэрэгжүүлдэг. Сургалттай холбоотой шууд ба шууд бус зардлыг
төслийн төсөвт тусгах, эсвэл тухайн байгууллага хөгжлийн сан, хөтөлбөртөө тусгасан байна.
52
Төслийн багийн хөгжил, манлайлал
Багийн манлайлал, хөгжлийн асуудал нь зөвхөн багт бус түүнд оролцогч сонирхлын
бүлгүүдэд ч гэсэн хамаатай ойлголт. Багийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд нь
төслийн тавьж буй зорилго, зорилт, чиг үүрэгтэй холбоотой байдаг. Баг бүрдэх үйл
ажиллагаанд багийн гүйцэтгэлийг сайжруулахад чиглэгдсэн ерөнхий болон тусгай
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ нь төслийн баримт бичигтээ тусгагдсан
боломж, хязгаарлалтын хүрээнд амжилттай үйл ажиллагаа явуулах боломжийг
бүрдүүлдэг.
 Төслийн баг төлөвших үе шатуудыг дараах байдлаар авч үзэж болно. Үүнд:
Төслийн баг үүсэх үе,
 Төслийн баг бүрэлдэх үе,
 Багийн үйл ажиллагаа хэвшмэл болох үе,
 Баг гүйцэд төлөвших үе
Багийн гишүүд өөрсдийгөө болон хамтран зүтгэгч нөхдийнхөө ажлын арга барил,
зан чанар, манлайллын хэв маягийг таних нь эерэг синержи /synergу/ үр нөлөөг
үүсгэх ач холбогдолтой. Синержи бол систем дэх бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл
ажиллагааны эцэст өвөрмөц үр дүн үүсгэхүйц нэмэлт шинж чанарыг харуулдаг
бөгөөд Синергетикийн хуулиар эерэг, сөрөг утгатай байж болно
53
• Үүсэх уе - Төслийн багийн гишүүд бие биенийхээ талаар төсөөлөл, ойлгоцтой болж эхлэх
үе бөгөөд энэ үед бүлгийн гишүүдийн идэвх өндөр, зохицож, бүлгийн хэм хэмжээг шууд
хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг.
• Бүрэлдэх үе - Төслийн баг дотроо зөрчил, асуудал, бэрхшээлээ шийдэж зорилгодоо
хүчээ нэгтгэх үе бөгөөд энэ үед баг өөрийн гэсэн нэгдмэл үнэлэмж, үзэл баримтлалтай
болох тусам бусдынхаа хувь хүний ялгаа онцлогийг хүлээн зөвшөөрч эхлэх бөгөөд, багийн
нэгдсэн хэм хэмжээ, зорилго, ажлын үр дүн, зохицож ажиллахад анхаарлаа төвлөрүүлдэг.
• Багийн уйл ажиллагаа хэвших үе - Төслийн багийн соёл, хэм хэмжээ нь бичигдээгүй
хууль болж, багийн гишүүд ирээдүйн талаар нэгдмэл нэг төсөөлөл, үзэл баримтлалтай
болж, өөр өөрийн ажил үүргийг хангалттай гүйцэтгэж байгаа тохиолдолд зорилгоо
биелүүлнэ гэсэн итгэл үнэмшилтэй болсон байдаг.
• Баг гүйцэд төлөвших үе - Зорилгод чиглэсэн төслийн багийн үйл ажиллагаа үр
өгөөжтэй байх, нөөц боломжоо бүрэн ашиглах үе бөгөөд багийн гишүүдийн ажил үүрэг
тодорхой ч шаардлагатай үед ажил үүргийн хэрэгцээний дагуу ажиллаж, өөрчлөлтөд
зохицож байдаг.
54
Төслийн баг үр дүнтэй ажиллах нөхцөл
Төслийн багийн үйл ажиллагаа нь дараах нөхцөлд үр өгөөжтэй ажиллах боломж бүрдэнэ. Үүнд:
 Багийн бүх гишүүдэд төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаархи хүлээлт үүсч, өөрсдийн
ажил, үүргийг бүрэн гүйцэд ойлгож, ач холбогдол, үр дагаврыг ухамсарласан байх;
 Багийн гишүүдийн хоорондын харилцаа сайн, сонирхлын зөрчилгүй байх;
 Багийн гишүүд харилцан бие биедээ итгэдэг байх;
 Багийн гишүүд төслийн удирдагч /манлайлагчийг хүндэлдэг, багт ажиллах сонирхолтой байх;
 Шийдвэр гаргалт, шийдэл олоход хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлдэг, багийн үйл
ажиллагаанд харилцан бие биеэ дэмжсэн, эерэг уур амьсгал хандлага зонхилсон байх;
 Багийн хошуучлагч ажлын зөв орчинг бүрдүүлэх, өөдрөг байдлаар аливаа асуудалд хандахыг
дэмждэг, ажил үүргийг илүү сайн гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг өгдөг, ажлын үр
дүнд, гүйцэтгэлд нөлөөтэй хүчин зүйлсийн шийдлийн талаар гишүүдээс мэдээлэл авч,
шийдвэр гаргалт дахь оролцоонд анхаарч ажилладаг байх;
 Багийн манлайлагч, гишүүдийнхээ чадавхийг дээшлүүлж, ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч
ажилладаг байх зэрэг болно.
55
6.Төслийн цаг хугацааны удирдлага
 Төслийн цаг хугацааны удирдлагын тухай ойлголт
 Төслийн уйл ажиллагааны тодорхойлолт
 Төслийн үйл ажиллагааны дэс дараалал
 Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тооцоолох
 Төслийн цаг хугацааны төлөвлөлт
56
Төслийн цаг хугацааны удирдлагын тухай ойлголт
Цаг хугацааны удирдлагын шугам гэдэг нь төслийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа, бодлогын
зорилтуудыг биелүүлэх болон хэрэгжүүлэх үе шатууд ба агуулгын уялдааг илэрхийлдэг. Цаг
хугацаа ба хөрөнгө оруулалт нь тухайн төсөлд үзүүлж буй боломж төдийгүй шахалт, тулгалт,
хязгаарлалтыг агуулж , байдаг.
Төслийн үр ашиг, бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлт ба төслийн боловсруулалт, хэрэгжилтийн
үе шатууд нь цаг хугацааны дараалалд орсон байдаг. Цаг хугацаа бол тухайн төслийн үндсэн
нөөц буюу орцын нэг хэсэг нь юм. Цаг хугацаа нь түүхий эд, материал хүн хүчний нөөцийн адил
чухал учраас байгууллага үйл ажиллагаагаа өөрчлөх хэрэгцээгээ мэдэрч төсөл хэрэгжүүлэхээр
шийдвэрлэсэн бол цаг хугацааг чанд баримтлахаас гадна нарийн төлөвлөх шаардлагатай.
Төслийн үргэлжлэх хугацаа нь гадаад хүчин зүйлийн нөлөө, засгийн газрын хяналт, зах зээл
болон бусад хандлага, нөөцийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөх талтай байдаг.
Төслийн хувьд цаг хугацааны хүчин зүйлийг анхааран үзэхгүй бол энэ нь хүсэл, мөрөөдөл,
эсвэл эрмэлзлэл хэвээр байсаар байх болно. Эсвэл бүр санаа хэвээрээ байна гэсэн үг. Маш олон
төрлийн төсөл, хөтөлбөр цаг хугацаа хоцорсноос болж хэрэгжихгүй, орхигдох тохиолдол
олонтаа гардаг.
57
Төслийн цаг хугацааны удирдлага нь тухайн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанар, зах
зээлийн өрсөлдөөн зэргээс хамаардаг. Иймээс төслийн менежер төслийн цаг хугацааг судалгаа,
шинжилгээтэй, нарийн нямбай төлөвлөх нь чухал бөгөөд аль болох шахуу төлөвлөх ёстой.
 Төслийн цаг хугацааны удирдлага нь дараах үйл явцуудаас бүрдэнэ. Үүнд:
 Үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгох,
 Үйл ажиллагааг дэс дараалалд оруулах,
 Үйл ажиллагаа бүрийн цаг хугацааг үнэлж, дүгнэх,
 Цаг хугацааны төлөвлөлт буюу хуваарь гаргах.
58
Төслийн үйл ажиллагааны тодорхойлолт
Цаг хугацааг төлөвлөх нэг үндэс нь төслийн үйл ажиллагаа тодорхой байх ' явдал юм.
Үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгосноор тухайн төслийн зорилт, үйл ажиллагаа нь
нэгдмэл чанараа хадгалж, цаг хугацааны хувьд төлөвлөгдөх боломжтой болно. Үйл ажиллагааг
тодорхойлох нь төсөлд дурдагдсан төрөл бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, гүйцэтгэлтэй холбоотой.
Төслийн цаг хугацааг төлөвлөхөд “WBS” буюу ажлын бүтцийн задаргаа, урьдчилсан
болон түүхэн мэдээлэл чухал бөгөөд эдгээрт үндэслэн цаг хугацааны баримжаа бий бүрддэг.
Баримжаа буй болсноор бодит байдлыг тодорхойлон, тодорхойгүй байдлыг багасгаж, нөхцөл
байдлыг ойлгомжтой болгож эрсдэлийг урьдчилан харах боломж олгодог. Үйл ажиллагааны
тодорхой байдлыг бий болгохын тулд төслийн баримт бичгийн агуулгын задаргааг ашиглах ба
ирээдүйд хэрэгжүүлэх үе шатанд бэлтгэх зорилгоор нэгж хэсгүүдэд хувааж, илүү ойлгомжтой
болгодог. Мөн загваруудыг ашиглах боломжтой. Ингэхдээ үйл ажиллагааны жагсаалт, эсвэл өмнөх
төслүүдийн бүтцийн хэсгүүд нь шинэ төслүүдэд загвар болон ашиглагддаг.
WBS буюу ажлын бүтцийн задаргаа нь үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж өгөхөөс
гадна агуулгыг ерөнхийгөөс нарийвчилсан хэлбэрт оруулж өгдөг. Төслийн үйл ажиллагаа агуулга,
цаг хугацаа, нөөц, үйл ажиллагааны дэс дараалал, төсөв, өртөг зэрэг нь дээр дурдсан ажлын
бүтцийн задаргааг тодорхойлохоос эхлэдэг.
59
Тухайн төслийн ажлын задаргааны элементүүдэд зориулан урьд өмнө хэрэгжиж
байсан ижил төрлийн төслийн ажлын бүтцийн задаргаа, загварыг ашиглах боломжтой.
Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд үйл ажиллагааны жагсаалт бэлэн болох бөгөөд тухайн
төслийн хувьд гүйцэтгэгдэх бүхий л үйл ажиллагааг багтаасан байдаг. Ингэснээр төслийн
агуулгын хувьд шаардпагагүй ажил, үйл ажиллагааг орхиж ажлын бүтцийн агуулгыг
гаргахад тусалдаг.
Ажлын бүтцийн задаргааны тусламжтайгаар төслийн багийн гишүүдэд үйл
ажиллагаа бүрийн талаархи тодорхой мэдээллийг өгч болно. Мөн төслийн үйл явцыг бичиг
баримтжуулахаас гадна тус задаргааг хэрэглэснээр төслийн үйл ажиллагаа тус бүрийн
хэрэгцээ шаардлагыг мэдэрч, мэдээллүүдийг нягтлан тодруулах боломжтой болдог. Ямар ч
тохиолдолд ажлын бүтцийн задаргаа нь шинэчлэн сайжруулах үндсэн алхам болох бөгөөд
өртөг зардал, үр дүн, үр ашиг, бүтээмжийн үзүүлэлтүүд бодитой гарах нөхцөл нь болж
өгдөг.
60
61
Зураг. Төслийн агуулгыг тодорхойлох нь
ТӨСЛIIЙНУДIIРДЛАГА
Төслийн үйл ажиллагааны дэс дараалал
Төсөлд оролцогчид буюу сонирхлын бүлгүүдийн санал болгож буй бүтээгдэхүүн,
үйлчилгээтэй холбоотой санал бүрийгтодорхойлон нэгтгэж дэс дараалалд оруулж,
баримтжуулах үйл явц.
Дараалалд оруулах үйл явц нь програм хангамжийн эсвэл механик хэлбэрээр
хийгддэг. Механик хэлбэрийн аргачлалууд нь жижиг төслүүд буюу том төслүүдийн
нэгж хэсгүүдэд хэрэгжүүлэхэд тохиромжтой байдаг. Механик болон
програмчлагдсан аргачлалуудыг хослол байдлаар ч ашиглаж болно. Үйл
ажиллагааг дэс дараалалд оруулахдаа ажлын бүтцийн задаргааг ашигладаг.
Түүнчлэн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар үйл ажиллагааны
дараалалд нөлөө үзүүлдэг. Үйл ажиллагааг дэс дараалалд оруулахын тулд дараах
хамаарал бүхий шалтгаануудыг судалж үзэх нь зүйтэй.
62
Үүнд:
1. Дагаж мөрдөх хамаарлууд: Дагаж мөрдөх хамаарал бүхий шалтгаанууд нь төслийн үйл
ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажпын стандарт шинж чанартай
холбоотой. Тэдгээр нь голдуу хязгаарлалтуудыг өөртөө багтаасан байдаг байдаг бөгөөд
хатуу уялдаа буюу Hard logic гэж нэрлэдэг.
2. Хянамгай байх хамаарлууд: Хянамгай байх хамаарал бүхий шалтгаанууд нь төслийн
менежментийн багийн үйл ажиллагаагаар илэрхийлэгддэг. Тэд төлөвлөгдсөн хязгаарлагдмал
сонголтууд, бүрэн бүтэцчлэгдсэн баримт бичгүүдэд хянамгай хандах ёстой байдаг. Хянамгай
байх хамаарал нь ихэвчлэн дараах мэдлэгийн хүрээгээр илэрхийлэгддэг. Үүнийг зөөлөн
уялдаа буюу Soft logic гэж нэрлэдэг.
3. Гадаад хамаарлууд: Гадаад хамаарал бүхий шалтгаанууд нь төслийн гадаад, дотоод орчны
харилцан хамаарал, үйл ажиллагааны уялдаа холбоог нэгтгэдэг. Жишээлбэл, Програм
хангамжийн үйлдвэрлэл нь техник хангамжийн үйлдвэрлэлтэй уялдаатай байхаас гадна
хэрэглэгчдийн түвшин, бараа үйлчилгээний ерөнхий хандлагатай уялдаатай байдаг.
63
Үйл ажиллагааг дэс дараалалд оруулах хэд хэдэн аргыг хэрэглэж болно. Үүнд:
1. Ач холбогдлоор нь диаграммчлах арга
2. Шугаман диаграммын арга
Ач холбогдлоор нь диаграммчлах арга: Энэ арга нь төслийн хэсгүүдийн харилцан хамаарлыг шугамаар үзүүлэх
бөгөөд системүүд нэг цэгт уулзах уулзвар цэгийг тодорхойлоход төслийн сүлжээний диаграмыг ашиглах арга юм.
Энэ аргачлалыг асИуе-оп-пос1е /АОN/ гэж нэрлэх бөгөөд энэ нь ихэнх төслийн удирдлагын программ
хангамжийн багцад хэрэглэгддэг. РDМ - ийг компьютерээр эсвэл механик аргаар хийж болдог бөгөөд доорхи 2
нөхцлөөр илэрхийлэгддэг.
“Эхлэх” - ээс - “эхлэх” хүртэл боловсруулан, судалж нягталснаар төслийг албан ёсоор эхлэх боломжтой болдог.
“Дуусах” - аас - “дуусах ” хүртэл хэрэгжүүлснээр төсөл дуусах боломжтой болдог. Ач холбогдлооор нь
диаграмчлах арга нь төслийн уялдаа холбооны хувьд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга юм.
Шугаман диаграмын арга: Энэ арга нь төслийн байгуулалтыг шугаман сүлжээний диаграм үүсгэн учир шалтгаан,
харилцан хамаарлуудыг харуулах боломжтой. Энэ аргыг аctivity - оn - arrow /АОА/ гэх бөгөөд хэрэгжих үйл
ажиллагаануудаас сонголт хийж хэрэглэдэг арга юм.
Хуваарь гаргахад дараах мэдээллийг ашиглана. Үүнд:
1. Төслийн диаграммууд,
2. Үйл ажиллагааны цаг хугацааны үнэлэмж,
3. Нөөцийн хэрэгцээ, шаардлага,
4. Календарчлал,
5. Төслийн шалгуур үзүүлэлтүүд,
6. Таамаглал, баримжааны хувилбарууд,
7. Үйл ажиллагааны цаг хугацааны хэлбэлзэл, 64
Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг
тооцоолох
Үйл ажиллагаа тус бүртэй уялдаатай ажлын үе шатуудыг боловсруулан үнэлж, дугаарлах үйл явц.
Энэхүү үйл ажиллагаа нь төслийн үйл ажиллагаа тус бүрийг бүрэн гүйцэд судалж үзсэний дараа
шаардлагдах хугацааг тодорхойлох үе шат юм. Энэ нь төслийн хариуцагч хувь хүн эсвэл төслийн
багийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм.
Үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг үнэлэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзана. Үүнд:
• Үйл ажиллагааны жагсаалт, дэс дараалал,
• Төслийн шалгуур үзүүлэлтүүд,
• Таамаглал, баримжаа,
• Нөөцийн хэрэгцээ, шаардлага,
• Нөөцийг хангах чадвар,
• Түүхэн мэдээлэл зэрэг хүчин зүйлс болно.
Дээрх мэдээллүүдийн тусламжтайгаар шинжээчдийг ажиллуулан, экспертийн дүгнэлт гаргаж
болох бөгөөд үргэлжлэх хугацааг тодорхойлж, үнэлж дүгнэх нь нэн ярвигтай байдаг. Учир нь
бүтээгдэхүүн үйлчилгээний нөөц, нөлөөлөгч хүчин зүйлс нь хувьсамтгай шинж чанартай байдагт
оршино. Эдгээрийг түүхэн туршлага болон бусад мэдээллийг ашиглан шийдвэрлэж болох бөгөөд
төсөлд ирээдүйд учирч болох эрсдэлтэй холбоотой байдаг. 65
Үйл ажиллагааны үргэлжлэх цаг хугацааг таамаглал баримжаанд үндэслэн зохиомлоор
хийсвэрлэн тогтоож болдог. Эсвэл урьд өмнө хэрэгжсэн төслүүдийн үйл ажиллагааны ижил
төстэй байдлаар нь цаг хугацааг үнэлж тогтоох боломжтой.
Өөрөөр хэлбэл ирээдүйд байж болох хувилбаруудыг ижил төстэй үйл ажиллагаануудын бодит
байдалд үндэслэн тогтоож болох юм. Энэ аргаар төслийн цаг хугацааг үнэлэх нь түгээмэл
байдаг.
Дээрх аргуудад үндэслэн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тодорхойлж болохоос
гадна төслийн цар хүрээ, шинж чанарыг таньж мэдэх боломжтой болдог. Төслийн үйл
ажиллагааны үргэлжлэх хугацааг хамгийн багаар бодоход 7 хоног, ихээр бодоход 14 хоногийн
зөрүүтэйгээр баримжаалж, баримтжуулах хязгаарлалт тавигддаг боловч нийт зарцуулах цаг
хугацааг хамгийн бага хэмжээнд байхаар төлөвлөх нь зүйтэй.
66
Төслийн цаг хугацааны төлөвлөлт
Үйл ажиллагааны дараалал, цаг хугацаа, төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
шаардлагатай нөөцүүдэд шинжилгээ хийх үйл явц юм.
Цаг хугацааны төлөвлөгөө гаргах буюу төслийн хуваарь гаргах үйл явц нь төслийн
үйл ажиллагааны эхлэх ба дуусах хүртэл бүхий л үйл ажиллагааг тодорхойлоход
чиглэгддэг. Хэрэв төслийн эхлэх ба дуусах хугацаа нь бодитой бус бол төсөл
төлөвлөгдсөний дагуу дуусах боломжгүй юм.
Хуваарь гаргахад дараах мэдээллүүд ашиглагдана. Үүнд:
 Төслийн диаграммууд,
 Үйл ажиллагаа тус бүр дэх цаг хугацааны үнэлэмж,
 Нөөцийн хэрэгцээ, шаардлага,
 Төслийн шалгуур үзүүлэлтүүд,
 Үйл ажиллагааны цаг хугацааны хэлбэлзэл.
 Дээрх мэдээллүүдэд үндэслэн дараах аргачлалуудаар төслийн хуваарийг гаргаж
болно.
67
It101 10
It101 10

Contenu connexe

Tendances

U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3Badral Khurelbaatar
 
Innovation&tech.
Innovation&tech.Innovation&tech.
Innovation&tech.noonii
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментKherlen Shinebayar
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
Data analysis in excel
Data analysis in excelData analysis in excel
Data analysis in excelTuul Tuul
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага Ч. Билгүүн
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулахNomuuntk
 
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент batnasanb
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээГончигжавын Болдбаатар
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудEnebish Vandandulam
 
статистик тархалт
статистик тархалтстатистик тархалт
статистик тархалтSerod Khuyagaa
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdfSuvaSuva1
 

Tendances (20)

U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3
 
Innovation&tech.
Innovation&tech.Innovation&tech.
Innovation&tech.
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежмент
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
Data analysis in excel
Data analysis in excelData analysis in excel
Data analysis in excel
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
It101 12
It101 12It101 12
It101 12
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
2.Бүлэглэлт, Тархалтын цуваа байгуулах
 
Strategic management level
Strategic management levelStrategic management level
Strategic management level
 
It101 5-1
It101 5-1 It101 5-1
It101 5-1
 
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
Д.Ундармаа Ц.Ариунзаяа - Бизнес процессын менежмент
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
статистик тархалт
статистик тархалтстатистик тархалт
статистик тархалт
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 

En vedette (20)

It101 16
It101 16It101 16
It101 16
 
2
22
2
 
It101 9
It101 9It101 9
It101 9
 
It101 14 2
It101 14 2It101 14 2
It101 14 2
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
It101 14
It101 14It101 14
It101 14
 
U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09U.it101 lec6 2017.03.09
U.it101 lec6 2017.03.09
 
It101 13
It101 13It101 13
It101 13
 
3
33
3
 
It101 lecture 7-1
It101 lecture 7-1It101 lecture 7-1
It101 lecture 7-1
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 
1
11
1
 
It101 4
It101 4It101 4
It101 4
 
5
55
5
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 
Lab 7
Lab 7Lab 7
Lab 7
 
Lab 1
Lab 1Lab 1
Lab 1
 
U.IT101 Lab 5
U.IT101 Lab 5U.IT101 Lab 5
U.IT101 Lab 5
 
Lab 15
Lab 15Lab 15
Lab 15
 
U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11U.IT101 Lab 10,11
U.IT101 Lab 10,11
 

Similaire à It101 10

Similaire à It101 10 (20)

U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10
 
It101 lk-10
It101 lk-10It101 lk-10
It101 lk-10
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
лекц 8
лекц 8лекц 8
лекц 8
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Lecture №5
Lecture №5Lecture №5
Lecture №5
 
Microsoft project 2007
Microsoft project 2007Microsoft project 2007
Microsoft project 2007
 
Microsoft project 2007
Microsoft project 2007Microsoft project 2007
Microsoft project 2007
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Project
ProjectProject
Project
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 

Plus de Nergui Batjargal (16)

it101 lecture-9
it101 lecture-9it101 lecture-9
it101 lecture-9
 
Cs101 lec15,16
Cs101 lec15,16Cs101 lec15,16
Cs101 lec15,16
 
Cs101 lec14
Cs101 lec14Cs101 lec14
Cs101 lec14
 
Cs101 lec13
Cs101 lec13Cs101 lec13
Cs101 lec13
 
Cs101 lec12
Cs101 lec12Cs101 lec12
Cs101 lec12
 
Cs101 lec11
Cs101 lec11Cs101 lec11
Cs101 lec11
 
Cs101 lec10
Cs101 lec10Cs101 lec10
Cs101 lec10
 
Cs101 lec9
Cs101 lec9Cs101 lec9
Cs101 lec9
 
Cs101 lec8
Cs101 lec8Cs101 lec8
Cs101 lec8
 
Cs101 lec7
Cs101 lec7 Cs101 lec7
Cs101 lec7
 
Cs101 lec6
Cs101 lec6Cs101 lec6
Cs101 lec6
 
Cs101 lec5
Cs101 lec5Cs101 lec5
Cs101 lec5
 
Cs101 lec4
Cs101 lec4Cs101 lec4
Cs101 lec4
 
Cs101 lec3
Cs101 lec3Cs101 lec3
Cs101 lec3
 
Cs101 lec2
Cs101 lec2Cs101 lec2
Cs101 lec2
 
Cs101 lec1
Cs101 lec1Cs101 lec1
Cs101 lec1
 

It101 10

  • 1. www.emust.edu.mn Мэдээллийн Технологийн хэрэглээ - I ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Код: U.IT101 1
  • 2. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I Сэдэв: ТӨСЛИЙН УДИРДЛАГА Лекц - 10
  • 3. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Агуулга: 01 01 Төслийн менежмент Төслийн интеграци, нэгдмэл удирдлага02 03 Төслийн сонирхлын бүлэг, оролцогч талууд Төслийн агуулга, цар хүрээний удирдлага04 Төслийн хүний нөөцийн удирдлага05 Төслийн цаг хугацааны удирдлага06
  • 4. 1. ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ Мэдээллийн систем хөгжүүлж, үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагааг харахад, тухайн компанийн ерөнхий зорилго дээр тулгуурласан хэтийн төлөвлөгөөнүүдийг гарган түүнийхээ дагуу ажиллах нь маш чухал байгаа юм. Ерөнхийдөө, төслийн бүтцийг нэгтгэн төлөвлөгөө гаргаж, байгууллагаараа хамтран тухайн төслийнхөө хэрэгжих явц, үнэ өртөг, чанар болон гүйцэтгэгч ажиллагсадын тоо хэмжээг гарган илэрхий болгож гүйцэтгэх нь компанийн ажлын явцад түлхэц болох юм. Төсөл Төслийн ажлын үүрэг нь ээлжит бус буюу энгийн хэвшмэл биш ажлыг гүйцэтгэхэд оршино. Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажлыг жишээ болгож авч үзье. Ийм ажлыг гүйцэтгэхийн тулд ажиллагсадын тоо хэмжээ, материал, мөнгө санхүүгийн тооцоо, нөөц бололцоог гаргаж ирсэн байх нь нэн чухал. Төсөл бол тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тусгайлан бүрдүүлсэн мэргэшсэн багийн хүчээр, өгөгдсөн цаг хугацаанд урьдчилан төлөвлөсөн үр дүнд хүрэх өндөр бүтээмж бүхий цогц үйл ажиллагаа юм. 4
  • 5. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 5 Төсөл болон төслийн менежментий үндсэн ойлголт зорилго Төсөл нь дараах үндсэн шинж чанартай байдаг: • Төслийн ажлыг эхлүүлэхийн өмнө ерөнхий төлөвлөгөөг тодорхой болгож өгсөн байх • Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хэд хэдэн ажил тус тусад нь оноож өгөх • Төслийн үйл ажиллагааг хэрэгжилтийн үед томилсон багуудаар гүйцэтгүүлэх • Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг салбаруудаас цуглуулсан байх • Төслийн ажил нь хэвшмэл биш, давталтгүйгээр явагддаг • Тухайн ажлыг хийх нөөцийг гаргаж өгсөн байх • Төлөвлөгөөний биелэлтийн дараа төслийг хүчингүй болгох
  • 6. Төслийн менежмент “Төслийн менежмент” гэдэг нь байгууллагад хэрэгжүүлж байгаа төслийн үйл явц бүрийг эхнээс нь дуусах хүртэл хөнгөвчлөх удирдлагын техник, аргачилал юм. Төслийн ерөнхий явцыг доор харуулав. 6
  • 7. • Эхлэл ба төлөвлөлт Төслийн удирдагч төслийг эхлэхэд ерөнхий үүргийг гүйцэтгэнэ. Төсөл нь ихэвчлэн захиалагч тал төслийнхөө төлөвлөгөөг гаргасны дараа удиртгал хэсэгрүүгээ орно. Ингэсэн тохиолдолд, төслийн гишүүдийн хооронд тухайн төслийн гол зорилго, хэтийн төлөв болон захиргааны арга барилын талаар зөвшилцөх уулзалт зохиогдоно. Дараагаар нь өгөгдсөн төлөвлөгөөг боловсруулан төслийн төлөвлөгөөний бэлтгэл дуусч байгаа юм. • Гүйцэтгэл ба хяналт Төслийн төлөвлөгөө гарсны дараа гүйцэтгэлийн хэсэг рүү орж төслийн гол ажил ерөнхийдөө эхлэнэ. Гүйцэтгэлийн ажлын үеэр төслийн удирдагч төслийн ажилтнууд болон захиалагч талуудтай харилцан холбоотой байж, төслийг төлөвлөгөөний дагуу төсөвлөгдсөн үнэ мөнгөнд чанартай хийж байгаа эсэхийг байнга шалгаж байх үүрэгтэй юм. Төслийн удирдагч ажлын явцын үед төсөлд залруулга болон нийцүүлэлт хийх юм. • Төслийн хаалт ба үнэлгээ Төлөвлөгөөний дагуух ажил дууссаны дараа төслийг хааж татан буулгана. Захиалагч тал ажлыг хүлээж авмагц төслийн гүйцэтгэлийн тайланг бэлэн болгосон байна. Төслийн гүйцэтгэлийн тайлан нь төслийн үед гарсан бүх ажлын жагсаалтын хавсаргасан тайлан байна. Дүгнэлт нь дараа дараагийн төслийн ажлуудад гарч ирж болзошгүй асуудлуудыг хамарсан мэдээлэл, төлөвлөлт гүйцэтгэл хоёрын дунд гарсан зөрүү, эрсдэл сөрөг арга хэмжээнүүдийн талаар багтаасан байна. 7
  • 9. PROJECT PROGRAMS PORTFOLIOS Scope Projects have defined objectives. Scope is progressively elaborated throughout the project life cycle. Programs have a larger scope and provide more significant benefits. Portfolios have a business scope that changes with the strategic goals of the organization. Change Project managers expect change and implement processes to keep change managed and controlled. The program manager must expect change from both inside and outside the program and be prepared to manage it. Portfolio managers continually monitor changes in the broad environment. Planning Project managers progressively elaborate high-level information into detailed plans throughout the project life cycle. Program managers develop the overall program plan and create high-level plans to guide detailed planning at the component level. Portfolio managers create and maintain necessary processes and communication relative to the aggregate portfolio. Management Project managers manage the project team to meet the project objectives. Program managers manage the program staff and the project managers; they provide vision and overall leadership. Portfolio managers may manage or coordinate portfolio management staff. Success Success is measured by product and project quality, timeliness, budget compliance, and degree of customer satisfaction. Success is measured by the degree to which the program satisfies the needs and benefits for which it was undertaken. Success is measured in terms of aggregate performance of portfolio components. Monitoring Project managers monitor and control the work of producing the products, services or results that the project was undertaken to produce. Program managers monitor the progress of program components to ensure the overall goals, schedules, budget, and benefits of the program will be met. Portfolio managers monitor aggregate performance and value indicators. 9
  • 10. 10
  • 11. 2.ТӨСЛИЙН ИНТЕГРАЦИ, НЭГДМЭЛ УДИРДЛАГА  Төслийн интеграци, нэгдмэл удирдлагын тухай ойлголт  Төслийн төлөвлөгөө, удирдамж боловсруулах аргачлал  Төсөл хэрэгжилтийн явц дахь төлөвлөгөө, удирдамжийн өөрчлөлт 11
  • 12. Төслийн интеграци, нэгдмэл удирдлагын тухай ойлголт Уялдаа холбоогоор хангах интеграци удирдлага нь төслийн бүрэлдэхуүн хэсгүүд зөв зохистой хэрэгжиж, зохион байгуулагдаж байгаа эсэхийг тогтоох, нөгөө талаас сонирхлын бүлгүүдийн санаа бодол, хэрэгцээ, шаардлагыг уялдуулан баримтжуулах үйл явц юм. Энэхүү удирдлагын чиг үүрэг нь тухайн төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд захиалагч, гүйцэтгэгч зэрэг оролцогч талууд төслийн агуулга, үйл ажиллагаа, үр дүнг харилцан тохиролцож, цаашид төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдааг ханган ажиллах чиг баримжааг бий болгодог. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, цаг хугацааны төлөвлөлт, ажил үүргийн хуваарь ба төсөв зэргийг урьдчилан тодорхойлж, нарийвчлан тооцоолох шаардлагатай байдаг. Төсөл нь их өөрчлөлт ба хувьсгалыг хэрэгжүүлэхэд ашиглагддаг тул “Эргэлдсэн давалгааны онол” буюу Rolling wave-ээр авч үзэх нь цар хүрээг тогтооход чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, шат дараалсан нарийвчлалыг хийнэ гэсэн үг. Интеграци удирдлага нь төслийг бүхэлд нь харах /Project dynamics/ болон алсын хараатай ажиллах /Ргоаctive/ менежмент, түүн дотроо /Feed forward/ хяналт зайлшгүй чухал гэсэн үг. 12
  • 13. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 13 Баримт бичгийн бүрэлдэхүүн Үндэслэл, хэрэгцээ, шаардлага Зорилго Зорилтууд Арга барил, технологи йн шийдэл Хамрах цар хүрээ, зорилтот бүлэг Оролцогч талууд Эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа Санхүүжил тийн хэмжээ, эх сурвалж Хүлээгдэж байгаа үр дүнгийн тойм Төслийн итераци удирдлагын баримт бичгийн бүрэлдэхүүнд дараах асуудлууд багтана.
  • 14. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 14 Төслийн төлөвлөгөө нь дараах үйл явцуудаар дамжин хэрэгжинэ Төлөвлөлт/Planning • Төслийг хөгжүүлэх төлөвлөгөө Хэрэгжүүлэлт/Executin g • Төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө Хяналт/Controlling • Нэгдсэн өөрчлөлтийг хянах Нэгдмэл удирдлага / Integrated management
  • 15. Төслийн интеграци удирдлагын баримт бичгийн бүрэлдэхүүнд дараах асуудлууд багтана. Үүнд: Үндэслэл, хэрэгцээ, шаардлага Зорилго, Зорилтууд Арга барил, технологийн шийдэл o Хамрах цар хүрээ, зорилтот бүлэг o Оролцогч талууд o Эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа o Санхүүжилтын хэмжээ, эх сурвалж o Хүлээгдэж байгаа үр дүнгийн тойм o Төслийн төлөвлөгөө нь дараах үйл явцуудаар дамжин хэрэгжинэ. Энэ нь: o Төслийн удирдлагын төлөвлөгөө, удирдамж боловсруулах, o Удирдлагын төлөвлөгөө, удирдамжийг хэрэгжүүлэх, o Удирдамжийн өөрчлөлтийг хянах. 15
  • 16. Төслийн удирдамж, төлөвлөгөө боловсруулах аргачлал Төлөвлөлт нь төслийн хүрэхээр зорьж буй үр дүнг харилцан уялдаа бүхий байнгын дагаж мөрдөх албан ёсны бичиг баримт болгон хувиргах үйл явц юм. Төслийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг системийн хандлагаар тодорхойлох нь ойлгож, хэрэглэхэд дөхөм байдаг. Зурагт төслийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг орц, гарцаар тодорхойлов. 16 Төслийн төлөвлөгөө боловсруулах арга зүй
  • 17. Төслийн төлөвлөгөөг боловсруулахын тулд өнгөрсөн үеийн мэдээлэл бүхий өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн загвар, агуулга болон мэдээллийг ашиглан таамаглал дэвшүүлж болох бөгөөд байгууллагын бодлоготой уялдсан байх шаардлагатай. Бодлого нь гарах шийдвэрийн хүрээг тодорхойлж, түүний хэрэгжилтийг бататгаж өгдөг бие даасан ойлголт юм. Үр өгөөжтэй бодлогод дараах шаардлагууд тавигдана. Үүнд:  Уян хатан, хэт туйлшраагүй байх,  Өргөн хүрээг хамарсан байх,  Зорилгод хүрэхэд тус дөхөм болохуйц, зорилгуудтай уялдаатай байх,  Бодлогууд өөр хоорондоо уялдаатай байх,  Ойлгомжтой тодорхой байх,  Ёс зүйд нийцсэн байх. Төслийн төлөвлөгөө боловсруулах хоёр үндсэн арга зүй бий. Хэмжигдэхүйц арга зүй нь хандлагуудын харьцуулалт, эдийн засгийн загварчлал ашигладаг бол хязгаарлагдмал оновчлол бүхий арга зүй нь шугаман болон шугаман бус, динамик, математик загварууд болон алгоритмыг ихэвчлэн ашигладаг. 17
  • 18. Иж бүрдэл Мэдээлэл Баримт бичгийн тусгай дугаар [Ерөнхий агуулга] Баримт бичиг боловсруулагч, эзэмшигч [Эзэмшигчийн нэр] Боловсруулсан огноо [Огноо] Дахин шинэчилсэн хугацаа [Огноо] РС-д хадгалагдсан файл [Нэр] 18 Хүснэгт. Төслийн баримт бичгийн иж бүрдлийн хуудас Төслийн төлөвлөгөө нь тухайн төслийн хэрэгцээ, шаардлагыг илэрхийлэхээс гадна бүтээгдэхүүний мөн чанар, амьдралын мөчлөгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн төслийн үзэл санааг илэрхийлсэн албан ёсны баталгаажуулсан баримт бичиг бөгөөд багийн урьдчилан төлөвлөсөн стандарт, албан ёсны загварчлалыг удирдамж болгон боловсруулдаг. Төслийн төлөвлөгөө буюу удирдамжийг төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих үед идэвхтэй ашигладаг бөгөөд төслийн тулгуур ойлголт болж байдаг.
  • 19. Төсөл хэрэгжилтийн явц дахь төлөвлөгөө, удирдамжийн өөрчлөлт Төслийн удирдамжийг хэрэгжүүлэх тухай ойлголт нь төслийн гүйцэтгэлийг төлөвлөсний дагуу хөтлөх, удирдах үйл явц юм. Удирдамжийг хэрэгжүүлэх явц нь төслийн менежер ба төслийн удирдлагын багийн зохион байгуулалт эсвэл техникийн шинж чанартай ажил үүргийн гүйцэтгэлийн холбоос бөгөөд төслийн хувьд оршин тогтнох үндэс юм. Удирдамжийг хэрэгжүүлэхэд төслийн багаас ерөнхий менежментийн талаархи мэдлэг, ур чадварыг шаардах болно. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүний талаар өргөн мэдээллийг цуглуулж, мэдлэг болгон хувиргах зайлшгүй шаардлага тулгарна. Төслийн удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон өөрчлөлтийн талаарх системийн хандлагыг Зурагт үзүүлэв. 19 1. Төслийн удирдлагын төлөвлөгөө 2. Тулгуур ойлголтууд 3. Байгууллагын бодлого 4. Залруулга 1. Менежмент 2. Бүтээгдэхүүний талаархи мэдээлэл 3. Ажлын үйл явц дахин сайжруулалт 4. Удирдлагын мэдээлэл 1. Ажлын үр дүн Орц -Хэрэгжилтэд шаардлагатай баримт бичиг, нөөц мэдээлэл Арга зүй - Төлөвлөгөөг ажлын үр дүн болгон хувиргах үйл явц, арга технологи Гарц - Ажпын үр дүн, баримт бичиг
  • 20. Гэвч хэрэгжүүлэх явцад төслийн тухай бодит мэдээлэлд үндэслэн удирдамжийг дахин сайжруулах шаардлага гарч болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас төслийн амьдралын мөчлөг тус бүрт дахин сайжруулалтын тухай хэлэлцүүлгийг зохион байгуулах нь үр дүнтэй байдаг. Зохистой хэрэгжүүлэлтийн үр дүн нь ажлын сайн үзүүлэлт, үр дүн юм. 20 Дугаарлалт Боловсруулсан огноо Өөрчлөлтүүд [1.0] [Огноо] [Сэдэв, Хуудаснууд ба солигдсон утга] Ажлын үзүүлэлт нь системийн загварчлалын гарцын хувьд хэмжигдэхүйц байх ёстой. Энэ нь гүйцэтгэл төлөвлөсний дагуу хэрэгжсэн эсэх, хэр хэмжээний зөрүү байгааг тодорхойлдог. Хэрэв тодорхой хэмжээний зөрүү байгаа бол удирдамжид өөрчлөлт гарна гэсэн үг. Төслийн удирдамж, төлөвлөгөөний өөрчлөлтөд тавигдах хяналт гэдэг нь боловсруулалт ба хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах үйл явц юм. Өөрөөр хэлбэл, төслийн үзэл баримтлалд үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн өөрчлөлт хийх, өөрчлөлт бүрийг тодорхойлох, удирдах ажиллагаа юм. Төслийн төлөвлөгөө буюу удирдамж ёсоор зохион байгуулсан, гүйцэтгэсэн, баримтжуулсан баримт бичигт үндэслэн тэдгээрийн зөрүүг тодорхойлж, ирээдүйд тулгарч болох саадыг тодорхойлон өөрчлөх саналыг сонирхлын бүлгээс албан ба албан бус хэлбэрээр амаар болон бичгээр тавьж болох юм. Энэ тохиолдолд өөрчлөлтийн хяналтыг тухайн доголдол бүхий дэд системд албан ёсоор хийж эхэлдэг. Хуснэгт. Төслийн баримт бичгийн агуулгын хуудас
  • 21. 21 1.Төслийн удирдлагын төлөвлөгөө 1. Өөрчлөлтийг хянах 1. Сайжруулсан төлөвлөгөө 2. Гүйцэтгэлийн тайлан 2. Гүйцэтгэлийг хянах 2. Залруулга 3. Өөрчлөх санал 3. Нэмэлт 3. Сургалт 4. Удирдлагын мэдээлэл  Орц - Өөрчлөлтөд шаардлагатай баримт бичиг, нөөц мэдээлэл  Арга зүй - Өөрчлөх үйл явц, арга технологи  Гарц - Өөрчлөх үйл явцын үр дүн, баримт бичиг буюу залруулга Энэхүү өөрчлөлт нь сонирхлын бүлгийн хэрэгцээ, шаардлагыг хөндөхгүй байх ёстой бөгөөд өөрчлөлтийн талаархи зохих мэдээллийг холбогдох субъектэд хүргүүлэн баталгаажуулж, эргэх холбоог хангасан байх ёстой. Төслийн интеграци удирдлагыг хэрэгжүүлснээр зарим тохиолдолд төслийн баримт бичигт агуулгын өөрчлөлт ч оруулах боломж бүрддэг. Учир нь урьдчилан тооцоолоогүй гадаад нөлөөллийн өөрчлөлтийг төслийн зорилгыг өөрчлөхгүйгээр илүү их үр дүнтэй ажиглаж болно гэдэг нь тогтоогдсон нөхцөл үүсч байдаг. Зураг. Төслийн төлөвлөгөөг өөрчлөх нь
  • 22. Чиг үүрэг Нэр Гарын үсэг Огноо Төслийн хөрөнгө оруулагч Төслийн шинжээч Төслийн менежер Чанарын менежер (хэрэв байгаа бол) Хангамжийн менежер (хэрэв байгаа бол) Харилцааны менежер (хэрэв байгаа бол) Оффис менежер (хэрэв байгаа бол) 22 Хүснэгт 12. Төслийн баримт бичгийн агуулгын өөрчлөлтийг баталгаажуулах хуудас Өөрчлөлтийн хяналтаас үүдсэн залруулга нь ирээдүйд төслийн гүйцэтгэлд эергээр нөлөөлөх, болзошгүй эрсдлээс сэргийлэх алхмуудыг тодорхойлдог бөгөөд өөрчлөлттэй холбоотой нэмэлт төлөвлөлтөөр дамжуулан нөөцийн дахин хуваарилалт, үйл ажиллагааны дэс дараалал зэргийг шинэчлэн тогтоодог.
  • 23. 3.ТӨСЛИЙН БАГТ ОРОЛЦОГЧ ТАЛУУД /STAKEHOLDER/ Төсөлд оролцогч талыг нэгтгэж байдаг гол зүйл бол төслийн эцсийн үр дүн буюу төсөл амжилттай хэрэгжиж, нийгэм, байгууллага, хувь хүний амьдралд дорвитой эерэг өөрчлөлт, шинэчлэлт гарч байх явдал юм. Төслийн багт оролцогч талууд нь тухайн төслийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр оролцохдоо төслийн зорилго, зорилтууд, гарах үр дүнд онцгой анхаарч, ач холбогдол өгч байдаг хувь хүн, албан байгууллага. Төслийн оролцогч талуудын хэрэгцээ, сонирхлыг тодорхойлж нэгтгэснээр төслийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрддэг бөгөөд сонирхогч талуудын эерэг нааштай хандлаг, харилцан ойлголцлын түвшин нь төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоог идэвхжүүлж байдаг. Төслийн санааг үүсгэгч, төслийн баримт бичиг боловсруулагч, захиалагч, төслийн багийн гишүүд, удирдагч, хэрэглэгч, шинэ бүтээгдхүүнийг нэвтрүүлэгч, нөөц хариуцсан менежер, төслийг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч, хувь нийлүүлэгч, зөвлөх баг, төслийг хэрэгжүүлэгч, төслөөс үр шим хүртэгч, бэлтгэн нийлүүлэгч нар бүгд оролцогч талууд бөгөөд тухайн төсөл амжилттай хэрэгжиж үр дүнг нь хүртэх нэгдмэл ашиг сонирхолын үүднээс оролцож байгаа хэдий ч харилцан адилгүй байр суурь, итгэл үнэмшилээр ханддаг. 23
  • 24. 24 Төслийн оролцогч талууд буюу сонирхлын бүлэг гэдэг нь тухайн төслийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр оролцохдоо хүрэхийг зорьж байгаа зорилго, зорилтууд, гарах үр дүнд онцгой анхаарч, ач холбогдол өгч байдаг хувь хүн, албан байгууллага юм. Төслийн оролцогч талуудын хэрэгцээ, сонирхлыг тодорхойлж нэгтгэснээр төслийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрддэг бөгөөд сонирхогч талуудын эерэг нааштай хандлага, харилцан ойлголцлын түвшин нь төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоог идэвхжүүлж байдаг. Төслийн санааг үүсгэгч, төслийн баримт бичиг боловсруулагч, захиалагч, теслийн багийн гишүүд, манлайлагч, хэрэглэгч, шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэгч, нөөц хариуцсан менежер, шугаман удирдагч, төслийг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч, хувь нийлүүлэгч, зөвлөх баг, төслийг хэрэгжүүлэгч, төслөөс үр шим хүртэгч, бэлтгэн нийлүүпэгч нар бүгд оролцогч
  • 25. 25
  • 26. Төсөлд оролцогч талуудын үүргийг товч тодорхойлж үзье. Захиалагч: Төслийн үр дүнг хүртэх ирээдүйн эзэн, эрх бүхий хувь хүн эсвэл байгууллага байж болно. Захиалагч өөрөө санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч байх тохиолдол байдаг. Хөрөнгө оруулагч, захиалагч нь нэг субьект биш тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан гэрээний биелэлтэд хяналт тавьж, бусад оролцогчидтой тохиролцож ажиллана. Хөрөнгө оруулагч: Төслийн үр ашигтай төсөв, түүнийг оновчтой зарцуулж үр дүн гаргах нь тэдний хувьд чухал. Хөрөнгө оруулагчид нь дараах хэлбэртэй байж болно. • Олон улсын байгууллага • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүний байгууллага • Төрийн бус, олон нийтийн байгууллагууд, үйлдвэрийн газрууд • Монгол улсын болон гадаадын иргэн, хувь хүн Төслийн хөрөнгө оруулагчийн хувьд ирээдүйд орох орлогоо тооцоолохдоо олон төрлийн эрсдэлт хүчин зүйлийг харгалзан мөнгөний үнэ цэнэд тулгуурлан мэдрэмжтэй шинжилгээг олон хувилбараар тооцоолсны үндсэн дээр шийдвэр гэргэж байдаг нь эрсдэлийг бууруулах гол арга юм. 26
  • 27. Төслийн менежер буюу багийн ахлагч: Төслийг удирдан зохион байгуулахад хувийн хариуцлага хүлээж ажилладаг. Төслийн удирдагч болон гишүүд нь төсөл боловсруулах ба хэрэгжүүлэх шатанд хамгийн гол нөлөө үзүүлэгч субьект юм. Төслийн менежер нь гишүүддээ урдьчилсан байдлаар мэдээлэл өгч, цаашид юу хийх, тэдэнтэй харилцах, мэдлэг мэргэжлийг нь ямар чиглэлээр дээшлүүлэх үйл ажиллагааны хувьд яаж туслах, хэрхэн үр ашигтай ажиллуулахад анхаардаг мэргэжлийн хувьд нарийн мэргэшсэн, дадлага туршлагатай, өндөр ур чадвартай байх шаардлагатай Хэрэглэгч: Хувь хүн ба байгууллага гэж хоёр ангилж болно. Хувь хүн нь бүтээгдхүүнийг хувийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан худалдан авдаг бол байгууллага нь нийлүүлэлтийг бүтээгдхүүн, үйлчилгээ бий болгохын тулд худалдан авах бизнесийн, төрийн ба төрийн бус байгууллагуудаас бүрдэнэ. Бизнесийн байгууллага нь ашиг олохын тул, ашгийн бус байгууллага нь нийгмийн тодорхой нэг хэсэгт үйлчилгээ үзүүлэхийн тулд, төрийн байгууллага төрийн үйл ажиллагааг хангахын тулд худалдан авалтыг хийдэг. Хэрэгжүүлэгч байгууллага: Хэрэгжүүлэгч байгууллага, хамт олны хувьд төслийн албан ёсны баримт бичигт заасан зорилгодоо хүрэн, үр дүн гаргаж, үр шимийг нь хүртэх, найдвартай ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. Эдгээрээс гадна төслийн сонирхогч талууд болох гадаад болон дотоод орчны бусад оролцогчид болох эзэмшигчид, дэмжигчид, удирдлагын болон хяналтын хороо, санхүүгийн байгууллагууд, арилжааны банкууд, нийлүүлэгчид, гэрээлэгчид, чадавхи бүхий зөвлөх компани, хувь хүн зэрэг бусад гишүүд, засгийн газрын байгууллагууд болон төслийн үр шимийг хүртэх нийгмийн тодорхой хэсэг нь төслийг хэрэгжүүлэгч байгууллага, хамт олонтой харилцаа холбоотой түншлэн хамтран ажилласанаар төсөл амжилттай хэрэгжиж магадгүй цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг ч хүлээж авах явдал байж болох юм. 27
  • 28. 4.ТӨСЛИЙН АГУУЛГА, ИЖ БҮРДЛИЙН УДИРДЛАГА  Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын тухай  Агуулгын төлөвлөлт  Агуулга, иж бүрдлийн тодорхойлолт  Агуулгын нотолгоо, өөрчлөлт 28
  • 29. Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын тухай ойлголт Төслийн агуулга, иж бурдлийн удирдлагыг төсөлд шаардлагатай агуулгын бүрэлдэхүүн ойлголтуудыг тодорхойлох, тэдгээрт хяналт тавих үйл ажиллагаа гэж үзэж болно. Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлага нь төсөл амжилттай, бүрэн хэрэгжихэд тодорхой нэг хэсэг болон нийт төслийн хэмжээнд шаардлагатай агуулга, үйл явцыг багтаасан ойлголт юм. Тухайн төслийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэрэгсэл, технологийн шаардлага нь төслийн агуулга, иж бүрдлийг тодорхойлоход нэн шаардлагатай бөгөөд төслийн амьдралын мөчлөгийг тодорхойлоход ашиглагдана. “Төслийн агуулга, иж бүрдэл" нь дараах ойлголтод чиглэгдсэн байдаг. Үүнд:  Бүтээгдэхүүний агуулга - бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог шинж, үүрэг зориулалтыг тодорхойлох үйл ажиллагаа  Төслийн агуулга - онцлог шинжтэй, тусгайлсан үүрэг, зориулалттай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа Төсөл нь зөвхөн нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, сайжруулахад чиглэгдэж болох ч тэрхүү бүтээгдэхүүн нь туслах чанарын бүрэлдэхүүнүүдээс бүрддэг бөгөөд тус тусдаа салангид оршиж болох боловч агуулгын хувьд нэгдмэл байдаг. Жишээлбэл, телефон харилцааны шинэ систем нь техник хангамж, програм хангамж, сургалт, хэрэгжүүлэлт гэсэн 4 бүрдүүлэгч хүчин зүйлээс бүрддэг ч эдгээр нь тус тусдаа байвал ямар ч гарцыг үүсгэхгүй бөгөөд нэгдмэл агуулгатай байж харилцааны хэрэгслийн үүргээ гүйцэтгэх болно. 29
  • 30. Бүтээгдэхүүний агуулгын гарц нь хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэх хэмжигдэхүүн байхад, төслийн агуулгын гарц нь оновчтой төлөвлөлтийн хэмжигдэхүүн байна. Менежментийн хувьд агуулгын аль ч хэлбэр нь тусгай зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааны үр дүнг хангах зорилгод нэгтгэгдсэн байх ёстой. Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг х тодорхойлохын тулд дараах мэдээллүүдийг авч үзэх шаардлагатай. Үүнд:  Бүтээгдэхүүний тодорхойлолт  Стратегийн төлөвлөгөө  Төслийн шалгуурууд, хувилбар сонголт  Түүхэн мэдээлэл Эдгээр мэдээлэлд тулгуурлан төслийн арга зүй болон шинжээчийн дүгнэлтийг ашиглан төслийн агуулгын төлөвлөгөөг боловсруулж, үйл ажиллагаагтодорхойлох боломжтой юм. Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлсноор төслийн хязгаарлалтыг дүрсэлж, тодорхой хүрээлэл бүхий баримжаа бий болгодог. 30
  • 31. Агуулга, иж бүрдлийн удирдлагыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:  Агуулгын төлөвлөлт хийх. Ирээдүйд гарах төслийн шийдвэрүүдэд үндэслэн боловсруулагдсан санал, дүгнэлт  Агуулгыг тодорхойлох. Төслөөс бүтээгдэхүүний бэлэн байдпыг хангах үүднээс агуулгыг хэсэгчлэн хувааж, удирдлагын бүрэлдэхүүнийг тодорхойлох  Агуулгын нотолгоо хийх. Төслийн агуулгыг оролцогч бүлгүүдээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд боловсруулж, албан ёсны баримт бичиг болгон загваржуулах  Агуулгын өөрчлөлтөд тавигдах хяналт. Төслийн агуулгад чиглэгдсэн өөрчлөлтөд хяналт тавих Эдгээр үйл явцууд нь төслийн удирдлагын бусад чиглэлтэй шууд ба шууд бус байдлаар харилцан уялдаатай байдаг байна. Дээр дурдсан үйл явц бүр нь багаар бодоход нэг удаа хэрэглэгддэг бөгөөд агуулгын шинжилгээг ашигласнаар тухайн төслийн үйл ажиллагааг тус тусад нь тодорхойлон авч үзэх ач холбогдолтой юм. Туршлагаас үзвэл төслийн утга агуулга нь давхардах, орхигдох зэрэг сул талууд байдаг нь дээр дурдсан үйл явцуудыг авч үзээгүйтэй холбоотой юм. 31
  • 32. Агуулгын төлөвлөлт Агуулгын төлөвлөлт нь төсөл болон түүний үе шатуудыгамжилттай хэрэгжүүлэх шалгууруудыг агуулахаас гадна төслийн ирээдүйн шийдвэрүүдэд чиглэсэн үйл явцыг тодорхойлох баримт бичиг юм. 32 ОРЦ АРГА ЗҮЙ ГАРЦ Бүтээгдэхүүний тодорхойлолт Бүтээгдэхүүний шинжилгээ Ажлын үр дүн Хязгаарлалт Ашиг болон зардлын шинжилгээ Өөрчлөх санал Баримжаа Шинжээчийн дүгнэлт Орц - Хэрэгжилтэд шаардлагатай баримт бичиг, нөөц мэдээлэл Арга зүй - Төлөвлөгөөг ажлын үр дүн болгон хувиргах үйл явц, арга технологи Гарц- Ажлын үр дүн, баримт бичиг Агуулгын төлөвлөлтийг бүтээгдэхүүний тодорхойлолт, стратегийн төлөвлөгөө, төспийн шалгуур сонголт, түүхэн мэдээлэлд үндэслэн хийдэг. Ингэснээр гарах үр ашгийг тооцож, хувилбаруудаас аль оновчтойг нь сонгохоос гадна шинжээчийн дүгнэлтэд үндэслэн агуулгын төлөвлөвлөгөөг бодитой боловсруулах боломжтой болох юм. Агуулгын төлөвлөгөөг боловсруулснаар төслийн явцын тайлан гаргах боломж бий болж цаг хугацааны хүчин зүйлсийг тооцох нөхцөл бүрддэг.
  • 33. Энэ нь төслийн үйл ажиллагаанд бүх төрлийн нөөцийн хязгаарлалт тавих боломж бий болгож сонирхлын бүлгүүд буюу оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг нэг ижил түвшинд тодорхойлох баримжаа бий болгодог. Шинжээчийн шийдвэр нь агуулгыг тодорхойлох үйл явцын амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлдэг. Шинжээч нь шинжлэх үйл ажиллагааны хувьд тодорхой чиглэлээр мэргэшсэн бие даасан мэргэжилтэн болон мэргэжлийн баг, бүлгүүд байж болох бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй оролцож болно. Үүнд:  Байгууллагын өөр хэсэг, нэгжийн ажилчнууд,  Зөвлөгчид,  Мэргэжлийн болон техникийн зөвлөхүүд  Үйлдвэрлэлийн мэргэжлийн багууд байж болно. Бүтээгдэхүүнийг тодорхойлохдоо өмнөх үеийн нөхцөл байдлын талаар ерөнхийд нь дурьдахаас гадна бүтээгдэхүүний шинж чанарыг нарийвчлан тодорхойлох нь зүйтэй. Мөн түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан хамаарлыг томъёолж, бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон төслийн хэрэгжилтийн өсөлт, нөлөөллийг судалж үзэх нь чухал. Олонхи төслүүд нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой худалдан авагч, хамтран ажиллагч байгууллага болон хэрэглэгчдийн зан үйлийг багтаасан байдаг. Ийм нөхцөлд бүтээгдэхүүний агуулга нь худалдан авагчдын талаас тодорхойлогдсон байдаг. 33
  • 34. • Бүтээгдэхүүнийг тодорхойлох үйл явц нь дараах үе шатуудыг дамждаг • Зах зээлийг судлах, • Техникийн шаардлагыг төлөвлөх, боловсруулах, • Түүхий эд, материал хангамжийг тооцож бэлтгэх, • Үйлдвэрлэлийн ажилбарыг бэлтгэх, • Үйлдвэрлэл явуулах, • Хянах, туршилт явуулах, судлах, • Савлах хадгалах, • Бүтээгдэхүүнийг борлуулах, хуваарилах, • Ашиглах, • Техник үйлчилгээ гэсэн үе шатуудыг дамждаг. Бүтээгдэхүүнийг тодорхойлохын тулд тухайн бүтээгдэхүүний талаархи олон нийтийн төсөөлөл, үнэ, чанар, баталгаа, урамшуулал зэргийг харьцуулан төслийн бүтээгдэхүүнийг харьцуулан тодорхойлох аргыг хэрэглэж болно. 34
  • 35. 35 Үзүүлэлтүүд: Өрсөлдөгч1 Өрсөлдөгч 2 Төслийн бүтээгдэхүүн Бүтээгдэхүүний шинж чанар Чанар Үнэ Төсөөлөл Хэрэглэгч Борлуулалт Баталгаа Урамшуулал Хүснэгт. Төслийн бүтээгдэхүүний агуулгын тодорхойлолт
  • 36. Агуулга, иж бүрдлийн тодорхойлолт Агуулга, иж бүрдлийн тодорхойлолтын зорилго нь төслийн ерөнхий баримт бичгийг жижиг хэсгүүдэд хэсэгчлэн хувааж, илүү удирдлагын шинж чанартай болгоход чиглэгддэг. Жишээлбэл:  Төслийн өртөг, зардал, цаг хугацаа, бусад нөөцүүдийг нарийвчлан тодорхойлох үндэс нь болдог.  Үйл ажиллагааг хэмжигдэхүйц шинж чанартай болгон хөгжүүлж хяналтын хүрээг тодорхойлох боломж олгодог.  Үүрэг, хариуцлагын хуваарилалтыг ил тод болгодог. Агуулга, иж бүрдлийн тодорхойлолтыг тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэх шалгуур гэж үзэж болох юм. Хэрэв агуулгыг ядмагхан байдлаар тодорхойлбол эцэст нь төслийн зардал төлөвлөснөөс их болох магадлал өсөх бөгөөд энэ нь бүтээмжийг бууруулан хүн хүч, цаг хугацааны хувьд алдагдалтай байх болно. А/В3 буюу ажлын бүтцийн задаргаа нь үйл ажиллагааны бүцийг тодорхойлж өгөхөөс гадна агуулгыг ерөнхийгөөс нарийвчилсан хэлбэрт оруулж өгдөг. 36
  • 37. Жишээ 10. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний агуулгын задаргаа 6.0 ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ НЬ Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа:  Танилцуулах  Түүх  Палентологи  Нэн эртний түүх  Хуннү  Монголын эзэнт гүрэн г.м  Байгаль орчин  Газарзүй  Соёл зан заншил  Хэлмэрчлэх 37  Газарчлах.хөтлөх  Соёлын гүүр болох  Аялалын уед биеэ авч явах үндсэн зарчмууд  Гаднах төрх байдалдаа анхаарал тавих  Нүүр царай /цаашид мөн задарч болно/  Хувцаслалт/цаашид мөн задарч болно/  Мэндчилгээ. талархлын уг  Инээмсэглэл ба бусад хувирлууд  Үйлчлүулэгчтэй харьцах үйл хөдөлгөөн Ажлын бүтцийн задаргааг шинэ төсөлд ашиглахдаа хуучин төслүүдийн агуулгыг загвар болгон ашиглаж болох юм. Учир нь ажлын бүтцийн задаргаа нь төслүүдийн амьдралын мөчлөгтэй адил байдаг. Харин үе шат нь өөр өөр байх талтай
  • 38. Агуулгын нотолгоо, өөрчлөлт ( Энэ нь оролцогч булгүүд буюу сонирхлын бүлгүүдээр төслийн агуулгыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх үйл явц юм.) Төслийн бүхий л үйл ажиллагааг хөрөнгө оруулагчийн, хэрэгжүүлэгчийн, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн байдлаар боловсруулахыг шаардлагатай байдаг. Агуулгын нотолгоо нь чанарын асуудлууд ба тэдгээрийн зөрүү, бодит байдал ба хийсвэрлэлийг судалж үздэг. Агуулгын өөрчлөлтийн удирдлага нь: • Төслийн нааштай өөрчлөлтүүдийг хангах зорилгоор агуулгын өөрчлөлтийг бий болгох хүчин зүйлсүүдийн нөлөөлөлтэй холбоотой ойлголт юм. • Бий болсон өөрчлөлтийн агуулгыг тогтоох, түүнчлэн • Бий болсон нөхцөл байдалтай уялдуулан бодит өөрчлөлтийг удирдах зэрэг үйл ажиллагаа юм. Агуулгын удирдлага нь бусад асуудлын удирдлагуудыг нэгтгэн зангидах үүрэгтэй байдаг. Үүнд, цаг хугацааны удирдлага, чанарын удирдлага гэх мэт. • 38
  • 39. 5.ТӨСЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА PROJECT HUMAN RESUORCE MANAGMENT  Төслийн хүний нөөцийн удирдлагын тухай ойлголт  Төслийн хуний нөөцийн төлөвлөлт  Төслийн баг бүрдүүлэлт  Төслийн багийн хөгжил, манлайлал  Баг үр дүнтэй ажиллах нөхцөл 39
  • 40. Төслийн хүний нөөцийн удирдлагын тухай ойлголт Төслийн хувьд хүний нөөц нь төсөлд оролцогчид болох өмч эзэмшигчид, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, нийлүүлэгчид, гэрээлэгчид, боловсруулагчид буюу төслийн багийн гишүүд, засгийн газрын байгууллагууд зэрэг сонирхлын бүлгүүдээс бүрддэг. Төслийн хүний нөөцийн тухай ойлголт нь дараах чиглэлүүдийг хамардаг.Үүнд:  Манлайлал, харилцаа, хэлцэл;  Төлөөлөн гүйцэтгүүлэх, мотивацийг хэрэгжүүлэх, сургалт, хөгжлийн зэрэг хувь хүнтэй холбоотой ойлголтууд;  Баг бүрдүүлэх, зөрчлийг шийдвэрлэх, баг бүлэгтэй холбоотой бусад ойлголтууд;  Гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, ажилд сонгон шалгаруулж авах, хөдөлмөрийн харилцаа, эрүүл ахуй, аюулгүйн дүрэм журмууд зэрэг бусад ойлголтууд. 40
  • 41. Төслийн хүний нөөцийн удирдлага Хүний нөөцийн төлөвлөгөө боловсруулах Төслийн багийг боловсруулах Төслийн баг бий болгох Төслийн багийг удирдах 41
  • 42. 42 Гишүүдийн хандлага Багийн онцлог Гишүүдийн төвлөрөл Нэгжүүдийн Хяналт Рискийг хүлээн авах, Зураг-Төслийн хүний нөөцийн удирдлагын онцлог
  • 43. • Төслийн удирдагч уу? Төслийн багийн манлайлагч уу? Төслийн үйл ажиллагаанд тухайн төслийн удирдагч онцгой байр суурьтай байдаг бөгөөд удирдагч нь төсөл боловсруулах, хэрэгжүүлэх багийг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, төслийн багийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төслийн эцсийн үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үндсэн үүрэг хүлээдэг. Үүргээ хангалтгүй биелүүлсэн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар төслийн удирдагчийг сольж болно. Төслийн удирдагчийг солих шийдвэрийг захиалагчийн зүгээс эрх бүхий оролцогчидтой хамтран гаргана. Төслийн удирдагч болон багийн гишүүдэд олгох цалин хөлс, урамшууллын хэмжээг уг төслийг боловсруулах, хэрэгжүүлэх гэрээнд заадаг. Ажлын хэсэгт мэргэжлийн эрдэмтэд, захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд түүний бүрэлдэхүүн нь төслийн цар хүрээ, гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран харилцан адилгүй байж болно. Төслийн ажиллах хүчний хэрэгцээг дор дурдсан арга замаар хангана. Үүнд:  Үндсэн байгууллагын орон тооны ажилтнуудаас шилж сонгон ажиллуулах;  Шинжээчдийг урьж ажиллуулах;  Тухайн төслийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэг, чадвартай зөвлөхүүдийг ажиллуулах;  Гэрээгээр ажилтан авч ажиллуулах гэх мэт аргуудыг хэрэглэж болно.  Төслийн хэрэгжилтийг зохион байгуулахад дараах 2 үндсэн асуудлыг  шийдвэрлэдэг. Үүнд:  Төслийн багийг бүрдүүлэх;  Багийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах /өөрөөр хэлбэл үр дүнтэй багийг үүсгэх/ 43
  • 44. Төслийн цар хүрээ, шинж чанараас хамааран тэдгээрийн хэрэгжилтэнд нэгээс хэдэн арав, зуун байгууллага, мэргэжилтнүүд оролцож болох юм. Төслийн хүний нөөцөд уг төсөлд оролцогч-сонирхлын бүлгийг өргөн хүрээнд хамруулан авч үздэг бол төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хувьд төслийн баг, түүнийг удирдагчийг томилох эсвэл сонгон шалгаруулах аргуудын алийг нь ашиглахыг зөв шийдвэрлэхийг чухалчилдаг. Тухайн төслийн зорилго, цар хүрээ, бусад өвөрмөц онцлогийг харгалзан удирдагчийг томилсон тохиолдолд тухайн хүн нь өөрийн итгэл, үнэмшил, үнэт зүйлс, үүрэг хариуцлага дээр тулгуурлан багаа бүрдүүлэх нь түгээмэл, харин сонгон шалгаруулалтаар сонгогдсон удирдагчийн хувьд төслийг хариуцагч талын шалгуур үзүүлэлтийг баримтлан багийн бусад гишүүдийг бүрдүүлнэ. Орчин үед төслийн багийн үйл ажиллагаанд синержи үр нөлөөг бий болгох, төслийн удирдагчдыг төслийн багийн манлайлагч болгох, манлайлах ур чадвартай, мэргэшсэн хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэх явдал чухал болж байна. Мэдээж, барилгын төслийн хувьд төсөвчид, барилгачид, хангамжийнхан, харин шинжпэх ухааны судалгааны төслийн хувьд шинжээч, судлаач, тухайн мэдлэгийн хүрээний мэргэжилтнүүдийг татан оролцуулж, мэргэшсэн чиглэлээр нь үүрэг, хариуцлагын хуваарилалт хийнэ. Хамгийн уян хатан, өөртөө болон хамтран зүтгэгчиддээ итгэл хүлээлгэж итгэлцлийг бий болгосон, багийн гишүүддээ өөрийгөө удирдах чадамжийг нь дээшлүүлэх боломжийг олгож чаддаг зэрэг үнэт чанаруудаар нь манлайлагчдыг онцолж үзэх хандлага хөгжиж байна. Түүнээс гадна багийн оновчтой бүтцийг бий болгох, ажилтнуудын нарийн мэргэшсэн байдлыг хангах, гадаад хяналт ба багийн бие даасан байдлыг зөв зохицуулах зэрэг нь багийн жинхэнэ манлайлагчийн л хийж гүйцэлдүүлэх үйл хэрэг болохоос бус ямар нэгэн нам, эвслийн лобби, шахалтаар томилогдсон “дарга” албан тушаалд дурлагчдын ажлын талбар биш. 44
  • 45. Төслийн хүний нөөцийн төлөвлөлт Төслийн албан ба албан бус уялдаа холбоо нь тухайн төслийн хүний нөөцийн харилцааг тодорхойлдог. Эдгээр нь:  Байгууллагын уялдаа холбоо  Техник, технологийн уялдаа холбоо  Харилцаа, хамтын ажиллагааны уялдаа холбоо зэрэг юм. Төслийн байгууллага нь цаг хугацаа, нөөцийн хувьд хязгаарлагдмал түр байгууллага байдаг. Төслийн мэргэшсэн байгууллага байхгүй тохиолдолд мэргэжлийн хүмүүсээс баг бүрдүүлэх замаар зохион байгуулж ажилладаг бөгөөд удирдагч нь дарга төдийгүй гүйцэтгэгч байдаг. Төслийн багийн удирдагч ба ажилтнуудыг сонгохдоо дараах шаардлагыг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд:  Удирдан зохион байгуулах авьяас чадвар;  Хамтран ажиллах, бусад мэдлэг чадвар;  Судалгаа, шинжилгээний ажлын арга барил;  Бүтээлч идэвхтэй, дайчин шуурхай байх чанар;  Төслийн ажил гүйцэтгэх ажлын туршлага, дадлага;  Илтгэх ур чадвар, бичгийн соёл өндөртэй байх;  Бизнесийн ажлын мэдлэг, дадлагатай байх зэрэг болно. 45
  • 46. Төслийн багийг зохион байгуулах асуудал төслийг гүйцэтгэхэд чухал үүрэгтэй бөгөөд захиалагчтай хэлцэл байгуулснаар шийдэгддэг. Төслийн багийг бүрдүүлэхдээ төслийн дотоод бүтцийг харгалзахын хамт хаанаас, хэнээс дэмжлэг авч болох, тухайн хүмүүс төсөл гүйцэтгэх дадлага чадвартай эсэх, тэдгээр хүмүүс төсөлд оролцох сонирхолтой эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй болдог. Төслийн баг нь нэгдмэл зорилго, үнэт зүйлсэд төвлөрч гар, сэтгэл, зүтгэлээрээ нийлсэн өндөр мэргэшсэн ажилтнуудын бүлэг байх учиртай. Төслийн багийн гишүүдийг бүрдүүлэх шалгуур нь төслийн бүтээгдэхүүний нөхцөлт болзлуудаар тодорхойлогдохоос гадна менежментийн цар хүрээний сонголтоос хамаарна. Хэдийгээр төслийн багийн үйл ажиллагаа тодорхой хүчин зүйлсээр хязгаарлагдах боловч хязгаарлагдмал бус орчинд үйл ажиллагаа явуулдаг. Төсөл хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас хамаарч төрөл бүрийн бүтцийн хэлбэрийг шаардаж болох юм. Энэ нь тухайн төслийн зорилго, нийгэмд өгөх өгөөж, цар хүрээнээс шууд хамаарна. Хэрэв төслийн багийн гишүүд өнгөрсөн хугацаанд төслийн арвин туршлагатай бол ирээдүйд тэр хэмжээнд давуу байдалтай байна. Чиг үүрэг ба хариуцлага. Төслийн үүрэг, хариуцлагын хэмжээг /хэн юуг шийдэх/ хэрхэн тогтоосноо сонирхлын бүлэгт танилцуулж байх ёстой. Эрх ба үүргийн байдал нь төслийн явцад өөрчлөгдөж болно. Ихэнх эрх, үүргийн харилцаа нь төсөлд оролцогч удирдагчдад үйл явцыг тодорхой болгоод зогсохгүй төслийн багийн гишүүд болон удирдагч тухайн боловсруулалт болон хэрэгжүүлэх ажилд ямар байдлаар оролцож байгааг тодорхойлдог. 46
  • 47. Өөрөөр хэлбэл, төслийн агуулгын удирдлагын эцсийн шат бол тэдгээр ажпыг хуваарилж авснаар агуулгын тодорхойлолт дуусдаг гэж ойлгож болно. Үүрэг хариуцлагын матриц буюу РАМ-ыг энэ үед хэрэгжүүлж болох юм. Хэрэв төсөл том, томоохонд тооцогдохоор бол үе шат тус бүр дээр энэ аргыг хэрэгжүүлж болно 47 Үе шат А B C D E F Шаардлагууд хангуулах S R А P Р Хэвийн ажиллагааг хангах S А P Р Дизайн S R А I Р Хөгжлийн асуудлууд R S А Р Р Шалгах S Р I А Р Зураг-Төслийн хүний нөөцийн үүрэг хариуцлагын матриц Р-Participant*- Оролцох, Дэмжпэг үзүүлэх, туслах А-Ассоuntable-Хариуцлага, тайлагналт Хянах, R-Review-дахин эргэцүүлэх, I-Input-авч үзэх S-Sign-off- Баталж төгсгөх
  • 48. Дээрхи RАМ буюу /Responsibilty Assignment Matrix/ аргыг хувь хүмүүс дээр зохиож болохоос гадна нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг тодорхойлох боломжтой юм. Ур чадварыг дараах байдлаар ангилж үздэг  Техникийн ур чадвар,  Харилцааны ур чадвар,  Хүнтэй ажиллах эв дүй, ур чадвар,  Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар,  Шийдвэр гаргах ур чадвар,  Онол, арга зүйн мэдлэг, чадвар. Төслийн манлайлагчийн чиг үүргүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь хүнээс тодорхой ур чадвар шаарддаг. Ур чадварыг тодорхойлбол, “тухайн чиглэл, салбарын шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, дадлага, туршлага, тодорхой байр суурь дээр тулгуурлан ажил үүргийг өгөөжтэй гүйцэтгэн үр дүнд хүрэх чадвар” гэж тодорхойлж болно.  Техникийн ур чадвар,  Харилцааны ур чадвар,  Хүнтэй ажиллах эв дүй, ур чадвар,  Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар,  Шийдвэр гаргах ур чадвар,  Онол, арга зүйн мэдлэг, чадвар 48
  • 49. Техникийн ур чадвар: Ажил үүргийг гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдлэг, ур дүй, туршлага, үйл ажиллагаанд шаардлагатай нөөцийг үр өгөөжтэй ашиглах чадвар юм. Тухайлбал, тогтоол шийдвэр гаргах, гэрээ хэлцэл байгуулах, төсөл төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, илтгэх хяналт тавих зэрэг болно. Харилцааны ур чадвар: Бусдад ойлгомжтойгоор санал бодлоо илэрхийлэх, бүрэн зөв ойлголцсон эсэхээ нягтлах чадвар юм. Төслийн менежер нь ажлын цагийнхаа ихэнх хувийг хүмүүстэй харилцахад зарцуулдаг бөгөөд хамт олныг идэвхжүүлэн манлайлж, тэдэнд нөлөөлөх ур чадварыг эзэмших зайлшгүй шаардлагатай. Иймд ярих, бичих, унших, сонсох чадвараа хөгжүүлэх нь чухал. Хунтэй ажиллах эв зүй, ур чадвар: Хүмүүстэй хамтран ажиллах, бусдыг ойлгох, бусадтай харилцан тухайн нөхцөлд зохицсон зөв, оновчтой шийдвэр гаргах чанар юм. Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар: Асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд шинжлэх ухааны хандлага, менежментийн арга аргачлалуудыг ашиглах чадавхи юм. Шийдвэр гаргах ур чадвар: Шийдвэрийн түвшин янз бүр байж болох ч шийдвэр бүхэн байгууллагын зорилгод хүрэхэд илүү чиглэгддэг. Зөв шийдвэр гаргаж чаддаг байх нь сэтгэлгээний ур чадвар, харилцааны ур чадвар, хүнтэй ажиллах эв дүй, ур чадварыг шаарддаг. Онолын мэдлэг, чадвар: Байгууллагын хэсэг, нэгж бүрийн үйл ажиллагааг байгууллагын зорилгод хүргэхүйц үйл ажиллагаанд нэгтгэн чиглүүлэх чадавхи юм 49
  • 50. төслийн баг бүрдүүлэлт Төслийн агуулгад түшиглэн тухайн төсөлд ямар мэдлэг чадвартай, хэдэн ажилтан шаардлагатай байгааг эхлээд тодорхойлно. Үүний дараа эдгээр ажилтнуудыг олж авах сувгуудаа тодорхойлно. Төсөлд ажилтнуудыг дараах аргуудыг ашиглан тусгай журам боловсруулсны дагуу сонгон шалгаруулж авдаг. Үүнд:  Ажиглалт хийх,  Ажлын асуулга авах,  Ярилцлага хийх,  Хяналтын хуудас бөглүүлэх, Ажлыг биечлэн хийлгүүлж, шалгах зэрэг аргаар сонгон шалгаруулж болно. Багийн менежментийн төлөвлөгөө. Багийн менежементийн төлөвлөгөө нь төсөлд ямар байр суурь эзэлж байна? хэдийд багийн хүний нөөцийн үйл ажиллагаа идэвхжих вэ?, хаана багаараа ажиллах, хэзээ, хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг тодорхойлдог. Багийн төлөвлөгөө нь албан ёсны эсвэл албан ёсны бус байж болно. Төслийн хэрэгцээ шаардлагаас хамааран өндөр нарийвчлалтай эсвэл ерөнхий төлөвлөгөө байж болно. Энэ нь нэг талаас төслийн чухал элементүүдийн нэг гэж ойлгож болно. 50
  • 51. Ажилтнуудыг тодорхойлох. Тухайн төсөл дээр ажиллах ажилтнууддаа мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор гарын авлага, бусад бичиг баримтыг бэлтгэх шаардлагатай. Төслийн багийг бүрдуүлэхдээ ямар ажлыг хэн хийж чадах вэ гэдгийг ангилж үзэх шаардлагатай. Үүнд дараах хүчин зүйлсийг харгалзаж болно.  Өмнөх туршлага - ганцаарчлан болон багаараа ажиллаж байсан эсэх, тухайн ажпын үр дүн хир байсан бэ? гэх зэрэг,  Хувийн сонирхол - хувиараа болон багаараа энэ төсөлд ажиллах сонирхолтой эсэх?,  Хувийн зан чанар - Энэ багт орж ажиллах сонирхол хир байна вэ?,  Боломжит байдал - Ажиллах цаг хугацааны болоод бусад боломж хир байна вэ? Ихэнх төсөлд ажилтнууд урьдчилан томилогдсон байдаг нь нэгдүгээрт, тухайн төслийн хувьд нарийн мэргэжил, мэдлэг чадвар шаардсан тохиолдолд, хоёрдугаарт, төсөл нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд чиглэсэн зорилгыг агуулсан тохиолдолд тухайн төсөлд ажиллах ажилтнууд тодорхой байдгаас шалтгаалдаг байна. Ажилтнуудын хувьд бүтэн цагийн, хагас цагийн эсвэл аль нэг чиг үүргийг хэрэгжүүлэх зэргээр зохион байгуулагдаж, гэрээний дагуу үндсэн цалин, урамшуулал авна. Хавсран гүйцэтгэх үйл ажиллагаа нь томоохон төслүүд дээр түгээмэл ажиглагддаг. 51
  • 52. Сургалт нь багийн гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн тулд зохион байгуулагддаг бөгөөд хэрэв төслийн багийн гишүүд арга барил, ур чадварын хомсдолд орсон тохиолдолд дахин бэлтгэх алхмыг хэрэгжүүлдэг. Сургалттай холбоотой шууд ба шууд бус зардлыг төслийн төсөвт тусгах, эсвэл тухайн байгууллага хөгжлийн сан, хөтөлбөртөө тусгасан байна. 52
  • 53. Төслийн багийн хөгжил, манлайлал Багийн манлайлал, хөгжлийн асуудал нь зөвхөн багт бус түүнд оролцогч сонирхлын бүлгүүдэд ч гэсэн хамаатай ойлголт. Багийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд нь төслийн тавьж буй зорилго, зорилт, чиг үүрэгтэй холбоотой байдаг. Баг бүрдэх үйл ажиллагаанд багийн гүйцэтгэлийг сайжруулахад чиглэгдсэн ерөнхий болон тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ нь төслийн баримт бичигтээ тусгагдсан боломж, хязгаарлалтын хүрээнд амжилттай үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлдэг.  Төслийн баг төлөвших үе шатуудыг дараах байдлаар авч үзэж болно. Үүнд: Төслийн баг үүсэх үе,  Төслийн баг бүрэлдэх үе,  Багийн үйл ажиллагаа хэвшмэл болох үе,  Баг гүйцэд төлөвших үе Багийн гишүүд өөрсдийгөө болон хамтран зүтгэгч нөхдийнхөө ажлын арга барил, зан чанар, манлайллын хэв маягийг таних нь эерэг синержи /synergу/ үр нөлөөг үүсгэх ач холбогдолтой. Синержи бол систем дэх бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагааны эцэст өвөрмөц үр дүн үүсгэхүйц нэмэлт шинж чанарыг харуулдаг бөгөөд Синергетикийн хуулиар эерэг, сөрөг утгатай байж болно 53
  • 54. • Үүсэх уе - Төслийн багийн гишүүд бие биенийхээ талаар төсөөлөл, ойлгоцтой болж эхлэх үе бөгөөд энэ үед бүлгийн гишүүдийн идэвх өндөр, зохицож, бүлгийн хэм хэмжээг шууд хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг. • Бүрэлдэх үе - Төслийн баг дотроо зөрчил, асуудал, бэрхшээлээ шийдэж зорилгодоо хүчээ нэгтгэх үе бөгөөд энэ үед баг өөрийн гэсэн нэгдмэл үнэлэмж, үзэл баримтлалтай болох тусам бусдынхаа хувь хүний ялгаа онцлогийг хүлээн зөвшөөрч эхлэх бөгөөд, багийн нэгдсэн хэм хэмжээ, зорилго, ажлын үр дүн, зохицож ажиллахад анхаарлаа төвлөрүүлдэг. • Багийн уйл ажиллагаа хэвших үе - Төслийн багийн соёл, хэм хэмжээ нь бичигдээгүй хууль болж, багийн гишүүд ирээдүйн талаар нэгдмэл нэг төсөөлөл, үзэл баримтлалтай болж, өөр өөрийн ажил үүргийг хангалттай гүйцэтгэж байгаа тохиолдолд зорилгоо биелүүлнэ гэсэн итгэл үнэмшилтэй болсон байдаг. • Баг гүйцэд төлөвших үе - Зорилгод чиглэсэн төслийн багийн үйл ажиллагаа үр өгөөжтэй байх, нөөц боломжоо бүрэн ашиглах үе бөгөөд багийн гишүүдийн ажил үүрэг тодорхой ч шаардлагатай үед ажил үүргийн хэрэгцээний дагуу ажиллаж, өөрчлөлтөд зохицож байдаг. 54
  • 55. Төслийн баг үр дүнтэй ажиллах нөхцөл Төслийн багийн үйл ажиллагаа нь дараах нөхцөлд үр өгөөжтэй ажиллах боломж бүрдэнэ. Үүнд:  Багийн бүх гишүүдэд төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаархи хүлээлт үүсч, өөрсдийн ажил, үүргийг бүрэн гүйцэд ойлгож, ач холбогдол, үр дагаврыг ухамсарласан байх;  Багийн гишүүдийн хоорондын харилцаа сайн, сонирхлын зөрчилгүй байх;  Багийн гишүүд харилцан бие биедээ итгэдэг байх;  Багийн гишүүд төслийн удирдагч /манлайлагчийг хүндэлдэг, багт ажиллах сонирхолтой байх;  Шийдвэр гаргалт, шийдэл олоход хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлдэг, багийн үйл ажиллагаанд харилцан бие биеэ дэмжсэн, эерэг уур амьсгал хандлага зонхилсон байх;  Багийн хошуучлагч ажлын зөв орчинг бүрдүүлэх, өөдрөг байдлаар аливаа асуудалд хандахыг дэмждэг, ажил үүргийг илүү сайн гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг өгдөг, ажлын үр дүнд, гүйцэтгэлд нөлөөтэй хүчин зүйлсийн шийдлийн талаар гишүүдээс мэдээлэл авч, шийдвэр гаргалт дахь оролцоонд анхаарч ажилладаг байх;  Багийн манлайлагч, гишүүдийнхээ чадавхийг дээшлүүлж, ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг байх зэрэг болно. 55
  • 56. 6.Төслийн цаг хугацааны удирдлага  Төслийн цаг хугацааны удирдлагын тухай ойлголт  Төслийн уйл ажиллагааны тодорхойлолт  Төслийн үйл ажиллагааны дэс дараалал  Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тооцоолох  Төслийн цаг хугацааны төлөвлөлт 56
  • 57. Төслийн цаг хугацааны удирдлагын тухай ойлголт Цаг хугацааны удирдлагын шугам гэдэг нь төслийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа, бодлогын зорилтуудыг биелүүлэх болон хэрэгжүүлэх үе шатууд ба агуулгын уялдааг илэрхийлдэг. Цаг хугацаа ба хөрөнгө оруулалт нь тухайн төсөлд үзүүлж буй боломж төдийгүй шахалт, тулгалт, хязгаарлалтыг агуулж , байдаг. Төслийн үр ашиг, бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлт ба төслийн боловсруулалт, хэрэгжилтийн үе шатууд нь цаг хугацааны дараалалд орсон байдаг. Цаг хугацаа бол тухайн төслийн үндсэн нөөц буюу орцын нэг хэсэг нь юм. Цаг хугацаа нь түүхий эд, материал хүн хүчний нөөцийн адил чухал учраас байгууллага үйл ажиллагаагаа өөрчлөх хэрэгцээгээ мэдэрч төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол цаг хугацааг чанд баримтлахаас гадна нарийн төлөвлөх шаардлагатай. Төслийн үргэлжлэх хугацаа нь гадаад хүчин зүйлийн нөлөө, засгийн газрын хяналт, зах зээл болон бусад хандлага, нөөцийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөх талтай байдаг. Төслийн хувьд цаг хугацааны хүчин зүйлийг анхааран үзэхгүй бол энэ нь хүсэл, мөрөөдөл, эсвэл эрмэлзлэл хэвээр байсаар байх болно. Эсвэл бүр санаа хэвээрээ байна гэсэн үг. Маш олон төрлийн төсөл, хөтөлбөр цаг хугацаа хоцорсноос болж хэрэгжихгүй, орхигдох тохиолдол олонтаа гардаг. 57
  • 58. Төслийн цаг хугацааны удирдлага нь тухайн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанар, зах зээлийн өрсөлдөөн зэргээс хамаардаг. Иймээс төслийн менежер төслийн цаг хугацааг судалгаа, шинжилгээтэй, нарийн нямбай төлөвлөх нь чухал бөгөөд аль болох шахуу төлөвлөх ёстой.  Төслийн цаг хугацааны удирдлага нь дараах үйл явцуудаас бүрдэнэ. Үүнд:  Үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгох,  Үйл ажиллагааг дэс дараалалд оруулах,  Үйл ажиллагаа бүрийн цаг хугацааг үнэлж, дүгнэх,  Цаг хугацааны төлөвлөлт буюу хуваарь гаргах. 58
  • 59. Төслийн үйл ажиллагааны тодорхойлолт Цаг хугацааг төлөвлөх нэг үндэс нь төслийн үйл ажиллагаа тодорхой байх ' явдал юм. Үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгосноор тухайн төслийн зорилт, үйл ажиллагаа нь нэгдмэл чанараа хадгалж, цаг хугацааны хувьд төлөвлөгдөх боломжтой болно. Үйл ажиллагааг тодорхойлох нь төсөлд дурдагдсан төрөл бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, гүйцэтгэлтэй холбоотой. Төслийн цаг хугацааг төлөвлөхөд “WBS” буюу ажлын бүтцийн задаргаа, урьдчилсан болон түүхэн мэдээлэл чухал бөгөөд эдгээрт үндэслэн цаг хугацааны баримжаа бий бүрддэг. Баримжаа буй болсноор бодит байдлыг тодорхойлон, тодорхойгүй байдлыг багасгаж, нөхцөл байдлыг ойлгомжтой болгож эрсдэлийг урьдчилан харах боломж олгодог. Үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгохын тулд төслийн баримт бичгийн агуулгын задаргааг ашиглах ба ирээдүйд хэрэгжүүлэх үе шатанд бэлтгэх зорилгоор нэгж хэсгүүдэд хувааж, илүү ойлгомжтой болгодог. Мөн загваруудыг ашиглах боломжтой. Ингэхдээ үйл ажиллагааны жагсаалт, эсвэл өмнөх төслүүдийн бүтцийн хэсгүүд нь шинэ төслүүдэд загвар болон ашиглагддаг. WBS буюу ажлын бүтцийн задаргаа нь үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж өгөхөөс гадна агуулгыг ерөнхийгөөс нарийвчилсан хэлбэрт оруулж өгдөг. Төслийн үйл ажиллагаа агуулга, цаг хугацаа, нөөц, үйл ажиллагааны дэс дараалал, төсөв, өртөг зэрэг нь дээр дурдсан ажлын бүтцийн задаргааг тодорхойлохоос эхлэдэг. 59
  • 60. Тухайн төслийн ажлын задаргааны элементүүдэд зориулан урьд өмнө хэрэгжиж байсан ижил төрлийн төслийн ажлын бүтцийн задаргаа, загварыг ашиглах боломжтой. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд үйл ажиллагааны жагсаалт бэлэн болох бөгөөд тухайн төслийн хувьд гүйцэтгэгдэх бүхий л үйл ажиллагааг багтаасан байдаг. Ингэснээр төслийн агуулгын хувьд шаардпагагүй ажил, үйл ажиллагааг орхиж ажлын бүтцийн агуулгыг гаргахад тусалдаг. Ажлын бүтцийн задаргааны тусламжтайгаар төслийн багийн гишүүдэд үйл ажиллагаа бүрийн талаархи тодорхой мэдээллийг өгч болно. Мөн төслийн үйл явцыг бичиг баримтжуулахаас гадна тус задаргааг хэрэглэснээр төслийн үйл ажиллагаа тус бүрийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, мэдээллүүдийг нягтлан тодруулах боломжтой болдог. Ямар ч тохиолдолд ажлын бүтцийн задаргаа нь шинэчлэн сайжруулах үндсэн алхам болох бөгөөд өртөг зардал, үр дүн, үр ашиг, бүтээмжийн үзүүлэлтүүд бодитой гарах нөхцөл нь болж өгдөг. 60
  • 61. 61 Зураг. Төслийн агуулгыг тодорхойлох нь ТӨСЛIIЙНУДIIРДЛАГА
  • 62. Төслийн үйл ажиллагааны дэс дараалал Төсөлд оролцогчид буюу сонирхлын бүлгүүдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал бүрийгтодорхойлон нэгтгэж дэс дараалалд оруулж, баримтжуулах үйл явц. Дараалалд оруулах үйл явц нь програм хангамжийн эсвэл механик хэлбэрээр хийгддэг. Механик хэлбэрийн аргачлалууд нь жижиг төслүүд буюу том төслүүдийн нэгж хэсгүүдэд хэрэгжүүлэхэд тохиромжтой байдаг. Механик болон програмчлагдсан аргачлалуудыг хослол байдлаар ч ашиглаж болно. Үйл ажиллагааг дэс дараалалд оруулахдаа ажлын бүтцийн задаргааг ашигладаг. Түүнчлэн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар үйл ажиллагааны дараалалд нөлөө үзүүлдэг. Үйл ажиллагааг дэс дараалалд оруулахын тулд дараах хамаарал бүхий шалтгаануудыг судалж үзэх нь зүйтэй. 62
  • 63. Үүнд: 1. Дагаж мөрдөх хамаарлууд: Дагаж мөрдөх хамаарал бүхий шалтгаанууд нь төслийн үйл ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажпын стандарт шинж чанартай холбоотой. Тэдгээр нь голдуу хязгаарлалтуудыг өөртөө багтаасан байдаг байдаг бөгөөд хатуу уялдаа буюу Hard logic гэж нэрлэдэг. 2. Хянамгай байх хамаарлууд: Хянамгай байх хамаарал бүхий шалтгаанууд нь төслийн менежментийн багийн үйл ажиллагаагаар илэрхийлэгддэг. Тэд төлөвлөгдсөн хязгаарлагдмал сонголтууд, бүрэн бүтэцчлэгдсэн баримт бичгүүдэд хянамгай хандах ёстой байдаг. Хянамгай байх хамаарал нь ихэвчлэн дараах мэдлэгийн хүрээгээр илэрхийлэгддэг. Үүнийг зөөлөн уялдаа буюу Soft logic гэж нэрлэдэг. 3. Гадаад хамаарлууд: Гадаад хамаарал бүхий шалтгаанууд нь төслийн гадаад, дотоод орчны харилцан хамаарал, үйл ажиллагааны уялдаа холбоог нэгтгэдэг. Жишээлбэл, Програм хангамжийн үйлдвэрлэл нь техник хангамжийн үйлдвэрлэлтэй уялдаатай байхаас гадна хэрэглэгчдийн түвшин, бараа үйлчилгээний ерөнхий хандлагатай уялдаатай байдаг. 63
  • 64. Үйл ажиллагааг дэс дараалалд оруулах хэд хэдэн аргыг хэрэглэж болно. Үүнд: 1. Ач холбогдлоор нь диаграммчлах арга 2. Шугаман диаграммын арга Ач холбогдлоор нь диаграммчлах арга: Энэ арга нь төслийн хэсгүүдийн харилцан хамаарлыг шугамаар үзүүлэх бөгөөд системүүд нэг цэгт уулзах уулзвар цэгийг тодорхойлоход төслийн сүлжээний диаграмыг ашиглах арга юм. Энэ аргачлалыг асИуе-оп-пос1е /АОN/ гэж нэрлэх бөгөөд энэ нь ихэнх төслийн удирдлагын программ хангамжийн багцад хэрэглэгддэг. РDМ - ийг компьютерээр эсвэл механик аргаар хийж болдог бөгөөд доорхи 2 нөхцлөөр илэрхийлэгддэг. “Эхлэх” - ээс - “эхлэх” хүртэл боловсруулан, судалж нягталснаар төслийг албан ёсоор эхлэх боломжтой болдог. “Дуусах” - аас - “дуусах ” хүртэл хэрэгжүүлснээр төсөл дуусах боломжтой болдог. Ач холбогдлооор нь диаграмчлах арга нь төслийн уялдаа холбооны хувьд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга юм. Шугаман диаграмын арга: Энэ арга нь төслийн байгуулалтыг шугаман сүлжээний диаграм үүсгэн учир шалтгаан, харилцан хамаарлуудыг харуулах боломжтой. Энэ аргыг аctivity - оn - arrow /АОА/ гэх бөгөөд хэрэгжих үйл ажиллагаануудаас сонголт хийж хэрэглэдэг арга юм. Хуваарь гаргахад дараах мэдээллийг ашиглана. Үүнд: 1. Төслийн диаграммууд, 2. Үйл ажиллагааны цаг хугацааны үнэлэмж, 3. Нөөцийн хэрэгцээ, шаардлага, 4. Календарчлал, 5. Төслийн шалгуур үзүүлэлтүүд, 6. Таамаглал, баримжааны хувилбарууд, 7. Үйл ажиллагааны цаг хугацааны хэлбэлзэл, 64
  • 65. Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тооцоолох Үйл ажиллагаа тус бүртэй уялдаатай ажлын үе шатуудыг боловсруулан үнэлж, дугаарлах үйл явц. Энэхүү үйл ажиллагаа нь төслийн үйл ажиллагаа тус бүрийг бүрэн гүйцэд судалж үзсэний дараа шаардлагдах хугацааг тодорхойлох үе шат юм. Энэ нь төслийн хариуцагч хувь хүн эсвэл төслийн багийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг үнэлэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзана. Үүнд: • Үйл ажиллагааны жагсаалт, дэс дараалал, • Төслийн шалгуур үзүүлэлтүүд, • Таамаглал, баримжаа, • Нөөцийн хэрэгцээ, шаардлага, • Нөөцийг хангах чадвар, • Түүхэн мэдээлэл зэрэг хүчин зүйлс болно. Дээрх мэдээллүүдийн тусламжтайгаар шинжээчдийг ажиллуулан, экспертийн дүгнэлт гаргаж болох бөгөөд үргэлжлэх хугацааг тодорхойлж, үнэлж дүгнэх нь нэн ярвигтай байдаг. Учир нь бүтээгдэхүүн үйлчилгээний нөөц, нөлөөлөгч хүчин зүйлс нь хувьсамтгай шинж чанартай байдагт оршино. Эдгээрийг түүхэн туршлага болон бусад мэдээллийг ашиглан шийдвэрлэж болох бөгөөд төсөлд ирээдүйд учирч болох эрсдэлтэй холбоотой байдаг. 65
  • 66. Үйл ажиллагааны үргэлжлэх цаг хугацааг таамаглал баримжаанд үндэслэн зохиомлоор хийсвэрлэн тогтоож болдог. Эсвэл урьд өмнө хэрэгжсэн төслүүдийн үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь цаг хугацааг үнэлж тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл ирээдүйд байж болох хувилбаруудыг ижил төстэй үйл ажиллагаануудын бодит байдалд үндэслэн тогтоож болох юм. Энэ аргаар төслийн цаг хугацааг үнэлэх нь түгээмэл байдаг. Дээрх аргуудад үндэслэн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тодорхойлж болохоос гадна төслийн цар хүрээ, шинж чанарыг таньж мэдэх боломжтой болдог. Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг хамгийн багаар бодоход 7 хоног, ихээр бодоход 14 хоногийн зөрүүтэйгээр баримжаалж, баримтжуулах хязгаарлалт тавигддаг боловч нийт зарцуулах цаг хугацааг хамгийн бага хэмжээнд байхаар төлөвлөх нь зүйтэй. 66
  • 67. Төслийн цаг хугацааны төлөвлөлт Үйл ажиллагааны дараалал, цаг хугацаа, төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдэд шинжилгээ хийх үйл явц юм. Цаг хугацааны төлөвлөгөө гаргах буюу төслийн хуваарь гаргах үйл явц нь төслийн үйл ажиллагааны эхлэх ба дуусах хүртэл бүхий л үйл ажиллагааг тодорхойлоход чиглэгддэг. Хэрэв төслийн эхлэх ба дуусах хугацаа нь бодитой бус бол төсөл төлөвлөгдсөний дагуу дуусах боломжгүй юм. Хуваарь гаргахад дараах мэдээллүүд ашиглагдана. Үүнд:  Төслийн диаграммууд,  Үйл ажиллагаа тус бүр дэх цаг хугацааны үнэлэмж,  Нөөцийн хэрэгцээ, шаардлага,  Төслийн шалгуур үзүүлэлтүүд,  Үйл ажиллагааны цаг хугацааны хэлбэлзэл.  Дээрх мэдээллүүдэд үндэслэн дараах аргачлалуудаар төслийн хуваарийг гаргаж болно. 67

Notes de l'éditeur

  1. A process occupies a certain amount of RAM. It also makes use of registers, stacks and queues within the CPU and operating-system memory space. When two processes are multi-tasking, the operating system allots a certain number of CPU execution cycles to one program. After that number of cycles, the operating system makes copies of all the registers, stacks and queues used by the processes, and notes the point at which the process paused in its execution. It then loads all the registers, stacks and queues used by the second process and allows it a certain number of CPU cycles. When those are complete, it makes copies of all the registers, stacks and queues used by the second program, and loads the first program.
  2. A process occupies a certain amount of RAM. It also makes use of registers, stacks and queues within the CPU and operating-system memory space. When two processes are multi-tasking, the operating system allots a certain number of CPU execution cycles to one program. After that number of cycles, the operating system makes copies of all the registers, stacks and queues used by the processes, and notes the point at which the process paused in its execution. It then loads all the registers, stacks and queues used by the second process and allows it a certain number of CPU cycles. When those are complete, it makes copies of all the registers, stacks and queues used by the second program, and loads the first program.