SlideShare une entreprise Scribd logo
1  sur  84
ФИЛОСОФИ, ОЮУНЫ СОЁЛЫН
ТОГТОЛЦООНД ТҮҮНИЙ ЭЗЭЛДЭГ
БАЙР СУУРЬ
Философи мэдлэгийн үүсэл
 “Философи” гэдэг нэр томъёо эртний грекийн phileo – хайрлах ,
дурлах, тэмүүлэх; Sophia- цэцэн, мэргэн хэмээгч утга бүхий хоёр
үгнээс үүсэн, “цэцэн мэргэнийг эрхэмлэх” гэсэн санааг
илэрхийлж байжээ. Гэвч нэр томъёоны ийм гарлыг эш үндэс
болговол цэцнийг эрхэмлэх байдал бол философич буюу цэцэн
болохын чухал нөхцөл болохоос яг цэцэн болчихсоны баталгаа
биш гэдэг ойлгомжтой. Үүнийг эртний философичид нягт
харгалзаад философийн утга учир нь юу вэ?, философич гэж хэн
бэ гэдэгт зарим тайлбар өгч байжээ. Тухайлбал, эртний грекийн
сэтгэгч Пифагор "философи" гэдэг нэр томъёог анх хэрэглээд,
философичид гагцхүү үнэнийгтанин мэдэхийг эрмэлздэг гэж
дүгнэсэн байдаг. Түүний энэ санааг эртний грекийн философич
Гераклит бас хуваалцдаг.
 Философи мэдлэгийн үүсэл, цааш цаашдын хөгжил
ньтодорхой улс орны болон улмаар нийт хүн төрөлхтний
хөгжлийн тухай тухайн төвшин дэх оюуны амьдралын
төдийгүй тодорхой нийгэм-түүхэн нөхцлийн бүтээгдэхүүн
болж байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн байгалийн
төлвөөс нийгмийн төлөвд улам бүр шилжиж буй түүхэн
тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар
зохицож, иймд тэр нь байгалийг төдийгүй нийгмийг онцлон
судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ. Ийм учраас
философийн түүхэн тодорхой мэдлэг бүр бол өнөөгийн
үүднээс хичнээн боловсронгуй биш байлаа ч гэсэн тухайн
үүсэж, оршиж байсан нөхцөлдөө орчин үеийн; тэр нөхцөлдөө
тулгарч буй асуудлыг ямар нэг хэмжээгээр гаргаж тавьсан
байдгаараа ямагт сургамжтай ба арга зүйн тодорхой ач
холбогдолтой юм.
 Иймд философийн түүхийн өвийг судалж эзэмших нь чухал ач
холбогдолтой юм. Түүхэн дэх аугаа их философич бүр өөрийн
бүтээлээр шинэ санаа төрүүлж, хойч үеийнхэндээ сургамж өгч
иржээ. Мөн философийн түүхийг судалж мэдсэнээр орчин
үеийн янз бүрийн философи мэдлэг өмнөх түүхэн мэдлэгүүд
хоёр ямар холбоотой болон ялгагдах ямар онцлогтойг тогтоох
бололцоо бүрддэг.
2§. Философи ба ертонцийг үзэх үзэл
 Ертөнцийг үзэх үзлийг янз бүрийн хэв маягт хувааж болдог.
Нэн түрүүнд ертөнцийг үзэх ердийн үзлийн тухай дурдъя. Энэ
бол хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад тэдний хувийн
амьдралын нөхцөл, хувийн мэдлэг, туршлага, дадал, мэдрэмж,
оюуны чадавхи зэргээр нөхцөлдөн аяндаа бий болдог. Малчин,
ажилчин, бизнесмен, төрийн түшмэл, эсвэл дээд удирдагч
зэрэг өөр өөр байдлын (статусын) хүмүүст насанд хүрэгч ба
хүүхэд зэрэг ялгаатай насныханд, бас эрэгтэй эмэгтэй
хүйснийхэнд ертөнцийг үзэх өөрийн гэсэн ердийн үзэл нь
үндэслэгдмэл байдал, боловсруулсан төвшин, хамарсан
асуудлын хүрээ зэргээрээ бие биеэсээ ялгаатайгаар төлөвшдөг.
 Нийгмийн оюуны соёлын ямар төрлийн хүрээнд илэрч
байгааг нь эш үндэс болговол ертөнцийг үзэх мифологи
(шидэт домог зүйн), шашны, философийн, шинжлэх ухааны
үзлүүдийг давын өмнө онцолж үзэх шаардлага гардаг.
 Ертөнцийг үзэх философи үзэл бол онтологи мөнийхөө хувьд
ертөнц гэж юу вэ?, ертөнц хүн хоёр ямар харьцаатай вэ? гэдэг
асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэдэг тодорхой хэв
маягийн онолын үзлүүдийн цогц мөн. Иймд онтологийг нэр
томьёоны орчуулгын хувьдтөдийгүй агуулгаар нь товчоор
ахуйн тухай сургаал гэх< тодорхойлдог.
 Онтологи сургаалд үндсэн гурван хэв маяг гол нөлөө бүхий
байдаг. Тэдгээрийн агуулгыгтовч авч үзье
Материализм
 (“биет" гэсэн утгатай латин гаралтай үг юм.) Энэ бол аливаа юмын
ахуйн үндэс, субстанци бол материаллаг эхлэл, матери мөн хэмээдэг
ертөнцийг үзэх үзэл юм. Уламжлалт философид “субстанци” гэдэг
ойлголт бол объектив бодит байдлыг дотоод хөгжлийнх нь бүх
хэлбэр нэгдэлд нь илэрхийлдэг ойлголт мөн. Хүн төрөлхтний
түүхийн танин мэдэхүйн ба нийгмийн тодорхой нөхцөлд
материализмын өөр өөр хэлбэр үүсэж, шинэ хэлбэр нь
өмнөхүүдийнхээ тодорхой нөлөөг амсахын зэрэгцээ тэдгээрийг бие
даасан байдлынх нь хувьд үгүйсгэх юм уу тэдгээртэй зэрэгцэн
оршиж ирсэн байна. Эртний Дорно дахины болон эртний Грекийн
философийн олон томоохон төлөөлөгч ертөнцийн үндэс нь ус, гал,
шороо, агаар гэх мэт бодисын аль нэгийг юм уу тэдгээрийн
заримынх нь хослолыг хэмээн тайлбарлаж байсан нь ертөнцийг үзэх
материалист үзлийн анхны түүхэнхэлбэр аж.
Материализмыгтууштай, цэгцтэй боловсруулсан анхны томоохон
сургаал бол ХҮШ зууны францын материализм мөн.
Идеализм
 (“санаа” гэсэн утгатай эртний грек үгнээс гаралтай нэр томъёо).
Энэ бол ертөнцийн байгууламжийг, түүнийг хэрхэн танин мдэх
ёстойг тайлбарлахдаа ямар нэгэн санаалаг зүйлийг үүтгэл,
зонхилох эх сурвалж мөн гэдэг ертөнцийг үзэх үзлийн, танин
мдэхүйн ба үнэлэмжийн ойлголт мөн. Идеализмын хоёр үндсэн
хэлбэр байдаг. Тэдгээрийн нэг нь объектив идеализм мөн.
Объектив идеализм бол хүнээс, төрөлхтнөөс үл хамаармал
(ерөнхий санаа, туйлын санаа гэх мэт) ямар нэг санааг үүтгэл
болгон тунхаглахдаа материаллаг ертөнцийг тэрхүү санааны
сүүдэр, унац гэж үздэг философи баримтлал мөн. Идеализмын
нөгөө хэлбэр нь субъектив идеализм мөн. Энэ бол хүний
мэдрэхүй, сэтгэхүй, авир үйлдэл, хэлний хүчин зүйл зэргийн аль
нэг элементийг үүтгэл гээд юмс бол тэр элементээсхамаармал,
хэмээдэгфилософи үзэл мөн. Ийнхүү “идеализм” гэдэг нэр
томъёо философид объектив идеализмд холбогдож байгаачлан
зөвхөн онтологи утгатай биш, бас субьектив идеализмд
холбогдох өөр олон утгатай.
Шашны трансцендентализм
 3. Олон тооны философи сургаалын зүгээс обьектив
идеализмд хамруулдаг шашны философи чиглэлүүдийг бид
бие даасан онтологи хэв маяг болгон авч үзэж байгаагаа
"шашны транцендентиализм” хэмээн томьёолж буй болно.
 Янз бүрийн философи сургаалд трансценденталь зүйл гэдэг
ойлголт өөр өөр агуулгатай байдаг. Харин шашны нөлөө бүхий
олон философид ярьдаг трансценденталь зүйл бол тэдгээрийн
ертөнцийг үзэх үзлийн нийтлэгийг илэрхийлдэг. Үүнд, тэдгээр
философийн үүднээс аливаа төгөлдөр трансценденталь зүйлс
бол бурхан тэнгэрийн буюу бурхан тэнгэрлэг далд байгаагийн
мөн чанараас нь шууд, зайлшгүй байдлаар урган гардаг үндсэн
тодорхойлолтууд, иймд танин мэдэхүйн ерөнхий ойлголтууд
ба категориудаас дээгүүр байдаг зүйлс (янз бүрийн
трансценденталии) мөн.
3§. Философийн гносеологи (танин мэдэх) ба
үнэлэмжийн (аксиологи) функци (үйл)
 Ертөнцийг үзэх тодорхой үзлийг боловсруулдаг болон түүнийг
үгүйсгэдэг зэрэг аливаа философи аваас танин мэдэхүйн тухай
асуудлыг ямар нэг байдлаар дэвшүүлээд түүнээ өөрийнхөөрөө
шийдвэрлэдэг. Ийнхүү аливаа философид гносеологи ("мэдлэгийн
тухай сургаал" гэсэн утга бүхий грек үг) тодорхой функци
(‘‘үйлдэл, хөдөлгөөн" гэсэн утга бүхий латин үг) байдаг.
 Мэдлэгийн бусад төрөл ч бас гносеологи тодорхой функцитэй нь
ойлгомжтой. Тэдгээрийнхээс философийн гносеологи функци
ялгагдах нэг чухал онцлог гэвэл философи танин мэдэхүй бол
мэдлэгийн дор хаяж аль нэг (шинжлэх уХаан, урлагийн мэдлэг,
шашин, ёс суртахууны мэдлэг зэрэг) төрлийн хүрээнд универсаль
(түгээмэл) ач холбогдолтой байдаг. Бүр эртний философичид
үүнийг зааж байлаа. Ялангуяа Аристотель: тусгай шинжлэх
ухаанууд ахуйн өөр өөр төрлийг судалдаг бол байгаа бүхний
хамгийн ерөнхий зарчмуудыг танин мэдэхийг философи зорьдог
гэж бичжээ. БасХ1Х зууны Германы философич И.Кант: танин
мэдэхүйн үндсэн зорилт нь хүн төрөлхтний янз бүрийн мэдлэгийг
синтезлэхэд оршино гэжээ.
 Философийн гносеологи функцийн асуудал бол мэдлэгийн
энэ төрлийн аксиологи (үнэлэмжийн тухай сургаал гэсэн
утга бүхий грек үгнээс гаралтай нэр томъёо) функцийн
асуудалтай холбогдон яригдах шаардлагатай байдаг. Учир
нь, уламжлалт (метафизик) философийн төлөөлөгчид
философид гносеологи ба аксиологи хоёр бие даасан
функци байдаг тухай ярьдаг бол XIX зууны дунд үеэс хойш
зарим философи чиглэлийнхэн зөвхөн аксиологи функцийг
философид холбогдоно гэж сурталчилж ирсэн юм. Үүнд,
үнэний тухай асуудал бол шинжлэх ухаанд холбогддог
бөгөөд философи нь үнэнийг биш, харин үнэлэмжийгавч
үздэг байх ёстой хэмээн ялангуяа шинэ канФнгридософийн
төлөөлөгчид шаргуу учирлажээ. Ийм үзлийн үүднээс
фия®б)),фи бол ахуйн тухай, түүнийгхэрхэн танин мэдэх
тухай ерөнхий (матафизик) сургаал биш, харин хүний үйл
ажиллагааны чиглэлийг болсЛн уйлдлийнх нь сэдлэгийг
тодорхойлогч ] нийтлэг ач холбогдолтой зарчодуудын тухай
сургаал мөн.
4§. Философи дахь методологи
(арга зүйн) функци
 Өргөн утгаараа арга гздэг нь практикийн болон танин мэдэхүй,
ойлгохуйн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглаж буй янз
бүрийн дүрэм, хэм хэмжээ, зарчим, эв дүйн цогц мөн. Харин
философи дахь арга бол тухайн философи өөрийн судлах зүйлээ
авч үзэхэд болон мэдлэгийн нийт юм уу олон салбарт баримтлан
мөрдөхөөр боловсруулсан сэтгэхүйн дүрэм, шаардлага, зарчим,
эв дүйн цогц мөн. Ийнхүү “философи арга” гэдэг ойлголт “арга”
гэдэг ойлголтоос багтаамжаараа бага байдаг.
 Аливаа философи арга бол танин мэдэхүй, үнэлэмж, ойлгохуй
зэргийн тодорхой хүрээний үр дүнг амжилттай болгох
зориулалтаар үүсэж, хөгжиж, улмаар зарим нь байр сууриа бусад
аргад тавьж өгч, зарим нь нэлээд өргөн хүрээний практик
үйлчилгээ бүхий байдаг. Тохирсон арга бол танин мэдэхүйн
болон практик үйл ажиллагааны тодорхой үр дүнд зохих тус
болж байдаг. Тийм учраас аргын тухай асуудал ялангуяа шинэ
үеэс хойш философиийн судлах зүйлийн харьцангуй бие даасан
нэг бүрэлдэхүүн хэсэг болж, түүнийг авч үзэн шийдвэрлэдэг
сургаалыг “методологи (арга зүй)” хэмээн нэрлэх болжээ.
 Философи арга. Энэ бол философийн тодорхой тодорхой
чиглэлийн дотоодод үүсдэг арга мөн. Философи аргуудын
зарим (тухайлбал, диалектик, экзистенциалист зарим
сургаал дахь герменевтик арга, неотомизм дахь аналектик
зэрэг) нь тухайн философийнхоо бие даасан бүрэлдэхүүн
хэсэг байдлаар боловсорч, зарим (тухайлбал феноменологи,
герменевтикфилософи, аналитикянз бүрийн философи
зэргийн арга) нь тухайн философийн бие даасан
бүрэлдэхүүн байдлаар биш, харин бүх гол онолын
баримтлал нь тийм аргын ач холбогдолтой ашиглагддаг.
 Диалектик. Философийн түүхийн ихэнх хугацаанд
уламжлагдан хадгалагдаж ирсэн арга бол диалектик арга
мөн. “Диалектик” гэдэг нэр томъёо эртний грекийн
“ярилцах урлаг” гэсэн утга бүхий холбоо нэр үгнээс
гаралтай. Шинэ үеийн философид уг үг “танин мэдэхүйн
арга" гэсэн утгатай болжээ
 Эртний дорно дахины орнуудын ард түмний бясалгалд ч
диалектик сэтгэлгээний үр хөврөл байжээ. Жишээ нь, эртний
Хятадын бичгийн олон дурсгалд дурдсан “инь”, “янь” хоёр
бол ертөнцийн юмсыг (эр эм хоёр, нар сар хоёр, халуун
хүйтэн хоёр гэх мэтээр) эсрэг тэсрэг туйл болгон авч үзэх
бололцоотойг илэрхийлдэг нэр томъёонууд юм. Инь-янь
хоёр хосын тухай эртний хятадын сэтгэгчдийн өгүүлсэн
зүйлс нь арга-билгийн тухай монголчуудын бясалгалын
зарчмыг санагдуулдаг.
 Орчин үеийн философиуд дахь арга зүй. Орчин үеийн
философи сургаалууд шинжлэх ухаан, урлагийн онол,
шашин судлал, хүмүүжлийн тухай онол зэрэг мэдлэгийн янз
бүрийн төрлийн бүгдийнх нь юм уу заримынх нь үр дүнг
үндэслэгээ болгох замаар арга зүйн чухал чухал зарчим
боловсруулж, улмаар тэдгээр нь эргээд янз бүрийн төрлийн
мэдлэгт идэвхтэй нөлөө үзүүлдэг.
 Тэдгээр арга зүйн зарим нь тухайн философийнхоо нэрээр
нэрлэгддэг .Тухайлбал феноменологи арга зүй,
герменевтик арга зүй зэрэг бол феноменологи, герменевтик
хоёр философийн боловсруулсан арга зүй мөн.
5§. Философийн үндсэн асуудал, философийн судлах зүйл
ба философийн тухай тодорхойлолт
 Зарим философи сургаал "философийн үндсэн асуудал”
гэдэг ойлголт ашигладаг. Энэ бол тухайн философид нэн
түрүүнд гарцаагүй шийдвэрлэдэг бөгөөд түүнийгхэрхэн
шийдвэрлэсний дагуу бусад асуудал нь тайлбарлагддаг
тийм асуудлыг илэрхийлдэг ойлголт мөн. Уг ойлголтыг
ашигладаг үгүйгээс үл хамаармалаар аливаа философид
үндсэн асуудал байдаг гэж болно. Зарим философийн
үндсэн асуудал ижил байдаг. Харин түүнээ шийдвэрлэсэн
нь ялгаатай, заримынх нь бүр эсрэг тэсрэг байдаг.
 Жишээ нь, Ф.Энгельс "...бүх философийн, ялангуяа шинэхэн
философийн агуу их үндсэн асуудал нь сэтгэхүй ахуйтай
харьцах тухай асуудал юм”1 гэж бичсэн юм. Тэгээд: уг
асуудлыг хэрхэн шийдвэрлэсэнээрээ аливаа философи нэг
бол материализмын, нэг бол идеализмын лагерьт багтдаг
хэмээн Ф.Энгельс тайлбарлажээ (ийм санааг Ф.Энгельсээс
өмнө ч гэсэн ХҮШ зууны францын материализмын зарим
төлөөлөгч болон Гегельзэрэгзарим философич онцлон
дурддагбайжээ).
 Аливаа философи ямар нэг хэмжээний нийтлэгийг
илэрхийлдэг. Жишээ нь, позитивист ба постпозитивист
чиглэлүүд бүх шинжлэх ухааныг хамарсан; иррационалист
олон чиглэл урлагийн олон салбарыг адилхан хамарсан;
диалектик бол байгаль, нийгэм, сэтгэхүй гурвыг бүхэлд нь
хамарсан; шашны философид трансценденталь ертөнц, эгэл
ертөнцхоёрын харьцааг тайлбарласан; шашныхаас бусад
метафизик философиуд материаллаг зүйл,
 санааны зүйл хоёрын харьцааг шийдвэрлэсэн; сонгодог
структурализмын төлөөлөгчид бүтэцчилэх аргыг соёлын
аливаа төрөлд хэрэглэх дүрэм боловсруулсан;
постструктуралист ба постмодернист философидолтынхон
шинжлэх ухааны ба шинжлэх ухааны биш аливаа текстэнд
анализ хийх нийтлэг зарчмуудыг илрүүлэх зорилт тавьдаг
зэрэг өөр өөр хэв маягийн ерөнхийг онцолдог.
ФИАОСОФИЙН ТҮҮХ
Эртний Аорно дахины философи
 Эртний Дорно дахин нь газар зүйн хувьд Ойрхи Дорнод
(Вавилон, Шумер, Египет, Ассири, Палестин гэх мэт), Дундад
Дорнод (Энэтхэг, Иран, Афганистан зэрэг), Алс Дорнод (Хятад,
Вьетнам, Солонгос, Япон зэрэг) гэж хуваагддаг. Хуанлийн
хугацааг нь тооцвол эртний Дорно дахин бол хр.т.ө.1Ү мянганы
дунд үеэс, өөрөөр хэлбэл Египет, Месопотами хоёрт төрт ёс анх
тогтсоноос Хятадад Хан улс унасан үеийг хүртэлх хугацааг
ерөнхийдөө хамардаг (гэхдээ Энэтхэгийн хувьд “эртний" гэдэг
тодотгол нь арабчууд тус улс руу цөмрөн орсон хр.т. 710 оныг
хүртэлх хугацааг хамардаг). Дорно дахин ийм урт, улс бүрийн
хувьд өөр өөр цаг хугацааг “эртний" гэдэг тодотголдоо хамардаг
нь уг бүс нутаг Өрнөдийнхөөс ялгаа бүхий нэгэн бүхэл цогц
гэмээр иргэншил байснаас шалтгаалдаг.
1§. Эртний Энэтхэгийн философи
 Философи мэдлэгийн үүсэл, анхны үе. Эртний Энэтхэгийн
анхны бичгийн дурсгал нь Ведүүд (“вед’’ гэдэг бол эртний
Энэтхэгийн “мэдлэг гэдэгутга бүхий үг) ажээ. Энэ бол
үндсэндээ шидэт домгийн сэтгэпгээний болон шашны сэдэвт
бүтээлүүдийн эмхэтгэл юм. Гэхдээ тэдгээрт мэдлэгийн бусад
төрлийн, түүний дотор философийн сэдэвт зүйлс байдаг байна.
Иймд бид энд ведүүд дэх чухамхүү философи асуудлуудыг нь
онцлон авч үзнэ.
 Ведүүд 4 хэсэгтэй байдаг нь эртний Энэтхэг (санскрит) хэлний
дараахь үгнүүдээр тэмдэглэгддэг. Үүнд:
 -Самхитууд. Эдгээр нь шашны янз бүрийн дуулал, өөрөөр
хэлбэл “ариун судар” мөн.
 -Бярманууд. Эдгээр нь Энэтхэгийн тахилгач (бярман) нар гол
нь өөрсдөдөө зориулан шашны зан үйл, тахилга хийх ёс
горимыг бичсэн номнууд юм.
 -Араньякууд. Эдгээр нь ой, ууланд даянчлагчдын сургаалаас
бүтсэн номнууд аж.
 -Упанишадууд. Эдгээр нь Ведүүдэд хийсэн янз бүрийн
тайлбар бүтээл байдаг. Ийм бүтээл XIX зууныг хүртэл
бичигдэж байжээ. Тэдгээр дотроос эртний упанишадууд
(багшийн хөлд сөгдөхүй) нь хамгийн нэр хүндтэй,
зонхилох нөлөө бүхий байдаг. Чухамхүүэнэ, хр.т.ө. ХШ-
ҮИ зуунд бичигдсэн упанишадууд дахь философи
санаануудын цогцыг эртний Энэтхэгийн философийн
анхны үе гэдэг ажээ. Түүнийг "ведийн үе” гэж судлаачид
нэрлэдэг.
 Брахма (ариун хүч гэсэн утга бүхий санскрит үг). Энэ
бол бүхнийг бүтээж, дэмжиж, хамгаалж, биедээ уусгаж,
дараа нь өөр лүүгээ дахиад буцдаг тийм бүтээгч ба
амьдралыг бататгагч зарчим мөн. Брахма бол тэнгэрлэг
дээд зарчим мөний хувьд үзэгддэггүй, сонсогддоггүй,
төрдөггүй ба үхдэггүй мөнх шинжгэй.
 Рита (орчлонгийн хууль). Энэ ойлголтын үүднээс аливаа юм
бол гэгээн санаа руу завсрын олон шат дамжин дөхдөг тийм
чиглэлт хувьсал бүхий байдаг. Ийм оршихуй бол рита мөн.
Ритад бүх орчлон захирагддаг байдал нь амьгүй матери амьд
болоход, амьд матери нь ухамсарт матери болоход, тэр нь зан
суртахуун, гэгээрлийн оргилд очиход хүргэдэг. Бодгаль хүнд
рита үйлчилдэг тул тэр хүн байнга төгөлдөржиж, үүгээрээ
ертөнцийн байгууламжийн төгөлдөржилтийн төвшинг
дээшлүүлж байдаг. Харин тэр хүн нүгэл хийвэл өөрийгөө
төдийгүй нийт нийгэм, байгаль, Орчлонгийн урагшлах хувьсалд
саад болж байдаг.
 Эртний Энэтхэгийн философи
 Философийн утгаар пу|?уша бол бясалгалаар бялхаж байдаг. Тэр
нь үйлдэл хийдэггүй, зөвхөн бясалгадаг. Пуруша, пракрити
хоёрын холбоо бол хөлгүй хүн, сохор хүн хоёрын харилцан
тусламжтай төсөөтэй. Үүнд, сохор (пракрити) ньхөлгүйгээ
(пурушагаа) үүрч, нөгөөх ньзамыгньзаадаг. Пракрити бол
зөвхөн өөртөө оршдог үедээ илэрдэггүй. Пракрити нь зөвхөн
гунуудын ачаар идэвхтэй болдог. Гуна бол шинж, атрибут юм.
 Санкхъягийн үзлээр ертөнц бол тэнгэрийн бүтээл биш. Тэнгэр
байхгүй. Дор хаяад тэр нь нотлогддоггүй. Пракритид пуруша
нөлөөлснөөр ертөнцийн байгууламж бүрддэг.
 Санкхъягийн үзэл ёсоор энэ ертөнцийн Би бол эцэг, эх,
бүтээгч, өвөг дээд мөн. Би бол танин мэдэхүйн зүйл,
ариусгагч, зууч, хань, эзэмшигч, гэрч, халамжлагч, нөхөр,
амьдрагч, үүсэл, устал, түшиг тулгуур, үнэт эрдэнэ, мөнхийн
үр, үхэхүй ба үл үхэхүй, ахуй ба ахуй биш мөн. Би бол
ертөнцийн эхлэл, голч дундач, төгсгөл мөн.
 Санкхъягийн сэтгэл (сүнс) бол бас л бие мөн. Бие, сэтгэл
(манас) аль аль нь үхдэг. Сэтгэлээс өөр сүнс байдаггүй. Байгаа
юм бүр таван махбодоос тогтдог. Энэ бол ус, шороо, гал,
агаар,, орон зай зэрэг юм.
 Йогын тогтолцоо. Йога (холбоо, төвлөрөл, чармайлт гэх мэт
утга бүхий санскрит үг) гэдэг нэр томъёо өргөн ба явцуу утгаар
хэрэглэгддэг. Өргөн утгаараа сэтгэл, оюуныгэрх чөлөөтэй
болгох зорилттавьдаг шашин, философийн сургаалын нэр юм.
Ийм утгын үүднээс бол йогын үзэл санаа эртний Энэтхэгийн
философийн анхан шатанд ч байжээ. Явцуу утгаар “йога” гэдэг
ойлголт Ведүүдийг баримталдаг бие даасан философи
сургаалын нэр мөн. Энд явцуу утгаар уг нэр томъёог ашиглаж
байна.
 Тэнгэрийг шүтэн бишрэх нь хүнийг зовлонгоос ангижруулах
амжилттай практик үйл ажиллагааны нөхцөл юм гэж йогад
үздэг. Гэвч тэнгэрт шүтэх явдлыг туйлчлаагүй аж. Үүнд:
зовлонгоос ангижрах хэрэгслүүд дотор даяанчлах ёс, йогын
дасгал хоёр гол нь юм гэж йогад заадаг. Йогын дасгалын 2 шат
байдаг. Нэг дэх шат нь биеийн дасгалын шат. Энэ шатны
дасгалууд дотор зөв амьспал, зөв хооллох, зөв суух зэргийн
зүйтэй зааварчлага байдаг. Хоёр дахь шат нь сэтгэлийн
дасгалуудыг хамардаг..
 Эдгээр дасгал ньхүмүүсийн бодит, энгийн
амьдралаасогттасархай зүйлст хүнийг дасгах
зорилготой. Жишээ нь, йогын ёс, хатуужпыг
эзэмшсэнээр хүн өчүүхэн жаахан үзэгдэхгүй болох юм
уу аймаар том болж болно; хүссэн үедээ дуртай газраа
очиж болно; алс холын юм олж харах: хүнйй бодлыг
мэдэх; өнгөрсөн ба ирээдүйг олж хардаг байх; үхсэн
хүний сүйстэй ярих гэх мэт чадвартай болно гэж энэ
сургууль сургадаг
 2§. Эртний Хятадын философи
 Эртний Хятадын философи бол энэ орны өвөрмөц
байдлын нэн тод нэг илэрхийлэл нь болдог гэж
судлаачид үздэг. Энэ орны зөвхөн хойт хэсгээс бусад
нутаг нь уул, нуруу, тэнгис далайгаар хүрээлэгдэж
байдаг бөгөөд улмаар хр.т.ө. III зуунд их цагаан
хэрмийг барьснаараа эртний хятад эргэн тойрон
дэлхийгээс таслагджээ.
 Өөрийн улсаа Тэнгэрийн ивээлийн улс, Дундад улс гэх мэтээр
нэрлэдэг хятадууд эх нутгийнхаа тийм хаагдмал байдалд
нийцүүлсэн гэмээр соёл бүтээж, улмаар өөрийнхөөсөө бусад
бүхний соёлыг бүдүүлгүүдийн бүтээл гэж үздэг байсан байна.
 Эртний хятадын иргэншлийн эдийн засгийн үндэс нь хүй
нэгдлээр эзэмшдэг газар тариалан байжээ.
 Байгалийг амьтайгаар ойлгодог байдал. Тэгээд уул, гол, мод
зэргийн аль сүрлэг бүхний нь дээдлэн сүсэглэдэг байжээ.
 Өеөг дээдсээ, ер нь өмнөх, хуучин, ахмад бухнийг шүтэх узэл.
Тухайлбал эртний өвгөд, дээд төрөл, эх эцэг, ахас ихэсээ
эрхэмлэдэг байв. Энэ нь хуучнаа, өмнөхөө дээдлэх ёсны
тодорхой илрэлүүд аж. Өөрөөр хэлбэл эртний хятадад
өөрчлөлт, шинэчлэлээс болгоомжпох, шинэчлэл хийж буй бол
түүнээ хуучинтайгаа холбох сэтгэл ноёрхож иржээ.
 Хуний, байгалийн, ер нь нийт орчлонгийн хөгжлийг орчилт
шинжтэй гэдэг ойлгоц. Хэзээ нэгэн цагт үүссэн бүасэн бол
хувирсан байдлаар дараа нь дахин үүсэхийн тулд тохирсон цагтаа
үгүй болдог байх ёстой гэж тэд үздэг байв. Жишээ нь, хурд
яваандаа саатал, тайванд шилждэг; сайхан дээд хязгаартаа хүрээд
гутмаар муухай болдог; нүгэл нь буянд, буян нь нүгэлд шилждэг
гэж эртний хятадын сэтгэгчид бичсэн байна.
 Тэнгэр бол сайн сайхны манаан дахь хувь заяа мөн гэдэг Кун-зийн
үзлийг түүний ачийнх нь шавь Мэн-з үргэлжлүүлжээ. Гэвч Кун-
зээс ялгаатай нь гэвэл тэрээр Тэнгэрийн тухай ойлголтыг ардач
утгатай болгосон байна. Үүнд, Тэнгэрийн хүсэл эрмэлзэл бол ард
түмний хүсэл эрмэлзэлд яг адил тусгагддаг гэж Мэн-з номложээ.
 Мэн-зийн сургаснаар хүн бол төрөлх чанараараа сайн амьтан.
Хүмүүс сайн руу тэмүүлдгээрээ ижил тэгш байдаг. Хүнд
төрөлхийн олон мэдрэмж бий. Үүнд, санаа зовох мэдрэмжбол
хүнийгхайрлах үндэс; ичих, дургүйцэх мэдрэмжүүд бол шударга
ёсны үндэс; хүндэтгэл бол ёслолын үндэс; зөв, буруу хоёрыг
мэдрэх нь танин мэдэхүйн үндэс мөн.
 Танин мэдэхүй сайн сэтгэлийн үүднээс явагдах нь тэнгэрлэг танин
мэдэхүй мөн. Хүмүүс тэгш уг чанартай боловч хөдөлмөрийн
хуваарийн ялгаа тэднийг нийгмийн тэгш бус байдалд зүй ёсоор
хүргэдэг. Хүмүүсийн нэгхэсэг нь оюунаа дайчилж, бусдыг
гэгээрүүлж удирддаг, бусад хэсэг нь тэднийг тэжээн тэтгэдэг байх
нь тэнгэрийн доорхи хууль мөн.
 Эртний Грек, Ромын философи
 Латины “алИцииз" кирилл үсгийн галигаар “античный" гэдэг үг
бол “эртний” гэсэн утгатай үг юм. Гэхдээ философи нийгмийн
сэтгэлгээний бүтээлүүдэд энэ үгийг хэрэглэсэн “эртний" гэдэг
тодотгол бол эртний бүх улс түмнийг биш, гагцхүү эртний
грекчүүд, ромынхон хоёрыг хамарсан нь цөөнгүй байдаг.
Тухайлбал, орос хэлний “античная философия", англи хэлний
“апс1еп1 рННозорбу" гэдэг нэр томъёоны угтодотголыг“эртний"
гэ: орчууллаа гэхэд “эртний Грек, Ромын” гэж ойлгодог, эсвэл
шууд эн ойлгоцынхоо дагуу уг философийг нэрлэдэг байх
тохиромжтой.
 Энэ философийг янз бүрийн үндэслэгээний үүднээс үечилж
үздэг Өргөн дэлгэрсэн нэг үечлэл нь: 1.Сократаас өмнөх үеийн
ГрекийН философи. Энэ бол хр.т.ө. ҮИ-Ү зууныг хамардаг. 2.
Эртний Грекийн сонгодог философи. Энэ философи хр.т.ө.
барагцаалбал Ү зууны дунд үеэс 1Ү зууны эцэс хүртэлх
хугацааг хамаардаг. 3. Анхны эллинист философи. Энэ
философи бол хр.т.ө. 1Ү зууны төгсгөлөөс II зууныг хамардаг.
4. Хожмын эллинист ромын философи. Энэ бол хр.т.ө. I зуунаас
хр.т.-ын Ү зууныг хамардаг философи юм.
 1§. Сократаас омнох үеийн Грекийн философи
 Хр.т.ө. ҮИ-Ү1 зуун дахь эртний грекчүүдийн нутаг дотор Бага
Ази нийгэм, эдийн засаг, соёлын хөгжпөөрөө дээгүүрт байжээ.
Эндэхийн Милет, Эфесс гэдэг хоёр хот нь анхны философийн
сургуулиудын төв байсан аж.
 Милетийн сургууль. Энэ сургуулийг үндэслэгч нь Фалес (хр.т.е.
барагцаалбал 625-547) юм. Тэрээр Бага Азийн төвд оршдог Милет
хотрд төрсөн тул “Милетийн" гэж овоглогджээ. Фалес ертөнцийн
олон янз байдлын анхдагч үндэс н^ ус| мөн гэсэн ажуу/Бүх юм
уснаас үүсээд, түүнд буцан шингэдэг гэж Фалес-үзжээ.] Гэхдээ тийм
эхлэл ус бол жирийн бодис биш, харин шидэт домгийн Тэнгисийг
философийн үүднээс ухааран илэрхийлсэн байдал ажээ>)
 Анаксимандрын шавь ба залгамжлагч нь Анаксимен (хр.т.ө. 585-524)
юм. Бүхний анхдагч үндэс нр^гаарумөн бөгөөд түүний янз
бүрий^төлөвийн өөрчлөлтөөр гал, салхи, үүл, ус, шороо, чулуу
болон бусад бодис бий болдог гэж Анаксимен үзсэн ажээ:
 Гэраклит (хр.т.ө. 544 юм уу 540-480) бол Эфесс хотоос гаралтай
^философич юм. Тэрээр бүхний эхлэл бод гал')иөн гэжээ. Энэ бол
жирийн [ гал биш, харин ухаалаг, мөнх, бурхан тэнгэрлэг,
орчлонгийн гал байдаг. [Аливаа юмс тус бүрийн хувьд орчлон бол
бурхан тэнгэрийн бүтээл биш, хүний бүтээл биш, харин тэр нь
мөнхийн амьд гал ямагт байсан, байгаа бөгөөд цаашид ч байх болно
гэж
 Гераклит үзжээ)) Зарим философич Гераклитийгэртний урсгал
диалектикийн хамгийн гарамгай төлөөлөгч гэдэг. (Гэрээр: аливаа
юм өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хэмээн сургасан нь тийм
дүгнэлтийн үндэслэгээ болдог^Түүнээс гадна Гераклит хөдөлгөөн
зөрчилт шинжтэйг анзаарсан байна. Үүнд, тэрээр: энэхүү орчлон
бол эсрэг тэсрэгүүдийн нэгдэл, зохицол төдий биш, бас тэмцэл
мөн. Тэмцэл бол амьдрал ба ахуйн эхлэл бөгөөд тэр нь хүмүүсийн
заримыг нь баян, бусдыг нь ядуу, нэг хэсгий нь эзэд, бусдыг нь
боол болгодог гэжээ. Улмаар хүн т-өрөлхтөнд дайн зайлшгүй гэсэн
аж.
 Пифагорын сургууль. Үндэслэгч нь Пифагор (хр.т.ө. Ү1 зууны
сүүлийн хагас) юм. Тоо бол бүхний анхдагч мөн гэж Пифагор
сургаад ертөнцийн байгууламжийн бүтцийгтэр үзлийнхээ үүднээс
тайлбарлажээ. Үүнд, аливаа юм бол тоо мөн бөгөөд янз бүрийн
тоон харилцаа нь байгалийн мөн чанарыг өөрийг нь бүрдүүлдэг.
Иймээс байгалийг гагцхүү янз бүрийн тоог ба тоон харилцааг
танин мэдэх байдлаар дамжуулж танин мэддэг гэж пифагорчууд
үзсэн байна.
 Атомынтухай үзэл (атомизм). Энэ сургаалыгүндэслэгчид нь
Милет хотын Левкипп, АбдерхотДемокритнар юм. Гэхдээ
Левкиппийн талаархи мэдээ сэлт бүрхэг бүдэг, маргаантай
байдаг бол Демокрит (хр.т.ө. 460- 370)-ийн амьдрал, зохиол
бүтээлийн агуулгад холбогдох мэдээ сэлт нэлээд байдаг аж.
 Демокритийн сургаал ёсоор ахуй төдийгүй ахуй биш байдаг.
Түүнийхээр ахуй бол өчүүхэн жижиг, үл хуваагдагч, үл үзэгдэгч
бичил хэсгүүд болох атом, харин ахуй биш бол хоосон мөн.
Атомууд бол юмс орших материаллаг шалтгаан ба мөн чанар нь
бөгөөд тэдгээрийг мэдрэхүйгээр биш, гагцхүү оюун ухаанаар
олж мэддэг. Тэрээр: аливаа юм бол хоосон дахь атомуудын
хослол ба шилжилт хөдөлгөөний үр дүн бөгөөд атомууд мөнх,
харин тэдгээрийн нэгдэх, салах гэх мэт өөрчлөлт нь түр
шинжтэй байдаг гэжээ. Демокритийн боловсруулсан атомын
тухай сургаал бол эртний Г рекийн сонгодог натурфилософийн
хамгийн хөгжингүй хэлбэр болсон аж.
 2§. Эртний Грекийн философийн сонгодог үе
 Хр.т.ө. Ү-1Ү зуун бол эртний Грекийн ардчилал ба сонгодог
боловсролын төв нь Афин байсан тийм цаг үе байлаа. Чухамхүү
АфиНь энэ үе бол эртний Г рекийн философи сэтгэлгээний
сонгодог үе бас байжээ.
 Сонгодог үед нэгталд софистууд, нөгөө талд Сократ ба түүний
шаВь нар философи баримтлалуудаараа эрс ялгарч, тэмцэлдэж
байсан ч тэднийг философидолтын ижил хэв маягт хамруулах нэг
чухал логик шалтгаан байжээ. Тэр нь юу вэ гэвэл тэдний аль аль
нь ертөнцийн байгууламж, бүтцийн тухай өмнөх үеийнхнийхээ
уламжлалт асуудлыг биш, харин нийгэм ба хүнийг танин мэдэх,
төгөлдөржүүлэх асуудлыг философийнхоо төвд тавьдаг болсон
байна.
 3§. Анхны эллинист философи
 Эллинист философийн сургуулиуд бол ерөнхий байдлаар хэлэхэ,с
Аристотелиос хойшхи эртний Грекийн философи юм.
 Тэдгээр нь Платон Аристотель нарын сургаалыг тайлбарладаг
байснаа гол нь ёс зүйн асуудалд шилжиж, ертөнцийн ерөнхий
дэг журмын тухай өмнөх үеийнхнийхээ асуудлын оронд
хүний хувийн амьдралын асуудалд анхаарлаа илүү хандуулах
болжээ.
 Кинизм. Үндэслэгч нь Антисфен (хр.т.ө. 445-360), Диоген
(хр.т.ө. 412 - 323) нар юм. Тэд цаг хугацааны хувьд Афины
сургуулийн философичдын үеийнхэн байсан ч гэсэн
философидолтын сэдэв ба үзэл санааны хувьд сонгодог
философид үл хамаардаг.
1§. Философид хэрэглэдэг “орчин үеийн” гэдэг
тодотголын олон утга
 Философид “орчин үеийн” гэдэг тодотголыг янз бүрийн зохиогч
философийн түүхийн өөр өөр цаг хугацаанд хамааруулсан
байдаг. Нэн түрүүнд дараахь хэдэн утгаар “орчин үеийн
философи" гэдэг ойлголт эдүгээ хэрэглэгддэг. Үүнд:
 Сэргэн мандалтын үеэс хойшхи хугацааны философи. Сэргэн
мандалтын үеийн философи бол Дундад зууны үеийн Европын
орнуудын оюуны амьдралд христос шашин дангаар ноёрхож
байсныг сөрөн гарч ирсэн иргэнлэг философийн эхлэл болсон
тийм философи мөнийг энэ ойлголт илэрхийлдэг.
 “Сонгодог биш", “уламжпалт биш" гэх мэтээр нэрлэдэг бөгөөд
цаг хугацааны хувьд XIX зууны 20-30-аад онуудаас хойш үүссэн
янз бүрийн философи сургаалыг мөн тэгж илэрхийлдэг байдал
цөөнгүй юм.
 XIX зууны 70-аад онуудаас тодруулж хэлбэл
уламжлалт биш философийн олон сургаап бие даасан
чиглэл болж төлөвшсөн хугацаанаас хойшхи
философийг зарим ном зохиолд ийнхүү онцолдог
бипээ.
 XX зууны 20-иод онуудаас хойшхи философийг мөн
тийнхүү нэрлэх нь байдаг.
 Хамгийн явцуу утгаар XX зууны 70-аад онуудаас
хойшхи философийг тийнхүү тодотгон нэрлэж байна.
 Философийг "уламжлалт ба уламжлалт биш” буюу
"сонгодог ба сонгодог биш” гэж ангилах нь ‘‘шилдэг ба
шилдэг биш" гэсэн санааг биш, харин
‘‘философидолтын түүхэн уламжлалт ба шинэ
маягийн” гэсэн санааг илэрхийлж байдаг. Ингэхдээ
“орчин үеийн философи” гэдэг ойлголтыг нэн түрүүнд
сонгодог биш философитой холбож хэрэглэдэг.
 зууны эхний хагасын төдийгүй түүнээс хойшхи үеийн
философидолтын гол гол хэв маяг, тодруулж хэлбэл герменевтик,
постструктурализм, постмодернизм зэрэг бол XIX зууны сүүлийн
хагас, XX зууны эхний хагас хүртэлх 100 орчим жилийг хамарсан
хугацаан дахь янз бүрийн фиггософи сургаалын чухал чухал үр
дүнг өөртөө шингээсэн байдаг. Ялангуяа Ф.Ницше, Э.Гуссерль,
М.Хайдеггер, У.Джемс ба Дж.Дьюй, К.Леви-Стросс,
Л.Витгенштейн нарын чухал чухал философи үндэслэл ба
бичлэгийн маяг нь эдүгзэ үеийн хамгийн их анхаарал татдаг
философидолтуудад чухал нелеө үзүүлж иржээ.
2§. Позитивизм, түүний гол гол шат ба хэлбэр
 Материалист ба идеалист аливаа~сурщал бол онолын хувьд үнэн
байх бололцоогүй бөгөөд практикт үр ашигтай байж чаддаггүй
гэж үзээд, философи бол юмсын мөн чанарыг танин мэдэх аливаа
санаархлаас татгалзаж, зөвхөн шинжлэх ухааныг ангилах зарчмыг
л боловсруулах ёстой гэдэг санааг ХҮШ зууны сүүлийн хагасаас
XIX зууны эхэн хүртэлх хугацаанд зарим философич илэрхийлж
байжээ
 Ийм санааг францын социалист онолч, Клод Анри де Рувра
Сен-Симон (1760-1825) дэмжин, улмаар шинжлэх ухаанаас
үүсэлтэй боловч философид дэлгэрүүлэх ёстой аргын тухай
ярьж, уг аргаа “позитивизм (латины “эерэг” гэдэг утга бүхий үг)”
хэмээн анх нэрлэсэн аж.
 Сен-Симоны шавь.францын философич Огюст Конт (1798-1857)
позитивизмыг зөвхөн арга төдий ойлгохоос хальж, түүнийг бие
даасан философи сургаал болгон сурталчилжээ. Английн
философич Джон
 Стюарт Милль (1806-1873), Герберт Спенсер (1820-1903) нар
О.Контын позитивизмыг олон чухал үндэслэлээр баяжуулан
сурталчилсан байна. Неопозитивизмын нэг гол баримтлал нь
“верификацийн зарчим" гэдэг үнэний шалгуурын тухай үндэслэл
мөн. Энэ зарчим дараахь хэдэн үндэслэлийг заавал хамаардаг.
 Үүнд, 1-рт, хэрвээ өгүүлбэрийг субъектын мэдрэх
туршлагын баримттай шууд жишиж болж байвал түүнийг
шинжлэх ухааны утгатай гэж үзэх ёстой. 2-рт, хэрвээ
өгүүлбэр бэлхнээ байгаа туршлагын баримтыг бүрэн илтгэж
байвал л түүнийг үнэн гэх ёстой бөгөөд харин туршлагын
баримтаар няцаагдаж, бодол санаагаар зохиомжилсон
баримтад тохирч буй өгүүлбэрийг худлаа хэмээн үзэх ёстой.
3-рт, мэдрэхүйн зүйл, туршлагын баримттай жишиж
болохгүй байгаа өгүүлбэрүүд нь шинжлэх ухааны утгагүй
байдаг тул тэдгээрийг үнэн буюу худлаа гэж ярих ч
шаардлагагүй зэрэг мөн.
3§. Иррационалист философи чиглэлүүд
 Бодит байдал ба танин мэдэхүйн асуудалд олон тооны
философи сургаал, ялангуяа германы идеалист философи
зөвхөн сэтгэхүй, оюун ухааныг дээдлэх байрнаас хандсаныг
ХҮШ зууны зарим сэтгэгч үл зөвшөөрөх замаар
иррационалистянз бүрийн баримтлалыг гаргаж иржээ.
Энд Иоганн Георг Гаман (1730-1788), Фридрих Генрих Якоби
(1743-1819), улмаар Артур Шопенгауэр (1788-1860) зэрэг
германы философичдыг онцлох шаардлагатай байдаг. XIX зууны
сүүлийн хагасаас хойш иррационализмын бие даасан олон
философи чиглэл зэрэгцэж болон ар араасаа гарах болсон бөгөөд
эдүгээ ч тийм байгаа буй.
“Иррациональ" гэдэг үг бол латины “оюун ухааны биш” гэдэг
утгатай үг мөн. Энд “ир” гэдэг нь “биш” гэсэн утга бүхий угтвар
ажээ. Харин рационал зүйл (гаИопаПз) гэдэг нь “оюун ухаан"
гэсэн утгатай. ХҮИ зуунд хүн төрөлхтний жинхэнэ мэдлэг бол
мэдрэхүйгээс үл хамаармалаар оюун ухааны үр дүн болж байдаг
гэсэн онол үүсэж, түүнийг “рационализм” хэмээн нэрлэх болсон.
Амьдралын тухай философи. Иррационализмын бие даасан
анхны чиглэл нь амьдралын тухай философи мөн. Гэхдээ энэхүү
оноосон нэр бол уг философийн төлөөлөгчдийн өөрсдийнх нь
олж хэрэглэсэн биш, харин гаднаас нь бусад философичид,
судлаачдаас түүнд өгсөн нэр мөн гэж болно.
 Эл философийн төв асуудал нь “амьдрал гэж юу вэ?“ гэдэг
асуудал байдаг. Амьдралын тухай философи нь ертөнцийг
үзэх механик үзлийг шүүмжлэх замаар анх үүсчээ. Үүнд,
XIX зууны 2-р хагас үеийн механик үзэл бүхий байгалийн
шинжээчид материйг атомтай адилтган, материйн
хөдөлгөөнийг атомуудын механикбайр
шилжилттөдийгөөройлгон, танин мэдэхүйн аргуудаас
зөвхөн анализыг өрөөсгөлөөр онцолдог байсан аж.
ЭкзистенциализмуЭнэ бол дэлхийн хоёр дайны хооронд
Европт хүчтэй дэлгэрч, XX зууны 60-аад он хүртэл нэлээд
моод болж байсан философи мөн. Түүний үүсэлд амьдралын
тухай философи, Гуссерлийн феноменологи зэрэг философи
сургаалууд чухал түлхэц болсон байна.
 Гэхдээ Данийн философич, шашны онолч Сёрен
Кьеркегорын (1813-1855) философи сургаал нь
экзистенциализмын гол уг сурвалж болсон ажээ
 Чухамхүү С.Кьеркегор философийн түүхэнд анх удаа:
экзистенци (би- гийн оршихуй), систем хоёр бол эсрэгтэсрэг
үндэслэлүүд мөн гэдэг үзлийг томъёолжээ. Энэ нь хүний
жинхэнэ оршихуйг Гегелийн философи системд ярьдаг
абсолют санаа илэрхийлж чадахгүй гэдэг үндсэн утгатай үзэл
байдаг. Тодруулан дурдвал хүн өөрийгөө танин мэдэхэд
шинжлэх ухааны арга хэрэг болдоггүй гэж С.Кьеркегор үзсэн
аж. Карл Ясперс (1883-1969) философи ба шинжлэх ухааны
ялгааг дараахь байдлаар үндэслэдэг. Үүнд:
 Шинжлэх ухааны мэдлэг тодорхой тодорхой юмтай харьцаж,
хязгаарлагдмал судлах зүйлтэй байдаг. Харин философи бол
амьдрал буюу ахуйтай харьццаг. Ахуй бол хязгааргүй
шинжтэй. Философи нь ахуйг танин мэддэг биш, харин сэтгэл
түүнийг ухамсарлахад нь тусалдаг (энд К.Ясперс зөвхөн
экзистенциалист философийг ярьж буйг мартаж болохгүй).
 Шинжлэх ухаан аваас хүн дэх хамгийн чухал зүйлсийг
орхиж, үнэлэмж тогтоохоос гадуур байдаг. Харин философи
бол амьдралын баримжаа хүнд өгдөг.
Шинжлэх ухааны төвд оюун бодол, оюун ухааны ойлголтууд
байдаг. Харин философийн төвд фантаз, бишрэл хоёр байдаг.
Философийн бишрэл бол шашных шиг дээд нээгдэлд биш,
харин тунгаан бодохуйд үндэслэдэг.
§. Христос шашны XX зуун дахь философи чиглэлүүд
 “Шашны философи (оросоор “религоизная философия”,
англиар “ге- Пд1оиз рЫ1о5орИу")”, “шашны тухай
философи (оросоор “философия религии”, англиар
“рИМозорЬу о! геМдюп")” гэдэг хоёр нэр өөр өөр ойлголтыг
илэрхийлдэг.
Шашны тухай философи бол янз бүрийн шашны ерөнхий үзэл,
зарчмууд, шашин ямар уг чанар ба үйл бүхий байдаг зэрэг
асуудлыг авч үзэн шийдвэрлэдэг сургаал, тэхдээ онолын
тайлбар, арга зүйн хувьд олон чиглэлд хуваагддаг тийм сургаал
мөн. Харин шашны философи бол аль нэг шашны агуулгыг
шууд зөвтгөж юм уу ямар нэг байдлаар засварласан янз бүрийн
ойлголт, зарчим, хэм хэмжээ, арга зүй боловсруулдаг сургаал
мөн.
Неотомизм. 1879 онд Ромын XIII Лев пап лам өөрийн нэг
лүндэн (энциклик)-дээ XIII зууны гэгээн доктор Фомагийн
сургаалыг католик сүм хийдүүдийн албан ёсны философи
болгон тунхаглажээ. Оюун ухаан, бишрэл хоёр хоёулаа
халдашгүй бүхэллэг чанартай, тэгээд бас тэдгээр нь бие биеэ
тэтгэж байдаг гэж Фома үзсэн нь католик шүтлэгтнүүд иргэний
соёлын орчин үеийнхээ төвшинд сэтгэж, амьдрахын хэзээ ч
гандан бууршгүй философи үндэс болж байна хэмээн пап лам
учирлажээ.
 XIII Лев пап ламын тийм лүндэнгээс хойш томизм зохих
шинэчлэлтэйгээр өрнөдийн оюуны соёлын чухал
бүрэлдэхүүн хэсэг болж, улмаар тэр нь “неотомизм" гэдэг
нэртэй болсон байна.
 Неотомизмын хамгийн гол хэсэг нь түүний онтологи мөн.
Энэ онтологи нь Фомагийн схоластик уламжлалд үндэслэдэг.
Үүнд, неотомистууд байгаль, матери бол хүнээс, хүн
төрөлхтнөөс үл хамааран оршдогийг зөвшөөрч, тийм үзлээ
реализм гэж нэрлэдэг. Энэ неотомист реализм бол шашны
трансцендентализмыг зөвтгөхөд үйлчилдэг.
 Үнэн алдрын шашны философи. Христос шашны нэг гол
чиглэл болох үнэн алдрын шашныг үндсээ болгодог
философи нэг биш байдаг. Тухайлбал үнэн алдрын шашны
философичид үнэн бол оюун ухаанаас урьд зүрх сэтгэлээр
мэдрэгдэж, ер нь хүмүүст буян хишиг болж өгөгддөг гэж
үзсэн буй.
 Үнэн алдрын шашны философи гол нь Орост үүсэж,
дэлгэрсэн. Түүний хамгийн гарамгай төлөөлөгч нь
Вл.Соловьев мөн.
 Неопротестантизм. Христос шашин дахь католик шашин,
үнэн алдрын шашин хоёрын дараа ордог гурав дахь гол
чиглэл болох протестантизмын орчин үеийн шатыг
"неопротестантизм” гэдэг билээ. XVIII зуунаас хойш Европт
ертөнцийг үзэх иргэний үзэл өргөн дэлгэрсэн байдалд
зохицон үүссэн неопротестантизм үндсэндээ шашны
сургаал мөн ч гэсэн XX зуун дахь түүний олон үзэл сурталч
философи утга бүхий үндэслэл цөөнгүй боловсруулсан
байна. Тэхдээ неопротестантизмд философи үзлийн байр
суурьт нь тодорхой ялгаа бүхий гурван чиглэл үүссэн нь
фундаментализм, модернист, неоортодокси гурав юм.
 Фундаменталист чиглэл нь Библи судрын мэдээ сэлтүүд,
тухайлбал ертөнц хэрхэн үүссэн тухай тэнд гардаг мэдээ сэлт
гарцаагүй үнэн бөгөөд харин хүн төрөлхтний аливаа үйлдэл
бол гуйвуулагдмал гэж сурталчилдаг. Мөн өрнөдийн нийгэмд
өчүүхэн төдий ч шүүмжлэлтэй хандахыг үл тэвчиж, католик
шашин, үнэн алдрын шашин хоёр холбоо тогтоохыг эрс
эсэргүүцэж байв. Хэт барууны ийм байр суурь нь өргөн
дэмжлэг аваагүйн улмаас фундаментализм XX зууны 20-иод
оноос хойш бие даан оршихыг больжээ.
 Персонализм. Өргөн утгаар "персонализм” гэдэг бол
философи, психологи, социологи зэрэг янз бүрийн сургаалд
хүний тухай асуудлыг зориуд авч үзсэн байдаг тэр хэсгийнх
нь нэр болдог. Харин явцуу утгаар тэр нь XX зуун дахь
христос шашны философийн нэг чиглэлийн нэр мөн
 Энд сүүлийн, явцуу утгаар нь персонализмыг авч үзэж буй
болно.
 Биехүн (персон), түүний гэгээн үнэлэмжүүд бол дэлхийн
иргэншлийн дээд утга учир мөн бөгөөд ертөнц бүхэлдээ Дээд
биехүн болох Бурхан тэнгэрийн бүтээлч идэвхт шинжийн
илрэл мөн гэдэг шашны философийн янз бүрийн
баримтлалыг Өрнөдөд ‘‘персонализм" гэдэг билээ. Хүн
гагцхүү Дээд биехүн болох Бурхан тэнгэртэй нэгдэж байж
дээд аз жаргалд хүрдэг гэж энэ философи үздэг. Гэхдээ энэ
философийн олон төлөөлөгчийн үзлээр Бурхан тэнгэр бол
Библид ярьдаг Бүтээгч биш аж.
6§. Үйлдлийн тухай философи узэл. Прагматизм
 Үйлдлийн тухай философийг үүсэл, хамгийн өргӨн
дэлгэрсэн байдлынх нь үүднээс “америкийн философи” гэж
нэрлэдэг. Энэ философи XX зуунд америкт “прагматизм”,
англид “гуманизм” гэдэг йррээр оршиж, хөгжиж ирсэн
байна.
 Энэ философийн “үйлдэл (асИоп)" гэдэг гол ойлголт НЬУ
философийн зорилго бол оюун ухааны хийсвэр
категориудын тогтолцоо, |загвар бүтээх үйл ажиллагаа биш,
харин хүмүүсийн амьдралын бодит нөхцлийг зохистойгоор
шинэчилж, бүтээгч сэтгэхүйн хэрэгслүУд илрүүлэн
боловсруулах үйл ажиллагаа мөн гэжтүүний төлөөлөгчид
үрсэний үр дүн ажээ.
 Үйлдийн философийн уүсэл. Энэ философийн үүсэл |нь XIX
зууны 20-30-аад онуудад холбогддог. Түүнийг Ральф Уолдо
Эмерсон (1803- 1882), Джосайя Ройс (1855-1916) зэрэг
сэтгэгчид шашны философийн үүднээс анх үндэслэн
боловсруулсан байна. Тухайлбал Дж.;Ройс: шашин бол
хүний үйл ажиллагааг ёс суртахууны тодорхой хуулийн
үндсэн дээр зохион байгуулахад тусалдаг байх ёстой гэдэг
байр суу^инаас хүний үйлдлийн философи зарим асуудлыг
боловсруулжээ.
 Гэхдээ энэ гарчгийн хүрээнд үйлдлийн тухай философийн
зөвхөн XX зуун дахь үе шатыг онцлох юм. Энэ нь
америкийн прагматизмын гол гол төлөөлөгчдийн философи
баримтлалуудыг авч үзэхэд хүргэж байна.
 Чарлз Сандерс Пирс (1839-1914). “Прагматизм" гэдэг нэр
томъёог
 Ч.Пирс анх философид оруулсан байна. Грек хэлний
“үйлдэл" гэсэн утга бүхий үгнээс гаралтай энэ нэр томъёо
нь үйлдлийн тухай философийн цоо шинэ шат бий болсныг
тэмдэглэсэн гэмээр байдаг. Учир нь, Ч.Пирс бол үйлдлийн
тухай философи асуудлуудыг Р.Эмерсон нар шиг шашны
философийн үүднээс биш, харин шинжлэх ухааны
философийн тодорхой арга зүйн үүднээс боловсруулсан
байна. “Хүн-түүний үйл ажиллагаа-үйл ажиллагааны
амжилт ба ашиг” гэдэг бясалгалын загвар Ч.Пирсийн
философийн аливаа асуудал нэвчмэл байдаг бөгөөд тэр нь
прагматизмын дараа дараагийн бусад төлөөлөгчдөд
уламжлагджээ.
 УильямДжемс (1842-1914). Ч.Пирсийн боловсруулсан
прагматизмын анхны зарчмуудыг гүнзгийрүүлэн, энэ
философийг бие драсан чиглэл болоход гарамгай үүрэг
гүйцэтгэсэн анхны том төлөөлөгч нь’У.Джемс юм. У.Джемс
нийтэд ойлгомжтой хэлээр уран илтгэх талаар авъяаслаг
байсан учир америкчууд прагматизмыг Пирсээс урьдаар
түүний бүтээлээс хүлээн авчээ.
 Гэхдээ У.Джемсийн философийн уг сурвалж нь ганц
Ч.Пирсийн прагматизм биш, бас Дж.Беркпигээс эхлээд
Дж.С.Милльхүртэлх английн эмпиризм болж өгснийг
судлаачид тогтоосон юм.
 Джон Дьюй (1859-1952). У.Джемсийг нас барснаас хойш
дэлхийн хоёрдугаар дайн хүртэлх хугацаанд АНУ-д
Дж.Дьюйгийн номлол хамгийн нөлөөтэй байсан аж.
 Үүний нэг чухал шалтгаан нь гэвэл тэрээр олонхи
америкчуудын ярьдаг, боддогт ойр байсан хоёр гол санааг
соргогоор ашигласан байна. Эдгээр нь ардчилал, шинжлэх
ухаан хоёрын тухай юм. Тэрээр ардчилсан нийгмийн
шинжлэх ухааны философи бий болгохыг зорьсон байна.
 Неопрагматизм. XX зууны 80-аад оноос хойш Америкт
прагматизмын зарчмуудыг шинэ тайлбартайгаар сурталчилдаг
чиглэл| бий болсон. Түүнийг үндэслэгч нь Ричард Рорти (1931
онд төрсөн) юм. Философи бол үнэний эрэл биш, харин яриа,
хамаарал (коммуникаци) мөн гэдэг прагматизмд ойр
томъёолол түүний философидолтын төв^ үзэл нь мөн. Янз
бүрийн ойлголтын болон хоорондоо төсөөтэй, дуу дуүгаа
авалцсан мэт байдаг асуудлуудын утгууд янз бүрийн соёлын
холбоонд ихээхэн ялгаатай байж, өөр өөр агуулга илтгэдэг гэж
бичсэн нь мөн прагматизмын зарчмын дагуухь үндэслэл мөн.
7§.Сэтгэлийн зүйлийн тухай философи баримтлалууд ба
сэтгэл судлалын (психоаналитик) философи
 XIX зуунаас хойш психологи нь бие даас^ан шинжлэх ухааны
хувьд эрчимтэй хөгжих болж, улмаар XIX зууны эцэс, XX
зууны эхэн үеэс хойш түүний янз бүрийн сургуулийн олонхи нь
ухамсрыг сэтгэц^ийн хүрээнд тайлбарладгаараа ижил байдаг
боловч сэтгэц ба ухамсар үүсэж, оршдог арга замыг ялгаатай
тайлбарлаж иржээ. Тэдгээр тайлбар дахь философи ач
холбогдолтой томъёоллуудыг нь онцлон товч авч үзье.
 Структурализм. Механик байгалийн шинжлэлийн нөлөөгөөр
XIX зууны сүүлээр бий болсон энэ сургуулийг үндэслэгч
германы философич, психологич Вильгельм Макс Вундт (1832-
1920) болон түүний шавь нар сэтгэцийн анхдагч бүрэлдэхүүн
хэсгүүд юу байдгийг болон тэдгээр нь бүтэц бүрдүүлэх ямар
ямар арга бүхийг олж тогтоох зорилт тавьжээ.
 Тэгээд В.Вундт ухамсар бол сэрэл, хүртэхүй, төсөөлөл,
анхаарал хэмээх сэтгэцлэг элементүүдээс тогтож, тэдгээр нь бие
биеэ халж байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
 Гэвч психологийн бусад олон сургууль В.Вундтын сэтгэц,
ухамсар хоёрыг адилтгадаг дүгнэлтийг үл зөвшөөрчээ.
 Функционализм. Энэ бол XX зууны эхээр америкийн
психологид ноёрхох болсон сургууль аж. Түүний үзэл санааны
уг сурвалж нь австрийн философич, психологич Франц
Брентано (1838-1917)-гийн “интенциональ (латины “хүсэл”,
“эрмэлзэл” гэсэн утга бүхий үг) шинж" гэдэг баримтлал юм.
Түүний тайлбараар В.Вундтын үзэл нь ухамсар бол идэвхтэй,
объект руу байнгачиглэсэн шинжтэй байдгийгхаргалзаагүй аж.
 Тэрээр ухамсрын тийм чиглэлтшинжийггэжнэрлэсэн. Интенци
бол идэвхтшинжтөдий биш, харин ухамсрын үйлдэлтэй
хамттодорхой объект интенцид ямаггоршдог.
 Иймээс "төсөөлөл" гэж биш, харин “төсөөлөл бүрдэх” гэж
ярих нь зөв. Сэтгэцийн бусад үзэгдэл бас зүгээр л илэрдэг
биш, харин бүрддэг. Энэ нь үйлдэл (акт), агуулга хоёрыг хольж
хутгалгүйгээр тэдгээрийг заагладаг байх ёстой гэсэн үг мөн.
Үйлдлээс гадуур объект байдаггүй бөгөөд нөгөөтэйгүүр
үйлдэл гагцхүү объект руу хандаж байж үүсдэг.
 Бихевиоризм. Сэтгэцийн үйл явц субъектийн зөвхөн ^отоод,
зөвхөн санаалаг үйлдэл (акт) мөн гэдэг үзлийг үл зөвшөөрөх
^амаар үүссэн томоохон психологи чиглэл бол бихевиоризм
мөн. XX зуу^ы америкийн психологийн гол илэрхийлэл
болдог энэ чиглэлд психологи! ба философи альальутга
оруулсан.
 Джон БрадусУотсон (1878-1958), Бер)<ауз Фредерик Скиннер
(1904-1990) зэрэг онолчид болон тэдний хамтр^н зүтгэгч нар
организм, орчин хоёрын харилцааг судлахдаа объектив янз
бүрийн аргыг (жишээ нь, молтогчин туулай, харх зэрэг амьтан
дээрк туршилтыг) хэрэглээд, тэдгээрийнхээ үр дүнд үндэслэн
ухамсрыг ави|э үйлдэл (Ье- Ьауюг)-ээр орлуулан
тайлбарлажээ. Энэ бол гаднах биеййн үйлдлийг психик
зүйлийн салбар луу хамруулан тайлбарласан хэрэг юм.
 Бихевиоризмын зарим төлөөлөгчдийнх нь баримтлалыг
“необихевиоризм" гэж судлаачид нэрлэсэн байдаг. Энэ бол
авир үйлдлийг шинжлэхэд “түлхээс-хариу үйлдэл (3-К)” гэдэг
схем явцуу'юм гэж үзээд, энэ хоёрын хооронд завсрын хүчин
зүйл заавал оролцдог гэдэг баримтлал боловсруулсан
бихевиорист шинэ чиглэл мөн.
 Тэгээд ёнэ чиглэлийг толгойлогчдын нэг Э.Толмен (1886-1959):
авир үйлдэл бол тус тус хариу үйлдлийн хэлхээ биш, харин
орчинтойгоо танин мэдэхүйн харилцааны сүлжээгээр
холбогддогтогтолцоо мөн гэсэн дүгнэлтэнд турщилтаар хүрсэн
байна.
 Хэлбэрийн психологи (гештальт психопоги) баримтлал.
Психологийн энэ чиглэлийн үүднээс мэдрэхүй (перцепци) бол
сэрлүүдийн буюу тухайн юмны аль нэг шинжийн талаархи
мэдрэмжүүдийн жирийн нийлбэр биш, харин тэдгээрийн зүй
тогтолт, идэвхитэй үйл ажиллагаа мөн.
 Иймд мэдрэхүй бол тухайн холбогдох сэрлүүдийн нийлбэрээс
давдагтийм бүтэцлэг нэгдэл (блок) болж байдаг. Тийнхүү бүхэл
бол хэсгүүдээсээ, мөн хэлбэр бол материалаасаа давамгай байдаг
(“гештальт” гэдэг үг бол германы “хэлбэр”, “дүр” гэсэн утгатай үг
аж).
 Генетик психологи буюу генетик эпистемологи баримтлал.
Энэ баримтлалын сургуулийг үндэслэгч нь швейцарийн
психологич, логикч, философич Жан Пиаже (1896-1980) юм.
Түүний сургаалыг 'Уенетик психологи’’, “генетик
эпистемологи” гэх мэтээр нэрлэдэг. Үүний шалтгаан нь гэвэл
тэрээр: психологи ба сэтгэхүйн загвар болох логик хоёр бол
зэрэгцэж төдийгүй тодорхой тохироотой байдаг. Учир нь,
психологи бол хөгжингүй танин мэдэхүйн (интеллектийн)
хүрч очдог (тэнцвэр дэх) эцсийн үндэслэлүүдийг шинжилдэг
гэж үзсэн байна.
 /" Гүн психологи баримтлал. Орчин үеийн психологийн нийт
хөгжилд төдийгүй шинжлэх ухааны янз бүрийн салбарт
нөлөөлсөн психологи чиглэл бол фрейдизм мөн. Үндэслэгч нь
австрийн психологич, сэтгэцийн эмгэг судлаач Зигмунд Фрейд
(1856-1939) билээ.
 Тэрээр өөрийнхөө психологи сургаалыг “сэтгэц шинжилгээ
(психоанализ)” гэж нэрлэж байжээ. Энэ бол невроз
өвчнийгоношлон эмчлэхдээЗ.Фрейдийн боловсруулсан аргын
нэр юм. Фрейдизмийг бас “гүн психологи” гэж нэрлэдэг. Энэ
нь З.Фрейд сэтгэцийн гүн дэх бүтцүүдийг судлахад анхаарлаа
төвлөрүүлж байсныг илэрхийлдэг.
§. Хэл шинжлэлийн (лингвистик) философи
 Аналитик философийн нэг чиглэл болох хэл шинжлэлийн
философи бол XX зууны 30-60-аад онуудад Англи, Америкт
илүү өргөн дэлгэрсэн байна.
 Гэхдээ хэл шинжлэлийн буюу лингвистик философийн үр
хөврөл үзэл санаа XX зуунаас ч өмнө байсан билээ.
Тухайлбал Г егелийн үед амьдарч, түүний рационализмд
эсрэг байр суурь илэрхийлдэг байсан германы философич,
хэл шинжээч Вильгельм фон Гумбольдт (1767-1835) 1822
онд бичсэн “Хэлний шинж ба ард түмний шинж” хэмээх
өгүүлэлдээ: “үгс ба үгсийн хэлбэрүүд аваас ойлголтуудыг
бүрдүүлэн, тодорхойлж байдаг бөгөөд янз бүрийн хэл мөн
чанараараа болон танин мэдэхүй, мэдрэхүй хоёрт үзүүлдэг
нөлөөгөөрөө ертөнцийг өөр өөрөөр үзэхүй үнэхээр мөн”гэж
бичиж байжээ. Тэрээр энэ санаагаа цаашдын бүтээлүүддээ
улам бататган гүнзгийрүүлсэн аж.
 Тухайлбал 1830-1835 оны хооронд бичсэн "Хүн төрөлхтөний
хэлнүүдийн байгууламжийн ялгаа ба хүн төрөлхтний оюуны
хөгжилд уг байгууламж нөлөөлдөгтухай” хэмээх бүтээлдээ:
"...хэл бол сэтгэлгээг бүрдүүлэгч эрхтэн мөн” гэж бичсэн
байдаг. Вильгельм фон Гумбольдт. Языки философия
культуры. Сборник. М., Прогресс, 1985, с.370 Вильгельм фон
Гумбольдт. Избранные труды по языкознанию. М,, Прогресс,
1984, с.75
10§. Зарим “пост-” философи
 Энэ гарчигт буй “пост" гэдэг угтвар үг гарлаараа латины
“роз1-дараахь” гэсэн утгатай үг мөн. Гэхдээ орчин үеийн
философи, нийгмийн сэтгэлгээнд түүнийгхоёр утгаар
хэрэглэдэг. Нэг нь тодорхой сургаалын агуулгыг бүхэлд нь
биш, гагцхүү зарим баримтлал, үндэслэлийг нь ямар нэг
хэмжээгээр засварлан шинэчилсэн тийм сургаалын нэрний
өмнө ордог угтвар мөн.
Нөгөө нь зарим сонгодог философи, нийгмийн онолд
шүүмжлэлтэй хандах замаар XX зуунд бие даасан чиглэл болж
төлөвшсөн, ингэхдээ өмнөх холбогдох сургаалынхаа авч үздэг
асуудлыг нь ямар нэг хэмжээгээр өвлөдөг боловч уг асуудлын
шийдвэр нь түрүүгийнхээс өөрөөр хэрэгжсэн байдаг тийм
зарим сургаалын нэрний угтвар болдогутга мөн. Энэ, сүүлчийн
утгыг нь онцлох үндсэн дээр орчин үе дэх гол гол "пост-”
философийг товч авч үзье.
Жишээ нь, зарим номонд “постфрейдизм” гэдэг нэр томъёо
дайралддаг. Энэ бол неофрейдизмийн, өөрөөр хэлбэл
фрейдизмийн шинэхэн хэлбэрийг илэрхийлдэг нэр томъёо мөн.
Постпозитивизм. Энэ бол неопозитивизмын адилаар шинжлэх
ухааныг судлах философи арга зүйн баримтлалуудыг
боловсруулдаг философи мөн. Гэхдээ неопозитивизмын
хүрээнд боловсруулсан баримтлалуудыг шүүмжлээд оронд нь
өөр баримтлалууд боловсруулсан юм.
 Угтаа постпозитивизм бол Карл Поппер (1902-1994)-ийн
‘‘шүүмжпэлт рационализм", Томас Сэмюэл Кун (1922-1995)-
ы “Шинжлэх ухааны хувьсгал”, Имре Лакатос (1922-1974)-ын
“Шинжлэх ухаануудын судалгаануудын программ”, Пол Карл
Фейерабенд (1924-1994)-ийн “анархистарга зүй” зэрэгбие
биеэсээ ялгаатай төдийгүй харилцан нэгнээ шүүмжилдэголон
янзын философи баримтлалын цогц мөн. Үүний зэрэгцээ
тэдгээрийг нэг философид нэгтгэдэг олон нийтлэг шинж
тэдгээр баримтлалд байдаг.
 Постструктурализм. Энэ бол XX зууны 70-80-аад онуудад
анх Францад, дараа нь Өрнөдийн бусад олон оронд дэлгэрсэн
структуралист (бүтэцчилэх) баримтлалуудыг хянан үзэх
замаар философи ба хүмүүнлэгийн ухааны салбарт үүссэн
онол, арга зүйн баримтлалуудын цогц мөн.
 Структурализмын ялангуяа дараахь үндэслэлүүдэд
шүүмжлэлтэй хандан, тэдгээрийг засварлах замаар
постструктурализм үүссэн байна. Үүнд, нэгдүгээрт,
структуралистууд судалгааны объектдоотэмдэглэгдэгч,
тэмдэглэгч хоёрын тодорхой харилцаа холбоон дахь статик
цэгц байдал, хос хоёр эсрэг (оппозици) зүй тогтол, логик
байгууламж зэрэг бүтэцлэг зүйлсийг онцолсон байдаг. Харин
постструктуралистууд үүний эсрэг бүтцийн хүрээний
гаднахь түүх ба динамик, янз янзын тохиолдол, учрал, жич
жич үйл явдал, эрх чөлөө, захирах захирагдах харилцаа, эрх
мэдэл, мөн цухалдал (аффект) зэрэг бүтэцлэг биш зүйлсийг
онцолжээ.
 I/ Постмодернизм. Энэ философидолт бол
постструктурализмын чухал чухал үндэслэлийг
шүүмжпэлтэй боловсруулан, улмаар тэдгээрийг шинэ
агуулгатай болгосны үр дүн мөн.
 “Постмодернизм” гэдэг нэр томъёо XX зууны 60-аад оны
эцэс, 70- аад оны эхэн үеэр урлагийн онол, практикт анх
хэрэглэгджээ. Улмаар уг нэр томъёо XX зууны 70-аад
онуудын сүүлийн хагасаас хойш философид орж ирсэн байна.
Гэхдээ постмодернизм нь философийн бие даасан чиглэл
болж хувирах бололцоог түүний төлөөлөгчид өөрсдөө арга
зүйн хувьд үгүйсгэдэг. Учир нь, ертөнцийн зүй тогтлыг
логикийн үүднээс үндэслэхийг чармайж, улмаар тодорхой үр
дүнд хүрсэн аливаа нэгтгэн ерөнхийлсөн онолыг
“универсализм” гэж нэрлэж, тэдгээрийг “догматизмын
халхавч (маска)" хэмээн шүүмжилдэг постструкгурализмын
байр суурийг постмодернистууд уламжилж авсан юм. Хэрэв
арга зүйн энэ зарчмаа постмодернизм тууштай баримтлах
аваас тэр нь философийн бөх бат тогтолцоо болж хувирах
ёсгүй билээ.
Бүлэг. Ахуйн тухай сургаадын зарим год хэв маяг
 Ахуйн тухай философи сургаалуудыг янз бүрийн
үндэслэгээний үүднээс өөр өөрөөр хэв маяг болгон ангилж
болдог. Жишээ нь, ахуйн илрэх хүрээнүүдийн аль нэгийг
онцолсон ямар ямар философи сургаал байдгийг энэ бүлэгт
өгүүлэх юм. Өргөн дэлгэрсэн нэг ангилал бол тухайн
философи болбоос ертөнцийг үзэх үзэлд хэрхэн ханддагийг
нь иш үндэс болгодог ангилал мөн. Ийм ангиллын үүднээс
ахуйн тухай сургаалуудыг нэн түрүүнд: а). сонгодог
философийн; б). сонгодог биш философийн хэмээн хоёр том
бүлэгт хуваадаг. Энэ ангиллын үүднээс ахуйн тухай хэв
маягуудыг бид авч үзэх болно.
§. Ахуйн тухай сонгодог философи үзлийн
үүсэл, хөгжил
 Ахуйн тухай асуудлыг анх хөндсөн эртний бичгийн
дурсгалууд бол эртний Энэтхэгийн Ведүүд аж. Тэдгээрт
өгүүлэхдээ: эхлээд “асат” байснаа тэр нь “сат” болж
хувирсан гэж байдаг аж. “Асат” гэдэг үгий нь орчуулбал
“ахуй биш”, харин “сат" гэдэг үгий нь орчуулбал “оршигч
ахуй" гэж болдог байна.
 Орчин үеийн философи дахь ахуйн тухай янз бүрийн
философи ойлголтын бараг бүгдийнх нь үл хөврөл болохоор
тийм санаанууд эртний Грекийн философид байдаг.
2§.Ахуйн тухай сонгодог биш философийн
зарим баримтлал
 Ахуйн тухай сургаал аваас сонгодог философийн хамгийн
цөм асуудал болж ирсэн ахул XIX зууны 30-40-өөд оноос
хойш үүссэн позитивизм зэрэг сонгодог биш философийн
янз бүрийн чиглэлүүд сонгодог онтологийг түүхийн хувьд
үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ мөн гэж зарлах болсон билээ.
 Хэдий тийм боловч сонгодог онтологи эдүгээ хүртэл оршин
тогтнолоо хадгалж ирсэн юм. Үүний хамт сонгодог биш
философийн олон чиглэл өөр өөрийн өвөрмөц онтологи
баримтлал боловсруулсан билээ. Бид энэ удаад сонгодог биш
онтологийн зарим гол төлөөллийг авч үзэх болно.
 Товчоор хэлбэл В.фон Гумбольдтын үзлээр ахуй бол ямар
нэг обьектив, туйлын зүйл биш, харин хүнийг амьдралтай
нь, улмаар ертөнцтэй, бас Бурхан тэнгэрийг зөвшөөрдөг
тохиолдолд эцсийн эцэст Түүнтэй холбогч хэлний тодорхой
байгууламж (конструкци).
 Мөн түүний үзлийг баримталбал хэлний үгс аваас
туршлагын явцад нээгддэг тул тэдгээрээр дамжин хэрэгжиж,
илэрдэг ойлголтууд агуулгаараа тогтворгүй, ямагг
өөрчлөгдөж байдаг.
 Эндээс: бодит байдлын тухай мэдлэг бол сэтгэхүйн
үндэслэгээ үл шаардсан, бодгаль шинжтэй байдаг гэсэн
дүгнэлт гардаг. Ийнхүү бодит байдал, ахуй бол Гегелийнхээр
түгээмэл, объектив; харин Гумбольдтынхоор бодгаль,
субъектив шинжтэй.
 Сонгодог биш онтологийг авч үзэж буй үед германы
философич М.Хайдеггерийн метафизикийг онцлох
шаардлагатай байдаг. Учир нь, онтологи асуудлыг Сонгодог
биш философийн чиглэлүүд бараг орхидог болсныг
М.Хайдеггер засаж, түүнийг философийнхоо төв асуудал
болгосон аж. Тэрээр “ахуй” гэдэг ойлголтоос гадна “байгаа”
гэдэг ойлголтыг өөрийнхөө боловсруулсан "фундаменталь
онтологид" үндсэн категори болгон оруулсан байна.
Тодруулж хэлбэл “байгаа”, “ахуй” гэдэг хоёр нэр томъёоны
утгыг Аристотель ялгасныг М.Хайдеггер өвлөсен байна.
 Энд М.Хайдеггер уг хоёр нэр томъёоны утгыг объективизмын
үүднээс биш, харин субъективизм, феноменологийн үүднээс
ойлгосон юм. Үүнийг нотлох нэг зүйл дурдахад М.Хайдеггер
байгаа бол өөрийнхөө ахуйд хамаарч, ахуйдаа даатгагдагч мөн
гэсний зэрэгцээ ахуй бол байгаад өөрт нь холбогддог тийм үйл
хэрэг мен гэж бичсзн аж. Ингэхдээ тэрээр “ахуй", “байгаа”
гэдэг нэр томъёонуудыг юмсын ахуйг авч үзсэн субъектийн
оюуны бүтээл болж буй категорийн утгаар биш, харин энэ-
ахуйн экзистенциалууд (өөроөр хэлбэл ахуйг асуугчийн
өөрийнх нь орших аргууд)-ын утгаар хэрэглэсэн аж.
 Бүлэг Материаллаг ахуй: байгадь ба нийгэм
Ахуйг ангилдаг нэг үндэслэгээ бол түүний илэрдэг
хүрээнүүдийг онцолдог байдал мөнийг дурдсан билээ. Энэ
ангиллын үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн нэг
томоохон хүрээ мөн.
1§. Материаллаг ахуйн тухай монисг ба
плюралист сургаал
 “Материаллаг ахуй” гэдэг бол материаллаг ертөнцийг бүхэлд
нь илэрхийлж үүссэн философи ойлголт юм. Ахуйн тухай
олон ургальч үзлийн (онтологийн плюрализмын)
үүднээсхандвал материаллаг ахуй бол ахуйн бие даасан
хүрээнүүдийн нэг мен. Гэтэл материаллаг ахуйг Платон
санаалаг ахуйн сүүдэр гэж, Гегель туйлын санааны уналт,
“өөр ахуй" хэмээж, томизм ба XX зуун дахь түүний хэлбэр
неотомизм “доод ахуй" гэж ойлгодог гэх мэтээр түүнийг
зарим философич ямар нэг захирагдагч, бүтээгдэгч, доод
байдлаар тайлбарладаг байна. Харин материалист философид
материаллаг ахуйг байгаа ганц жинхэнэ боднт байдал хэмзэн
ойлгож, түүнээ “матери” гэдэг категороор илэрхийлдэг.
 Матери гэж юу вэ? Материйн тухай философи ойлголт
сонгодог онтологи утгаараа зөвхөн шинэ үеийн Европын
философи дахь материалистчиглэлийн бүтээгдэхүүн мөн.
Гэхдээ түүнийүр хөврөлсанаа бүр эртний философи
сэтгэлгээнд үүсэн хөгжиж иржээ.
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1
философи 1

Contenu connexe

Tendances

илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарSiner AG
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтTserendulam Gan-Erdene
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудSiner AG
 

Tendances (20)

сэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриасэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриа
 
Content аnаlysis
Content аnаlysisContent аnаlysis
Content аnаlysis
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Дорнын философи
Дорнын философиДорнын философи
Дорнын философи
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
сэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлтсэдэл ба сэдэлжүүлэлт
сэдэл ба сэдэлжүүлэлт
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Similaire à философи 1

Similaire à философи 1 (20)

лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
MHON101
MHON101MHON101
MHON101
 
Filosofi
FilosofiFilosofi
Filosofi
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
P1
P1P1
P1
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
 
P1
P1P1
P1
 
2008uguulleg
2008uguulleg2008uguulleg
2008uguulleg
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
 
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
АХУЙН ТУХАЙ СУРГААЛАХУЙН ТУХАЙ СУРГААЛ
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
 
Ernii dorno dahini
Ernii dorno dahiniErnii dorno dahini
Ernii dorno dahini
 
Философи.pptx
Философи.pptxФилософи.pptx
Философи.pptx
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 

философи 1

  • 1. ФИЛОСОФИ, ОЮУНЫ СОЁЛЫН ТОГТОЛЦООНД ТҮҮНИЙ ЭЗЭЛДЭГ БАЙР СУУРЬ
  • 2. Философи мэдлэгийн үүсэл  “Философи” гэдэг нэр томъёо эртний грекийн phileo – хайрлах , дурлах, тэмүүлэх; Sophia- цэцэн, мэргэн хэмээгч утга бүхий хоёр үгнээс үүсэн, “цэцэн мэргэнийг эрхэмлэх” гэсэн санааг илэрхийлж байжээ. Гэвч нэр томъёоны ийм гарлыг эш үндэс болговол цэцнийг эрхэмлэх байдал бол философич буюу цэцэн болохын чухал нөхцөл болохоос яг цэцэн болчихсоны баталгаа биш гэдэг ойлгомжтой. Үүнийг эртний философичид нягт харгалзаад философийн утга учир нь юу вэ?, философич гэж хэн бэ гэдэгт зарим тайлбар өгч байжээ. Тухайлбал, эртний грекийн сэтгэгч Пифагор "философи" гэдэг нэр томъёог анх хэрэглээд, философичид гагцхүү үнэнийгтанин мэдэхийг эрмэлздэг гэж дүгнэсэн байдаг. Түүний энэ санааг эртний грекийн философич Гераклит бас хуваалцдаг.
  • 3.  Философи мэдлэгийн үүсэл, цааш цаашдын хөгжил ньтодорхой улс орны болон улмаар нийт хүн төрөлхтний хөгжлийн тухай тухайн төвшин дэх оюуны амьдралын төдийгүй тодорхой нийгэм-түүхэн нөхцлийн бүтээгдэхүүн болж байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн байгалийн төлвөөс нийгмийн төлөвд улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, иймд тэр нь байгалийг төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ. Ийм учраас философийн түүхэн тодорхой мэдлэг бүр бол өнөөгийн үүднээс хичнээн боловсронгуй биш байлаа ч гэсэн тухайн үүсэж, оршиж байсан нөхцөлдөө орчин үеийн; тэр нөхцөлдөө тулгарч буй асуудлыг ямар нэг хэмжээгээр гаргаж тавьсан байдгаараа ямагт сургамжтай ба арга зүйн тодорхой ач холбогдолтой юм.
  • 4.  Иймд философийн түүхийн өвийг судалж эзэмших нь чухал ач холбогдолтой юм. Түүхэн дэх аугаа их философич бүр өөрийн бүтээлээр шинэ санаа төрүүлж, хойч үеийнхэндээ сургамж өгч иржээ. Мөн философийн түүхийг судалж мэдсэнээр орчин үеийн янз бүрийн философи мэдлэг өмнөх түүхэн мэдлэгүүд хоёр ямар холбоотой болон ялгагдах ямар онцлогтойг тогтоох бололцоо бүрддэг. 2§. Философи ба ертонцийг үзэх үзэл  Ертөнцийг үзэх үзлийг янз бүрийн хэв маягт хувааж болдог. Нэн түрүүнд ертөнцийг үзэх ердийн үзлийн тухай дурдъя. Энэ бол хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад тэдний хувийн амьдралын нөхцөл, хувийн мэдлэг, туршлага, дадал, мэдрэмж, оюуны чадавхи зэргээр нөхцөлдөн аяндаа бий болдог. Малчин, ажилчин, бизнесмен, төрийн түшмэл, эсвэл дээд удирдагч зэрэг өөр өөр байдлын (статусын) хүмүүст насанд хүрэгч ба хүүхэд зэрэг ялгаатай насныханд, бас эрэгтэй эмэгтэй хүйснийхэнд ертөнцийг үзэх өөрийн гэсэн ердийн үзэл нь үндэслэгдмэл байдал, боловсруулсан төвшин, хамарсан асуудлын хүрээ зэргээрээ бие биеэсээ ялгаатайгаар төлөвшдөг.
  • 5.  Нийгмийн оюуны соёлын ямар төрлийн хүрээнд илэрч байгааг нь эш үндэс болговол ертөнцийг үзэх мифологи (шидэт домог зүйн), шашны, философийн, шинжлэх ухааны үзлүүдийг давын өмнө онцолж үзэх шаардлага гардаг.  Ертөнцийг үзэх философи үзэл бол онтологи мөнийхөө хувьд ертөнц гэж юу вэ?, ертөнц хүн хоёр ямар харьцаатай вэ? гэдэг асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэдэг тодорхой хэв маягийн онолын үзлүүдийн цогц мөн. Иймд онтологийг нэр томьёоны орчуулгын хувьдтөдийгүй агуулгаар нь товчоор ахуйн тухай сургаал гэх< тодорхойлдог.  Онтологи сургаалд үндсэн гурван хэв маяг гол нөлөө бүхий байдаг. Тэдгээрийн агуулгыгтовч авч үзье
  • 6. Материализм  (“биет" гэсэн утгатай латин гаралтай үг юм.) Энэ бол аливаа юмын ахуйн үндэс, субстанци бол материаллаг эхлэл, матери мөн хэмээдэг ертөнцийг үзэх үзэл юм. Уламжлалт философид “субстанци” гэдэг ойлголт бол объектив бодит байдлыг дотоод хөгжлийнх нь бүх хэлбэр нэгдэлд нь илэрхийлдэг ойлголт мөн. Хүн төрөлхтний түүхийн танин мэдэхүйн ба нийгмийн тодорхой нөхцөлд материализмын өөр өөр хэлбэр үүсэж, шинэ хэлбэр нь өмнөхүүдийнхээ тодорхой нөлөөг амсахын зэрэгцээ тэдгээрийг бие даасан байдлынх нь хувьд үгүйсгэх юм уу тэдгээртэй зэрэгцэн оршиж ирсэн байна. Эртний Дорно дахины болон эртний Грекийн философийн олон томоохон төлөөлөгч ертөнцийн үндэс нь ус, гал, шороо, агаар гэх мэт бодисын аль нэгийг юм уу тэдгээрийн заримынх нь хослолыг хэмээн тайлбарлаж байсан нь ертөнцийг үзэх материалист үзлийн анхны түүхэнхэлбэр аж. Материализмыгтууштай, цэгцтэй боловсруулсан анхны томоохон сургаал бол ХҮШ зууны францын материализм мөн.
  • 7. Идеализм  (“санаа” гэсэн утгатай эртний грек үгнээс гаралтай нэр томъёо). Энэ бол ертөнцийн байгууламжийг, түүнийг хэрхэн танин мдэх ёстойг тайлбарлахдаа ямар нэгэн санаалаг зүйлийг үүтгэл, зонхилох эх сурвалж мөн гэдэг ертөнцийг үзэх үзлийн, танин мдэхүйн ба үнэлэмжийн ойлголт мөн. Идеализмын хоёр үндсэн хэлбэр байдаг. Тэдгээрийн нэг нь объектив идеализм мөн. Объектив идеализм бол хүнээс, төрөлхтнөөс үл хамаармал (ерөнхий санаа, туйлын санаа гэх мэт) ямар нэг санааг үүтгэл болгон тунхаглахдаа материаллаг ертөнцийг тэрхүү санааны сүүдэр, унац гэж үздэг философи баримтлал мөн. Идеализмын нөгөө хэлбэр нь субъектив идеализм мөн. Энэ бол хүний мэдрэхүй, сэтгэхүй, авир үйлдэл, хэлний хүчин зүйл зэргийн аль нэг элементийг үүтгэл гээд юмс бол тэр элементээсхамаармал, хэмээдэгфилософи үзэл мөн. Ийнхүү “идеализм” гэдэг нэр томъёо философид объектив идеализмд холбогдож байгаачлан зөвхөн онтологи утгатай биш, бас субьектив идеализмд холбогдох өөр олон утгатай.
  • 8. Шашны трансцендентализм  3. Олон тооны философи сургаалын зүгээс обьектив идеализмд хамруулдаг шашны философи чиглэлүүдийг бид бие даасан онтологи хэв маяг болгон авч үзэж байгаагаа "шашны транцендентиализм” хэмээн томьёолж буй болно.  Янз бүрийн философи сургаалд трансценденталь зүйл гэдэг ойлголт өөр өөр агуулгатай байдаг. Харин шашны нөлөө бүхий олон философид ярьдаг трансценденталь зүйл бол тэдгээрийн ертөнцийг үзэх үзлийн нийтлэгийг илэрхийлдэг. Үүнд, тэдгээр философийн үүднээс аливаа төгөлдөр трансценденталь зүйлс бол бурхан тэнгэрийн буюу бурхан тэнгэрлэг далд байгаагийн мөн чанараас нь шууд, зайлшгүй байдлаар урган гардаг үндсэн тодорхойлолтууд, иймд танин мэдэхүйн ерөнхий ойлголтууд ба категориудаас дээгүүр байдаг зүйлс (янз бүрийн трансценденталии) мөн.
  • 9. 3§. Философийн гносеологи (танин мэдэх) ба үнэлэмжийн (аксиологи) функци (үйл)  Ертөнцийг үзэх тодорхой үзлийг боловсруулдаг болон түүнийг үгүйсгэдэг зэрэг аливаа философи аваас танин мэдэхүйн тухай асуудлыг ямар нэг байдлаар дэвшүүлээд түүнээ өөрийнхөөрөө шийдвэрлэдэг. Ийнхүү аливаа философид гносеологи ("мэдлэгийн тухай сургаал" гэсэн утга бүхий грек үг) тодорхой функци (‘‘үйлдэл, хөдөлгөөн" гэсэн утга бүхий латин үг) байдаг.  Мэдлэгийн бусад төрөл ч бас гносеологи тодорхой функцитэй нь ойлгомжтой. Тэдгээрийнхээс философийн гносеологи функци ялгагдах нэг чухал онцлог гэвэл философи танин мэдэхүй бол мэдлэгийн дор хаяж аль нэг (шинжлэх уХаан, урлагийн мэдлэг, шашин, ёс суртахууны мэдлэг зэрэг) төрлийн хүрээнд универсаль (түгээмэл) ач холбогдолтой байдаг. Бүр эртний философичид үүнийг зааж байлаа. Ялангуяа Аристотель: тусгай шинжлэх ухаанууд ахуйн өөр өөр төрлийг судалдаг бол байгаа бүхний хамгийн ерөнхий зарчмуудыг танин мэдэхийг философи зорьдог гэж бичжээ. БасХ1Х зууны Германы философич И.Кант: танин мэдэхүйн үндсэн зорилт нь хүн төрөлхтний янз бүрийн мэдлэгийг синтезлэхэд оршино гэжээ.
  • 10.  Философийн гносеологи функцийн асуудал бол мэдлэгийн энэ төрлийн аксиологи (үнэлэмжийн тухай сургаал гэсэн утга бүхий грек үгнээс гаралтай нэр томъёо) функцийн асуудалтай холбогдон яригдах шаардлагатай байдаг. Учир нь, уламжлалт (метафизик) философийн төлөөлөгчид философид гносеологи ба аксиологи хоёр бие даасан функци байдаг тухай ярьдаг бол XIX зууны дунд үеэс хойш зарим философи чиглэлийнхэн зөвхөн аксиологи функцийг философид холбогдоно гэж сурталчилж ирсэн юм. Үүнд, үнэний тухай асуудал бол шинжлэх ухаанд холбогддог бөгөөд философи нь үнэнийг биш, харин үнэлэмжийгавч үздэг байх ёстой хэмээн ялангуяа шинэ канФнгридософийн төлөөлөгчид шаргуу учирлажээ. Ийм үзлийн үүднээс фия®б)),фи бол ахуйн тухай, түүнийгхэрхэн танин мэдэх тухай ерөнхий (матафизик) сургаал биш, харин хүний үйл ажиллагааны чиглэлийг болсЛн уйлдлийнх нь сэдлэгийг тодорхойлогч ] нийтлэг ач холбогдолтой зарчодуудын тухай сургаал мөн.
  • 11. 4§. Философи дахь методологи (арга зүйн) функци  Өргөн утгаараа арга гздэг нь практикийн болон танин мэдэхүй, ойлгохуйн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглаж буй янз бүрийн дүрэм, хэм хэмжээ, зарчим, эв дүйн цогц мөн. Харин философи дахь арга бол тухайн философи өөрийн судлах зүйлээ авч үзэхэд болон мэдлэгийн нийт юм уу олон салбарт баримтлан мөрдөхөөр боловсруулсан сэтгэхүйн дүрэм, шаардлага, зарчим, эв дүйн цогц мөн. Ийнхүү “философи арга” гэдэг ойлголт “арга” гэдэг ойлголтоос багтаамжаараа бага байдаг.  Аливаа философи арга бол танин мэдэхүй, үнэлэмж, ойлгохуй зэргийн тодорхой хүрээний үр дүнг амжилттай болгох зориулалтаар үүсэж, хөгжиж, улмаар зарим нь байр сууриа бусад аргад тавьж өгч, зарим нь нэлээд өргөн хүрээний практик үйлчилгээ бүхий байдаг. Тохирсон арга бол танин мэдэхүйн болон практик үйл ажиллагааны тодорхой үр дүнд зохих тус болж байдаг. Тийм учраас аргын тухай асуудал ялангуяа шинэ үеэс хойш философиийн судлах зүйлийн харьцангуй бие даасан нэг бүрэлдэхүүн хэсэг болж, түүнийг авч үзэн шийдвэрлэдэг сургаалыг “методологи (арга зүй)” хэмээн нэрлэх болжээ.
  • 12.  Философи арга. Энэ бол философийн тодорхой тодорхой чиглэлийн дотоодод үүсдэг арга мөн. Философи аргуудын зарим (тухайлбал, диалектик, экзистенциалист зарим сургаал дахь герменевтик арга, неотомизм дахь аналектик зэрэг) нь тухайн философийнхоо бие даасан бүрэлдэхүүн хэсэг байдлаар боловсорч, зарим (тухайлбал феноменологи, герменевтикфилософи, аналитикянз бүрийн философи зэргийн арга) нь тухайн философийн бие даасан бүрэлдэхүүн байдлаар биш, харин бүх гол онолын баримтлал нь тийм аргын ач холбогдолтой ашиглагддаг.  Диалектик. Философийн түүхийн ихэнх хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн арга бол диалектик арга мөн. “Диалектик” гэдэг нэр томъёо эртний грекийн “ярилцах урлаг” гэсэн утга бүхий холбоо нэр үгнээс гаралтай. Шинэ үеийн философид уг үг “танин мэдэхүйн арга" гэсэн утгатай болжээ
  • 13.  Эртний дорно дахины орнуудын ард түмний бясалгалд ч диалектик сэтгэлгээний үр хөврөл байжээ. Жишээ нь, эртний Хятадын бичгийн олон дурсгалд дурдсан “инь”, “янь” хоёр бол ертөнцийн юмсыг (эр эм хоёр, нар сар хоёр, халуун хүйтэн хоёр гэх мэтээр) эсрэг тэсрэг туйл болгон авч үзэх бололцоотойг илэрхийлдэг нэр томъёонууд юм. Инь-янь хоёр хосын тухай эртний хятадын сэтгэгчдийн өгүүлсэн зүйлс нь арга-билгийн тухай монголчуудын бясалгалын зарчмыг санагдуулдаг.  Орчин үеийн философиуд дахь арга зүй. Орчин үеийн философи сургаалууд шинжлэх ухаан, урлагийн онол, шашин судлал, хүмүүжлийн тухай онол зэрэг мэдлэгийн янз бүрийн төрлийн бүгдийнх нь юм уу заримынх нь үр дүнг үндэслэгээ болгох замаар арга зүйн чухал чухал зарчим боловсруулж, улмаар тэдгээр нь эргээд янз бүрийн төрлийн мэдлэгт идэвхтэй нөлөө үзүүлдэг.
  • 14.  Тэдгээр арга зүйн зарим нь тухайн философийнхоо нэрээр нэрлэгддэг .Тухайлбал феноменологи арга зүй, герменевтик арга зүй зэрэг бол феноменологи, герменевтик хоёр философийн боловсруулсан арга зүй мөн. 5§. Философийн үндсэн асуудал, философийн судлах зүйл ба философийн тухай тодорхойлолт  Зарим философи сургаал "философийн үндсэн асуудал” гэдэг ойлголт ашигладаг. Энэ бол тухайн философид нэн түрүүнд гарцаагүй шийдвэрлэдэг бөгөөд түүнийгхэрхэн шийдвэрлэсний дагуу бусад асуудал нь тайлбарлагддаг тийм асуудлыг илэрхийлдэг ойлголт мөн. Уг ойлголтыг ашигладаг үгүйгээс үл хамаармалаар аливаа философид үндсэн асуудал байдаг гэж болно. Зарим философийн үндсэн асуудал ижил байдаг. Харин түүнээ шийдвэрлэсэн нь ялгаатай, заримынх нь бүр эсрэг тэсрэг байдаг.
  • 15.  Жишээ нь, Ф.Энгельс "...бүх философийн, ялангуяа шинэхэн философийн агуу их үндсэн асуудал нь сэтгэхүй ахуйтай харьцах тухай асуудал юм”1 гэж бичсэн юм. Тэгээд: уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэнээрээ аливаа философи нэг бол материализмын, нэг бол идеализмын лагерьт багтдаг хэмээн Ф.Энгельс тайлбарлажээ (ийм санааг Ф.Энгельсээс өмнө ч гэсэн ХҮШ зууны францын материализмын зарим төлөөлөгч болон Гегельзэрэгзарим философич онцлон дурддагбайжээ).  Аливаа философи ямар нэг хэмжээний нийтлэгийг илэрхийлдэг. Жишээ нь, позитивист ба постпозитивист чиглэлүүд бүх шинжлэх ухааныг хамарсан; иррационалист олон чиглэл урлагийн олон салбарыг адилхан хамарсан; диалектик бол байгаль, нийгэм, сэтгэхүй гурвыг бүхэлд нь хамарсан; шашны философид трансценденталь ертөнц, эгэл ертөнцхоёрын харьцааг тайлбарласан; шашныхаас бусад метафизик философиуд материаллаг зүйл,
  • 16.  санааны зүйл хоёрын харьцааг шийдвэрлэсэн; сонгодог структурализмын төлөөлөгчид бүтэцчилэх аргыг соёлын аливаа төрөлд хэрэглэх дүрэм боловсруулсан; постструктуралист ба постмодернист философидолтынхон шинжлэх ухааны ба шинжлэх ухааны биш аливаа текстэнд анализ хийх нийтлэг зарчмуудыг илрүүлэх зорилт тавьдаг зэрэг өөр өөр хэв маягийн ерөнхийг онцолдог.
  • 18. Эртний Аорно дахины философи  Эртний Дорно дахин нь газар зүйн хувьд Ойрхи Дорнод (Вавилон, Шумер, Египет, Ассири, Палестин гэх мэт), Дундад Дорнод (Энэтхэг, Иран, Афганистан зэрэг), Алс Дорнод (Хятад, Вьетнам, Солонгос, Япон зэрэг) гэж хуваагддаг. Хуанлийн хугацааг нь тооцвол эртний Дорно дахин бол хр.т.ө.1Ү мянганы дунд үеэс, өөрөөр хэлбэл Египет, Месопотами хоёрт төрт ёс анх тогтсоноос Хятадад Хан улс унасан үеийг хүртэлх хугацааг ерөнхийдөө хамардаг (гэхдээ Энэтхэгийн хувьд “эртний" гэдэг тодотгол нь арабчууд тус улс руу цөмрөн орсон хр.т. 710 оныг хүртэлх хугацааг хамардаг). Дорно дахин ийм урт, улс бүрийн хувьд өөр өөр цаг хугацааг “эртний" гэдэг тодотголдоо хамардаг нь уг бүс нутаг Өрнөдийнхөөс ялгаа бүхий нэгэн бүхэл цогц гэмээр иргэншил байснаас шалтгаалдаг.
  • 19. 1§. Эртний Энэтхэгийн философи  Философи мэдлэгийн үүсэл, анхны үе. Эртний Энэтхэгийн анхны бичгийн дурсгал нь Ведүүд (“вед’’ гэдэг бол эртний Энэтхэгийн “мэдлэг гэдэгутга бүхий үг) ажээ. Энэ бол үндсэндээ шидэт домгийн сэтгэпгээний болон шашны сэдэвт бүтээлүүдийн эмхэтгэл юм. Гэхдээ тэдгээрт мэдлэгийн бусад төрлийн, түүний дотор философийн сэдэвт зүйлс байдаг байна. Иймд бид энд ведүүд дэх чухамхүү философи асуудлуудыг нь онцлон авч үзнэ.  Ведүүд 4 хэсэгтэй байдаг нь эртний Энэтхэг (санскрит) хэлний дараахь үгнүүдээр тэмдэглэгддэг. Үүнд:  -Самхитууд. Эдгээр нь шашны янз бүрийн дуулал, өөрөөр хэлбэл “ариун судар” мөн.  -Бярманууд. Эдгээр нь Энэтхэгийн тахилгач (бярман) нар гол нь өөрсдөдөө зориулан шашны зан үйл, тахилга хийх ёс горимыг бичсэн номнууд юм.  -Араньякууд. Эдгээр нь ой, ууланд даянчлагчдын сургаалаас бүтсэн номнууд аж.
  • 20.  -Упанишадууд. Эдгээр нь Ведүүдэд хийсэн янз бүрийн тайлбар бүтээл байдаг. Ийм бүтээл XIX зууныг хүртэл бичигдэж байжээ. Тэдгээр дотроос эртний упанишадууд (багшийн хөлд сөгдөхүй) нь хамгийн нэр хүндтэй, зонхилох нөлөө бүхий байдаг. Чухамхүүэнэ, хр.т.ө. ХШ- ҮИ зуунд бичигдсэн упанишадууд дахь философи санаануудын цогцыг эртний Энэтхэгийн философийн анхны үе гэдэг ажээ. Түүнийг "ведийн үе” гэж судлаачид нэрлэдэг.  Брахма (ариун хүч гэсэн утга бүхий санскрит үг). Энэ бол бүхнийг бүтээж, дэмжиж, хамгаалж, биедээ уусгаж, дараа нь өөр лүүгээ дахиад буцдаг тийм бүтээгч ба амьдралыг бататгагч зарчим мөн. Брахма бол тэнгэрлэг дээд зарчим мөний хувьд үзэгддэггүй, сонсогддоггүй, төрдөггүй ба үхдэггүй мөнх шинжгэй.
  • 21.  Рита (орчлонгийн хууль). Энэ ойлголтын үүднээс аливаа юм бол гэгээн санаа руу завсрын олон шат дамжин дөхдөг тийм чиглэлт хувьсал бүхий байдаг. Ийм оршихуй бол рита мөн. Ритад бүх орчлон захирагддаг байдал нь амьгүй матери амьд болоход, амьд матери нь ухамсарт матери болоход, тэр нь зан суртахуун, гэгээрлийн оргилд очиход хүргэдэг. Бодгаль хүнд рита үйлчилдэг тул тэр хүн байнга төгөлдөржиж, үүгээрээ ертөнцийн байгууламжийн төгөлдөржилтийн төвшинг дээшлүүлж байдаг. Харин тэр хүн нүгэл хийвэл өөрийгөө төдийгүй нийт нийгэм, байгаль, Орчлонгийн урагшлах хувьсалд саад болж байдаг.  Эртний Энэтхэгийн философи  Философийн утгаар пу|?уша бол бясалгалаар бялхаж байдаг. Тэр нь үйлдэл хийдэггүй, зөвхөн бясалгадаг. Пуруша, пракрити хоёрын холбоо бол хөлгүй хүн, сохор хүн хоёрын харилцан тусламжтай төсөөтэй. Үүнд, сохор (пракрити) ньхөлгүйгээ (пурушагаа) үүрч, нөгөөх ньзамыгньзаадаг. Пракрити бол зөвхөн өөртөө оршдог үедээ илэрдэггүй. Пракрити нь зөвхөн гунуудын ачаар идэвхтэй болдог. Гуна бол шинж, атрибут юм.
  • 22.  Санкхъягийн үзлээр ертөнц бол тэнгэрийн бүтээл биш. Тэнгэр байхгүй. Дор хаяад тэр нь нотлогддоггүй. Пракритид пуруша нөлөөлснөөр ертөнцийн байгууламж бүрддэг.  Санкхъягийн үзэл ёсоор энэ ертөнцийн Би бол эцэг, эх, бүтээгч, өвөг дээд мөн. Би бол танин мэдэхүйн зүйл, ариусгагч, зууч, хань, эзэмшигч, гэрч, халамжлагч, нөхөр, амьдрагч, үүсэл, устал, түшиг тулгуур, үнэт эрдэнэ, мөнхийн үр, үхэхүй ба үл үхэхүй, ахуй ба ахуй биш мөн. Би бол ертөнцийн эхлэл, голч дундач, төгсгөл мөн.  Санкхъягийн сэтгэл (сүнс) бол бас л бие мөн. Бие, сэтгэл (манас) аль аль нь үхдэг. Сэтгэлээс өөр сүнс байдаггүй. Байгаа юм бүр таван махбодоос тогтдог. Энэ бол ус, шороо, гал, агаар,, орон зай зэрэг юм.
  • 23.  Йогын тогтолцоо. Йога (холбоо, төвлөрөл, чармайлт гэх мэт утга бүхий санскрит үг) гэдэг нэр томъёо өргөн ба явцуу утгаар хэрэглэгддэг. Өргөн утгаараа сэтгэл, оюуныгэрх чөлөөтэй болгох зорилттавьдаг шашин, философийн сургаалын нэр юм. Ийм утгын үүднээс бол йогын үзэл санаа эртний Энэтхэгийн философийн анхан шатанд ч байжээ. Явцуу утгаар “йога” гэдэг ойлголт Ведүүдийг баримталдаг бие даасан философи сургаалын нэр мөн. Энд явцуу утгаар уг нэр томъёог ашиглаж байна.  Тэнгэрийг шүтэн бишрэх нь хүнийг зовлонгоос ангижруулах амжилттай практик үйл ажиллагааны нөхцөл юм гэж йогад үздэг. Гэвч тэнгэрт шүтэх явдлыг туйлчлаагүй аж. Үүнд: зовлонгоос ангижрах хэрэгслүүд дотор даяанчлах ёс, йогын дасгал хоёр гол нь юм гэж йогад заадаг. Йогын дасгалын 2 шат байдаг. Нэг дэх шат нь биеийн дасгалын шат. Энэ шатны дасгалууд дотор зөв амьспал, зөв хооллох, зөв суух зэргийн зүйтэй зааварчлага байдаг. Хоёр дахь шат нь сэтгэлийн дасгалуудыг хамардаг..
  • 24.  Эдгээр дасгал ньхүмүүсийн бодит, энгийн амьдралаасогттасархай зүйлст хүнийг дасгах зорилготой. Жишээ нь, йогын ёс, хатуужпыг эзэмшсэнээр хүн өчүүхэн жаахан үзэгдэхгүй болох юм уу аймаар том болж болно; хүссэн үедээ дуртай газраа очиж болно; алс холын юм олж харах: хүнйй бодлыг мэдэх; өнгөрсөн ба ирээдүйг олж хардаг байх; үхсэн хүний сүйстэй ярих гэх мэт чадвартай болно гэж энэ сургууль сургадаг  2§. Эртний Хятадын философи  Эртний Хятадын философи бол энэ орны өвөрмөц байдлын нэн тод нэг илэрхийлэл нь болдог гэж судлаачид үздэг. Энэ орны зөвхөн хойт хэсгээс бусад нутаг нь уул, нуруу, тэнгис далайгаар хүрээлэгдэж байдаг бөгөөд улмаар хр.т.ө. III зуунд их цагаан хэрмийг барьснаараа эртний хятад эргэн тойрон дэлхийгээс таслагджээ.
  • 25.  Өөрийн улсаа Тэнгэрийн ивээлийн улс, Дундад улс гэх мэтээр нэрлэдэг хятадууд эх нутгийнхаа тийм хаагдмал байдалд нийцүүлсэн гэмээр соёл бүтээж, улмаар өөрийнхөөсөө бусад бүхний соёлыг бүдүүлгүүдийн бүтээл гэж үздэг байсан байна.  Эртний хятадын иргэншлийн эдийн засгийн үндэс нь хүй нэгдлээр эзэмшдэг газар тариалан байжээ.  Байгалийг амьтайгаар ойлгодог байдал. Тэгээд уул, гол, мод зэргийн аль сүрлэг бүхний нь дээдлэн сүсэглэдэг байжээ.  Өеөг дээдсээ, ер нь өмнөх, хуучин, ахмад бухнийг шүтэх узэл. Тухайлбал эртний өвгөд, дээд төрөл, эх эцэг, ахас ихэсээ эрхэмлэдэг байв. Энэ нь хуучнаа, өмнөхөө дээдлэх ёсны тодорхой илрэлүүд аж. Өөрөөр хэлбэл эртний хятадад өөрчлөлт, шинэчлэлээс болгоомжпох, шинэчлэл хийж буй бол түүнээ хуучинтайгаа холбох сэтгэл ноёрхож иржээ.
  • 26.  Хуний, байгалийн, ер нь нийт орчлонгийн хөгжлийг орчилт шинжтэй гэдэг ойлгоц. Хэзээ нэгэн цагт үүссэн бүасэн бол хувирсан байдлаар дараа нь дахин үүсэхийн тулд тохирсон цагтаа үгүй болдог байх ёстой гэж тэд үздэг байв. Жишээ нь, хурд яваандаа саатал, тайванд шилждэг; сайхан дээд хязгаартаа хүрээд гутмаар муухай болдог; нүгэл нь буянд, буян нь нүгэлд шилждэг гэж эртний хятадын сэтгэгчид бичсэн байна.  Тэнгэр бол сайн сайхны манаан дахь хувь заяа мөн гэдэг Кун-зийн үзлийг түүний ачийнх нь шавь Мэн-з үргэлжлүүлжээ. Гэвч Кун- зээс ялгаатай нь гэвэл тэрээр Тэнгэрийн тухай ойлголтыг ардач утгатай болгосон байна. Үүнд, Тэнгэрийн хүсэл эрмэлзэл бол ард түмний хүсэл эрмэлзэлд яг адил тусгагддаг гэж Мэн-з номложээ.  Мэн-зийн сургаснаар хүн бол төрөлх чанараараа сайн амьтан. Хүмүүс сайн руу тэмүүлдгээрээ ижил тэгш байдаг. Хүнд төрөлхийн олон мэдрэмж бий. Үүнд, санаа зовох мэдрэмжбол хүнийгхайрлах үндэс; ичих, дургүйцэх мэдрэмжүүд бол шударга ёсны үндэс; хүндэтгэл бол ёслолын үндэс; зөв, буруу хоёрыг мэдрэх нь танин мэдэхүйн үндэс мөн.
  • 27.  Танин мэдэхүй сайн сэтгэлийн үүднээс явагдах нь тэнгэрлэг танин мэдэхүй мөн. Хүмүүс тэгш уг чанартай боловч хөдөлмөрийн хуваарийн ялгаа тэднийг нийгмийн тэгш бус байдалд зүй ёсоор хүргэдэг. Хүмүүсийн нэгхэсэг нь оюунаа дайчилж, бусдыг гэгээрүүлж удирддаг, бусад хэсэг нь тэднийг тэжээн тэтгэдэг байх нь тэнгэрийн доорхи хууль мөн.  Эртний Грек, Ромын философи  Латины “алИцииз" кирилл үсгийн галигаар “античный" гэдэг үг бол “эртний” гэсэн утгатай үг юм. Гэхдээ философи нийгмийн сэтгэлгээний бүтээлүүдэд энэ үгийг хэрэглэсэн “эртний" гэдэг тодотгол бол эртний бүх улс түмнийг биш, гагцхүү эртний грекчүүд, ромынхон хоёрыг хамарсан нь цөөнгүй байдаг. Тухайлбал, орос хэлний “античная философия", англи хэлний “апс1еп1 рННозорбу" гэдэг нэр томъёоны угтодотголыг“эртний" гэ: орчууллаа гэхэд “эртний Грек, Ромын” гэж ойлгодог, эсвэл шууд эн ойлгоцынхоо дагуу уг философийг нэрлэдэг байх тохиромжтой.
  • 28.  Энэ философийг янз бүрийн үндэслэгээний үүднээс үечилж үздэг Өргөн дэлгэрсэн нэг үечлэл нь: 1.Сократаас өмнөх үеийн ГрекийН философи. Энэ бол хр.т.ө. ҮИ-Ү зууныг хамардаг. 2. Эртний Грекийн сонгодог философи. Энэ философи хр.т.ө. барагцаалбал Ү зууны дунд үеэс 1Ү зууны эцэс хүртэлх хугацааг хамаардаг. 3. Анхны эллинист философи. Энэ философи бол хр.т.ө. 1Ү зууны төгсгөлөөс II зууныг хамардаг. 4. Хожмын эллинист ромын философи. Энэ бол хр.т.ө. I зуунаас хр.т.-ын Ү зууныг хамардаг философи юм.  1§. Сократаас омнох үеийн Грекийн философи  Хр.т.ө. ҮИ-Ү1 зуун дахь эртний грекчүүдийн нутаг дотор Бага Ази нийгэм, эдийн засаг, соёлын хөгжпөөрөө дээгүүрт байжээ. Эндэхийн Милет, Эфесс гэдэг хоёр хот нь анхны философийн сургуулиудын төв байсан аж.
  • 29.  Милетийн сургууль. Энэ сургуулийг үндэслэгч нь Фалес (хр.т.е. барагцаалбал 625-547) юм. Тэрээр Бага Азийн төвд оршдог Милет хотрд төрсөн тул “Милетийн" гэж овоглогджээ. Фалес ертөнцийн олон янз байдлын анхдагч үндэс н^ ус| мөн гэсэн ажуу/Бүх юм уснаас үүсээд, түүнд буцан шингэдэг гэж Фалес-үзжээ.] Гэхдээ тийм эхлэл ус бол жирийн бодис биш, харин шидэт домгийн Тэнгисийг философийн үүднээс ухааран илэрхийлсэн байдал ажээ>)  Анаксимандрын шавь ба залгамжлагч нь Анаксимен (хр.т.ө. 585-524) юм. Бүхний анхдагч үндэс нр^гаарумөн бөгөөд түүний янз бүрий^төлөвийн өөрчлөлтөөр гал, салхи, үүл, ус, шороо, чулуу болон бусад бодис бий болдог гэж Анаксимен үзсэн ажээ:  Гэраклит (хр.т.ө. 544 юм уу 540-480) бол Эфесс хотоос гаралтай ^философич юм. Тэрээр бүхний эхлэл бод гал')иөн гэжээ. Энэ бол жирийн [ гал биш, харин ухаалаг, мөнх, бурхан тэнгэрлэг, орчлонгийн гал байдаг. [Аливаа юмс тус бүрийн хувьд орчлон бол бурхан тэнгэрийн бүтээл биш, хүний бүтээл биш, харин тэр нь мөнхийн амьд гал ямагт байсан, байгаа бөгөөд цаашид ч байх болно гэж
  • 30.  Гераклит үзжээ)) Зарим философич Гераклитийгэртний урсгал диалектикийн хамгийн гарамгай төлөөлөгч гэдэг. (Гэрээр: аливаа юм өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хэмээн сургасан нь тийм дүгнэлтийн үндэслэгээ болдог^Түүнээс гадна Гераклит хөдөлгөөн зөрчилт шинжтэйг анзаарсан байна. Үүнд, тэрээр: энэхүү орчлон бол эсрэг тэсрэгүүдийн нэгдэл, зохицол төдий биш, бас тэмцэл мөн. Тэмцэл бол амьдрал ба ахуйн эхлэл бөгөөд тэр нь хүмүүсийн заримыг нь баян, бусдыг нь ядуу, нэг хэсгий нь эзэд, бусдыг нь боол болгодог гэжээ. Улмаар хүн т-өрөлхтөнд дайн зайлшгүй гэсэн аж.  Пифагорын сургууль. Үндэслэгч нь Пифагор (хр.т.ө. Ү1 зууны сүүлийн хагас) юм. Тоо бол бүхний анхдагч мөн гэж Пифагор сургаад ертөнцийн байгууламжийн бүтцийгтэр үзлийнхээ үүднээс тайлбарлажээ. Үүнд, аливаа юм бол тоо мөн бөгөөд янз бүрийн тоон харилцаа нь байгалийн мөн чанарыг өөрийг нь бүрдүүлдэг. Иймээс байгалийг гагцхүү янз бүрийн тоог ба тоон харилцааг танин мэдэх байдлаар дамжуулж танин мэддэг гэж пифагорчууд үзсэн байна.
  • 31.  Атомынтухай үзэл (атомизм). Энэ сургаалыгүндэслэгчид нь Милет хотын Левкипп, АбдерхотДемокритнар юм. Гэхдээ Левкиппийн талаархи мэдээ сэлт бүрхэг бүдэг, маргаантай байдаг бол Демокрит (хр.т.ө. 460- 370)-ийн амьдрал, зохиол бүтээлийн агуулгад холбогдох мэдээ сэлт нэлээд байдаг аж.  Демокритийн сургаал ёсоор ахуй төдийгүй ахуй биш байдаг. Түүнийхээр ахуй бол өчүүхэн жижиг, үл хуваагдагч, үл үзэгдэгч бичил хэсгүүд болох атом, харин ахуй биш бол хоосон мөн. Атомууд бол юмс орших материаллаг шалтгаан ба мөн чанар нь бөгөөд тэдгээрийг мэдрэхүйгээр биш, гагцхүү оюун ухаанаар олж мэддэг. Тэрээр: аливаа юм бол хоосон дахь атомуудын хослол ба шилжилт хөдөлгөөний үр дүн бөгөөд атомууд мөнх, харин тэдгээрийн нэгдэх, салах гэх мэт өөрчлөлт нь түр шинжтэй байдаг гэжээ. Демокритийн боловсруулсан атомын тухай сургаал бол эртний Г рекийн сонгодог натурфилософийн хамгийн хөгжингүй хэлбэр болсон аж.
  • 32.  2§. Эртний Грекийн философийн сонгодог үе  Хр.т.ө. Ү-1Ү зуун бол эртний Грекийн ардчилал ба сонгодог боловсролын төв нь Афин байсан тийм цаг үе байлаа. Чухамхүү АфиНь энэ үе бол эртний Г рекийн философи сэтгэлгээний сонгодог үе бас байжээ.  Сонгодог үед нэгталд софистууд, нөгөө талд Сократ ба түүний шаВь нар философи баримтлалуудаараа эрс ялгарч, тэмцэлдэж байсан ч тэднийг философидолтын ижил хэв маягт хамруулах нэг чухал логик шалтгаан байжээ. Тэр нь юу вэ гэвэл тэдний аль аль нь ертөнцийн байгууламж, бүтцийн тухай өмнөх үеийнхнийхээ уламжлалт асуудлыг биш, харин нийгэм ба хүнийг танин мэдэх, төгөлдөржүүлэх асуудлыг философийнхоо төвд тавьдаг болсон байна.  3§. Анхны эллинист философи  Эллинист философийн сургуулиуд бол ерөнхий байдлаар хэлэхэ,с Аристотелиос хойшхи эртний Грекийн философи юм.
  • 33.  Тэдгээр нь Платон Аристотель нарын сургаалыг тайлбарладаг байснаа гол нь ёс зүйн асуудалд шилжиж, ертөнцийн ерөнхий дэг журмын тухай өмнөх үеийнхнийхээ асуудлын оронд хүний хувийн амьдралын асуудалд анхаарлаа илүү хандуулах болжээ.  Кинизм. Үндэслэгч нь Антисфен (хр.т.ө. 445-360), Диоген (хр.т.ө. 412 - 323) нар юм. Тэд цаг хугацааны хувьд Афины сургуулийн философичдын үеийнхэн байсан ч гэсэн философидолтын сэдэв ба үзэл санааны хувьд сонгодог философид үл хамаардаг.
  • 34. 1§. Философид хэрэглэдэг “орчин үеийн” гэдэг тодотголын олон утга
  • 35.  Философид “орчин үеийн” гэдэг тодотголыг янз бүрийн зохиогч философийн түүхийн өөр өөр цаг хугацаанд хамааруулсан байдаг. Нэн түрүүнд дараахь хэдэн утгаар “орчин үеийн философи" гэдэг ойлголт эдүгээ хэрэглэгддэг. Үүнд:  Сэргэн мандалтын үеэс хойшхи хугацааны философи. Сэргэн мандалтын үеийн философи бол Дундад зууны үеийн Европын орнуудын оюуны амьдралд христос шашин дангаар ноёрхож байсныг сөрөн гарч ирсэн иргэнлэг философийн эхлэл болсон тийм философи мөнийг энэ ойлголт илэрхийлдэг.  “Сонгодог биш", “уламжпалт биш" гэх мэтээр нэрлэдэг бөгөөд цаг хугацааны хувьд XIX зууны 20-30-аад онуудаас хойш үүссэн янз бүрийн философи сургаалыг мөн тэгж илэрхийлдэг байдал цөөнгүй юм.
  • 36.  XIX зууны 70-аад онуудаас тодруулж хэлбэл уламжлалт биш философийн олон сургаап бие даасан чиглэл болж төлөвшсөн хугацаанаас хойшхи философийг зарим ном зохиолд ийнхүү онцолдог бипээ.  XX зууны 20-иод онуудаас хойшхи философийг мөн тийнхүү нэрлэх нь байдаг.  Хамгийн явцуу утгаар XX зууны 70-аад онуудаас хойшхи философийг тийнхүү тодотгон нэрлэж байна.  Философийг "уламжлалт ба уламжлалт биш” буюу "сонгодог ба сонгодог биш” гэж ангилах нь ‘‘шилдэг ба шилдэг биш" гэсэн санааг биш, харин ‘‘философидолтын түүхэн уламжлалт ба шинэ маягийн” гэсэн санааг илэрхийлж байдаг. Ингэхдээ “орчин үеийн философи” гэдэг ойлголтыг нэн түрүүнд сонгодог биш философитой холбож хэрэглэдэг.
  • 37.  зууны эхний хагасын төдийгүй түүнээс хойшхи үеийн философидолтын гол гол хэв маяг, тодруулж хэлбэл герменевтик, постструктурализм, постмодернизм зэрэг бол XIX зууны сүүлийн хагас, XX зууны эхний хагас хүртэлх 100 орчим жилийг хамарсан хугацаан дахь янз бүрийн фиггософи сургаалын чухал чухал үр дүнг өөртөө шингээсэн байдаг. Ялангуяа Ф.Ницше, Э.Гуссерль, М.Хайдеггер, У.Джемс ба Дж.Дьюй, К.Леви-Стросс, Л.Витгенштейн нарын чухал чухал философи үндэслэл ба бичлэгийн маяг нь эдүгзэ үеийн хамгийн их анхаарал татдаг философидолтуудад чухал нелеө үзүүлж иржээ. 2§. Позитивизм, түүний гол гол шат ба хэлбэр  Материалист ба идеалист аливаа~сурщал бол онолын хувьд үнэн байх бололцоогүй бөгөөд практикт үр ашигтай байж чаддаггүй гэж үзээд, философи бол юмсын мөн чанарыг танин мэдэх аливаа санаархлаас татгалзаж, зөвхөн шинжлэх ухааныг ангилах зарчмыг л боловсруулах ёстой гэдэг санааг ХҮШ зууны сүүлийн хагасаас XIX зууны эхэн хүртэлх хугацаанд зарим философич илэрхийлж байжээ
  • 38.  Ийм санааг францын социалист онолч, Клод Анри де Рувра Сен-Симон (1760-1825) дэмжин, улмаар шинжлэх ухаанаас үүсэлтэй боловч философид дэлгэрүүлэх ёстой аргын тухай ярьж, уг аргаа “позитивизм (латины “эерэг” гэдэг утга бүхий үг)” хэмээн анх нэрлэсэн аж.  Сен-Симоны шавь.францын философич Огюст Конт (1798-1857) позитивизмыг зөвхөн арга төдий ойлгохоос хальж, түүнийг бие даасан философи сургаал болгон сурталчилжээ. Английн философич Джон  Стюарт Милль (1806-1873), Герберт Спенсер (1820-1903) нар О.Контын позитивизмыг олон чухал үндэслэлээр баяжуулан сурталчилсан байна. Неопозитивизмын нэг гол баримтлал нь “верификацийн зарчим" гэдэг үнэний шалгуурын тухай үндэслэл мөн. Энэ зарчим дараахь хэдэн үндэслэлийг заавал хамаардаг.
  • 39.  Үүнд, 1-рт, хэрвээ өгүүлбэрийг субъектын мэдрэх туршлагын баримттай шууд жишиж болж байвал түүнийг шинжлэх ухааны утгатай гэж үзэх ёстой. 2-рт, хэрвээ өгүүлбэр бэлхнээ байгаа туршлагын баримтыг бүрэн илтгэж байвал л түүнийг үнэн гэх ёстой бөгөөд харин туршлагын баримтаар няцаагдаж, бодол санаагаар зохиомжилсон баримтад тохирч буй өгүүлбэрийг худлаа хэмээн үзэх ёстой. 3-рт, мэдрэхүйн зүйл, туршлагын баримттай жишиж болохгүй байгаа өгүүлбэрүүд нь шинжлэх ухааны утгагүй байдаг тул тэдгээрийг үнэн буюу худлаа гэж ярих ч шаардлагагүй зэрэг мөн. 3§. Иррационалист философи чиглэлүүд  Бодит байдал ба танин мэдэхүйн асуудалд олон тооны философи сургаал, ялангуяа германы идеалист философи зөвхөн сэтгэхүй, оюун ухааныг дээдлэх байрнаас хандсаныг ХҮШ зууны зарим сэтгэгч үл зөвшөөрөх замаар иррационалистянз бүрийн баримтлалыг гаргаж иржээ.
  • 40. Энд Иоганн Георг Гаман (1730-1788), Фридрих Генрих Якоби (1743-1819), улмаар Артур Шопенгауэр (1788-1860) зэрэг германы философичдыг онцлох шаардлагатай байдаг. XIX зууны сүүлийн хагасаас хойш иррационализмын бие даасан олон философи чиглэл зэрэгцэж болон ар араасаа гарах болсон бөгөөд эдүгээ ч тийм байгаа буй. “Иррациональ" гэдэг үг бол латины “оюун ухааны биш” гэдэг утгатай үг мөн. Энд “ир” гэдэг нь “биш” гэсэн утга бүхий угтвар ажээ. Харин рационал зүйл (гаИопаПз) гэдэг нь “оюун ухаан" гэсэн утгатай. ХҮИ зуунд хүн төрөлхтний жинхэнэ мэдлэг бол мэдрэхүйгээс үл хамаармалаар оюун ухааны үр дүн болж байдаг гэсэн онол үүсэж, түүнийг “рационализм” хэмээн нэрлэх болсон. Амьдралын тухай философи. Иррационализмын бие даасан анхны чиглэл нь амьдралын тухай философи мөн. Гэхдээ энэхүү оноосон нэр бол уг философийн төлөөлөгчдийн өөрсдийнх нь олж хэрэглэсэн биш, харин гаднаас нь бусад философичид, судлаачдаас түүнд өгсөн нэр мөн гэж болно.
  • 41.  Эл философийн төв асуудал нь “амьдрал гэж юу вэ?“ гэдэг асуудал байдаг. Амьдралын тухай философи нь ертөнцийг үзэх механик үзлийг шүүмжлэх замаар анх үүсчээ. Үүнд, XIX зууны 2-р хагас үеийн механик үзэл бүхий байгалийн шинжээчид материйг атомтай адилтган, материйн хөдөлгөөнийг атомуудын механикбайр шилжилттөдийгөөройлгон, танин мэдэхүйн аргуудаас зөвхөн анализыг өрөөсгөлөөр онцолдог байсан аж. ЭкзистенциализмуЭнэ бол дэлхийн хоёр дайны хооронд Европт хүчтэй дэлгэрч, XX зууны 60-аад он хүртэл нэлээд моод болж байсан философи мөн. Түүний үүсэлд амьдралын тухай философи, Гуссерлийн феноменологи зэрэг философи сургаалууд чухал түлхэц болсон байна.  Гэхдээ Данийн философич, шашны онолч Сёрен Кьеркегорын (1813-1855) философи сургаал нь экзистенциализмын гол уг сурвалж болсон ажээ
  • 42.  Чухамхүү С.Кьеркегор философийн түүхэнд анх удаа: экзистенци (би- гийн оршихуй), систем хоёр бол эсрэгтэсрэг үндэслэлүүд мөн гэдэг үзлийг томъёолжээ. Энэ нь хүний жинхэнэ оршихуйг Гегелийн философи системд ярьдаг абсолют санаа илэрхийлж чадахгүй гэдэг үндсэн утгатай үзэл байдаг. Тодруулан дурдвал хүн өөрийгөө танин мэдэхэд шинжлэх ухааны арга хэрэг болдоггүй гэж С.Кьеркегор үзсэн аж. Карл Ясперс (1883-1969) философи ба шинжлэх ухааны ялгааг дараахь байдлаар үндэслэдэг. Үүнд:  Шинжлэх ухааны мэдлэг тодорхой тодорхой юмтай харьцаж, хязгаарлагдмал судлах зүйлтэй байдаг. Харин философи бол амьдрал буюу ахуйтай харьццаг. Ахуй бол хязгааргүй шинжтэй. Философи нь ахуйг танин мэддэг биш, харин сэтгэл түүнийг ухамсарлахад нь тусалдаг (энд К.Ясперс зөвхөн экзистенциалист философийг ярьж буйг мартаж болохгүй).
  • 43.  Шинжлэх ухаан аваас хүн дэх хамгийн чухал зүйлсийг орхиж, үнэлэмж тогтоохоос гадуур байдаг. Харин философи бол амьдралын баримжаа хүнд өгдөг. Шинжлэх ухааны төвд оюун бодол, оюун ухааны ойлголтууд байдаг. Харин философийн төвд фантаз, бишрэл хоёр байдаг. Философийн бишрэл бол шашных шиг дээд нээгдэлд биш, харин тунгаан бодохуйд үндэслэдэг. §. Христос шашны XX зуун дахь философи чиглэлүүд  “Шашны философи (оросоор “религоизная философия”, англиар “ге- Пд1оиз рЫ1о5орИу")”, “шашны тухай философи (оросоор “философия религии”, англиар “рИМозорЬу о! геМдюп")” гэдэг хоёр нэр өөр өөр ойлголтыг илэрхийлдэг.
  • 44. Шашны тухай философи бол янз бүрийн шашны ерөнхий үзэл, зарчмууд, шашин ямар уг чанар ба үйл бүхий байдаг зэрэг асуудлыг авч үзэн шийдвэрлэдэг сургаал, тэхдээ онолын тайлбар, арга зүйн хувьд олон чиглэлд хуваагддаг тийм сургаал мөн. Харин шашны философи бол аль нэг шашны агуулгыг шууд зөвтгөж юм уу ямар нэг байдлаар засварласан янз бүрийн ойлголт, зарчим, хэм хэмжээ, арга зүй боловсруулдаг сургаал мөн. Неотомизм. 1879 онд Ромын XIII Лев пап лам өөрийн нэг лүндэн (энциклик)-дээ XIII зууны гэгээн доктор Фомагийн сургаалыг католик сүм хийдүүдийн албан ёсны философи болгон тунхаглажээ. Оюун ухаан, бишрэл хоёр хоёулаа халдашгүй бүхэллэг чанартай, тэгээд бас тэдгээр нь бие биеэ тэтгэж байдаг гэж Фома үзсэн нь католик шүтлэгтнүүд иргэний соёлын орчин үеийнхээ төвшинд сэтгэж, амьдрахын хэзээ ч гандан бууршгүй философи үндэс болж байна хэмээн пап лам учирлажээ.
  • 45.  XIII Лев пап ламын тийм лүндэнгээс хойш томизм зохих шинэчлэлтэйгээр өрнөдийн оюуны соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, улмаар тэр нь “неотомизм" гэдэг нэртэй болсон байна.  Неотомизмын хамгийн гол хэсэг нь түүний онтологи мөн. Энэ онтологи нь Фомагийн схоластик уламжлалд үндэслэдэг. Үүнд, неотомистууд байгаль, матери бол хүнээс, хүн төрөлхтнөөс үл хамааран оршдогийг зөвшөөрч, тийм үзлээ реализм гэж нэрлэдэг. Энэ неотомист реализм бол шашны трансцендентализмыг зөвтгөхөд үйлчилдэг.  Үнэн алдрын шашны философи. Христос шашны нэг гол чиглэл болох үнэн алдрын шашныг үндсээ болгодог философи нэг биш байдаг. Тухайлбал үнэн алдрын шашны философичид үнэн бол оюун ухаанаас урьд зүрх сэтгэлээр мэдрэгдэж, ер нь хүмүүст буян хишиг болж өгөгддөг гэж үзсэн буй.
  • 46.  Үнэн алдрын шашны философи гол нь Орост үүсэж, дэлгэрсэн. Түүний хамгийн гарамгай төлөөлөгч нь Вл.Соловьев мөн.  Неопротестантизм. Христос шашин дахь католик шашин, үнэн алдрын шашин хоёрын дараа ордог гурав дахь гол чиглэл болох протестантизмын орчин үеийн шатыг "неопротестантизм” гэдэг билээ. XVIII зуунаас хойш Европт ертөнцийг үзэх иргэний үзэл өргөн дэлгэрсэн байдалд зохицон үүссэн неопротестантизм үндсэндээ шашны сургаал мөн ч гэсэн XX зуун дахь түүний олон үзэл сурталч философи утга бүхий үндэслэл цөөнгүй боловсруулсан байна. Тэхдээ неопротестантизмд философи үзлийн байр суурьт нь тодорхой ялгаа бүхий гурван чиглэл үүссэн нь фундаментализм, модернист, неоортодокси гурав юм.
  • 47.  Фундаменталист чиглэл нь Библи судрын мэдээ сэлтүүд, тухайлбал ертөнц хэрхэн үүссэн тухай тэнд гардаг мэдээ сэлт гарцаагүй үнэн бөгөөд харин хүн төрөлхтний аливаа үйлдэл бол гуйвуулагдмал гэж сурталчилдаг. Мөн өрнөдийн нийгэмд өчүүхэн төдий ч шүүмжлэлтэй хандахыг үл тэвчиж, католик шашин, үнэн алдрын шашин хоёр холбоо тогтоохыг эрс эсэргүүцэж байв. Хэт барууны ийм байр суурь нь өргөн дэмжлэг аваагүйн улмаас фундаментализм XX зууны 20-иод оноос хойш бие даан оршихыг больжээ.  Персонализм. Өргөн утгаар "персонализм” гэдэг бол философи, психологи, социологи зэрэг янз бүрийн сургаалд хүний тухай асуудлыг зориуд авч үзсэн байдаг тэр хэсгийнх нь нэр болдог. Харин явцуу утгаар тэр нь XX зуун дахь христос шашны философийн нэг чиглэлийн нэр мөн
  • 48.  Энд сүүлийн, явцуу утгаар нь персонализмыг авч үзэж буй болно.  Биехүн (персон), түүний гэгээн үнэлэмжүүд бол дэлхийн иргэншлийн дээд утга учир мөн бөгөөд ертөнц бүхэлдээ Дээд биехүн болох Бурхан тэнгэрийн бүтээлч идэвхт шинжийн илрэл мөн гэдэг шашны философийн янз бүрийн баримтлалыг Өрнөдөд ‘‘персонализм" гэдэг билээ. Хүн гагцхүү Дээд биехүн болох Бурхан тэнгэртэй нэгдэж байж дээд аз жаргалд хүрдэг гэж энэ философи үздэг. Гэхдээ энэ философийн олон төлөөлөгчийн үзлээр Бурхан тэнгэр бол Библид ярьдаг Бүтээгч биш аж.
  • 49. 6§. Үйлдлийн тухай философи узэл. Прагматизм  Үйлдлийн тухай философийг үүсэл, хамгийн өргӨн дэлгэрсэн байдлынх нь үүднээс “америкийн философи” гэж нэрлэдэг. Энэ философи XX зуунд америкт “прагматизм”, англид “гуманизм” гэдэг йррээр оршиж, хөгжиж ирсэн байна.  Энэ философийн “үйлдэл (асИоп)" гэдэг гол ойлголт НЬУ философийн зорилго бол оюун ухааны хийсвэр категориудын тогтолцоо, |загвар бүтээх үйл ажиллагаа биш, харин хүмүүсийн амьдралын бодит нөхцлийг зохистойгоор шинэчилж, бүтээгч сэтгэхүйн хэрэгслүУд илрүүлэн боловсруулах үйл ажиллагаа мөн гэжтүүний төлөөлөгчид үрсэний үр дүн ажээ.
  • 50.  Үйлдийн философийн уүсэл. Энэ философийн үүсэл |нь XIX зууны 20-30-аад онуудад холбогддог. Түүнийг Ральф Уолдо Эмерсон (1803- 1882), Джосайя Ройс (1855-1916) зэрэг сэтгэгчид шашны философийн үүднээс анх үндэслэн боловсруулсан байна. Тухайлбал Дж.;Ройс: шашин бол хүний үйл ажиллагааг ёс суртахууны тодорхой хуулийн үндсэн дээр зохион байгуулахад тусалдаг байх ёстой гэдэг байр суу^инаас хүний үйлдлийн философи зарим асуудлыг боловсруулжээ.  Гэхдээ энэ гарчгийн хүрээнд үйлдлийн тухай философийн зөвхөн XX зуун дахь үе шатыг онцлох юм. Энэ нь америкийн прагматизмын гол гол төлөөлөгчдийн философи баримтлалуудыг авч үзэхэд хүргэж байна.
  • 51.  Чарлз Сандерс Пирс (1839-1914). “Прагматизм" гэдэг нэр томъёог  Ч.Пирс анх философид оруулсан байна. Грек хэлний “үйлдэл" гэсэн утга бүхий үгнээс гаралтай энэ нэр томъёо нь үйлдлийн тухай философийн цоо шинэ шат бий болсныг тэмдэглэсэн гэмээр байдаг. Учир нь, Ч.Пирс бол үйлдлийн тухай философи асуудлуудыг Р.Эмерсон нар шиг шашны философийн үүднээс биш, харин шинжлэх ухааны философийн тодорхой арга зүйн үүднээс боловсруулсан байна. “Хүн-түүний үйл ажиллагаа-үйл ажиллагааны амжилт ба ашиг” гэдэг бясалгалын загвар Ч.Пирсийн философийн аливаа асуудал нэвчмэл байдаг бөгөөд тэр нь прагматизмын дараа дараагийн бусад төлөөлөгчдөд уламжлагджээ.
  • 52.  УильямДжемс (1842-1914). Ч.Пирсийн боловсруулсан прагматизмын анхны зарчмуудыг гүнзгийрүүлэн, энэ философийг бие драсан чиглэл болоход гарамгай үүрэг гүйцэтгэсэн анхны том төлөөлөгч нь’У.Джемс юм. У.Джемс нийтэд ойлгомжтой хэлээр уран илтгэх талаар авъяаслаг байсан учир америкчууд прагматизмыг Пирсээс урьдаар түүний бүтээлээс хүлээн авчээ.  Гэхдээ У.Джемсийн философийн уг сурвалж нь ганц Ч.Пирсийн прагматизм биш, бас Дж.Беркпигээс эхлээд Дж.С.Милльхүртэлх английн эмпиризм болж өгснийг судлаачид тогтоосон юм.  Джон Дьюй (1859-1952). У.Джемсийг нас барснаас хойш дэлхийн хоёрдугаар дайн хүртэлх хугацаанд АНУ-д Дж.Дьюйгийн номлол хамгийн нөлөөтэй байсан аж.
  • 53.  Үүний нэг чухал шалтгаан нь гэвэл тэрээр олонхи америкчуудын ярьдаг, боддогт ойр байсан хоёр гол санааг соргогоор ашигласан байна. Эдгээр нь ардчилал, шинжлэх ухаан хоёрын тухай юм. Тэрээр ардчилсан нийгмийн шинжлэх ухааны философи бий болгохыг зорьсон байна.  Неопрагматизм. XX зууны 80-аад оноос хойш Америкт прагматизмын зарчмуудыг шинэ тайлбартайгаар сурталчилдаг чиглэл| бий болсон. Түүнийг үндэслэгч нь Ричард Рорти (1931 онд төрсөн) юм. Философи бол үнэний эрэл биш, харин яриа, хамаарал (коммуникаци) мөн гэдэг прагматизмд ойр томъёолол түүний философидолтын төв^ үзэл нь мөн. Янз бүрийн ойлголтын болон хоорондоо төсөөтэй, дуу дуүгаа авалцсан мэт байдаг асуудлуудын утгууд янз бүрийн соёлын холбоонд ихээхэн ялгаатай байж, өөр өөр агуулга илтгэдэг гэж бичсэн нь мөн прагматизмын зарчмын дагуухь үндэслэл мөн.
  • 54. 7§.Сэтгэлийн зүйлийн тухай философи баримтлалууд ба сэтгэл судлалын (психоаналитик) философи  XIX зуунаас хойш психологи нь бие даас^ан шинжлэх ухааны хувьд эрчимтэй хөгжих болж, улмаар XIX зууны эцэс, XX зууны эхэн үеэс хойш түүний янз бүрийн сургуулийн олонхи нь ухамсрыг сэтгэц^ийн хүрээнд тайлбарладгаараа ижил байдаг боловч сэтгэц ба ухамсар үүсэж, оршдог арга замыг ялгаатай тайлбарлаж иржээ. Тэдгээр тайлбар дахь философи ач холбогдолтой томъёоллуудыг нь онцлон товч авч үзье.  Структурализм. Механик байгалийн шинжлэлийн нөлөөгөөр XIX зууны сүүлээр бий болсон энэ сургуулийг үндэслэгч германы философич, психологич Вильгельм Макс Вундт (1832- 1920) болон түүний шавь нар сэтгэцийн анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд юу байдгийг болон тэдгээр нь бүтэц бүрдүүлэх ямар ямар арга бүхийг олж тогтоох зорилт тавьжээ.
  • 55.  Тэгээд В.Вундт ухамсар бол сэрэл, хүртэхүй, төсөөлөл, анхаарал хэмээх сэтгэцлэг элементүүдээс тогтож, тэдгээр нь бие биеэ халж байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.  Гэвч психологийн бусад олон сургууль В.Вундтын сэтгэц, ухамсар хоёрыг адилтгадаг дүгнэлтийг үл зөвшөөрчээ.  Функционализм. Энэ бол XX зууны эхээр америкийн психологид ноёрхох болсон сургууль аж. Түүний үзэл санааны уг сурвалж нь австрийн философич, психологич Франц Брентано (1838-1917)-гийн “интенциональ (латины “хүсэл”, “эрмэлзэл” гэсэн утга бүхий үг) шинж" гэдэг баримтлал юм. Түүний тайлбараар В.Вундтын үзэл нь ухамсар бол идэвхтэй, объект руу байнгачиглэсэн шинжтэй байдгийгхаргалзаагүй аж.  Тэрээр ухамсрын тийм чиглэлтшинжийггэжнэрлэсэн. Интенци бол идэвхтшинжтөдий биш, харин ухамсрын үйлдэлтэй хамттодорхой объект интенцид ямаггоршдог.
  • 56.  Иймээс "төсөөлөл" гэж биш, харин “төсөөлөл бүрдэх” гэж ярих нь зөв. Сэтгэцийн бусад үзэгдэл бас зүгээр л илэрдэг биш, харин бүрддэг. Энэ нь үйлдэл (акт), агуулга хоёрыг хольж хутгалгүйгээр тэдгээрийг заагладаг байх ёстой гэсэн үг мөн. Үйлдлээс гадуур объект байдаггүй бөгөөд нөгөөтэйгүүр үйлдэл гагцхүү объект руу хандаж байж үүсдэг.  Бихевиоризм. Сэтгэцийн үйл явц субъектийн зөвхөн ^отоод, зөвхөн санаалаг үйлдэл (акт) мөн гэдэг үзлийг үл зөвшөөрөх ^амаар үүссэн томоохон психологи чиглэл бол бихевиоризм мөн. XX зуу^ы америкийн психологийн гол илэрхийлэл болдог энэ чиглэлд психологи! ба философи альальутга оруулсан.
  • 57.  Джон БрадусУотсон (1878-1958), Бер)<ауз Фредерик Скиннер (1904-1990) зэрэг онолчид болон тэдний хамтр^н зүтгэгч нар организм, орчин хоёрын харилцааг судлахдаа объектив янз бүрийн аргыг (жишээ нь, молтогчин туулай, харх зэрэг амьтан дээрк туршилтыг) хэрэглээд, тэдгээрийнхээ үр дүнд үндэслэн ухамсрыг ави|э үйлдэл (Ье- Ьауюг)-ээр орлуулан тайлбарлажээ. Энэ бол гаднах биеййн үйлдлийг психик зүйлийн салбар луу хамруулан тайлбарласан хэрэг юм.  Бихевиоризмын зарим төлөөлөгчдийнх нь баримтлалыг “необихевиоризм" гэж судлаачид нэрлэсэн байдаг. Энэ бол авир үйлдлийг шинжлэхэд “түлхээс-хариу үйлдэл (3-К)” гэдэг схем явцуу'юм гэж үзээд, энэ хоёрын хооронд завсрын хүчин зүйл заавал оролцдог гэдэг баримтлал боловсруулсан бихевиорист шинэ чиглэл мөн.
  • 58.  Тэгээд ёнэ чиглэлийг толгойлогчдын нэг Э.Толмен (1886-1959): авир үйлдэл бол тус тус хариу үйлдлийн хэлхээ биш, харин орчинтойгоо танин мэдэхүйн харилцааны сүлжээгээр холбогддогтогтолцоо мөн гэсэн дүгнэлтэнд турщилтаар хүрсэн байна.  Хэлбэрийн психологи (гештальт психопоги) баримтлал. Психологийн энэ чиглэлийн үүднээс мэдрэхүй (перцепци) бол сэрлүүдийн буюу тухайн юмны аль нэг шинжийн талаархи мэдрэмжүүдийн жирийн нийлбэр биш, харин тэдгээрийн зүй тогтолт, идэвхитэй үйл ажиллагаа мөн.  Иймд мэдрэхүй бол тухайн холбогдох сэрлүүдийн нийлбэрээс давдагтийм бүтэцлэг нэгдэл (блок) болж байдаг. Тийнхүү бүхэл бол хэсгүүдээсээ, мөн хэлбэр бол материалаасаа давамгай байдаг (“гештальт” гэдэг үг бол германы “хэлбэр”, “дүр” гэсэн утгатай үг аж).
  • 59.  Генетик психологи буюу генетик эпистемологи баримтлал. Энэ баримтлалын сургуулийг үндэслэгч нь швейцарийн психологич, логикч, философич Жан Пиаже (1896-1980) юм. Түүний сургаалыг 'Уенетик психологи’’, “генетик эпистемологи” гэх мэтээр нэрлэдэг. Үүний шалтгаан нь гэвэл тэрээр: психологи ба сэтгэхүйн загвар болох логик хоёр бол зэрэгцэж төдийгүй тодорхой тохироотой байдаг. Учир нь, психологи бол хөгжингүй танин мэдэхүйн (интеллектийн) хүрч очдог (тэнцвэр дэх) эцсийн үндэслэлүүдийг шинжилдэг гэж үзсэн байна.  /" Гүн психологи баримтлал. Орчин үеийн психологийн нийт хөгжилд төдийгүй шинжлэх ухааны янз бүрийн салбарт нөлөөлсөн психологи чиглэл бол фрейдизм мөн. Үндэслэгч нь австрийн психологич, сэтгэцийн эмгэг судлаач Зигмунд Фрейд (1856-1939) билээ.
  • 60.  Тэрээр өөрийнхөө психологи сургаалыг “сэтгэц шинжилгээ (психоанализ)” гэж нэрлэж байжээ. Энэ бол невроз өвчнийгоношлон эмчлэхдээЗ.Фрейдийн боловсруулсан аргын нэр юм. Фрейдизмийг бас “гүн психологи” гэж нэрлэдэг. Энэ нь З.Фрейд сэтгэцийн гүн дэх бүтцүүдийг судлахад анхаарлаа төвлөрүүлж байсныг илэрхийлдэг.
  • 61. §. Хэл шинжлэлийн (лингвистик) философи
  • 62.  Аналитик философийн нэг чиглэл болох хэл шинжлэлийн философи бол XX зууны 30-60-аад онуудад Англи, Америкт илүү өргөн дэлгэрсэн байна.  Гэхдээ хэл шинжлэлийн буюу лингвистик философийн үр хөврөл үзэл санаа XX зуунаас ч өмнө байсан билээ. Тухайлбал Г егелийн үед амьдарч, түүний рационализмд эсрэг байр суурь илэрхийлдэг байсан германы философич, хэл шинжээч Вильгельм фон Гумбольдт (1767-1835) 1822 онд бичсэн “Хэлний шинж ба ард түмний шинж” хэмээх өгүүлэлдээ: “үгс ба үгсийн хэлбэрүүд аваас ойлголтуудыг бүрдүүлэн, тодорхойлж байдаг бөгөөд янз бүрийн хэл мөн чанараараа болон танин мэдэхүй, мэдрэхүй хоёрт үзүүлдэг нөлөөгөөрөө ертөнцийг өөр өөрөөр үзэхүй үнэхээр мөн”гэж бичиж байжээ. Тэрээр энэ санаагаа цаашдын бүтээлүүддээ улам бататган гүнзгийрүүлсэн аж.
  • 63.  Тухайлбал 1830-1835 оны хооронд бичсэн "Хүн төрөлхтөний хэлнүүдийн байгууламжийн ялгаа ба хүн төрөлхтний оюуны хөгжилд уг байгууламж нөлөөлдөгтухай” хэмээх бүтээлдээ: "...хэл бол сэтгэлгээг бүрдүүлэгч эрхтэн мөн” гэж бичсэн байдаг. Вильгельм фон Гумбольдт. Языки философия культуры. Сборник. М., Прогресс, 1985, с.370 Вильгельм фон Гумбольдт. Избранные труды по языкознанию. М,, Прогресс, 1984, с.75 10§. Зарим “пост-” философи  Энэ гарчигт буй “пост" гэдэг угтвар үг гарлаараа латины “роз1-дараахь” гэсэн утгатай үг мөн. Гэхдээ орчин үеийн философи, нийгмийн сэтгэлгээнд түүнийгхоёр утгаар хэрэглэдэг. Нэг нь тодорхой сургаалын агуулгыг бүхэлд нь биш, гагцхүү зарим баримтлал, үндэслэлийг нь ямар нэг хэмжээгээр засварлан шинэчилсэн тийм сургаалын нэрний өмнө ордог угтвар мөн.
  • 64. Нөгөө нь зарим сонгодог философи, нийгмийн онолд шүүмжлэлтэй хандах замаар XX зуунд бие даасан чиглэл болж төлөвшсөн, ингэхдээ өмнөх холбогдох сургаалынхаа авч үздэг асуудлыг нь ямар нэг хэмжээгээр өвлөдөг боловч уг асуудлын шийдвэр нь түрүүгийнхээс өөрөөр хэрэгжсэн байдаг тийм зарим сургаалын нэрний угтвар болдогутга мөн. Энэ, сүүлчийн утгыг нь онцлох үндсэн дээр орчин үе дэх гол гол "пост-” философийг товч авч үзье. Жишээ нь, зарим номонд “постфрейдизм” гэдэг нэр томъёо дайралддаг. Энэ бол неофрейдизмийн, өөрөөр хэлбэл фрейдизмийн шинэхэн хэлбэрийг илэрхийлдэг нэр томъёо мөн. Постпозитивизм. Энэ бол неопозитивизмын адилаар шинжлэх ухааныг судлах философи арга зүйн баримтлалуудыг боловсруулдаг философи мөн. Гэхдээ неопозитивизмын хүрээнд боловсруулсан баримтлалуудыг шүүмжлээд оронд нь өөр баримтлалууд боловсруулсан юм.
  • 65.  Угтаа постпозитивизм бол Карл Поппер (1902-1994)-ийн ‘‘шүүмжпэлт рационализм", Томас Сэмюэл Кун (1922-1995)- ы “Шинжлэх ухааны хувьсгал”, Имре Лакатос (1922-1974)-ын “Шинжлэх ухаануудын судалгаануудын программ”, Пол Карл Фейерабенд (1924-1994)-ийн “анархистарга зүй” зэрэгбие биеэсээ ялгаатай төдийгүй харилцан нэгнээ шүүмжилдэголон янзын философи баримтлалын цогц мөн. Үүний зэрэгцээ тэдгээрийг нэг философид нэгтгэдэг олон нийтлэг шинж тэдгээр баримтлалд байдаг.  Постструктурализм. Энэ бол XX зууны 70-80-аад онуудад анх Францад, дараа нь Өрнөдийн бусад олон оронд дэлгэрсэн структуралист (бүтэцчилэх) баримтлалуудыг хянан үзэх замаар философи ба хүмүүнлэгийн ухааны салбарт үүссэн онол, арга зүйн баримтлалуудын цогц мөн.
  • 66.  Структурализмын ялангуяа дараахь үндэслэлүүдэд шүүмжлэлтэй хандан, тэдгээрийг засварлах замаар постструктурализм үүссэн байна. Үүнд, нэгдүгээрт, структуралистууд судалгааны объектдоотэмдэглэгдэгч, тэмдэглэгч хоёрын тодорхой харилцаа холбоон дахь статик цэгц байдал, хос хоёр эсрэг (оппозици) зүй тогтол, логик байгууламж зэрэг бүтэцлэг зүйлсийг онцолсон байдаг. Харин постструктуралистууд үүний эсрэг бүтцийн хүрээний гаднахь түүх ба динамик, янз янзын тохиолдол, учрал, жич жич үйл явдал, эрх чөлөө, захирах захирагдах харилцаа, эрх мэдэл, мөн цухалдал (аффект) зэрэг бүтэцлэг биш зүйлсийг онцолжээ.  I/ Постмодернизм. Энэ философидолт бол постструктурализмын чухал чухал үндэслэлийг шүүмжпэлтэй боловсруулан, улмаар тэдгээрийг шинэ агуулгатай болгосны үр дүн мөн.
  • 67.  “Постмодернизм” гэдэг нэр томъёо XX зууны 60-аад оны эцэс, 70- аад оны эхэн үеэр урлагийн онол, практикт анх хэрэглэгджээ. Улмаар уг нэр томъёо XX зууны 70-аад онуудын сүүлийн хагасаас хойш философид орж ирсэн байна. Гэхдээ постмодернизм нь философийн бие даасан чиглэл болж хувирах бололцоог түүний төлөөлөгчид өөрсдөө арга зүйн хувьд үгүйсгэдэг. Учир нь, ертөнцийн зүй тогтлыг логикийн үүднээс үндэслэхийг чармайж, улмаар тодорхой үр дүнд хүрсэн аливаа нэгтгэн ерөнхийлсөн онолыг “универсализм” гэж нэрлэж, тэдгээрийг “догматизмын халхавч (маска)" хэмээн шүүмжилдэг постструкгурализмын байр суурийг постмодернистууд уламжилж авсан юм. Хэрэв арга зүйн энэ зарчмаа постмодернизм тууштай баримтлах аваас тэр нь философийн бөх бат тогтолцоо болж хувирах ёсгүй билээ.
  • 68. Бүлэг. Ахуйн тухай сургаадын зарим год хэв маяг  Ахуйн тухай философи сургаалуудыг янз бүрийн үндэслэгээний үүднээс өөр өөрөөр хэв маяг болгон ангилж болдог. Жишээ нь, ахуйн илрэх хүрээнүүдийн аль нэгийг онцолсон ямар ямар философи сургаал байдгийг энэ бүлэгт өгүүлэх юм. Өргөн дэлгэрсэн нэг ангилал бол тухайн философи болбоос ертөнцийг үзэх үзэлд хэрхэн ханддагийг нь иш үндэс болгодог ангилал мөн. Ийм ангиллын үүднээс ахуйн тухай сургаалуудыг нэн түрүүнд: а). сонгодог философийн; б). сонгодог биш философийн хэмээн хоёр том бүлэгт хуваадаг. Энэ ангиллын үүднээс ахуйн тухай хэв маягуудыг бид авч үзэх болно.
  • 69. §. Ахуйн тухай сонгодог философи үзлийн үүсэл, хөгжил  Ахуйн тухай асуудлыг анх хөндсөн эртний бичгийн дурсгалууд бол эртний Энэтхэгийн Ведүүд аж. Тэдгээрт өгүүлэхдээ: эхлээд “асат” байснаа тэр нь “сат” болж хувирсан гэж байдаг аж. “Асат” гэдэг үгий нь орчуулбал “ахуй биш”, харин “сат" гэдэг үгий нь орчуулбал “оршигч ахуй" гэж болдог байна.  Орчин үеийн философи дахь ахуйн тухай янз бүрийн философи ойлголтын бараг бүгдийнх нь үл хөврөл болохоор тийм санаанууд эртний Грекийн философид байдаг. 2§.Ахуйн тухай сонгодог биш философийн зарим баримтлал  Ахуйн тухай сургаал аваас сонгодог философийн хамгийн цөм асуудал болж ирсэн ахул XIX зууны 30-40-өөд оноос хойш үүссэн позитивизм зэрэг сонгодог биш философийн янз бүрийн чиглэлүүд сонгодог онтологийг түүхийн хувьд үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ мөн гэж зарлах болсон билээ.
  • 70.  Хэдий тийм боловч сонгодог онтологи эдүгээ хүртэл оршин тогтнолоо хадгалж ирсэн юм. Үүний хамт сонгодог биш философийн олон чиглэл өөр өөрийн өвөрмөц онтологи баримтлал боловсруулсан билээ. Бид энэ удаад сонгодог биш онтологийн зарим гол төлөөллийг авч үзэх болно.  Товчоор хэлбэл В.фон Гумбольдтын үзлээр ахуй бол ямар нэг обьектив, туйлын зүйл биш, харин хүнийг амьдралтай нь, улмаар ертөнцтэй, бас Бурхан тэнгэрийг зөвшөөрдөг тохиолдолд эцсийн эцэст Түүнтэй холбогч хэлний тодорхой байгууламж (конструкци).  Мөн түүний үзлийг баримталбал хэлний үгс аваас туршлагын явцад нээгддэг тул тэдгээрээр дамжин хэрэгжиж, илэрдэг ойлголтууд агуулгаараа тогтворгүй, ямагг өөрчлөгдөж байдаг.
  • 71.  Эндээс: бодит байдлын тухай мэдлэг бол сэтгэхүйн үндэслэгээ үл шаардсан, бодгаль шинжтэй байдаг гэсэн дүгнэлт гардаг. Ийнхүү бодит байдал, ахуй бол Гегелийнхээр түгээмэл, объектив; харин Гумбольдтынхоор бодгаль, субъектив шинжтэй.  Сонгодог биш онтологийг авч үзэж буй үед германы философич М.Хайдеггерийн метафизикийг онцлох шаардлагатай байдаг. Учир нь, онтологи асуудлыг Сонгодог биш философийн чиглэлүүд бараг орхидог болсныг М.Хайдеггер засаж, түүнийг философийнхоо төв асуудал болгосон аж. Тэрээр “ахуй” гэдэг ойлголтоос гадна “байгаа” гэдэг ойлголтыг өөрийнхөө боловсруулсан "фундаменталь онтологид" үндсэн категори болгон оруулсан байна. Тодруулж хэлбэл “байгаа”, “ахуй” гэдэг хоёр нэр томъёоны утгыг Аристотель ялгасныг М.Хайдеггер өвлөсен байна.
  • 72.  Энд М.Хайдеггер уг хоёр нэр томъёоны утгыг объективизмын үүднээс биш, харин субъективизм, феноменологийн үүднээс ойлгосон юм. Үүнийг нотлох нэг зүйл дурдахад М.Хайдеггер байгаа бол өөрийнхөө ахуйд хамаарч, ахуйдаа даатгагдагч мөн гэсний зэрэгцээ ахуй бол байгаад өөрт нь холбогддог тийм үйл хэрэг мен гэж бичсзн аж. Ингэхдээ тэрээр “ахуй", “байгаа” гэдэг нэр томъёонуудыг юмсын ахуйг авч үзсэн субъектийн оюуны бүтээл болж буй категорийн утгаар биш, харин энэ- ахуйн экзистенциалууд (өөроөр хэлбэл ахуйг асуугчийн өөрийнх нь орших аргууд)-ын утгаар хэрэглэсэн аж.  Бүлэг Материаллаг ахуй: байгадь ба нийгэм Ахуйг ангилдаг нэг үндэслэгээ бол түүний илэрдэг хүрээнүүдийг онцолдог байдал мөнийг дурдсан билээ. Энэ ангиллын үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн нэг томоохон хүрээ мөн. 1§. Материаллаг ахуйн тухай монисг ба плюралист сургаал
  • 73.  “Материаллаг ахуй” гэдэг бол материаллаг ертөнцийг бүхэлд нь илэрхийлж үүссэн философи ойлголт юм. Ахуйн тухай олон ургальч үзлийн (онтологийн плюрализмын) үүднээсхандвал материаллаг ахуй бол ахуйн бие даасан хүрээнүүдийн нэг мен. Гэтэл материаллаг ахуйг Платон санаалаг ахуйн сүүдэр гэж, Гегель туйлын санааны уналт, “өөр ахуй" хэмээж, томизм ба XX зуун дахь түүний хэлбэр неотомизм “доод ахуй" гэж ойлгодог гэх мэтээр түүнийг зарим философич ямар нэг захирагдагч, бүтээгдэгч, доод байдлаар тайлбарладаг байна. Харин материалист философид материаллаг ахуйг байгаа ганц жинхэнэ боднт байдал хэмзэн ойлгож, түүнээ “матери” гэдэг категороор илэрхийлдэг.  Матери гэж юу вэ? Материйн тухай философи ойлголт сонгодог онтологи утгаараа зөвхөн шинэ үеийн Европын философи дахь материалистчиглэлийн бүтээгдэхүүн мөн. Гэхдээ түүнийүр хөврөлсанаа бүр эртний философи сэтгэлгээнд үүсэн хөгжиж иржээ.