SlideShare une entreprise Scribd logo
1  sur  11
Télécharger pour lire hors ligne
СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХЭД
                  “ИННОВАЦИ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ

            Пүрэвдорж МӨНХЖАРГАЛ, Довчин ТАЙВАНЖАРГАЛ

             Монгол Улс, ШУТИС-ийн ӨВ дахь Технологийн Сургууль

                             p.munkhjargal@yahoo.com
                             d.taivanjargal@yahoo.com


Хураангуй:
      Симулятор нь бодит амьдрал, бодит орчноос сургалт болон туршилт судалгаа
шинжилгээнд хэрэглэх зориулалттайгаар бий болгосон загварчлал юм. Энэ ойлголт
маш олон салбарт хөгжиж ирсэн бөгөөд мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө
үед “компьютерийн симулятор” гэдэг зүйл бүх салбарт хэрэглэгдэж цаг хугацаа,
хөрөнгө мөнгө асар ихээр хэмнэж байна. Бид энэхүү судалгаагаараа симулятор
бүтээж түүнийгээ мэргэжлийн болон, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад
ашиглахаар зорин ажиллаа.

Түлхүүр үг: Computer Simulator, Programming, Software, Display, Keyboard
controller.

Оршил

       Мэдээллийн технологийн салбарыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх нь улс орны
эдийн засгийн хөгжилд, түүнийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой болжээ.
Энэ салбар нь бусад бүх салбаруудын хөгжлийн гол хурдасгуур төдийгүй, төр-эрх зүйн,
эдийн засаг-бизнес, хүн нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үндсэн
хэрэгсэл нь болоод байгаа юм. Иймд технологиор бусад салбарын үр ашигтай,
хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн бүх нөхцөл орчныг бий болгох, мэдээлэл,
мэдлэгт тулгуурласан инновацлагдсан хөгжлийн суурь бүтцийг бий болгох нь
ирээдүйн чиг хандлага болоод байна.. Энэ утгаараа бүхий л салбарууд сүүлийн үеийн
технологуудыг нэвтрүүлэн хөгжиж байгаа төдийгүй,           дараа дараагийн шинэ
инновацлагдсан санаануудыг үргэлж эрэлхийлж байгаад гайхах зүйлгүй ажээ.
       Дээрх нийгмийн шаардлагын улмаас инноваци нь сургалтын процессыг
оновчтой болгож, багш оюутан, суралцагчдын мэдлэг боловсролоо тасралтгүй
дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин зүйл болж
байна. Үйлдвэрлэлийн бүх салбарт бодит амьдрал дээрх орчинг дуурайлган хийсэн
загваруудыг сургалт, туршилт, судалгаа, шинжилгээнд өргөнөөр хэрэглэсээр байна.
Орчин үед тэдгээр загваруудыг компьютерийн програм хангамж, техник хангамж,
бодит орчины төсөөлөлүүдийг ашиглан маш хялбараар шийддэг болоод байна. Харин
энэ шийдлийг Simulator /Симулятор/ гэдэг.
1. Судалгааны ажлын зорилго:

      Инноваци нэвтрүүлэх замаар сургалтын дотоод орчинд мэдэгдэхүйц ахиц гаргах
мэргэжлийн боловсролын сургуулиудад болон аж ахуйн нэгж байгууллагууд дээр
сургалтад ашиглах боломжтой “Симулятор”-уудыг бүтээх явдал юм.

2. Судалгааны агуулга
          Инновацийн тухай ерөнхий ойлголт
          Инновацийг бүтээх үндсэн шаардлагууд
          Инновацийн ангилал
          Сургалтын технологийн Инноваци хийх
          Объектын өнөөгийн байдал
          Симуляторын тухай
          Дүгнэлт
          Хавсралт

3. Инновацийн тухай ерөнхий ойлголт
    Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн
эргэлтэд оруулж, баялаг бүтээх гэж авч үзэж болно.

   Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрах
шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн
удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд
инновацийн үр нөлөө юм.

   Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон
оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж
байгаа инновацийн талаархи олон улсын стандарт бус ойлголтыг нэг мөр болгоход
чиглэгдэн 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн
бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй
болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны
эцсийн үр дүн” гэж тодорхойлсон бол 1996 оны Ослогийн удирдамжинд “технологийн
хувьд цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажиллагааг зах зээлд
нэвтрүүлэхийг инноваци гэнэ” хэмээн тодорхойлжээ.

   Харин манай МУ-ын Инновацийн тухай хуулинд “Инноваци” гэж мэдлэгийг
баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ.” гэж тодорхойлсон байдаг.


   3.1. Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:

        Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
        Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
        Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг

Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно.
      Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын
тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой
байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг. Нөгөө талаас
хэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй
тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гарах
хоѐр дахь шалтгаан болж байдаг.

       Мөн даацтай томоохон инновациуд эрдэм шинжилгээний байгууллагуудаас
гардаг. Гадаад орнуудын хувьд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацид
зарцуулж тэндээсээ ашиг олж байна. Зарим жишээнээс дурьдвал: Америкийн баруун
эрэгт байрлах Silicon Valey технологийн төвөөс нэлээд тооны инноваци гардаг. Энэ
газарт мэдээллийн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын суурьшлын
бүс юм. Энэ ч утгаараа томоохон компаниуд бие, биенээсээ өрсөж зах, зээлд ашиг
олохын тулд шинэ технологи зохион бүтээлгэх гэж 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй
баг ажиллуулдаг ажээ. Энэ тоо бол зөвхөн нэг компанид ажилладаг инновацийн багт
ажилладаг хүмүүсийн л тоо юм.

       Хүний хэрэгцээг мэдэж, түүгээрээ шинэ технологи бүтээж байгаа, чадварлаг
хүний нөөцтэй Энэтхэг, Солонгос зэрэг орнууд өндөр хурдаар инноваци гарган авч
байна. Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг ажээ. Энэтхэгийн
хувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна.

   Инноваци бий болгох судалгаа шинжилгээнээс эхлээд маркетингийн боловсруулалт
хийх хүртэл явуулж байгаа бүх төрлийн ажиллагааг инновацийн үйл ажиллагаа гэнэ.
Эдийн засгийн хөгжилд үзүүлж буй ач холбогдол, нөлөөллийн түвшинг харгалзан
шинэлэг байдлаар нь инновацийг:

4. Инновацийн ангилал

      - Суурь инноваци
   Бүтээгдэхүүн, технологийн процесс бүхэлдээ шинэ буюу эсвэл тэдгээрийн зарим
элементийн үүрэг, шинж чанарт өөрчлөлт орсон ийм зарчмын шинэ бүтээгдэхүүнд
хамаарах инновацийг суурь инноваци гэдэг.

       - Сайжруулах шинжтэй инноваци
   Бэлэн бүтээгдэхүүн юмуу эсвэл ихээхэн хэмжээгээр боловсруулсан, мөн түүнчлэн
үйлдвэрлэлийн шинэ аргыг эсвэл үлэмж хэмжээгээр боловсронгуй болгосон аргыг
нэвтрүүлэхтэй холбоо бүхий инновацийг сайжруулсан инноваци гэнэ.
       - Хуурмаг инноваци
   Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлт
гаргаагүй, өнгө үзэмж төдийхөн өөрчилсөн, бүтэц, үзүүлэлт, чанар, үнэ өртөг, орц,
бүрэлдэхүүн зэрэгт нь төдийлөн нөлөөлөөгүй, өөрчлөлт гаргаагүй бол хуурмаг
инноваци гэж үзнэ.

Инновацийг шинэлэг байдлаар нь хуваахдаа бас түүний технологийн үзүүлэлт, мөн зах
зээлд эзэлж буй байр суурийг нь харгалзан үзэж байна. Технологийн үзүүлэлт талаас
нь:

      Шинэ материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн,          зарчмын    шинэ
       бүтээгдэхүүнүүд гаргаж буй бүтээгдэхүүнүүд,
   Үйлдвэрлэлийн шинэ технологи, автоматчиллын илүү өндөр түвшинг хэрэглэх,
        шинэ технологид тохирсон үйлдвэрлэлийг зохион байгуулах зэрэг шинжийг
        агуулсан процессийн инновациуд гэж хуваана.

Зах зээлд хэр зэрэг шинэлэг байна гэдгээр нь дэлхий дахинд, улс орны хэмжээнд,
тухайн байгууллага, үйлдвэртээ шинэ инноваци гэж ангилж байна.

5. Сургалтын орчны инноваци хийх тухай

      Аливаа инноваци нь тухайн салбар болон тухайн байгууллагын ямар нэг
асуудлыг эсвэл цогц асуудлыг шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сургалтын
байгууллагын хувьд инновацийг сургалтын орчинд оршин шинэ санаа хэрэгжүүлэх
ойлгомжтой.
      Иймд сургалтын орчинг цогцоор авч үзье.

      Сургалтын орчинг сургалтын гадаад орчин, сургалтын дотоод орчин гэж 2
ангилан авч үздэг байна.

Сургалтын гадаад орчин
- Байгаль орчин:
       Байгаль, цаг уурын ерөнхий төлөв, био уур амьсгалын муж, усан хангамж зэрэг
   нь сургалтын байгууллагын анхдагч гадаад орчин болно.

-   Улс төр, эрх зүйн орчин:
       Боловсролын талаарх төр засгийн бодлого, байр суурь, улсын ба хувийн
    сургуулиудад хандах хандлага, төвлөрсөн ба орон нутгийн удирдлагын эрх мэдлийн
    хуваарилалт, ер нь л боловсролын эрх зүйн орчин нь сургалтын үйл ажиллагаанд
    шууд ба шууд бус хэлбэрээр эерэг болон сөргөөр нөлөөлнө.

-   Эдийн засгийн орчин:
       Эдийн засгийн төлөв байдлын чухал үзүүлэлтийн нэг болох инфляцийн хэмжээ
    сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг авч үзнэ.

-   Хүн ам зүй, нийгмийн орчин:
       Боловсролд хандах нийгмийн сэтгэл зүй, демографын бүтэц, сургуульд орох
    сонирхолтой хүмүүсийн тоо хэмжээнд насны эзлэх хувь хэмжээ, орлогын эх үүс-
    вэрээр ялгагдах бүлгүүд, янз бүрийн угсаатны зүйн төрөл, тэдгээрийн дотогш ба
    гадагш хандсан шилжилт, олон нийтийн байгууллагын сонирхол, санхүүгийн
    дэмжлэг зэрэг нь хүн ам зүй, нийгмийн орчны нөлөөлөл болно

-   Технологи, мэдээллийн орчин:
       Технологийн ба мэдээллийн (компьютер, теле-харилцаа, интернэт, хэвлэл,
    телевиз радио г.м/ системд гарсан өөрчлөлт нь сургалтын байгууллагын хөтөлбөрт
    шууд нөлөөлнө.

Сургалтын дотоод орчин

-   Сургалтын материаллаг орчинд:
Сурах сургах нөхцөл; (үүнд сургуулийн анги танхим, барилга байгууламж,
    гэрэлтүүлэг, агааржуулалт, дулаан, чийгийн хэмжээ, номын сангийн хүртээмж
    хичээллэх,       амрах,       хооллох       боломжийн          бүрдэлт       г.м)
    Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургалтын тараах болон
    үзүүлэн таниулах материал, хөтөлбөр, төлөвлөгөө, модель, макет г.м)

-   Сургалтын сэтгэл зүйн орчин:
       Сургалтын сэтгэл зүйн орчинд үндсэн 2 асуудлыг багтаадаг. Үүнд: нэг нь
    сургуулийн хамт олны сэтгэл зүйн харилцаа, нөгөө нь анги танхимд үүсэх сэтгэл
    зүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам юм.

      Сургалтын дотоод орчин бол сургалтын байгууллагын өөрийнх нь мэдэлд байгаа
буюу шууд хариуцлага хүлээх орчин юм. Өөрөөр хэлбэр сургалтын дотоод орчинг
сургалтын байгууллага хэрхэн удирдаж гадаад орчинтой хэрхэн зохицуулан ажиллаж
буйгаас тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр шууд хамаарна гэж
ойлгож болно.
      Иймээс сургалтын дотоод орчинд инноваци нэвтрүүлэх замаар мэдэгдэхүйц
ахиц гаргах санал санаачлагын үүднээс тус сургуульд төдийгүй мэргэжлийн
боловсролын сургуулиудад сургалтад нэвтрүүлэх ашиглах боломжтой “Симулятор”-
уудыг бүтээх зорилго тавин ажиллаа.
6. Технологийн сургуулийн МСҮТ өнөөгийн байдал

      2012-2013 оны хичээлийн жилд МСҮТөвд 22 мэргэжлээр 1200 орчин
суралцагчид суралцаж байна.
                                                         Хүснэгт №1
                                                                      СИМ
         ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн
                                                             Бүгд   хэрэглэх
                      сургууль МСҮТ
 №                                                                    эсэх
  1   Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан             123
  2   Барилгын өрөг угсрагч                                  132
  3   Барилгын засал-чимэглэлч 2.5                            34
  4   Барилгын засал-чимэглэлч 1                              22
  5   Фермерийн аж ахуй эрхлэгч                               96     Тийм
  6   Тогооч                                                 106
  7   Оѐмол бүтээгдэхүүний оѐдолчин                           75
                                                                     Тийм
  8   Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн           88
  9   Барилгын цахилгаанчин                                   84
 10   Гуталчин, захиалгын                                     38
 11   Авто машины засварчин                                   15
      Усжуулагч/угсрагч, үйлчилгээ хийх засварлах усжуулах
 12                                                           65
      агрегатын машинч/
                                                                     Тийм
 13   Хүнд машин механизмын засварчин                         16

 14   Гоо засалч                                              17
      Механик, газар шорооны ажлын машин, тоног                      Тийм
 15                                                          112
      төхөөрөмжийн
 16   Цахилгаанчин                                            15
 17   Модон эдлэлийн мужаан                                    0
      Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт,                 Тийм
 19                                                           73
      засварчин/
 20   Худалдааны газрын үндсэн ажилтан                        30
 21   Өрмийн техникч                                          18     Тийм
                                                                     Тийм
 22   Оператор, хүнд машин механизмын                         25

                               НИЙТ                          1184
Эдгээрээс явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай
мэргэжилүүдээр суралцаж буй суралцагчдын тоо 501 байна. үүнийг хүснэгт № 2-т
үзүүлэв.
                                                                   Хүснэгт №2
         ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн                    СИМ
                                                             Бүгд       хэр.х
  №                      сургууль МСҮТ
  1       Фермерийн аж ахуй эрхлэгч                                       96           Тийм
  2       Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн                   88           Тийм

  3       Хүнд машин механизмын засварчин                                 16           Тийм

  4       Механик, газар шорооны ажлын машин, тоног төхөөрөмжийн         112           Тийм

  5       Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, засварчин/       73           Тийм
  6       Өрмийн техникч                                                  18

  7       Оператор, хүнд машин механизмын                                 25           Тийм

                                       НИЙТ                              501


                Дээрх тоон утгыг сүүлийн 3 жилээр харьцуулан харуулбал

               1493                   1487
 1600


 1400                                                  1184

 1200

                                                                                Нийт
 1000


  800                                        609                                ЯХТТ дээр
                      490                                       501             Дадлага хийх
  600


  400


  200


      0
              2010-2011          2011-2012          2012-2013



  График №1. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын тоо, нийт
                                  суралцагчдын тоон харьцаа
Явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай
суралцагчдын МСҮТөвийн нийт оюутнуудын дунд эзлэх хувь /сүүлийн 3 жилээр/

     120

     100

     80
                                                                               Нийт
     60
                                        41%                  43%               ЯХБ аш.дадлага


     40                33%

     20

       0
              2010-2011           2011-2012            2012-2013
     График №2. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын нийт
                                 суралцагчдын тоонд эзлэх хувь



Дээрх графикаас МСҮТөвийн оюутнуудын 40% хувь нь Технологийн сургуульд
ашиглагдаж байгаа явах хөдлөх, тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай
байна.

Технологийн сургуульд 11 тоног төхөөрөмж бүртгэлтэй байна.
                                                                                   Хүснэг №3

№          Тоног төхөөрөмжийн нэр                          Ажиллаж байгаа эсэх

1   Өрмийн машин                                           Тийм
2   Авто грейдр                                            Тийм
3   Авто замын индүү                                       Тийм
4   Авто кран                                              Тийм
5   Газар тариалангийн жижиг трактор                       Тийм
6   Бульдозер                                 Үгүй, цаашид ашиглах боломжгүй
7   Дугуйт трактор                            Үгүй, цаашид ашиглах боломжгүй
8   Универсал трактор                         Үгүй, цаашид ашиглах боломжгүй
9   Жолооны сургалтын машин Excel                Зөвхөн жолоонд ашигладаг
10  Жолооны сургалтын машин УАЗ-469              Зөвхөн жолоонд ашигладаг
11  Жолооны сургалтын машин ЗИЛ-130              Зөвхөн жолоонд ашигладаг
       Боловч сүүлийн 3 жилийн байдлаар 5 тоног төхөөрөмж л сургалтад ашиглагдаж
байна.
Суралцагчдын тоонд харьцуулбал 106 : 1 гэсэн харьцаа гарах боловч зарим
мэргэжилүүдээр тоног төхөөрөмж огт байхгүй байна. Жишээ нь:

      Бульдозерчин,
      Экскаваторчин
      Уулын ажлыг машин тоног төхөөрөмж
      Уул уурхайн машин тоног төхөөрмжүүдийн механик
      Гэх мэт мэргэжлүүдээр сургууль дээр дадлага хийх боломжгүй болсон.

      Шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүйгээр мэргэжлийн сургалтын чанарт
ахиц гарах боломжгүй. Тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэт өндөр үнэтэй.
Дундаж үнэ 120 сая, Симулятор байх боловч мөн өндөр үнэтэй. Дундаж үнэ 50 сая.

7. Симуляторын тухай

      Симулятор гэдэг нь сургалт, туршилт судалгаанд ашиглахад зориулагдсан бодит
орчины дураймал загварчилал юм.

      Симулятор ерөнхийдөө бодит байдал дээр үнэ өртөг өндөр, аюул осол ихтэй
энгийн болон цэргийн        сургалтын зорилгоор өргөн хэрэглэгдэж ирсэн. Иймд
симуляторыг ашиглах нь илүү аюулгүй орчинд амьдралын болон мэргэжлийн
туршлага олж авахад нэн тохиромжтой байдаг.
      Сургалтын симулятор нь 3 төрөл байдаг. Үүнд:
      1. “Live simulator” бодит орчинд бодит систем дээр бодит суралцагчид
          ашиглана.
      2. “Virtual simulator” бодит суралцагчид хийсвэр орчинд ажиллах
      3. “Сonstructive simulator” – загварчилсан цэрэг, дайны үйл ажиллагааг удирдах,

      Мөн зарим нэг симуляторуудын талаар товчхон авч үзье.
      Бизнес симулятор – туршилт боломжтой динамик загвараар хангадаг. Олон
янзын хүчин зүйлээс хамаарах эрсдэл бүхий орчинд бизнес явуулах, түүнийхээ ашигтай
тархацийг хангах боломжийг судлах боломжтой.

       Нийгмийн симулятор – Нийгмийн шинжлэх ухаанд ихээр хэрэглэгддэг бөгөөд
их сургууль болон ахлах сургуулиудын түвшинд нийгмийн курсууд, улс төр, түүх, хүн
судлалын түвшид хэрэглэгддэг. Энэ төрлийн симулятор нь улс төрийн системийн худал
хуурмаг, түүхэн үйл явдлууд дээр үндэслэгдсэн байдаг.

      Бүх төрлийн симуляторт түүний хэрэглэгч болон дуураймал загвар хоорондын
харилцааг бодит мэтээр хангах тусгай систем байдаг. Энэ нь тусгай зориулалтын тоног
төхөөрөмжүүд байх бөгөөд түүнийг симулятор хэрэглэгчдэд зориулан бүтээдэг. Жишээ
нь:
Зураг№1. Энэ зурагт харилцааг хангах тусгай системд мотоцикл ашиглажээ.




Боломжтой симулятор

      Экскаватор
      Бульдозер
      Өөрөө буулгагч
      Ачигч

Тэдгээрийн боломжууд
    Шуудуу ухах
    Хөрс хуулах
    Нөхөн сэргээлт хийх
    Шуудуу булах
Дүгнэлт

       Судалгааны ажлын үр дүнд Технологийн сургуулийн сургалтад өөрсдийн хийсэн
хямд төсөр симуляторуудыг ашигласнаар сургалтын орчины шинэчлэл хийгдэж,
оюутны сурах идэвхи, сонирхол дээшилж сургалтын процесс идэвхжин сургалтын
чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

       Мэргэжлийн сургалтын байгууллагын өмнө тулгамдаад байгаа өндөр үнэ өртөг
        бүхий уул уурхай, авто тээвэр, зам, хөдөө аж ахуйн салбар хэрэглэгддэг тоног
        төхөөрөмжүүдийг орлуулна.
       Техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал арилна.
       Шатах тослох материалын зардал 60%-70% хэмнэгдэнэ.
       Машин, механизмын чиглэлээрх мэргэжлийн сургалтын чанарт ахиц гарна.
       Үйлдвэрлэн борлуулах боломжтой.
       Шинэчлэн сайжруулах боломжтой.
       Үйлдвэр сургалтын хичээлийн үр дүн эрс дээшилнэ.


Ашигласан материал
[1] For example, innovation and Special Education (1998)
[2] Hideki Yoshitomi: education and training through the practice of mechatronics model microcomputer market,
the Japan Society of Mechanical Engineers Robotics Mechatronics'01 Conference Proceedings, (2001-6), 2A1-
A3
[3] Yoshitomi,, Kawamura: Effects of education and educational materials used in mechatronic 2 Lego Mind
Storm Report - mechatronics education materials and creative exercises in combination with breadboard (2005),
pp.5 ~ 10
[4] Hideki Yoshitomi: Study materials for learning through hands-on making things a microcomputer, (2002),
pp.95 ~ 100
[5] Nakao Mitsunori: PIC microcontroller for control and laboratory experiments using a microcomputer, (2006),
pp.125 ~ 130
[6] http://www.atmel.com/
[7] http://reef.path.net/7Ehero/hero.htm
[8] http://avrwiki.ph/wiki.cgi?page=FrontPage
[9] http://www2.strawberry-linux.com/products/avrsp/
[10] http://elm-chan.org/docs/avr.html
[11] Supervisor Yoshihiko Yasuda, and Takashi Hiroshi Tanaka Chapter: Introduction to Electronics, Corona
Publishing, (2005), pp.105 ~ 107

Зохиогчдын тухай:
   1. Ц.Гайтав овогт Пүрэвдоржийн       Мөнхжаргал. Компьютерийн програмист мэргэжилтэй,
       Програмын ухааны магистр, Япон Улсын Цуяама хотын Технологийн колледжид програм
       хангамжийн чиглэлээр “Hээлттэй эх бүхий програм хангамжийн ашиглалт” сэдвээр мэргэжил
       дээшлүүлсэн. Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2008 он.
       ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн
       мэргэжилтэн.
   2. Бат овогт Довчингийн Тайванжаргал. Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Хэл шинжлэлийн
       ухааны Магистр, Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2007 он.
       ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн англи хэлний багш.

Contenu connexe

En vedette

ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэрtserendulamaa
 
arhidalt.iltgel
arhidalt.iltgelarhidalt.iltgel
arhidalt.iltgelTsatsral
 
Iltgel herhen tavij surah ve?
Iltgel herhen tavij surah ve?Iltgel herhen tavij surah ve?
Iltgel herhen tavij surah ve?Just Burnee
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлTj Crew
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Мони Гоша
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлbshur
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Iltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байна
Iltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байнаIltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байна
Iltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байнаbatnasanb
 
Iltgel nas 2012
Iltgel  nas 2012Iltgel  nas 2012
Iltgel nas 2012mb_bud
 
Metgeltseend suraltsah ni
Metgeltseend suraltsah ni Metgeltseend suraltsah ni
Metgeltseend suraltsah ni Badmaa Lhamsuren
 
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнмэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнChuluunbaatar Nyambayar
 

En vedette (20)

Iltgel
IltgelIltgel
Iltgel
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulahLekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
 
Ajilguidel
AjilguidelAjilguidel
Ajilguidel
 
arhidalt.iltgel
arhidalt.iltgelarhidalt.iltgel
arhidalt.iltgel
 
Iltgel herhen tavij surah ve?
Iltgel herhen tavij surah ve?Iltgel herhen tavij surah ve?
Iltgel herhen tavij surah ve?
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
1017
10171017
1017
 
Ажилгүйдэл
Ажилгүйдэл Ажилгүйдэл
Ажилгүйдэл
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Iltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байна
Iltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байнаIltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байна
Iltgel humen resource 2 - Жижиг бизнэст өөрчлөлт хэрэгтэй байна
 
Iltgel nas 2012
Iltgel  nas 2012Iltgel  nas 2012
Iltgel nas 2012
 
Metgeltseend suraltsah ni
Metgeltseend suraltsah ni Metgeltseend suraltsah ni
Metgeltseend suraltsah ni
 
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээнмэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн
 
Delhiin ulsuud
Delhiin ulsuudDelhiin ulsuud
Delhiin ulsuud
 
iltgel
iltgel iltgel
iltgel
 
Мэтгэлцээн
МэтгэлцээнМэтгэлцээн
Мэтгэлцээн
 

Similaire à Iltgel 2013

Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтAnkhbileg Luvsan
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРbatnasanb
 
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...batnasanb
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxtg_tuvshee
 
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролБатбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролbatnasanb
 
Мэдлэг хуваалцах өдөр
Мэдлэг хуваалцах өдөрМэдлэг хуваалцах өдөр
Мэдлэг хуваалцах өдөрNael Narantsengel
 
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИБ. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИbatnasanb
 
Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7Энхтамир Ш
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheelNarka Sh
 

Similaire à Iltgel 2013 (20)

Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалтСудалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
 
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 
A.pa531
A.pa531A.pa531
A.pa531
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
 
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсролБатбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
Батбаяр Номин-Эрдэнэ - Бүх нийтийн технологийн боловсрол
 
Мэдлэг хуваалцах өдөр
Мэдлэг хуваалцах өдөрМэдлэг хуваалцах өдөр
Мэдлэг хуваалцах өдөр
 
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИБ. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
 
Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7
 
Basic marketing lec3 new
Basic marketing lec3 newBasic marketing lec3 new
Basic marketing lec3 new
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 
Udirtgal hicheel
Udirtgal hicheelUdirtgal hicheel
Udirtgal hicheel
 

Plus de Мөнхжаргал Пүрэвдорж

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааТөгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааМөнхжаргал Пүрэвдорж
 

Plus de Мөнхжаргал Пүрэвдорж (20)

2021 өвпк-ийн-дүрэм-журам
2021 өвпк-ийн-дүрэм-журам2021 өвпк-ийн-дүрэм-журам
2021 өвпк-ийн-дүрэм-журам
 
Juram elselt
Juram elseltJuram elselt
Juram elselt
 
Medee 202003
Medee 202003Medee 202003
Medee 202003
 
Medee 202001
Medee 202001Medee 202001
Medee 202001
 
Medee 2020 02
Medee 2020 02Medee 2020 02
Medee 2020 02
 
Audit2
Audit2Audit2
Audit2
 
Audit1
Audit1Audit1
Audit1
 
Urilga tender UV POLYTECHNICAL COLLEGE
Urilga tender UV POLYTECHNICAL COLLEGEUrilga tender UV POLYTECHNICAL COLLEGE
Urilga tender UV POLYTECHNICAL COLLEGE
 
2019 on tosov
2019 on tosov2019 on tosov
2019 on tosov
 
2019 oni 01 r sariin medee
2019 oni 01 r sariin medee2019 oni 01 r sariin medee
2019 oni 01 r sariin medee
 
2019 oni 09 r sariin medee
2019 oni 09 r sariin medee2019 oni 09 r sariin medee
2019 oni 09 r sariin medee
 
2019 oni 08 r sariin medee
2019 oni 08 r sariin medee2019 oni 08 r sariin medee
2019 oni 08 r sariin medee
 
2019 oni 07 r sariin medee
2019 oni 07 r sariin medee2019 oni 07 r sariin medee
2019 oni 07 r sariin medee
 
2019 oni 06 r sariin medee
2019 oni 06 r sariin medee2019 oni 06 r sariin medee
2019 oni 06 r sariin medee
 
2019 oni 05 r sariin medee
2019 oni 05 r sariin medee2019 oni 05 r sariin medee
2019 oni 05 r sariin medee
 
2019 oni 04 r sariin medee
2019 oni 04 r sariin medee2019 oni 04 r sariin medee
2019 oni 04 r sariin medee
 
2019 oni-03 sariin medee
2019 oni-03 sariin medee2019 oni-03 sariin medee
2019 oni-03 sariin medee
 
2019 oni 02 r sariin medee
2019 oni 02 r sariin medee2019 oni 02 r sariin medee
2019 oni 02 r sariin medee
 
2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed
2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed
2019 oni-sankhuugiin-2-r-ulirlin-tailan-compressed
 
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааТөгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
 

Iltgel 2013

  • 1. СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “ИННОВАЦИ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ Пүрэвдорж МӨНХЖАРГАЛ, Довчин ТАЙВАНЖАРГАЛ Монгол Улс, ШУТИС-ийн ӨВ дахь Технологийн Сургууль p.munkhjargal@yahoo.com d.taivanjargal@yahoo.com Хураангуй: Симулятор нь бодит амьдрал, бодит орчноос сургалт болон туршилт судалгаа шинжилгээнд хэрэглэх зориулалттайгаар бий болгосон загварчлал юм. Энэ ойлголт маш олон салбарт хөгжиж ирсэн бөгөөд мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед “компьютерийн симулятор” гэдэг зүйл бүх салбарт хэрэглэгдэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө асар ихээр хэмнэж байна. Бид энэхүү судалгаагаараа симулятор бүтээж түүнийгээ мэргэжлийн болон, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад ашиглахаар зорин ажиллаа. Түлхүүр үг: Computer Simulator, Programming, Software, Display, Keyboard controller. Оршил Мэдээллийн технологийн салбарыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжилд, түүнийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой болжээ. Энэ салбар нь бусад бүх салбаруудын хөгжлийн гол хурдасгуур төдийгүй, төр-эрх зүйн, эдийн засаг-бизнес, хүн нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үндсэн хэрэгсэл нь болоод байгаа юм. Иймд технологиор бусад салбарын үр ашигтай, хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн бүх нөхцөл орчныг бий болгох, мэдээлэл, мэдлэгт тулгуурласан инновацлагдсан хөгжлийн суурь бүтцийг бий болгох нь ирээдүйн чиг хандлага болоод байна.. Энэ утгаараа бүхий л салбарууд сүүлийн үеийн технологуудыг нэвтрүүлэн хөгжиж байгаа төдийгүй, дараа дараагийн шинэ инновацлагдсан санаануудыг үргэлж эрэлхийлж байгаад гайхах зүйлгүй ажээ. Дээрх нийгмийн шаардлагын улмаас инноваци нь сургалтын процессыг оновчтой болгож, багш оюутан, суралцагчдын мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин зүйл болж байна. Үйлдвэрлэлийн бүх салбарт бодит амьдрал дээрх орчинг дуурайлган хийсэн загваруудыг сургалт, туршилт, судалгаа, шинжилгээнд өргөнөөр хэрэглэсээр байна. Орчин үед тэдгээр загваруудыг компьютерийн програм хангамж, техник хангамж, бодит орчины төсөөлөлүүдийг ашиглан маш хялбараар шийддэг болоод байна. Харин энэ шийдлийг Simulator /Симулятор/ гэдэг.
  • 2. 1. Судалгааны ажлын зорилго: Инноваци нэвтрүүлэх замаар сургалтын дотоод орчинд мэдэгдэхүйц ахиц гаргах мэргэжлийн боловсролын сургуулиудад болон аж ахуйн нэгж байгууллагууд дээр сургалтад ашиглах боломжтой “Симулятор”-уудыг бүтээх явдал юм. 2. Судалгааны агуулга  Инновацийн тухай ерөнхий ойлголт  Инновацийг бүтээх үндсэн шаардлагууд  Инновацийн ангилал  Сургалтын технологийн Инноваци хийх  Объектын өнөөгийн байдал  Симуляторын тухай  Дүгнэлт  Хавсралт 3. Инновацийн тухай ерөнхий ойлголт Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялаг бүтээх гэж авч үзэж болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд инновацийн үр нөлөө юм. Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж байгаа инновацийн талаархи олон улсын стандарт бус ойлголтыг нэг мөр болгоход чиглэгдэн 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон бол 1996 оны Ослогийн удирдамжинд “технологийн хувьд цоо шинэ, эсвэл сайжруулсан бүтээгдэхүүн, үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлэхийг инноваци гэнэ” хэмээн тодорхойлжээ. Харин манай МУ-ын Инновацийн тухай хуулинд “Инноваци” гэж мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ.” гэж тодорхойлсон байдаг. 3.1. Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:  Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ  Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи  Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой
  • 3. байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг. Нөгөө талаас хэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гарах хоѐр дахь шалтгаан болж байдаг. Мөн даацтай томоохон инновациуд эрдэм шинжилгээний байгууллагуудаас гардаг. Гадаад орнуудын хувьд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацид зарцуулж тэндээсээ ашиг олж байна. Зарим жишээнээс дурьдвал: Америкийн баруун эрэгт байрлах Silicon Valey технологийн төвөөс нэлээд тооны инноваци гардаг. Энэ газарт мэдээллийн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын суурьшлын бүс юм. Энэ ч утгаараа томоохон компаниуд бие, биенээсээ өрсөж зах, зээлд ашиг олохын тулд шинэ технологи зохион бүтээлгэх гэж 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулдаг ажээ. Энэ тоо бол зөвхөн нэг компанид ажилладаг инновацийн багт ажилладаг хүмүүсийн л тоо юм. Хүний хэрэгцээг мэдэж, түүгээрээ шинэ технологи бүтээж байгаа, чадварлаг хүний нөөцтэй Энэтхэг, Солонгос зэрэг орнууд өндөр хурдаар инноваци гарган авч байна. Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг ажээ. Энэтхэгийн хувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна. Инноваци бий болгох судалгаа шинжилгээнээс эхлээд маркетингийн боловсруулалт хийх хүртэл явуулж байгаа бүх төрлийн ажиллагааг инновацийн үйл ажиллагаа гэнэ. Эдийн засгийн хөгжилд үзүүлж буй ач холбогдол, нөлөөллийн түвшинг харгалзан шинэлэг байдлаар нь инновацийг: 4. Инновацийн ангилал - Суурь инноваци Бүтээгдэхүүн, технологийн процесс бүхэлдээ шинэ буюу эсвэл тэдгээрийн зарим элементийн үүрэг, шинж чанарт өөрчлөлт орсон ийм зарчмын шинэ бүтээгдэхүүнд хамаарах инновацийг суурь инноваци гэдэг. - Сайжруулах шинжтэй инноваци Бэлэн бүтээгдэхүүн юмуу эсвэл ихээхэн хэмжээгээр боловсруулсан, мөн түүнчлэн үйлдвэрлэлийн шинэ аргыг эсвэл үлэмж хэмжээгээр боловсронгуй болгосон аргыг нэвтрүүлэхтэй холбоо бүхий инновацийг сайжруулсан инноваци гэнэ. - Хуурмаг инноваци Тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлт гаргаагүй, өнгө үзэмж төдийхөн өөрчилсөн, бүтэц, үзүүлэлт, чанар, үнэ өртөг, орц, бүрэлдэхүүн зэрэгт нь төдийлөн нөлөөлөөгүй, өөрчлөлт гаргаагүй бол хуурмаг инноваци гэж үзнэ. Инновацийг шинэлэг байдлаар нь хуваахдаа бас түүний технологийн үзүүлэлт, мөн зах зээлд эзэлж буй байр суурийг нь харгалзан үзэж байна. Технологийн үзүүлэлт талаас нь:  Шинэ материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, зарчмын шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж буй бүтээгдэхүүнүүд,
  • 4. Үйлдвэрлэлийн шинэ технологи, автоматчиллын илүү өндөр түвшинг хэрэглэх, шинэ технологид тохирсон үйлдвэрлэлийг зохион байгуулах зэрэг шинжийг агуулсан процессийн инновациуд гэж хуваана. Зах зээлд хэр зэрэг шинэлэг байна гэдгээр нь дэлхий дахинд, улс орны хэмжээнд, тухайн байгууллага, үйлдвэртээ шинэ инноваци гэж ангилж байна. 5. Сургалтын орчны инноваци хийх тухай Аливаа инноваци нь тухайн салбар болон тухайн байгууллагын ямар нэг асуудлыг эсвэл цогц асуудлыг шийдвэрлэдэг байх шаардлагатай. Сургалтын байгууллагын хувьд инновацийг сургалтын орчинд оршин шинэ санаа хэрэгжүүлэх ойлгомжтой. Иймд сургалтын орчинг цогцоор авч үзье. Сургалтын орчинг сургалтын гадаад орчин, сургалтын дотоод орчин гэж 2 ангилан авч үздэг байна. Сургалтын гадаад орчин - Байгаль орчин: Байгаль, цаг уурын ерөнхий төлөв, био уур амьсгалын муж, усан хангамж зэрэг нь сургалтын байгууллагын анхдагч гадаад орчин болно. - Улс төр, эрх зүйн орчин: Боловсролын талаарх төр засгийн бодлого, байр суурь, улсын ба хувийн сургуулиудад хандах хандлага, төвлөрсөн ба орон нутгийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалт, ер нь л боловсролын эрх зүйн орчин нь сургалтын үйл ажиллагаанд шууд ба шууд бус хэлбэрээр эерэг болон сөргөөр нөлөөлнө. - Эдийн засгийн орчин: Эдийн засгийн төлөв байдлын чухал үзүүлэлтийн нэг болох инфляцийн хэмжээ сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг авч үзнэ. - Хүн ам зүй, нийгмийн орчин: Боловсролд хандах нийгмийн сэтгэл зүй, демографын бүтэц, сургуульд орох сонирхолтой хүмүүсийн тоо хэмжээнд насны эзлэх хувь хэмжээ, орлогын эх үүс- вэрээр ялгагдах бүлгүүд, янз бүрийн угсаатны зүйн төрөл, тэдгээрийн дотогш ба гадагш хандсан шилжилт, олон нийтийн байгууллагын сонирхол, санхүүгийн дэмжлэг зэрэг нь хүн ам зүй, нийгмийн орчны нөлөөлөл болно - Технологи, мэдээллийн орчин: Технологийн ба мэдээллийн (компьютер, теле-харилцаа, интернэт, хэвлэл, телевиз радио г.м/ системд гарсан өөрчлөлт нь сургалтын байгууллагын хөтөлбөрт шууд нөлөөлнө. Сургалтын дотоод орчин - Сургалтын материаллаг орчинд:
  • 5. Сурах сургах нөхцөл; (үүнд сургуулийн анги танхим, барилга байгууламж, гэрэлтүүлэг, агааржуулалт, дулаан, чийгийн хэмжээ, номын сангийн хүртээмж хичээллэх, амрах, хооллох боломжийн бүрдэлт г.м) Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургалтын тараах болон үзүүлэн таниулах материал, хөтөлбөр, төлөвлөгөө, модель, макет г.м) - Сургалтын сэтгэл зүйн орчин: Сургалтын сэтгэл зүйн орчинд үндсэн 2 асуудлыг багтаадаг. Үүнд: нэг нь сургуулийн хамт олны сэтгэл зүйн харилцаа, нөгөө нь анги танхимд үүсэх сэтгэл зүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам юм. Сургалтын дотоод орчин бол сургалтын байгууллагын өөрийнх нь мэдэлд байгаа буюу шууд хариуцлага хүлээх орчин юм. Өөрөөр хэлбэр сургалтын дотоод орчинг сургалтын байгууллага хэрхэн удирдаж гадаад орчинтой хэрхэн зохицуулан ажиллаж буйгаас тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааны үр шууд хамаарна гэж ойлгож болно. Иймээс сургалтын дотоод орчинд инноваци нэвтрүүлэх замаар мэдэгдэхүйц ахиц гаргах санал санаачлагын үүднээс тус сургуульд төдийгүй мэргэжлийн боловсролын сургуулиудад сургалтад нэвтрүүлэх ашиглах боломжтой “Симулятор”- уудыг бүтээх зорилго тавин ажиллаа.
  • 6. 6. Технологийн сургуулийн МСҮТ өнөөгийн байдал 2012-2013 оны хичээлийн жилд МСҮТөвд 22 мэргэжлээр 1200 орчин суралцагчид суралцаж байна. Хүснэгт №1 СИМ ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Бүгд хэрэглэх сургууль МСҮТ № эсэх 1 Нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан 123 2 Барилгын өрөг угсрагч 132 3 Барилгын засал-чимэглэлч 2.5 34 4 Барилгын засал-чимэглэлч 1 22 5 Фермерийн аж ахуй эрхлэгч 96 Тийм 6 Тогооч 106 7 Оѐмол бүтээгдэхүүний оѐдолчин 75 Тийм 8 Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 88 9 Барилгын цахилгаанчин 84 10 Гуталчин, захиалгын 38 11 Авто машины засварчин 15 Усжуулагч/угсрагч, үйлчилгээ хийх засварлах усжуулах 12 65 агрегатын машинч/ Тийм 13 Хүнд машин механизмын засварчин 16 14 Гоо засалч 17 Механик, газар шорооны ажлын машин, тоног Тийм 15 112 төхөөрөмжийн 16 Цахилгаанчин 15 17 Модон эдлэлийн мужаан 0 Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, Тийм 19 73 засварчин/ 20 Худалдааны газрын үндсэн ажилтан 30 21 Өрмийн техникч 18 Тийм Тийм 22 Оператор, хүнд машин механизмын 25 НИЙТ 1184
  • 7. Эдгээрээс явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай мэргэжилүүдээр суралцаж буй суралцагчдын тоо 501 байна. үүнийг хүснэгт № 2-т үзүүлэв. Хүснэгт №2 ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн СИМ Бүгд хэр.х № сургууль МСҮТ 1 Фермерийн аж ахуй эрхлэгч 96 Тийм 2 Механик, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн 88 Тийм 3 Хүнд машин механизмын засварчин 16 Тийм 4 Механик, газар шорооны ажлын машин, тоног төхөөрөмжийн 112 Тийм 5 Механик, тракторын/тракторын жолооч, ашиглалт, засварчин/ 73 Тийм 6 Өрмийн техникч 18 7 Оператор, хүнд машин механизмын 25 Тийм НИЙТ 501 Дээрх тоон утгыг сүүлийн 3 жилээр харьцуулан харуулбал 1493 1487 1600 1400 1184 1200 Нийт 1000 800 609 ЯХТТ дээр 490 501 Дадлага хийх 600 400 200 0 2010-2011 2011-2012 2012-2013 График №1. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын тоо, нийт суралцагчдын тоон харьцаа
  • 8. Явах, хөдлөх тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын МСҮТөвийн нийт оюутнуудын дунд эзлэх хувь /сүүлийн 3 жилээр/ 120 100 80 Нийт 60 41% 43% ЯХБ аш.дадлага 40 33% 20 0 2010-2011 2011-2012 2012-2013 График №2. Явах, хөдлөх бүрэлдэхүүн дээр дадлага хийх шаардлагатай суралцагчдын нийт суралцагчдын тоонд эзлэх хувь Дээрх графикаас МСҮТөвийн оюутнуудын 40% хувь нь Технологийн сургуульд ашиглагдаж байгаа явах хөдлөх, тоног төхөөрөмжүүд дээр дадлага хийх шаардлагатай байна. Технологийн сургуульд 11 тоног төхөөрөмж бүртгэлтэй байна. Хүснэг №3 № Тоног төхөөрөмжийн нэр Ажиллаж байгаа эсэх 1 Өрмийн машин Тийм 2 Авто грейдр Тийм 3 Авто замын индүү Тийм 4 Авто кран Тийм 5 Газар тариалангийн жижиг трактор Тийм 6 Бульдозер Үгүй, цаашид ашиглах боломжгүй 7 Дугуйт трактор Үгүй, цаашид ашиглах боломжгүй 8 Универсал трактор Үгүй, цаашид ашиглах боломжгүй 9 Жолооны сургалтын машин Excel Зөвхөн жолоонд ашигладаг 10 Жолооны сургалтын машин УАЗ-469 Зөвхөн жолоонд ашигладаг 11 Жолооны сургалтын машин ЗИЛ-130 Зөвхөн жолоонд ашигладаг Боловч сүүлийн 3 жилийн байдлаар 5 тоног төхөөрөмж л сургалтад ашиглагдаж байна.
  • 9. Суралцагчдын тоонд харьцуулбал 106 : 1 гэсэн харьцаа гарах боловч зарим мэргэжилүүдээр тоног төхөөрөмж огт байхгүй байна. Жишээ нь:  Бульдозерчин,  Экскаваторчин  Уулын ажлыг машин тоног төхөөрөмж  Уул уурхайн машин тоног төхөөрмжүүдийн механик  Гэх мэт мэргэжлүүдээр сургууль дээр дадлага хийх боломжгүй болсон. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүйгээр мэргэжлийн сургалтын чанарт ахиц гарах боломжгүй. Тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэт өндөр үнэтэй. Дундаж үнэ 120 сая, Симулятор байх боловч мөн өндөр үнэтэй. Дундаж үнэ 50 сая. 7. Симуляторын тухай Симулятор гэдэг нь сургалт, туршилт судалгаанд ашиглахад зориулагдсан бодит орчины дураймал загварчилал юм. Симулятор ерөнхийдөө бодит байдал дээр үнэ өртөг өндөр, аюул осол ихтэй энгийн болон цэргийн сургалтын зорилгоор өргөн хэрэглэгдэж ирсэн. Иймд симуляторыг ашиглах нь илүү аюулгүй орчинд амьдралын болон мэргэжлийн туршлага олж авахад нэн тохиромжтой байдаг. Сургалтын симулятор нь 3 төрөл байдаг. Үүнд: 1. “Live simulator” бодит орчинд бодит систем дээр бодит суралцагчид ашиглана. 2. “Virtual simulator” бодит суралцагчид хийсвэр орчинд ажиллах 3. “Сonstructive simulator” – загварчилсан цэрэг, дайны үйл ажиллагааг удирдах, Мөн зарим нэг симуляторуудын талаар товчхон авч үзье. Бизнес симулятор – туршилт боломжтой динамик загвараар хангадаг. Олон янзын хүчин зүйлээс хамаарах эрсдэл бүхий орчинд бизнес явуулах, түүнийхээ ашигтай тархацийг хангах боломжийг судлах боломжтой. Нийгмийн симулятор – Нийгмийн шинжлэх ухаанд ихээр хэрэглэгддэг бөгөөд их сургууль болон ахлах сургуулиудын түвшинд нийгмийн курсууд, улс төр, түүх, хүн судлалын түвшид хэрэглэгддэг. Энэ төрлийн симулятор нь улс төрийн системийн худал хуурмаг, түүхэн үйл явдлууд дээр үндэслэгдсэн байдаг. Бүх төрлийн симуляторт түүний хэрэглэгч болон дуураймал загвар хоорондын харилцааг бодит мэтээр хангах тусгай систем байдаг. Энэ нь тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд байх бөгөөд түүнийг симулятор хэрэглэгчдэд зориулан бүтээдэг. Жишээ нь:
  • 10. Зураг№1. Энэ зурагт харилцааг хангах тусгай системд мотоцикл ашиглажээ. Боломжтой симулятор  Экскаватор  Бульдозер  Өөрөө буулгагч  Ачигч Тэдгээрийн боломжууд  Шуудуу ухах  Хөрс хуулах  Нөхөн сэргээлт хийх  Шуудуу булах
  • 11. Дүгнэлт Судалгааны ажлын үр дүнд Технологийн сургуулийн сургалтад өөрсдийн хийсэн хямд төсөр симуляторуудыг ашигласнаар сургалтын орчины шинэчлэл хийгдэж, оюутны сурах идэвхи, сонирхол дээшилж сургалтын процесс идэвхжин сургалтын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч дараах үр дүнд хүрнэ. Үүнд:  Мэргэжлийн сургалтын байгууллагын өмнө тулгамдаад байгаа өндөр үнэ өртөг бүхий уул уурхай, авто тээвэр, зам, хөдөө аж ахуйн салбар хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүдийг орлуулна.  Техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал арилна.  Шатах тослох материалын зардал 60%-70% хэмнэгдэнэ.  Машин, механизмын чиглэлээрх мэргэжлийн сургалтын чанарт ахиц гарна.  Үйлдвэрлэн борлуулах боломжтой.  Шинэчлэн сайжруулах боломжтой.  Үйлдвэр сургалтын хичээлийн үр дүн эрс дээшилнэ. Ашигласан материал [1] For example, innovation and Special Education (1998) [2] Hideki Yoshitomi: education and training through the practice of mechatronics model microcomputer market, the Japan Society of Mechanical Engineers Robotics Mechatronics'01 Conference Proceedings, (2001-6), 2A1- A3 [3] Yoshitomi,, Kawamura: Effects of education and educational materials used in mechatronic 2 Lego Mind Storm Report - mechatronics education materials and creative exercises in combination with breadboard (2005), pp.5 ~ 10 [4] Hideki Yoshitomi: Study materials for learning through hands-on making things a microcomputer, (2002), pp.95 ~ 100 [5] Nakao Mitsunori: PIC microcontroller for control and laboratory experiments using a microcomputer, (2006), pp.125 ~ 130 [6] http://www.atmel.com/ [7] http://reef.path.net/7Ehero/hero.htm [8] http://avrwiki.ph/wiki.cgi?page=FrontPage [9] http://www2.strawberry-linux.com/products/avrsp/ [10] http://elm-chan.org/docs/avr.html [11] Supervisor Yoshihiko Yasuda, and Takashi Hiroshi Tanaka Chapter: Introduction to Electronics, Corona Publishing, (2005), pp.105 ~ 107 Зохиогчдын тухай: 1. Ц.Гайтав овогт Пүрэвдоржийн Мөнхжаргал. Компьютерийн програмист мэргэжилтэй, Програмын ухааны магистр, Япон Улсын Цуяама хотын Технологийн колледжид програм хангамжийн чиглэлээр “Hээлттэй эх бүхий програм хангамжийн ашиглалт” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2008 он. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтэн. 2. Бат овогт Довчингийн Тайванжаргал. Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Хэл шинжлэлийн ухааны Магистр, Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль – 2007 он. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн англи хэлний багш.