SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
Télécharger pour lire hors ligne
МУИС-ийн Захирлын 2012 оны
                                                         3 дугаар сарын 05-ний өдрийн 104
                                                              тоот тушаалын хавсралт 1

            МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ
           2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ1
                                      1. Ерөнхий зүйл
1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2012 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд
      БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх
      үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална.
1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг
      зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.3. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”,
      зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч”,
      элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг
      нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”,
      элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн”
      гэнэ.
1.4. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт нийслэл хот болон аймгуудаас элсүүлэх оюутны
      хяналтын тоог БСШУЯ тогтооно.
1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудсанд
      байрлуулна.
1.7. Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр
      болон бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг
      зарламагц МУИС-ийн төв байрны гаднах электрон самбар болон систем,
      www.num.edu.mn цахим хуудсанд байрлуулна.
1.8. Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт
      элсүүлэн суралцуулах ба бүртгүүлэгчдээс элсэлтийн Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн
      байхыг шаардахгүй. Элсэлтийг “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2012
      онд      оюутан      элсүүлэх     журам”-аар      тусад   нь    зохион     байгуулна.
      http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудас руу хандан журамтай танилцаж болно.
1.9. Бакалаврын зэрэгтэй иргэн өдрийн хөтөлбөрөөр суралцаж, бакалаврын боловсрол
      эзэмших хүсэлтэй бол ЕШ өгсөн байна.
1.10. МУИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар
      зохицуулна.
1.11. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн Захирлын тушаалаар
      байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
                            2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
2.1. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэл хотод Ерөнхий
     боловсролын сургууль (ЕБС) төгссөн болон байнга оршин суугаа иргэн өрсөлдөх
     эрхтэй. БСШУЯ-наас Багануур дүүрэгт МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан
     элсүүлэх хяналтын тоог тусад нь гаргаж баталсан бол энэ дүүрэгт ЕБС төгсөгчид
     Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр өрсөлдөх эрхгүй.
2.2. Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрт шаардлагатай хичээлээр 2011 эсвэл 2012 онд
     ЕШ өгсөн байна. Шалгалт өгөх хичээлүүдийг хавсралтад заав.


1
 МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг,
орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль,
коллежид 2012 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
                                                                                       1
2.3. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2012 онд дахин ЕШ өгсөн тохиолдолд
     илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.
2.4. Бүртгүүлэгч МУИС-д бүртгүүлэхээс өмнө ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтэрч
     өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн
     байх шаардлагатай.
2.5. Зарим хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүртгүүлэгч энэ журмын 4.5-д заасан ур
     чадварын нэмэлт шалгалт өгнө. Нэмэлт шалгалтын хуваарийг бүртгэх үед мэдэгдэнэ.
2.6. Бүртгүүлэгч ЕШ-д 60-аас доошгүй хувийн (560) хэмжээст оноо авч МУИС-д
     бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байх ѐстой ба хөтөлбөрүүдийн
     хувьд бүртгэлийн босго ялгаатай байна (Хавсралт).
2.7. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн МУИС-д элсэх хүсэлт
     гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЕШ-тай дүйцүүлж болох
     шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолтыг хавсаргасан байна.
2.8. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
2.9. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны
     дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.
                                3. Элсэлтийн бүртгэл
3.1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар
     явуулна.
3.2. Бүртгэлийн хугацааг системээр болон www.num.edu.mn цахим хуудсаар жич зарлана.
3.3. Бүртгүүлэгч системд ЕШ-ийн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ
     гаргана.
3.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бакалаврын өдрийн хөтөлбөрт
     бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ийн мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал
     гарвал Элсэлтийн комисс юмуу Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.
3.5. Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа шаардлага хангаж байгаа хөтөлбөрийн
     жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй
     мэдээллийг авах боломжтой.
3.6. Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэлийн
     хураамж 2000 төгрөг, ижил суурьтай бүлэг хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 6000
     төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 4000 төгрөг байна.
3.7. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт
     төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр
     хийнэ.
                         4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх
4.1. 2012 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг тухайн чиглэлээр
     БСШУЯ–ны шийдвэрээр шууд элсүүлнэ.
4.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын
     олимпиадад аймаг, дүүргээсээ шалгаран оролцож, МУИС-д бүртгүүлэхэд тавигдах
     минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 560) хангасан ЕБС төгсөгчийг онооны
     дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр элсүүлнэ.
4.3. МУИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх” ахлах сургуулийг төгсөгч
     бүртгэлийн босгыг хангасан нөхцөлд хяналтын тоонд багтаан мэргэжлийн чиглэлээр нь
     элсүүлнэ.
4.4. Бүртгүүлэгчийн нийт оноог хавсралтад заасан шалгалтуудын харьцааг харгалзан
     тооцож гаргана. Тухайлбал, хөтөлбөр хоѐр шалгалттай бол хоѐр шалгалтын оноог 70:30
     харьцаагаар нэмнэ.Өөрөөр хэлбэл, I шалгалтанд авсан оноог 0.7-оор, II шалгалтанд
     авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ.
4.5. Дараах хөтөлбөрүүдээр ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд:
       o Компьютерийн график дизайн, Реклам сурталчилгааны менежмент хөтөлбөрт
          элсэгчдээс хар зургийн шалгалт
                                                                                     2
o Утга зохиол судлал шүүмж, Урлаг судлал, Сэтгүүл зүй хөтөлбөрт элсэгчдээс
           бичлэгийн ур чадварын шалгалт.
      Нэмэлт шалгалтын оноог Компьютерийн график дизайн, Реклам сурталчилгааны
      менежмент, Утга зохиол судлал шүүмж, Урлаг судлал хөтөлбөрийн хувьд 70:30,
      Сэтгүүл зүй хөтөлбөрийн хувьд 40:30:30 харьцаагаар нэмж тооцно.
4.6. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж хуваарь олгох
     ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
4.7. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд
     системээр бүртгүүлэгчид мэдэгдэнэ.
                                  5. Элсэх эрх олгох
5.1. Хуваарь сонголт нэг өдөр үргэлжилнэ. Хуваарь сонгуулах өдрийн 09:00-13:00 цагийн
     хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хяналтын тоонд
     багтсан ч өөр хөтөлбөр сонгосон хүнийг жагсаалтаас хасах бөгөөд дараагийн хүнд
     хяналтын тоонд багтсан гэсэн мэдэгдлийг SMS-ээр илгээнэ.
5.2. 13:00 цагаас хойш хуваарь үлдвэл мөн өдрийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн биеэр
     ирж онооныхоо жагсаалтын дарааллаар хуваарь сонгоно. Зарласан цагт нэрийг нь
     дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ.
     Хуваарь сонгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хуваариас онооны
     дарааллаар сонгох эрхтэй.
5.3. Бүртгүүлэгч хуваарь сонгохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
        i. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад
           паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
       ii. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол
           эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг)
      iii. ЕШ-ын батламж, хуулбарын хамт
      iv. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл
           хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан)
      Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
5.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж
     баталгаажуулна.
                                          6.    Бусад
6.1. Элсэгч хуваарь буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр
     төлнө.
6.2. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад
     шилжүүлэхийг хориглоно.
6.3. Элсэгч бүртгүүлж, эхний улирлын сургалтын төлбөр төлсний дараа элссэн тушаалыг
     гаргах бөгөөд тушаал нь гарсан оюутнууд МУИС-ийн мэдээллийн системийг ашиглах
     хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим шуудангаар хүлээн авна. Бүртгэлийн хугацааг
     хуваарь сонгох үед зарлана.
6.4. Хуваарь авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас
     татгалзсан гэж үзэн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
6.5. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д
     элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.
6.6. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн турш
     тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.
6.7. Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ
     танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим шуудангаар
     зохион байгуулна.




                                                                                       3
Хавсралт

                     МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт
         Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хөтөлбөр, бүртгэлийн босго оноо,
                     өгсөн байх ЕШ, нийт оноонд эзлэх харьцаа
                                                  Босго         Элсэлтийн шалгалт
Бүлэг                 Хөтөлбөр                    оноо       I - 70%            II – 30%
        Математик;      Математикийн      багш;
        Хэрэглээний математик; Хэрэглээний         620
  1
        статистик;   Эдийн      засаг-математик
        загварчлал
        Мэдээллийн      систем;     Мэдээллийн
                                                                       Математик
        системийн менежмент; Компьютерийн          640
  2
        программ     хангамж;        Математик,
        программ хангамж
        Мэдээллийн технологи; Компьютерийн
  3     график дизайн1;                            630
        Компьютерийн техник, хангамж
        Электроник,        автоматик         ба
        Мультимедиа, холбооны технологи3;          620     Математик               Физик
  4
        Компьютерийн          техник         ба
        Компьютерийн сүлжээ3;
  5     Физик                                      560                  Физик
        Цөмийн технологи; Физик-электроник;
        Физикийн багш; Геофизик; Хэрэглээний
  6     геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Радио      560       Физик              Математик
        физик; Физик экологи; Одон орон
        судлал
        Хими (Хими; Хими технологи; Нефтийн
        хими; Хүрээлэн буй орчины хими;
  7     Хүнсний хими; Эрдэс материалын хими;       560       Хими           Физик/Биологи
        Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний
        хими)3; Химийн багш; Органик бус хими
        Биологи (Амьтан судлал; Ургамал
        судлал;   Микробиологи;      Биофизик;
        Биохими; Биоорганик хими; Генетик;
        Молекул биологи)3; Биологи (экологи),
  8     Экологи, байгаль хамгаалал; Биологи,       560      Биологи             Математик
        биотехнологи (Ургамлын биотехнологи;
        Хүнсний биотехнологи)3; Ой судлал;
        Биологи-байгалийн шинжлэлийн багш;
        Хэрэглээний биологи (Биоинформатик)
        Газарзүй; Газар зохион байгуулалтын
        менежмент; Газрын кадастр; Байгаль
  9     ашиглалт, хяналт үнэлгээ; Хүрээлэн буй     560     Математик            Газарзүй
        орчны экологи; Хот ба бүс нутаг
        төлөвлөлт; Байгаль орчныг зайнаас
        тандан судлал ба газар зүйн мэдээллийн

                                                                                      4
систем;     Газар      зүй-байгалийн
     шинжлэлийн багш
     Геологи; Шатах ашигт малтмалын эрэл
10   хайгуул; Геологи, эрдэс баялгийн           560
     менежмент
11   Цаг уур; Ус судлал                         560       Математик             Физик
     Монгол хэл, уран зохиол; Монгол хэл-
     уран зохиолын багш; Монгол хэл, эх
12                                              600
     бичиг судлал; Утга зохиол судлал,                             Монгол хэл
     шүүмж1
13   Урлаг судлал1                              560
     Монгол-англи хэл судлал; Монгол-хятад
14   хэл судлал; Монгол-япон хэл судлал;        590       Монгол хэл     Англи/Орос хэл
     Монгол-солонгос хэл судлал
     Англи-америк судлал2; Герман судлал2;
     Франц судлал2; Орос судлал2; Хятад
     судлал2; Япон судлал2; Солонгос
15   судлал2; Турк судлал2, Слав (польш)       660/560           Англи/Орос хэл
     судлал2; Итали судлал2; Япон хэлний
     орчуулга2; Солонгос хэлний орчуулга2;
     Хятад хэлний орчуулга2
     Сэтгүүл зүй1; Олон улсын сэтгүүл зүй1;
16                                              610       Монгол хэл     Англи/Орос хэл
     Англи хэл-сэтгүүл зүй1
     Түүх; Түүх-нийгэм судлалын багш;
     Археологи;      Археологи-антропологи;
17                                              560               Монголын түүх
     Нийгэм соѐлын антропологи; Түүх-
     археологи
     Археологи-хятад хэл; Археологи-япон
     хэл; Археологи-солонгос хэл; Түүх-
18                                              560      Монголын түүх   Англи/Орос хэл
     хятад хэл; Түүх-япон хэл; Түүх-
     солонгос хэл
     Социологи; Гүн ухаан; Гүн ухааны
                                                           Нийгмийн
19   багш; Буддын гүн ухаан; Улс төр            610                      Англи/Орос хэл
                                                          тухай мэдлэг
     судлал; Сэтгэл судлал; Нийгмийн ажил
     Эрх зүй; Олон улсын эрх зүй;                          Нийгмийн
20                                              660                        Математик
     Бизнесийн эрх зүй                                    тухай мэдлэг
     Бизнесийн удирдлага (Нягтлан бодох
     бүртгэл;      Банкны       менежмент;
     Санхүүгийн менежмент; Санхүү, эдийн
     засаг;   Даатгалын      эдийн    засаг;
     Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй;
     Олон улсын худалдааны менежмент;
     Маркетингийн менежмент; Бизнесийн
21                                              660                 Математик
     менежмент) 3;
     Эдийн засаг (Эдийн засаг, статистик;
     Хүн ам зүй; Эдийн засаг; Олон улсын
     эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл)3;
     Үйлдвэрлэлийн               менежмент;
     Худалдааны менежмент; Ня-бо, хяналт
     шалгалт; Ня-бо, мэдээлэл зүй
22   Олон улсын харилцаа                        660        Англи хэл     Монголын түүх
                                                                                   5
23   Олон улсын эдийн засгийн харилцаа           660
          Зочид    буудал,    зоогийн    газрын
          менежмент; Реклам сурталчилгааны                       Математик         Англи хэл
     24                                               580
          менежмент1;     Аялал     жуулчлалын
          менежмент; Байгалийн аялал жуулчлал
          Бизнесийн сэтгэл судлал; Төрийн
                                                                                Нийгмийн тухай
     25   захиргааны    менежмент;     Нутгийн        580        Математик
                                                                                    мэдлэг
          удирдлагын менежмент

Тайлбар:
1)
     Энд заасан ЕШ-аас гадна нэмэлт ур чадварын шалгалт өгнө (Энэ журмын 4.5-р заалтыг үз).
2)
  15-р бүлгээр элсүүлэх хяналтын тоог англи, орос хэлээр ЕШ өгсөн нийт хүмүүсийн тоо,
тус бүлэгт бүртгүүлэгчдийн тооны харьцаанд үндэслэн хуваарилах ба бүртгүүлэгчдэд
тухайн үед нь танилцуулна.
3)
  4, 7, 8, 21-р бүлэгт налуу үсгээр бичсэн хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь ижил тул
эдгээр хөтөлбөрөөр элсэхийг хүсэгч бүлэг хөтөлбөр сонгон элсч, МУИС-ийн бакалаврын
сургалтын журамд заасны дагуу суралцах явцдаа мэргэших үндсэн чиглэлээ сонгон
суралцана. Жишээ нь, 21-р бүлэг дэх Эдийн засаг (Эдийн засаг, статистик; Хүн ам зүй;
Эдийн засаг; Олон улсын эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл) гэсэн бүлэг мэргэжлийг
сонгосон элсэгч суралцах явцдаа хаалтан доторх мэргэжлүүдээс сонгон мэргэших
боломжтой.




                                                                                          6

Contenu connexe

Tendances

Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013MONKEY D
 
Elseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastElseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastMunkhtuya Dashnyam
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012PUTU
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017m20151209
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эешOdon Ch
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журамSurguuli87
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelelMunkhtuya Dashnyam
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журамbayja
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38naranhuu
 
Shalgalt avah juram
Shalgalt avah juramShalgalt avah juram
Shalgalt avah juramuugii2
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар NUM_IT
 

Tendances (14)

Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
Elseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastElseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram last
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эеш
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам
 
Juram2012
Juram2012Juram2012
Juram2012
 
Office ppt-template-003
Office ppt-template-003Office ppt-template-003
Office ppt-template-003
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журам
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Shalgalt avah juram
Shalgalt avah juramShalgalt avah juram
Shalgalt avah juram
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар
 

Similaire à МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17NUM_IT
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)NUM_IT
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramJack Jones
 
Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011amune
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээлYondonsambuu Buyanbileg
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамnaranbatn
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvremserod_8908
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж Altanmunkh Namnandorj
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжAltanmunkh Namnandorj
 
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...erdmiinshuvuu
 

Similaire à МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ (19)

Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
 
Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Songolt
SongoltSongolt
Songolt
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvrem
 
2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамж
 
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
 

Plus de PUTU

2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайлан2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайланPUTU
 
Nemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariNemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariPUTU
 
Mergejil songolt zarlal 2011
Mergejil songolt zarlal 2011Mergejil songolt zarlal 2011
Mergejil songolt zarlal 2011PUTU
 
2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайлан2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайланPUTU
 
Nemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariNemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariPUTU
 
Elseltiin medeelel
Elseltiin medeelelElseltiin medeelel
Elseltiin medeelelPUTU
 

Plus de PUTU (6)

2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайлан2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайлан
 
Nemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariNemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaari
 
Mergejil songolt zarlal 2011
Mergejil songolt zarlal 2011Mergejil songolt zarlal 2011
Mergejil songolt zarlal 2011
 
2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайлан2011 оны санхүүгийн тайлан
2011 оны санхүүгийн тайлан
 
Nemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaariNemelt shalgaltin huvaari
Nemelt shalgaltin huvaari
 
Elseltiin medeelel
Elseltiin medeelelElseltiin medeelel
Elseltiin medeelel
 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

  • 1. МУИС-ийн Захирлын 2012 оны 3 дугаар сарын 05-ний өдрийн 104 тоот тушаалын хавсралт 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ1 1. Ерөнхий зүйл 1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2012 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална. 1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 1.3. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ. 1.4. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт нийслэл хот болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БСШУЯ тогтооно. 1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй. 1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудсанд байрлуулна. 1.7. Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр болон бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг зарламагц МУИС-ийн төв байрны гаднах электрон самбар болон систем, www.num.edu.mn цахим хуудсанд байрлуулна. 1.8. Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулах ба бүртгүүлэгчдээс элсэлтийн Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байхыг шаардахгүй. Элсэлтийг “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2012 онд оюутан элсүүлэх журам”-аар тусад нь зохион байгуулна. http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудас руу хандан журамтай танилцаж болно. 1.9. Бакалаврын зэрэгтэй иргэн өдрийн хөтөлбөрөөр суралцаж, бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй бол ЕШ өгсөн байна. 1.10. МУИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна. 1.11. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ. 2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага 2.1. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэл хотод Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгссөн болон байнга оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй. БСШУЯ-наас Багануур дүүрэгт МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог тусад нь гаргаж баталсан бол энэ дүүрэгт ЕБС төгсөгчид Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр өрсөлдөх эрхгүй. 2.2. Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрт шаардлагатай хичээлээр 2011 эсвэл 2012 онд ЕШ өгсөн байна. Шалгалт өгөх хичээлүүдийг хавсралтад заав. 1 МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2012 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна. 1
  • 2. 2.3. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2012 онд дахин ЕШ өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ. 2.4. Бүртгүүлэгч МУИС-д бүртгүүлэхээс өмнө ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. 2.5. Зарим хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүртгүүлэгч энэ журмын 4.5-д заасан ур чадварын нэмэлт шалгалт өгнө. Нэмэлт шалгалтын хуваарийг бүртгэх үед мэдэгдэнэ. 2.6. Бүртгүүлэгч ЕШ-д 60-аас доошгүй хувийн (560) хэмжээст оноо авч МУИС-д бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байх ѐстой ба хөтөлбөрүүдийн хувьд бүртгэлийн босго ялгаатай байна (Хавсралт). 2.7. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн МУИС-д элсэх хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолтыг хавсаргасан байна. 2.8. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ. 2.9. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ. 3. Элсэлтийн бүртгэл 3.1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар явуулна. 3.2. Бүртгэлийн хугацааг системээр болон www.num.edu.mn цахим хуудсаар жич зарлана. 3.3. Бүртгүүлэгч системд ЕШ-ийн бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана. 3.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ийн мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал гарвал Элсэлтийн комисс юмуу Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ. 3.5. Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа шаардлага хангаж байгаа хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 3.6. Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэлийн хураамж 2000 төгрөг, ижил суурьтай бүлэг хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 6000 төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 4000 төгрөг байна. 3.7. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ. 4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх 4.1. 2012 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг тухайн чиглэлээр БСШУЯ–ны шийдвэрээр шууд элсүүлнэ. 4.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын олимпиадад аймаг, дүүргээсээ шалгаран оролцож, МУИС-д бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 560) хангасан ЕБС төгсөгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр элсүүлнэ. 4.3. МУИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх” ахлах сургуулийг төгсөгч бүртгэлийн босгыг хангасан нөхцөлд хяналтын тоонд багтаан мэргэжлийн чиглэлээр нь элсүүлнэ. 4.4. Бүртгүүлэгчийн нийт оноог хавсралтад заасан шалгалтуудын харьцааг харгалзан тооцож гаргана. Тухайлбал, хөтөлбөр хоѐр шалгалттай бол хоѐр шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмнэ.Өөрөөр хэлбэл, I шалгалтанд авсан оноог 0.7-оор, II шалгалтанд авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ. 4.5. Дараах хөтөлбөрүүдээр ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд: o Компьютерийн график дизайн, Реклам сурталчилгааны менежмент хөтөлбөрт элсэгчдээс хар зургийн шалгалт 2
  • 3. o Утга зохиол судлал шүүмж, Урлаг судлал, Сэтгүүл зүй хөтөлбөрт элсэгчдээс бичлэгийн ур чадварын шалгалт. Нэмэлт шалгалтын оноог Компьютерийн график дизайн, Реклам сурталчилгааны менежмент, Утга зохиол судлал шүүмж, Урлаг судлал хөтөлбөрийн хувьд 70:30, Сэтгүүл зүй хөтөлбөрийн хувьд 40:30:30 харьцаагаар нэмж тооцно. 4.6. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж хуваарь олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана. 4.7. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд системээр бүртгүүлэгчид мэдэгдэнэ. 5. Элсэх эрх олгох 5.1. Хуваарь сонголт нэг өдөр үргэлжилнэ. Хуваарь сонгуулах өдрийн 09:00-13:00 цагийн хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хяналтын тоонд багтсан ч өөр хөтөлбөр сонгосон хүнийг жагсаалтаас хасах бөгөөд дараагийн хүнд хяналтын тоонд багтсан гэсэн мэдэгдлийг SMS-ээр илгээнэ. 5.2. 13:00 цагаас хойш хуваарь үлдвэл мөн өдрийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн биеэр ирж онооныхоо жагсаалтын дарааллаар хуваарь сонгоно. Зарласан цагт нэрийг нь дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ. Хуваарь сонгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хуваариас онооны дарааллаар сонгох эрхтэй. 5.3. Бүртгүүлэгч хуваарь сонгохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: i. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт ii. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг) iii. ЕШ-ын батламж, хуулбарын хамт iv. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан) Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. 5.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. 6. Бусад 6.1. Элсэгч хуваарь буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр төлнө. 6.2. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад шилжүүлэхийг хориглоно. 6.3. Элсэгч бүртгүүлж, эхний улирлын сургалтын төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргах бөгөөд тушаал нь гарсан оюутнууд МУИС-ийн мэдээллийн системийг ашиглах хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим шуудангаар хүлээн авна. Бүртгэлийн хугацааг хуваарь сонгох үед зарлана. 6.4. Хуваарь авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно. 6.5. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна. 6.6. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн турш тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана. 6.7. Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим шуудангаар зохион байгуулна. 3
  • 4. Хавсралт МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хөтөлбөр, бүртгэлийн босго оноо, өгсөн байх ЕШ, нийт оноонд эзлэх харьцаа Босго Элсэлтийн шалгалт Бүлэг Хөтөлбөр оноо I - 70% II – 30% Математик; Математикийн багш; Хэрэглээний математик; Хэрэглээний 620 1 статистик; Эдийн засаг-математик загварчлал Мэдээллийн систем; Мэдээллийн Математик системийн менежмент; Компьютерийн 640 2 программ хангамж; Математик, программ хангамж Мэдээллийн технологи; Компьютерийн 3 график дизайн1; 630 Компьютерийн техник, хангамж Электроник, автоматик ба Мультимедиа, холбооны технологи3; 620 Математик Физик 4 Компьютерийн техник ба Компьютерийн сүлжээ3; 5 Физик 560 Физик Цөмийн технологи; Физик-электроник; Физикийн багш; Геофизик; Хэрэглээний 6 геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Радио 560 Физик Математик физик; Физик экологи; Одон орон судлал Хими (Хими; Хими технологи; Нефтийн хими; Хүрээлэн буй орчины хими; 7 Хүнсний хими; Эрдэс материалын хими; 560 Хими Физик/Биологи Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний хими)3; Химийн багш; Органик бус хими Биологи (Амьтан судлал; Ургамал судлал; Микробиологи; Биофизик; Биохими; Биоорганик хими; Генетик; Молекул биологи)3; Биологи (экологи), 8 Экологи, байгаль хамгаалал; Биологи, 560 Биологи Математик биотехнологи (Ургамлын биотехнологи; Хүнсний биотехнологи)3; Ой судлал; Биологи-байгалийн шинжлэлийн багш; Хэрэглээний биологи (Биоинформатик) Газарзүй; Газар зохион байгуулалтын менежмент; Газрын кадастр; Байгаль 9 ашиглалт, хяналт үнэлгээ; Хүрээлэн буй 560 Математик Газарзүй орчны экологи; Хот ба бүс нутаг төлөвлөлт; Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газар зүйн мэдээллийн 4
  • 5. систем; Газар зүй-байгалийн шинжлэлийн багш Геологи; Шатах ашигт малтмалын эрэл 10 хайгуул; Геологи, эрдэс баялгийн 560 менежмент 11 Цаг уур; Ус судлал 560 Математик Физик Монгол хэл, уран зохиол; Монгол хэл- уран зохиолын багш; Монгол хэл, эх 12 600 бичиг судлал; Утга зохиол судлал, Монгол хэл шүүмж1 13 Урлаг судлал1 560 Монгол-англи хэл судлал; Монгол-хятад 14 хэл судлал; Монгол-япон хэл судлал; 590 Монгол хэл Англи/Орос хэл Монгол-солонгос хэл судлал Англи-америк судлал2; Герман судлал2; Франц судлал2; Орос судлал2; Хятад судлал2; Япон судлал2; Солонгос 15 судлал2; Турк судлал2, Слав (польш) 660/560 Англи/Орос хэл судлал2; Итали судлал2; Япон хэлний орчуулга2; Солонгос хэлний орчуулга2; Хятад хэлний орчуулга2 Сэтгүүл зүй1; Олон улсын сэтгүүл зүй1; 16 610 Монгол хэл Англи/Орос хэл Англи хэл-сэтгүүл зүй1 Түүх; Түүх-нийгэм судлалын багш; Археологи; Археологи-антропологи; 17 560 Монголын түүх Нийгэм соѐлын антропологи; Түүх- археологи Археологи-хятад хэл; Археологи-япон хэл; Археологи-солонгос хэл; Түүх- 18 560 Монголын түүх Англи/Орос хэл хятад хэл; Түүх-япон хэл; Түүх- солонгос хэл Социологи; Гүн ухаан; Гүн ухааны Нийгмийн 19 багш; Буддын гүн ухаан; Улс төр 610 Англи/Орос хэл тухай мэдлэг судлал; Сэтгэл судлал; Нийгмийн ажил Эрх зүй; Олон улсын эрх зүй; Нийгмийн 20 660 Математик Бизнесийн эрх зүй тухай мэдлэг Бизнесийн удирдлага (Нягтлан бодох бүртгэл; Банкны менежмент; Санхүүгийн менежмент; Санхүү, эдийн засаг; Даатгалын эдийн засаг; Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй; Олон улсын худалдааны менежмент; Маркетингийн менежмент; Бизнесийн 21 660 Математик менежмент) 3; Эдийн засаг (Эдийн засаг, статистик; Хүн ам зүй; Эдийн засаг; Олон улсын эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл)3; Үйлдвэрлэлийн менежмент; Худалдааны менежмент; Ня-бо, хяналт шалгалт; Ня-бо, мэдээлэл зүй 22 Олон улсын харилцаа 660 Англи хэл Монголын түүх 5
  • 6. 23 Олон улсын эдийн засгийн харилцаа 660 Зочид буудал, зоогийн газрын менежмент; Реклам сурталчилгааны Математик Англи хэл 24 580 менежмент1; Аялал жуулчлалын менежмент; Байгалийн аялал жуулчлал Бизнесийн сэтгэл судлал; Төрийн Нийгмийн тухай 25 захиргааны менежмент; Нутгийн 580 Математик мэдлэг удирдлагын менежмент Тайлбар: 1) Энд заасан ЕШ-аас гадна нэмэлт ур чадварын шалгалт өгнө (Энэ журмын 4.5-р заалтыг үз). 2) 15-р бүлгээр элсүүлэх хяналтын тоог англи, орос хэлээр ЕШ өгсөн нийт хүмүүсийн тоо, тус бүлэгт бүртгүүлэгчдийн тооны харьцаанд үндэслэн хуваарилах ба бүртгүүлэгчдэд тухайн үед нь танилцуулна. 3) 4, 7, 8, 21-р бүлэгт налуу үсгээр бичсэн хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь ижил тул эдгээр хөтөлбөрөөр элсэхийг хүсэгч бүлэг хөтөлбөр сонгон элсч, МУИС-ийн бакалаврын сургалтын журамд заасны дагуу суралцах явцдаа мэргэших үндсэн чиглэлээ сонгон суралцана. Жишээ нь, 21-р бүлэг дэх Эдийн засаг (Эдийн засаг, статистик; Хүн ам зүй; Эдийн засаг; Олон улсын эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл) гэсэн бүлэг мэргэжлийг сонгосон элсэгч суралцах явцдаа хаалтан доторх мэргэжлүүдээс сонгон мэргэших боломжтой. 6