SlideShare a Scribd company logo
1 of 16
СУИС-ын Соёлын сургууль




Сэдэв:Номын сангийн электрон каталог
Гүйцэтгэсэн:.................................Б.Цэрэнпүрэв
Шалгасан:.....................................Т.Хайдав




          Улаанбаатар хот 2011он
Оршил


    Ном бол нэг хүнээс нөгөө хүнд, нэг үеийнхнээс нөгөө үеийнхэнд мэдээллийг түгээх
гол хэрэглүүр нь болдог билээ. Тиймээс номыг бүтээсний үр дүнд хүн төрөлхтөн
хуримтлуулсан эрдэм мэдлэг, туршлага, мэдлэгээ хойч үе бидэндээ соёлын өв болгон
шрлжүүлэн мэдээллийг түгээх боломжтой болсноор он удаан жил өнгөрчээ. Чулуу,
шавар хавтан дээр сийлсэн буюу малын элдсэн арьсан дээр зурж бичсэн ном
хэвлэлийг   ашиглаж   байсан.   Манай   улсад   одоогийн   байдлаар   төгс   төгөлдөр
автоматчлагдсан номын сан гэж бараг байхгүй билээ. Гэвч энэхүү үйл ажиллагаа эрт
орой ямар нэгэн байдлаар эхэлсэн байна. Тиймээс аливаа номын сангийн гол баялаг
нь тухайн номын сангийн фондонд хуримтлагдан хадгалагдаж буй ном хэвлэл байдаг.
Номын сангийн номын фондыг орчин үеийн цахим хэлбэрт оруулахын тулд бүрдүүлэлт,
номын тооцоо, фондын удирдлага зэрэгт стандарт тогтоон төрөлжсөн фондыг цэгцлэн
ялгаж өгөх хэрэгтэй.Гагцхүү цахим хэлбэрийн аргад шилжсэнээр номонд зориулан их
хэмжээний цаас бэлтгэхийн тулд ойн баялага сүйтгэх шаардлагагүй билээ. Цахим
номонд шилжин орсноор номын санд асар их зай эзэлсэн том хэмжээний
хадгаламжийн байр барих хэрэггүй болно. Ингэхлэр номын санд сууж ном унших гэж
цаг заваа баран явах шаардлагагүй номыг интернэтийн тусламжтайгаар шууд гэр
орондоо, ажлын байрандаа, дэлгэцээр шимтэн унших бололцоог хангахын зэрэгцээ
хуурцаг, CD, болон соронзон зээрэнцэгт хуулан авах боломж нээгдэж байгаа юм.
Цаасан номын эрин үеийг электрон номын эрин үе эзлэх чиглэлтэйгээр асар хурдан
хөгжин дэвшиж айсуй. Цаасан номыг уншихад зөвхөн бичиг үсэг тайлагдсан хэн бүхэн
хэрэглэх боломжтой. Харин цахим ном унших болон хэрэглэхэд бичиг үсэг тайлагдсан
байдал хангалтгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл техник технологийн хөгжлийг мэдэрч
тэр дундаа компьютерийн нарийн сайн мэдлэг мэдээлэлтэй болох зүйн хэрэг. Манай
нөхцөлд шууд электрон номын сан болгон одоогийн тогтолцоог нэгэн далайлтаар
өөрчлөх боломж бүрдээгүй тул анхан шатанд холимог номын сан хэлбэрээр
ажиллахаас өөр аргагүй. Номын сан бол бүрэн автоматчлагдах боломжтой интернэт
холбооны гарц бүхий орчин үеийн хамгийн өргөн хүрээг хамруулж чадсан мэдээллийн
нөөц болох цорын ганц ирээдүйтэй төв болно гэдэгт итгэж байна
Гарчиг


1. Оршил
2.Электрон каталоги гэж юу вэ ?
3.Электрон каталогийн үүсэл хөгжил
4.Электрон каталогийн код
5.Манайд хэрэглэгдэж буй программууд
6.Гадаадад хэрэглэгдэж байгаа программууд
7.Гар утсаар хайлт хийх
8.Тулгар эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн номын сан
9.Ирээдүйд номын сан ямар байх вэ?
10.Электрон номын сан бий болсноор
11.Хавсралтууд
12. Дүгнэлт
Электрон каталогийн тухай


    Энгийн номын сангаас электрон номын санд шилжих анхны өртөө нь электрон
каталогтой болох асуудал юм. Манай улсын нийтийн номын сангууд нь европын буюу
оросын номын сангуудын туршлагаар ББК ангилаар хийсэн каталогтой 20-р зуунаа
үджээ. Одоо ББК ангилалаас ДДС ангилалд шилжих ажил өрнөж байна. Энэ каталог нь
Online горимоор ажилладаг, машинаар унших хэлбэрийн номын сангийн каталог юм.
Гадаад номын сангуудад үүнийг OPAC( Online public catalog) гэж нэрлэдэг. Электрон
каталог нь бүх төрлийн каталогийн үүргийг гүйцэтгэхүйц каталог юм. Электрон
каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана. Зохих программыг эзэмшсэн
хэрэглэгч ( уншигч, ном зүйч ) өгөгдлийн баазад орж электрон каталогт холбогдсон
өгөгдлий банк, мөн интернэтээр дамжуулан алсын банкийг ашиглаж болно. Электрон
каталог нь уншигчдад үйлчлэх, фондын ашиглалтын бүртгэлийг хөтлөх, төрөл бүрийн
статистик судалгаа гаргах зэргийн үндэс болж болно. Мөн лавлагааны туслах чанарын,
янз бүрийн нэмэлт файлууд тухайлбал: ангилалын таблиц ,зүйлчилсэн нэрийн
жагсаалт болон бусад эрлийн арга хэрэгсэл болон зохиогч эмхэтгэгч, хэвлэлд оролцсон
бусад хүмүүсийн тухай, байгууллагын тухай мэдээлэл байж болно. Электрон каталогид
шилжихийн бэлтгэл болгож номын сангийн бүх үйлчилгээг автоматчлах шаардлагатай
билээ. Ном ажиллах автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц ,
агуулгын талаарх мэдээллийг электрон каталогт оруулах асуудал чухал байдаг. Энэ нь
номын сангийн каталогийн хэлбэрийг нэгээс нөгөөд шилжүүлэх тухайлбал : картын
хэлбэрийг микро тээгч рүү ном хэлбэрийн хэлбэр рүү эсвэл машинаар унших хэлбэр
рүү шилжүүлэх асуудал юм. Үүнийг янз бүрийн арга замаар хийж болно.
        Каталогийн картны зургийг авч эсвэл скайнердаж машинаар унших хэлбэрт
оруулж болно. Ингэснээр эрлийн элемэнт болон тодорхойлолтуудыг групплэх арга
хэвээр үлдэж харин олшруулах, каталогт орох арга замыг өргөжүүлэх боломж нээгдэнэ.
Ном зүйн тодорхойлолтын элемэнтүүдийг компьютерт гараар оруулж машинаар унших
каталог бий болгох нь илүү үр дүнтэй боловч үнэтэй, ажил ихтэй юм. Электрон каталог
нь номын сангийн автомажуулалтын дэд систем бөгөөөд номын        санд байгаа олон
хэвлэл, материалыг хурдан, хялбар хайж олох систем юм. Дэлхийн олон орны номын
сангийн практикт олон мянган ном материалтай таннилцаж, уншигч хэрэглэгчдэд
үйлчлэхэд өнөөдрийн биднгий хэрэглэж байгаа каталогийн карт нь гар ажиллагаа ихтэй
хугацаа их шаарддаг, эрэл хийхэд хүндрэлтэй байдаг уяраас орчин үед түүнийг хөнгөн
шуурхай боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Иймээс олон орны
эрдэмтэд, номын сангийн мэргэжилтнүүд орчин үеийн шиэжлэх ухаан техникийн
ололтыг ашиглаж тооцооолох электрон машиныг энэ чиглэлд хэрэглэсэн нь тодорхой
амжилтанд хүрсэн юм. Үүний нэг жишээ нь каталогийн картын системийг цахилгаан
болон электрон картын системд шилжүүлсэн явдал юм. Энэ нь олон улс орны номын
сангийн практикт нэгэнт хэрэгжиж номын сангийн үйлчилгээ улам боловсронгуй болж
байна. Электрон каталог нь бүтцийн хувьд:
   •    Өөрийн орны хэл дээр бичигдсэн ном хэвлэлийн электрон каталог
   •    Гадаад хэл дээр бичигдсэн ном материалын каталог
   •    Архивын электрон каталог
   •    Эрдмийн зэрэг, цол хамгаалсан болон эрдэмтдийн бүтээлийн электрогн каталог
   •    Гар бичмэл электрон каталог
   •    Сонин сэтгүүлийн электрон каталог
   •    Бусад материалуудын электрон каталог зэрэг бүтэцтэй байна.
   Энэ системийн үндсэн оролт, гаралтыг ном зүйн бичилтийг электрон каталогт унших
   хэлбэрээр (MARC) хийдэг.
Каталогийг машинаар унших формат (MARC-Machine Readable                 Catalogue and
Cataloguig)- ыг 1963 онд Конгрессийн номын санд боловсруулан . форматын ямар ч
хэлбэрийг боловсруулах чадвартай UNIMARC нь шинээр каталогийг машинаар унших
формат боловсруулахад загвар болгон ашиглаж болдог. Электрон каталогт уламжлалт
номын       сангийн   каталогийн   картын   системд   хэрэглэгдэж   байсан   ном   зүйн
тодорхойлолтууд хэрэглэгдэх ба үүнийг форматын дагуу маш нарийн гүйцэтгэх
шаардлагатай байдаг.


MARC ФОРМАТ
       MARC Форматад ном зүйн бичлэг хэрэглэхдээ автомат системд ашиглахаар
зориулсан хэлбэрээр хийнэ. Өөрөөр хэлбэл :
   •    Мэдээллийн хайлт
   •    Иш таталтын тэмдэгт
   •    Каталогичлох шаардлага
   •    Сонголт ба ололт гэх мэт
   Эдгээр нь бас номын сан хоорондын солилцоо, номын худалдаа, ном бэлтгэн
   нийлүүлэгчдэд ч хэрэгтэй юм.
   Олон улсын харьцааны формат MARC нь дараах шаардлагыг хангах ёстой.


        •    Номын сангийн баримтуудын бүх хэлбэрт ашиглах боломжтой байх ;

        •    Каталогижуулалтын нэгж сайжруулахад гарч ирэх асуудлыг шийдвэрлэхэд
             хангалттай уян хатан байх ;
        •    Янз бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтой байх ;
Хэдийгээр MARC төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан боловч үндэстнүүдийн
каталогижуулалтын дүрэм ба туршлагын ялгаанаас болж UKMARC. INTERMARC,
USMARC зэрэг хэд хэдэн хэлбэр бий болсон. 1970-аад оны эх гэхэд MARC НЬ 20-иод
фоматтай байв. Эдгээр форматын агуулгын зөрөө нь номын сан хоорондын ном
солилцоо явуулахад бэрхшээлтэй байсан учир MARC Форматын ямарч хэлбэрийг
боловсруулахад шаардлагатай нэгдсэн формат зохиох шаардлага гарсан.
UNIMARC ФОРМАТ
    Энэхүү формат бол үндэсний MARC форматыын маш олон янз байгааг цэгцэлэхэд
хэрэглэгдэнэ. MARC формат оруулсан яма ч хэлээр буй бичлэгийг UNIMARC формат
хүлээн авах чадвартай. Тэр нь дор дурдсан байдлаар гүйцэтгэнэ.
   •   MARC форматын үндэсний бичлэг UNIMARC-д хөрвөнө.

   •    UNIMARC форматын бичлэг       MARC-ын ямарч формат       руу хөрвөнө болно.
       Иймээс аль ч орны үндэсний форматыг хөрвөх чадвартай байлгахад ердөөл
       хоёр программ хангалттай. Нэг нь UNIMARC-д оруулж хөрвүүлэх, нөгөө нь
       UNIMARC-аас гаргаж хөрвүүлэх хоёр болно.
   1991 онд UNIMARC-ийн харьцуулсан бичлэгийг хөнгөвчлөх, шалгах тусгай формат
   буй болсон.
                 Номын санд электрон каталогийг нэвтрүүлснээр:
       1. Номын сангийн ачаалал багасч уншигчдад хүрэх үйлчилгээ түргэн шуурхай
          болно.
       2. Электрон каталог хэрэглэх үед номын санчид, уншигчдын ном хэвлэлтэй
          харьцах мэдлэг дээшилж, номын сангийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага
          өсөн нэмэгдэнэ.
       3. Ном болон мэдээлэл эрж хайхад зарцуулах цаг ихээхэн хэмнэгдэж, эрэл
          хайлтын ажил боловсронгуй түргэн болно.
       4. Лавлагаа, мэдээлэлийн үйлчилгээ түргэсч, чанар нь эрс дээшлэн, ажил
          хөнгөвчлөгдөнө.
       5. Номын сангийн ном зүйн ажиллагаа нарийсч, төрөлжүүлэлт боловсронгуй
          болж, тооцоо бүртгэл сайжран фонд цэгцэрнэ.
       6. Номын сан хоорондын ном солилцооны ажил өргөн хүрээтэй шуурхай,
          мэдээлэл сайтай болно.
       7. Уншигч, номын санчдын цаг зарцуулалт багасч, харьцааны соёл сайжирна.
Ямарваа номын сангийн заавал байх ёстой бөгөөд үйлчилгээний уулзвар зангилгаа
болсон зүйл бол каталоги юм. Монгол улсын номын сангуудад нэвтэрсэн каталоги
бүрдүүлэх арга барил нь улсын төв номын сангаас эхлэн дэлгэрсэн европын хэлбэр
байсан бөгөөд түүнээс өмнө бол монгол номын донтор гэдэг ном бүрийн баримтагны
өнцөгт унжуулан оёж бэхэлсэн уул номын тухай товч мэдээлэл ихэвчлэн сүм хийдийн
номын сангуудад хэрэглэгдэж байсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Монгол
улсын нийтийн номыбн санд аравтын ангиллаар номын каталогжуулалт эхэлж
өргөнөөр хэрэглэгдэх болсон нь тухайн зуундаа дэвшилттэй тогтолцоо байлаа. Гэвч
хорьдугаар зууны сүүлчээс компьютерчлэх үйл явц дэлхийн хэмжээнд хүчтэй өрнөж
мэдээлэл, холбооны үйл ажиллагаанд хувьсгал гарсан тул монголын ном зүйчид уул
шинэчлэлээс хоцрохгүйг хичээх болсон билээ. Хуучин маягийн каталогижуулалт
хэдийгээр олон жилийн урт замыг туулж баялаг туршлага хуримтлуулсан боловч зарим
талаар учир дутагдалтай байсан юм. Тэрхүү дутагдалыг электрон каталоги бүрэн
арилгахар барахгүй харьцуулалшгүй их дэвшилттэй юм. Гар каталоги, цаасан картын
каталоги бол нүсэр орон зай эзэлдэг, гар хөдөлмөр их шаарддаг , цаг хугацааны хувьд
алдагдал ихтэй, үйлчилгээнд хүндрэлтэй, эрэл хайгуулд их хугацаа шаардагддаг зэрэг
олон сул талтай байсан юм. Харин электрон каталоги нэвтрүүлснээр дээрх дутагдлууд
бараг бүрэн дүүрэн арилгах замд шилжин орсон гэж хэлж болно. Номын сангийн үйл
ажиллагаа бүхэлдээ автоматчилагдаагүй нөхцөлд электрон каталогийг дангаар нь
нэвтрүүлэхэд багагүй бэрхшээлтэй юм. Уламжлагдаж ирсэн ъаталогийг машинаар
унших боломжтой хэлбэрт оруулан шинэчлэх ажил бол тийм ч их хүнд хэцүү биш
боловч нилээд нарийн мэргэжил, няхуур ажиллагаа шаардах болно. Нэгмөсөн бүгдийг
хийж амжихгүй тохиолдолд уламжлалт болон электрон каталогийг хослуулах юмуу
зэрэгцүүлэн хөтлөх шаардлага гарч болох юм..
Мэдээллийн хурдан өсөхий хирээр мэдээллийг хүргэх аргад хүчтэй байгаа мэдээллийн
технологийн салбарын өөрчлөлт нь номын сангийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлж
байна. Номын сангууд нь мэдээлэл,холбооны технологийн хөгжлийн үр дүнд шинээр
нээгдэж буй боломжуудыг хүлээн зөвшөөрч ашиглах ёстой бөгөөд тэдгээр мэдээлэл
ертөнцийн электрон цонх болох бололцоотой. Номын сангийн үйлчилгээгээ
хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд үйлчилгээг өргөжүүлэн
төрөлжүүлж, уншигчийн захиалга хүлээн авахаас эхлээд ном олгох , номын сангийн
дохиолол хамгааллын систем хүртэл иж бүрэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай
байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн их урсгалыг гараар
боловсруулах нь боломжгүй байгаа явдал нь тооцоолон бодох электрон машиныг
номын санд нэвтрэх үндэс суурь нь болсон. 1980-иод оны үеэс компютерийг өргөн
ашиглах болж номын санд зориулсан тусгай программ хангамж бүхий мэдээлэл
тооцооллын сүлжээг нэвтрүүлж эхэлснээр түүний үйл ажиллагааны эх үндэс тавигдсан
гэж үзэж болох юм. Лавлагаа номзүйн салшгүй хэсэг болох каталог нь автомажуулсан
үйлчилгээнд хамгийн гол хэрэгсэл байдаг. Одоо дэлхийн олон оронд BrodArt , Dynix ,
Geas , LIBRA , ALEPH , TINLIB , ALICE , IRBIS, CDS-ISIS зэрэг номын сангийн
автомажуулсан    программ    хангамжийг   өргөн   хэрэглэж   байгаа   бөгөөд   эдгээр
программууд нь үйлчилгээнийнхээ модуль, хүчин чадлаасаа хамааран янз бүрийн үнэ
өртөгтэй байдаг билээ. Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг
эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү
хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг
түргэн шуурхай, боловсронгуй болгож хэрэглэгчдийг мэдээлэл олж авахад нь томоохон
хувьсгалыг хийж чадсан.     Цаасан каталогт бид бүхэн номын нэр эсвэл зохиогчоор,
мэдлэгийн салбараар нь хайлтыг хийх боломжтой билээ. Харин электрон каталог нь
номын санд зохион байгуулагдсан бүх төрлийн картан каталог ( төрөл анги, үсэг
дараалал , зүйчилсэн каталог гэх мэт ) – ийн үүргийг гүйцэтгэж , зохиогч , номын нэр,
сэдэв , агуулга, түлхүүр үг , хэвлэгдсэн он сар өдөр , ISBN/ олон улсын номын дугаар/
зэрэг төрөл бүрийн аргаар хайлт хийдгээрээ онцлох давуу талтай юм. Цаасан каталогт
хэрэглэдэг номзүйн тодорхойлолтуудыг электрон каталогт ашиглаж болох ба үүнийг
форматын дагуу маш нарийн гүйцэтгэх шаардлага байдаг. АНУ-ын Конгрессын номын
сангийн боловсруулж гаргасан MARC (Machine Read able Catalogue –Машинаар уншиж
болох каталог ) формат нь каталогийг компьютерт оруулах хамгийн тохиромжтой
стандарт болж чадсан юм.
  Энэхүү MARC формат нь дараах шаарлагыг хангана :
   •   Номын сангийн ном материалыг бүх хэлбэрт ашиглах боломжтой.
   •   Каталогжуулалтын боловсронгуй болгоход гарч ирэх асуудлыг шийдвэрлэж
       чадахуйц уян хатан
   •   Төрөл бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтой.
   Номын сангийн электрон каталогт интернэтээр дамжуулан шууд нэвтрэн орж
   сонгосон материалаа захиалах боломжтой каталог бол OPAC буюу интернэт
   суурилсан электрон каталог юм. Анх OPAC- ийг 1960- иод оны үед дэлхийн
   томоохон их сургууль , нийтийн номын сангуудад хэрэглэх болсон. OPAC нь номын
   сангийн фондонд чөлөөтэй нэвтэрч орох бүрэн боломжтой бөгөөд ямарч хэрэглэгч
   хаа байгаа газраасаа     OPAC- аас хайлт хийж болно. Тухайлбал : тодорхой нэг
   номын санд ирэлгүйгээр гэрээсээ , албан газраасаа хэрэглэх боломжтой юм. Мөн
   тухайн номын санд байгаа ном материалыг хэрэглэхээс гадна энэ номын санд
   байхгүй ном материалыг өөр номын сангаас захиалан авч болно . Гадаадын номын
   сангуудад электрон каталог , электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж номзүйн
   мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг явуулан, нэгдсэн
   каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх,        номын сангууд нь хамтран
   мэдээллийн нөөцөө ашиглаж байна. Дэлхийн ихэнх номын сангийн каталог нь
   интернэт дээр байрладаг. Тухайлбал : webCATS( HTTP/ Library. usask.ca/hywebcat/
нь Saskatchewan – нь их сургуулийн номын сангийн К12 сургуулийн электрон
каталогийн жагсаалт
Libweb/ http:/ sunsite. Berkeley.edu/ libweb/   нь 62 орны тусгай болон сургуулийн
номын сангийн 1.428 гаруй жагсаалт гэх мэт. Монгол улсад интернэтэд холбогдсон
номын сангууд цөөн бөгөөд каталогоо интернэтэд байрлуулсан номын сан бол
МУҮНСАН Д. Нацагдоржийн нэрэмжит , Улаанбаатар хотын төв номын сан,
ЭМШУИС-ийн номын сан зэрэг болно. Улаанбаатар хотын төв номын сан нь
CanadaIDRC – ийн санхүүжилт, Датаком ХХК-ийн дэмжлэгтэйгээр/ номын сангийн
интернэт холболт төслийг 1999 оны 4-р сараар эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд төслийн
үр дүнд номын сангийн электрон каталогоос Интернэт сүлжээгээр дамжин ном хайх
боломжтой болсон. Одоогоор Орос, Монгол , Англи хэл дээрх 25000 гаруй номын
дэлгэрэнгүй мэдээлэлтэй электрон каталогийг үүсгэж, номын сангийн дотоод
сүлжээнд компьютерээр ном хайж олох үйлчилгээг ажиллуулж байна.


Номын санд ашиглагдаж байгаа программууд гэвэл:
    Өнөөгийн байдлаар номын сангийн 4 төрлийн программыг хэрэглэж байна.Энэ
нь Улаанбаатар хотын төв номын сан авч хэрэгжүүлж байгаа ALICE, Шинжлэх ухаан
технологийн их сургуулиас боловсруулсан LIB4U, мөн ЮНЕСКО-гоос үнэгүй
тараагддаг CDS/ISIS , МУОНС- д боловсруулсан          L-SOFT программ хангамжууд
билээ. ЮНЕСКО CDS/ISIS программыг 1970-аад оны дунд үеэс номын сангийн
автомажуулсан систем, сүлжээний үйл ажиллагаа нээлттэй байх шаардлагыг
харгалзан хөгжиж байгаа орнуудын номын санг дэмжих зорилгоор дэлхий нийтэд
үнэ төлбөргүйгээр тараан түгээх болсон билээ. Одоогоор CDS/ISIS программыг 100
гаруй орны 15000 гаруй байгууллагууд хэрэглэж байгаа бөгөөд 70 гаруй
дистрибьютер , олон нийгэмлэг холбоод, программ хангамжийн ажлын хэсэг
ажиллаж энэ программыг сайжруулан өөрчлөхийн зэрэгцээ бүхийл төрлийн ажлыг
зохицуулан хяналтанд байлгадаг. CDS/ISIS программын DOS- ын хувилбарыг 1985
онд боловсруулсан бөгөөд нэг өгөгдлийн сан дээр ажилладаг бие даасан таван
программаас бүрддэг байсан байна.        Энэ нь нэг программ нь өгөгдөл оруулах,
мэдээлэл хайх үйлдлийг хийж бусад нь эрэмблэх, хэвлэх, өгөгдлийг тодорхойлох,
мастер файлын үйлчилгээ, системийн үйлчилгээг тус тус хийдэг байсан . Үүнээс
хойш 1988 онд 2 дох хувилбар , 1992 онд 3 дахь хувилбар нь тус тус гарсан бөгөөд
сүлжээнд ажилладаг, паскаль програмчлалын хэлийг ашиглах гэх мэт өмнөх
хувилбаруудаасаа арай боловсронгуй болж чаджээ.1989оноос ихэнх компьютерүүд
Microsoft Windows хэмээх шинэ хувилбар дээр ажиллах болсонтой холбоотойгоор
CDS/ISIS- ын Windows- ын хувилбар гарах болсон. Мөн Бразилийн Эрүүл мэндийн
шинжлэх ухааны мэдээллийн төвөөс (BIREME) client/ server горимд ажилладаг
хувилбарыг нээн гаргасан. CDS/ WinISIS системийн мэдээллийн орчин нь номын
   сангуудад байгаа бүхийл төрлийн ном, сэтгүүл, бусад материал, эдгээрийн үндсэн
   дээр байгуулагдсан номзүйн мэдээллийн сангууд, номын сангийн үйлчилгээ
   удирдлагын      сангуудаас   бүрдэнэ.   CDS/WinISIS   программын    өгөгдлийн    санд
   хадгалагдах мэдээллүүд нь түүнийг бүрдүүлэгч тодорхой элемэнтээс бүрдэнэ.
    Жишээлбэл : номын сангийн каталогт ордог зохиогч , номын нэр, хэвлэсэн он,
   ангилал зэрэг элемэнтүүдээс тогтоно. CDS/WinISIS программын бас нэг давуу тал
   нь хувьсагч урттай талбартай ажиллах боломжтой. CDS/WinISIS систем нь аль ч
   мэдээллийн нэгжээр хайлт хийх бололцоо олгоно.


   ALICE программын гол онцлог нь
      •   Тухайн    байгууллага өөрийн      онцлогоос    шалтгаалан   өөрт хэрэгцээтэй
          модиулыг худалдан авах бололцоотой.
      •   Төсөв хөрөнгө багатай номын сан нь ажлын төсөв хөрөнгөнийхээ хэмжээгээр
          хэсэгчлэн нэвтрүүлэх боломжтой.
      •   Номын сан хэрэгцээ, шаардлагынхаа дагуу үйлчилгээ өргөтгөх боломжтой.
          Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан 1998 оны
          8-р сард Австрали улсын AusAID-ийн 8000 долларын төслийг хэрэгжүүлж
          эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд Датаком ХХК-ны дэмжлэгтэйгээр
          1999 оны эхний сард ALICE программыг худалдан авч уншигчийн бүртгэлийн
          программыг худалдан авч 1999 оны 4-р сараас ALICE программыг
          үйлчилгээндээ     нэвтрүүлсэн    байна.   LIB4U   программ    нь   2001    онд
          БСШУЯамны БСХХөтөлбөрөөс зарласан номын сангийн программ хангамж
          шалгаруулах тендерт шалгарсан бөгөөд одоогоор Монгол улсад 20 гаруй их,
          дээд сургуулийн / ШУТИС-ын программист номын сан энэ программ
          хангамжийг ашиглаж байна. Тухайлбал : СУИС, ХААИС, МУҮИС, УБИС,
          Соёлын коллеж гэх мэт. LIB4U номын сангийн олон улсын UNIMARC
          стандарт дээр тулгуурлан хийгдсэн учир бусад номын сангийн программтай
          мэдээлэл солилцох боломж ихээхэн нээлттэй. Энэ нь Монгол орны номын
          сангийн нөхцөл байдалд тохируулан хийсэн программ хангамж юм. Электрон
          каталог нь ном, материалын нэр, зохиогчийн нэрнээс гадна           ISBN болон
          хэрэглэгч өөрийнхөө мэдэж байгаа ямарч үгээр хайлт хийх                   өргөн
          бололцоотой.
Гар утсан дээрх каталоги: Энэ нь интернэтийн тусламжтайгаар хаа байгаа
газар, орон нутаг болон гэрээсээ албан газраасаа өөрт хэрэгтэй сонирхсон уншихийг
хүссэн ном хэвлэл, сонин сэтгүүл хэвлэмэл бүтээгдэхүүнийг зохиогч, номын нэр,
түлхүүр, номын агуулга гэх зэргийг бичээд цаг хугацааг хэмнэн маш хурдан олох
боломжтой юм. Энэхүү каталоги нь биедээ авч явахад авсаархан, гар утас шиг ашиглах
боломжтой, номын сангийн стандартын программыг суулгасан, бүхий л номын сангийн
үйлчилгээг чөлөөтэй эдлэх нөхцөл боломжийг хангасан байна. Ийм тоног төхөөрөмж
бий болох аваас номын сан болоод номын санчийн ажлыг ихээхэн хөнгөвчилнө.
Гар утсан каталогийг барк кодоор уншуулах:
    Номын сангийн фондонд байгаа ном хэвлэлийг уншлаганд гаргахын тулд хамгийн
нэн түрүүнд техникийн ажиллагааг хийсэн байх ёстой байдаг. Тэрхүү техник ажиллагаа
хийгдсэний нэг үр дүн нь номыг уншилгад гарахад уншуулдаг барк код юм. Барк кодын
туслалцаатайгаар тухайн номын сангийн нэг өдөрт гарч байгаа ном хэвлэлийн тоог
тоогтоож болох юм. Үүнтэй адил дан ганц гар утасны каталогоор ашиглан хайлт хийж
хэрэгцээт мэдээлэлтэй номыг олсон тохиолдолд түүний барк кодыг      уншуулж авах
шаардлагатай. Гагцхүү энэ үйлчилгээ нь номын сангийн орчны нөхцөлд хийгдэнэ.
Тулгар эрхтэнийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан номын сан :
    Энэ нь нийгмийн аль ч давхаргын хүмүүс үйлчлүүлэн сурч боловсрох мэдлэгээ
дэшлүүлэх өргөн бололцоотой. Хараагүй хүмүүс        электрон ном хэвлэл болон янз
бүрийн хэвлэмэл бус материалыг сонсох төхөөрөмжийн           туслалцаатайгаар бас
хурууны өндгөөрөө мэдрэн унших хэлбэрийн арга замыг ашиглаж             болно. Ийм
хүмүүсийн онцлогт нь тохируулаад олон төрлийн аргыг хэрэглэж тэдэнтэй ойр
ажилллаж болно.
Ирээдүйн номын сангийн дүр төрх буюу электрон (VIRTUAL) номын сан:
      XXI зуунд номын санг хөгжүүлэх гол чиглэл нь электрон номын санг байгуулах
явдал юм. Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын санг
байгуулах боломжийг олгож байгаа хэдийч үүнийг шийдвэрлэх арга зам нь нилээд
бэрхшээлтэй   тулгарах   төлөвтэй   байна.   Юуны   өмнө   мэдээллийн   хамгаалалт,
мэдээллийн үнэн бодит шинж, зохиогчийн эрхийн асуудал , улс орнуудын жигд бус
байдлыг нэрлэж болно. VIRTUAL library бодитой, бодит холбоо , бодит сүлжээ хэмээх
энэхүү нэр томъёо нь информатикийн салбараар аажмаар номын сан судлалын
шинжлэх ухаанд нэвтрэн орж сүүлийн үеийн ном хэвлэл дээр ихээр бичигдэх болсон
байна. Электрон номын сан мэдэээллийг электрон аргаар теле холбооны сүлжээгээр
мэдээллийг дамжуулах систем юм. Эндээс хэвлэл материал олгодоггүй зөвхөн
электрон хэлбэрээр уг номыг компьтерийн дэлгэцнээс уг номыг юмуу түүний тухай
мэдээллийг уншиж болох бөгөөд хэрэв хүсвэл хэвлэж авах боломжтой. Виртуаль
номын сангийн сүлжээг ашиглан каталог руу орох электрон тексттэй ажиллах шинэ
электрон хэвлэлийг олж авах зэрэг өргөн боломжийг олгодог. Виртуаль номын санд
электрон каталогийн ном эх материалтайгаа шууд нэг файлд бичигддэг учир
хэрэглэгчдийн хүсэлтээр каталогоос компьютерийн файл хэлбэрээр тэрхүү ном эх
материалийн бүрэн текстийг товчлуур дарах төдийгүй уншиж болох ба дискэн дээр
хуулж авах бүрэн боломжтой.
   Электрон номын сан нь уламжлалт номын сангийн тогтвортой байдлыг бодвол
   мэдээллийн       үнэ   цэнэ   ,   хамрах   хүрээгээрээ   зүйрлэшгүй   өргөн   байдаг
   билээ.Өнөөгийн номын санчид өөрийн номын сангийн үйл ажиллагааг интернэтээс
   авч болох мэдээлэлтэй холбон явуулснаар тухайн сэдвээр хайлт хийх болон
   лавлагаа олж авахад нэн тохиромжтой зэрэг олон давуу талтай. Нэртэй номын
   сангуудын каталог руу орох электрон тескттэй ажиллах шинэ электрон хэвлэлтэй
   танилцах зэрэг өргөн боломжуудыг ашиглаж болно. Номын сангууд интернэтийн
   тусламжтайгаар асар их хэмжээний хүчин чадал бүхий мэдээ мэдээлэл бүхий
   материал, Шинжлэх ухааны салбауудын сэдэвчилсэн болон тоон мэдээллийн санг
   электрон хэвлэл нөөцийг эзэмшин лавлагаа мэдээллийн болон төрөл бүрийн
   үйлчилгээг явуулах бүрэн боломжтой болжээ.
  Электрон номын сангийн үйлчилгээг нэвтрүүлснээр :
      жагсаалт лавлагааны үйлчилгээ Энэ нь электрон номын сангийн төрөл бүрийн
мэдээллийг янз бүрийн сэдэв асуултаар хайрцаглан лавлагаа мэдээлэл жагсаалтыг
хэрэглэгчдэд хүргэж болно.
Хүүхдэд зориулсан үйлчилгээ Энэ нь дэлхийн алдартай зохиолчид , зураачид,
жүжигчдийн талаарх мэдээлэл, хичээлээ давтах өөрөө сонирхсон мэдэхийг хүссэн
шаардлагатай төрөл бүрийн мэдээллийг янз бүрийн олон сайтаар дамжуулан үйлчлэх
боломжтой. Тусгай цуглуулга Номын сангууд хэрэглэгчдийн сонирхолыг татах өвөрмөц
цуглуулга, зарлал, зар сурталчилгаа, мөн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж зэрэг
сайтуудтай холбогдох нөхцөл бололцоог бүрдүүлдэг юм.


   Электрон номын санд ажиллах номын санч нь ямар байвал зохистой вэ ?
         •   Вэб хуудасны загвар зохион бүтээдэг
         •   Өвөрмөц цуглуулга, удардан зохион байгуулах чадвартай байх гэх мэт
             чадварууд хэрэгтэй.
 Номын сангийн вэб хуудас гэдэг нь Интернэтэд үйл ажиллагаа явуулах мэдээлэл
болон мэдэээллийн нөөц, хэрэглэгчдийн үйлчилгээний хүрээ гэх мэт нэгдсэн цогц
мэдээлэл өгөх нөхцлийг олгодог электрон баримт бичиг юм.
   Номын сангийн вэб хуудсыг хийхэд дараах мэдээлэл зайлшгүй байх шаардлагатай
   байдаг. Үүнд :
Номын сангийн ерөнхий мэдээлэл:
   1. номын сангийн хаяг, утас факс, электрон шуудангийн хаяг
   2. номын сангийн бүтэц зохион байгуулалт, хэлтэс тасаг
   3. номын сангийн сүлжээний бүтэц
4. номын сангийн түүх


Номын фондын байрлал :
  -   номын фондын тоо
  -   фондын бүтэц
  -   ховор цуглуулга
Мэдээллийн нөөц
  + электрон каталоги
  + номын санд ашиглуулж байгаа бусад мэдээллийн бааз сууриуд юм.
  Жишээлбэл: Монгол улсын үндэсний номын сан http://www.mnlibrary.org/.
  Улаанбаатар хотын төв номын сан                       http://www.mclibrary.mn/
Дүгнэлт

        Дэлхий даяар хүмүүнлэгийн салбарт тэр дундаа соёл боловсрол мэдлэг
мэдээллийн салбарт даяарчлал гүнзгийрч байгаа цаг үед улс орнуудын номын сан
мэдээллийн хөгжил хэдийгээр харилцан адилгүй жигд бус байгаа боловч хөгжлийн
чиглэл, ирээдүйн чиг хандлага нь нэг зүгт тэмүүлж байгаа нь мэдээжийн хэрэг. Номын
сан нь уламжлалт үйлчилгээний төрлүүдээсээ салан төрөлжсөн болон мэдээллийн
идэвхтэй үйлчилгээ рүү шилжиж ном сэтгүүл зэрэг цаасан хэлбэрийн бус электрон
хувилбарын объектоор мэдээллийг солилцдог болсон байна.тусгай өрөө тасалгаа
эзэлдэг номын фонд гэдэг ойлголт бүдгэрч хөгжлийн дээд шатанд ажилладаг номын
сангуудад мэдээллийг зөвхөн компьтерийн санах ойд болон лазерийн дискэн дээр
хадгалдаг болжээ. Хөгжингүй орнуудад интернэтийг түшиглэн электрон номын
сангуудыг ашиглаж мэдээлэл солилцох зах зээлийн ажил өргөжиж байна. Монгол
улсын төв номын сан , Улаанбаатар хотын төв номын сан, Шинжлэх ухаан технологийн
их сургууль, ХААИС, МУҮИС , АУИС- ийн номын сангууд зэрэг 100 гаруй номын санд
автомажуулалтын программ хангамжийг сонгон авч ажиллаж байгаа билээ.       Эдгээр
номын сангуудад ALICE. CDS/ISIS. LIB4U. L-Soft зэрэг программ хангамжийг ашиглаж
байна. Номын сангууд ихэвчлэн гадаадын төсөл , санхүүжилт, зээлээр Азийн хөгжлийн
банк, МННХ, ЮНЕСКО болон бусад байгууллагуудын санхүүжилтээр авч ашиглаж
байна. Номын сангуудын автоматжуулах асуудлаар БСШУЯ, УТНС, Улаанбаатар хотын
төв номын сангаас сургалт, семинарыг зохион байгуулж явуулсан хэдийч программ
хангамжийг бүрэн ашиглах боломжгүй учраас уншигч хэрэглэгч компьютерийн хайлт
ашиглах арга барилд сургах, ажил дууширсан зэрэг дутагдал их байна. Мөн
интернэтийн сүлжээнд холбогдсон номын сангийн тоо цөөн, интернэтэд холбогдсон
номын сангууд нь МННХ, Эрдэмнэт төсөл, Азийн хөгжлийн боловсролын салбарыг
хөгжүүлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр мэдээлэлд хандаж байгаа билээ. Мөн шинжлэх
ухаан академийн хүрээлэнгүүд, ШУТҮПарк, УТНС, ШУТИС, МУҮИС- ийн зэрэг 20-иод
номын сангууд EBSCO мэдээллийн санг өргөнөөр ашиглаж байна.
   Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлэн боловсронгуй болгох, СД дэх мэдээллийн
баазыг өргөтгөх интернэтээр онлайн   горимд орж ажиллах цагийн тоог өшөө илүү
нэмэгдүүлж эрчимтэй, өмнө тавьсан зорилттой ажиллах тал дээр анхаарлаа хандуулах
шаардлагатай байна.   Эдгээр программыг харьцуулан харахад ALICE программ нь
номын сангийн үйлчилгээнд тохиромжтой нилээд ирээдүйтэй программ хангамж гэдэг
нь тодорхой. Энэ программыг монголын номын сангууд шууд үйлчилгээндээ хэрэглэнэ
гэхэд туйлын хүнд бэрхшээл тулгарах юм. Учир нь энэхүү программ нь үнэ өртөгний
хувьд нилээд өндөр юм. Харин өндөр төсөв санхүүтэй албан байгуулга эсвэл нэг ижил
үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран авч хэрэглэх боломжтой хэрэг.
CDS/ISIS программыг ЮНЕСКО-гоос үнэгүй тараадаг мөн хамтран ажилладаг
байгууллагадаа үргэлж шинэчилсэн загварыг нь өргөн барьж байдаг . энэхүү программ
хөдөө орон нутгийн номын сангууд хэрэглэвэл арай илүү тохиромжтой. LIB4U программ
байнга шинээр гарч боловсрогдон байдаг тус программыг санхүүгийн боломж
бололцоотой номын сангууд авч хэрэглэвэл зохистой
Номзүй буюу ашигласан материалын жагсаалт



Цэцэгмаа С
  Номын сангийн каталог , ангилал
Цагаач Ч
  Эрдмийн сувд
Бурмаа М
  Дэлхийн алдартай номын сангууд
Оюунгэрэл С
  Номын сан мэдээллийн төвийн автомажуулалт

More Related Content

What's hot

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkturoo
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямааtsetsgeeee
 
Erdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalogErdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalogeuuganaa
 
Mongoliatur12
Mongoliatur12Mongoliatur12
Mongoliatur12turoo
 
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàëíîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàëZoljargal_25
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээBatsukh Nasantogtokh
 
номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фондoyuka_230
 
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөномын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөaltanuushkaa
 

What's hot (15)

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
Bolor
BolorBolor
Bolor
 
Erdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalogErdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalog
 
E uugantuya bie daalt
E uugantuya bie daaltE uugantuya bie daalt
E uugantuya bie daalt
 
E uugantuya bie daalt
E uugantuya bie daaltE uugantuya bie daalt
E uugantuya bie daalt
 
E uugantuya bie daalt
E uugantuya bie daaltE uugantuya bie daalt
E uugantuya bie daalt
 
E uugantuya bie daalt
E uugantuya bie daaltE uugantuya bie daalt
E uugantuya bie daalt
 
Mongoliatur12
Mongoliatur12Mongoliatur12
Mongoliatur12
 
оршил.
оршил.оршил.
оршил.
 
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàëíîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
íîìûí ñàíãèéí ºìíº òóëãàìäàæ áóé àñóóäàë
 
Boloroo
BolorooBoloroo
Boloroo
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фонд
 
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөномын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
номын сангийн үйлчилгээнд хэрэглэгддэг техник, тоног төхөөрө
 

Viewers also liked

Hehkulamppu oy 1
Hehkulamppu oy 1Hehkulamppu oy 1
Hehkulamppu oy 1Kdeff
 
Ictmarkt
IctmarktIctmarkt
Ictmarktelke
 
8 р анги хими бие даалт
8 р анги хими бие даалт8 р анги хими бие даалт
8 р анги хими бие даалтTsedev Tsedvee
 
عرض المدرس
عرض المدرسعرض المدرس
عرض المدرسashant
 
« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...
« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...
« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...ReseauEval
 

Viewers also liked (9)

Unité 7 suite
Unité 7 suiteUnité 7 suite
Unité 7 suite
 
Unité 8 3e partie
Unité 8 3e partieUnité 8 3e partie
Unité 8 3e partie
 
Hehkulamppu oy 1
Hehkulamppu oy 1Hehkulamppu oy 1
Hehkulamppu oy 1
 
Ictmarkt
IctmarktIctmarkt
Ictmarkt
 
ד"ר מרגלית שלאין - מאמצי הטעייה גרמניים
ד"ר מרגלית שלאין - מאמצי הטעייה גרמניים ד"ר מרגלית שלאין - מאמצי הטעייה גרמניים
ד"ר מרגלית שלאין - מאמצי הטעייה גרמניים
 
8 р анги хими бие даалт
8 р анги хими бие даалт8 р анги хими бие даалт
8 р анги хими бие даалт
 
عرض المدرس
عرض المدرسعرض المدرس
عرض المدرس
 
Tømrer
TømrerTømrer
Tømrer
 
« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...
« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...
« Identifier les mécanismes de défenses de l’accompagné: Se repérer pour acco...
 

Similar to Hicheel230

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230turoo
 
каталог
каталогкаталог
каталогturoo
 
Internet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.AltanchimegInternet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.Altanchimegaltanchimegts
 
номын сан
номын санномын сан
номын санulziiiiiiii
 
номын сан
номын санномын сан
номын санulziiiiiiii
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээBatsukh Nasantogtokh
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak
 
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэномын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэorhon21
 
интернэт үндэс
интернэт үндэсинтернэт үндэс
интернэт үндэсbayraamiigaa
 
Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fturoo
 
Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fturoo
 
Presentation1 12345
Presentation1 12345Presentation1 12345
Presentation1 12345Bazar Lhagii
 

Similar to Hicheel230 (19)

Katalog
KatalogKatalog
Katalog
 
Katalog
KatalogKatalog
Katalog
 
Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230
 
Boloroo
BolorooBoloroo
Boloroo
 
каталог
каталогкаталог
каталог
 
Bolor
BolorBolor
Bolor
 
Internet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.AltanchimegInternet medeellin undes.Ts.Altanchimeg
Internet medeellin undes.Ts.Altanchimeg
 
номын сан
номын санномын сан
номын сан
 
номын сан
номын санномын сан
номын сан
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэномын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
номын санд интернэт ямар ач холбогдолтой вэ
 
интернэт үндэс
интернэт үндэсинтернэт үндэс
интернэт үндэс
 
Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;f
 
Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;f
 
Presentation1 12345
Presentation1 12345Presentation1 12345
Presentation1 12345
 
Sdg
SdgSdg
Sdg
 
Sdg
SdgSdg
Sdg
 

Hicheel230

  • 1. СУИС-ын Соёлын сургууль Сэдэв:Номын сангийн электрон каталог Гүйцэтгэсэн:.................................Б.Цэрэнпүрэв Шалгасан:.....................................Т.Хайдав Улаанбаатар хот 2011он
  • 2. Оршил Ном бол нэг хүнээс нөгөө хүнд, нэг үеийнхнээс нөгөө үеийнхэнд мэдээллийг түгээх гол хэрэглүүр нь болдог билээ. Тиймээс номыг бүтээсний үр дүнд хүн төрөлхтөн хуримтлуулсан эрдэм мэдлэг, туршлага, мэдлэгээ хойч үе бидэндээ соёлын өв болгон шрлжүүлэн мэдээллийг түгээх боломжтой болсноор он удаан жил өнгөрчээ. Чулуу, шавар хавтан дээр сийлсэн буюу малын элдсэн арьсан дээр зурж бичсэн ном хэвлэлийг ашиглаж байсан. Манай улсад одоогийн байдлаар төгс төгөлдөр автоматчлагдсан номын сан гэж бараг байхгүй билээ. Гэвч энэхүү үйл ажиллагаа эрт орой ямар нэгэн байдлаар эхэлсэн байна. Тиймээс аливаа номын сангийн гол баялаг нь тухайн номын сангийн фондонд хуримтлагдан хадгалагдаж буй ном хэвлэл байдаг. Номын сангийн номын фондыг орчин үеийн цахим хэлбэрт оруулахын тулд бүрдүүлэлт, номын тооцоо, фондын удирдлага зэрэгт стандарт тогтоон төрөлжсөн фондыг цэгцлэн ялгаж өгөх хэрэгтэй.Гагцхүү цахим хэлбэрийн аргад шилжсэнээр номонд зориулан их хэмжээний цаас бэлтгэхийн тулд ойн баялага сүйтгэх шаардлагагүй билээ. Цахим номонд шилжин орсноор номын санд асар их зай эзэлсэн том хэмжээний хадгаламжийн байр барих хэрэггүй болно. Ингэхлэр номын санд сууж ном унших гэж цаг заваа баран явах шаардлагагүй номыг интернэтийн тусламжтайгаар шууд гэр орондоо, ажлын байрандаа, дэлгэцээр шимтэн унших бололцоог хангахын зэрэгцээ хуурцаг, CD, болон соронзон зээрэнцэгт хуулан авах боломж нээгдэж байгаа юм. Цаасан номын эрин үеийг электрон номын эрин үе эзлэх чиглэлтэйгээр асар хурдан хөгжин дэвшиж айсуй. Цаасан номыг уншихад зөвхөн бичиг үсэг тайлагдсан хэн бүхэн хэрэглэх боломжтой. Харин цахим ном унших болон хэрэглэхэд бичиг үсэг тайлагдсан байдал хангалтгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл техник технологийн хөгжлийг мэдэрч тэр дундаа компьютерийн нарийн сайн мэдлэг мэдээлэлтэй болох зүйн хэрэг. Манай нөхцөлд шууд электрон номын сан болгон одоогийн тогтолцоог нэгэн далайлтаар өөрчлөх боломж бүрдээгүй тул анхан шатанд холимог номын сан хэлбэрээр ажиллахаас өөр аргагүй. Номын сан бол бүрэн автоматчлагдах боломжтой интернэт холбооны гарц бүхий орчин үеийн хамгийн өргөн хүрээг хамруулж чадсан мэдээллийн нөөц болох цорын ганц ирээдүйтэй төв болно гэдэгт итгэж байна
  • 3. Гарчиг 1. Оршил 2.Электрон каталоги гэж юу вэ ? 3.Электрон каталогийн үүсэл хөгжил 4.Электрон каталогийн код 5.Манайд хэрэглэгдэж буй программууд 6.Гадаадад хэрэглэгдэж байгаа программууд 7.Гар утсаар хайлт хийх 8.Тулгар эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн номын сан 9.Ирээдүйд номын сан ямар байх вэ? 10.Электрон номын сан бий болсноор 11.Хавсралтууд 12. Дүгнэлт
  • 4. Электрон каталогийн тухай Энгийн номын сангаас электрон номын санд шилжих анхны өртөө нь электрон каталогтой болох асуудал юм. Манай улсын нийтийн номын сангууд нь европын буюу оросын номын сангуудын туршлагаар ББК ангилаар хийсэн каталогтой 20-р зуунаа үджээ. Одоо ББК ангилалаас ДДС ангилалд шилжих ажил өрнөж байна. Энэ каталог нь Online горимоор ажилладаг, машинаар унших хэлбэрийн номын сангийн каталог юм. Гадаад номын сангуудад үүнийг OPAC( Online public catalog) гэж нэрлэдэг. Электрон каталог нь бүх төрлийн каталогийн үүргийг гүйцэтгэхүйц каталог юм. Электрон каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана. Зохих программыг эзэмшсэн хэрэглэгч ( уншигч, ном зүйч ) өгөгдлийн баазад орж электрон каталогт холбогдсон өгөгдлий банк, мөн интернэтээр дамжуулан алсын банкийг ашиглаж болно. Электрон каталог нь уншигчдад үйлчлэх, фондын ашиглалтын бүртгэлийг хөтлөх, төрөл бүрийн статистик судалгаа гаргах зэргийн үндэс болж болно. Мөн лавлагааны туслах чанарын, янз бүрийн нэмэлт файлууд тухайлбал: ангилалын таблиц ,зүйлчилсэн нэрийн жагсаалт болон бусад эрлийн арга хэрэгсэл болон зохиогч эмхэтгэгч, хэвлэлд оролцсон бусад хүмүүсийн тухай, байгууллагын тухай мэдээлэл байж болно. Электрон каталогид шилжихийн бэлтгэл болгож номын сангийн бүх үйлчилгээг автоматчлах шаардлагатай билээ. Ном ажиллах автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц , агуулгын талаарх мэдээллийг электрон каталогт оруулах асуудал чухал байдаг. Энэ нь номын сангийн каталогийн хэлбэрийг нэгээс нөгөөд шилжүүлэх тухайлбал : картын хэлбэрийг микро тээгч рүү ном хэлбэрийн хэлбэр рүү эсвэл машинаар унших хэлбэр рүү шилжүүлэх асуудал юм. Үүнийг янз бүрийн арга замаар хийж болно. Каталогийн картны зургийг авч эсвэл скайнердаж машинаар унших хэлбэрт оруулж болно. Ингэснээр эрлийн элемэнт болон тодорхойлолтуудыг групплэх арга хэвээр үлдэж харин олшруулах, каталогт орох арга замыг өргөжүүлэх боломж нээгдэнэ. Ном зүйн тодорхойлолтын элемэнтүүдийг компьютерт гараар оруулж машинаар унших каталог бий болгох нь илүү үр дүнтэй боловч үнэтэй, ажил ихтэй юм. Электрон каталог нь номын сангийн автомажуулалтын дэд систем бөгөөөд номын санд байгаа олон хэвлэл, материалыг хурдан, хялбар хайж олох систем юм. Дэлхийн олон орны номын сангийн практикт олон мянган ном материалтай таннилцаж, уншигч хэрэглэгчдэд үйлчлэхэд өнөөдрийн биднгий хэрэглэж байгаа каталогийн карт нь гар ажиллагаа ихтэй хугацаа их шаарддаг, эрэл хийхэд хүндрэлтэй байдаг уяраас орчин үед түүнийг хөнгөн шуурхай боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Иймээс олон орны эрдэмтэд, номын сангийн мэргэжилтнүүд орчин үеийн шиэжлэх ухаан техникийн ололтыг ашиглаж тооцооолох электрон машиныг энэ чиглэлд хэрэглэсэн нь тодорхой
  • 5. амжилтанд хүрсэн юм. Үүний нэг жишээ нь каталогийн картын системийг цахилгаан болон электрон картын системд шилжүүлсэн явдал юм. Энэ нь олон улс орны номын сангийн практикт нэгэнт хэрэгжиж номын сангийн үйлчилгээ улам боловсронгуй болж байна. Электрон каталог нь бүтцийн хувьд: • Өөрийн орны хэл дээр бичигдсэн ном хэвлэлийн электрон каталог • Гадаад хэл дээр бичигдсэн ном материалын каталог • Архивын электрон каталог • Эрдмийн зэрэг, цол хамгаалсан болон эрдэмтдийн бүтээлийн электрогн каталог • Гар бичмэл электрон каталог • Сонин сэтгүүлийн электрон каталог • Бусад материалуудын электрон каталог зэрэг бүтэцтэй байна. Энэ системийн үндсэн оролт, гаралтыг ном зүйн бичилтийг электрон каталогт унших хэлбэрээр (MARC) хийдэг. Каталогийг машинаар унших формат (MARC-Machine Readable Catalogue and Cataloguig)- ыг 1963 онд Конгрессийн номын санд боловсруулан . форматын ямар ч хэлбэрийг боловсруулах чадвартай UNIMARC нь шинээр каталогийг машинаар унших формат боловсруулахад загвар болгон ашиглаж болдог. Электрон каталогт уламжлалт номын сангийн каталогийн картын системд хэрэглэгдэж байсан ном зүйн тодорхойлолтууд хэрэглэгдэх ба үүнийг форматын дагуу маш нарийн гүйцэтгэх шаардлагатай байдаг. MARC ФОРМАТ MARC Форматад ном зүйн бичлэг хэрэглэхдээ автомат системд ашиглахаар зориулсан хэлбэрээр хийнэ. Өөрөөр хэлбэл : • Мэдээллийн хайлт • Иш таталтын тэмдэгт • Каталогичлох шаардлага • Сонголт ба ололт гэх мэт Эдгээр нь бас номын сан хоорондын солилцоо, номын худалдаа, ном бэлтгэн нийлүүлэгчдэд ч хэрэгтэй юм. Олон улсын харьцааны формат MARC нь дараах шаардлагыг хангах ёстой. • Номын сангийн баримтуудын бүх хэлбэрт ашиглах боломжтой байх ; • Каталогижуулалтын нэгж сайжруулахад гарч ирэх асуудлыг шийдвэрлэхэд хангалттай уян хатан байх ; • Янз бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтой байх ;
  • 6. Хэдийгээр MARC төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан боловч үндэстнүүдийн каталогижуулалтын дүрэм ба туршлагын ялгаанаас болж UKMARC. INTERMARC, USMARC зэрэг хэд хэдэн хэлбэр бий болсон. 1970-аад оны эх гэхэд MARC НЬ 20-иод фоматтай байв. Эдгээр форматын агуулгын зөрөө нь номын сан хоорондын ном солилцоо явуулахад бэрхшээлтэй байсан учир MARC Форматын ямарч хэлбэрийг боловсруулахад шаардлагатай нэгдсэн формат зохиох шаардлага гарсан. UNIMARC ФОРМАТ Энэхүү формат бол үндэсний MARC форматыын маш олон янз байгааг цэгцэлэхэд хэрэглэгдэнэ. MARC формат оруулсан яма ч хэлээр буй бичлэгийг UNIMARC формат хүлээн авах чадвартай. Тэр нь дор дурдсан байдлаар гүйцэтгэнэ. • MARC форматын үндэсний бичлэг UNIMARC-д хөрвөнө. • UNIMARC форматын бичлэг MARC-ын ямарч формат руу хөрвөнө болно. Иймээс аль ч орны үндэсний форматыг хөрвөх чадвартай байлгахад ердөөл хоёр программ хангалттай. Нэг нь UNIMARC-д оруулж хөрвүүлэх, нөгөө нь UNIMARC-аас гаргаж хөрвүүлэх хоёр болно. 1991 онд UNIMARC-ийн харьцуулсан бичлэгийг хөнгөвчлөх, шалгах тусгай формат буй болсон. Номын санд электрон каталогийг нэвтрүүлснээр: 1. Номын сангийн ачаалал багасч уншигчдад хүрэх үйлчилгээ түргэн шуурхай болно. 2. Электрон каталог хэрэглэх үед номын санчид, уншигчдын ном хэвлэлтэй харьцах мэдлэг дээшилж, номын сангийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага өсөн нэмэгдэнэ. 3. Ном болон мэдээлэл эрж хайхад зарцуулах цаг ихээхэн хэмнэгдэж, эрэл хайлтын ажил боловсронгуй түргэн болно. 4. Лавлагаа, мэдээлэлийн үйлчилгээ түргэсч, чанар нь эрс дээшлэн, ажил хөнгөвчлөгдөнө. 5. Номын сангийн ном зүйн ажиллагаа нарийсч, төрөлжүүлэлт боловсронгуй болж, тооцоо бүртгэл сайжран фонд цэгцэрнэ. 6. Номын сан хоорондын ном солилцооны ажил өргөн хүрээтэй шуурхай, мэдээлэл сайтай болно. 7. Уншигч, номын санчдын цаг зарцуулалт багасч, харьцааны соёл сайжирна. Ямарваа номын сангийн заавал байх ёстой бөгөөд үйлчилгээний уулзвар зангилгаа болсон зүйл бол каталоги юм. Монгол улсын номын сангуудад нэвтэрсэн каталоги бүрдүүлэх арга барил нь улсын төв номын сангаас эхлэн дэлгэрсэн европын хэлбэр
  • 7. байсан бөгөөд түүнээс өмнө бол монгол номын донтор гэдэг ном бүрийн баримтагны өнцөгт унжуулан оёж бэхэлсэн уул номын тухай товч мэдээлэл ихэвчлэн сүм хийдийн номын сангуудад хэрэглэгдэж байсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Монгол улсын нийтийн номыбн санд аравтын ангиллаар номын каталогжуулалт эхэлж өргөнөөр хэрэглэгдэх болсон нь тухайн зуундаа дэвшилттэй тогтолцоо байлаа. Гэвч хорьдугаар зууны сүүлчээс компьютерчлэх үйл явц дэлхийн хэмжээнд хүчтэй өрнөж мэдээлэл, холбооны үйл ажиллагаанд хувьсгал гарсан тул монголын ном зүйчид уул шинэчлэлээс хоцрохгүйг хичээх болсон билээ. Хуучин маягийн каталогижуулалт хэдийгээр олон жилийн урт замыг туулж баялаг туршлага хуримтлуулсан боловч зарим талаар учир дутагдалтай байсан юм. Тэрхүү дутагдалыг электрон каталоги бүрэн арилгахар барахгүй харьцуулалшгүй их дэвшилттэй юм. Гар каталоги, цаасан картын каталоги бол нүсэр орон зай эзэлдэг, гар хөдөлмөр их шаарддаг , цаг хугацааны хувьд алдагдал ихтэй, үйлчилгээнд хүндрэлтэй, эрэл хайгуулд их хугацаа шаардагддаг зэрэг олон сул талтай байсан юм. Харин электрон каталоги нэвтрүүлснээр дээрх дутагдлууд бараг бүрэн дүүрэн арилгах замд шилжин орсон гэж хэлж болно. Номын сангийн үйл ажиллагаа бүхэлдээ автоматчилагдаагүй нөхцөлд электрон каталогийг дангаар нь нэвтрүүлэхэд багагүй бэрхшээлтэй юм. Уламжлагдаж ирсэн ъаталогийг машинаар унших боломжтой хэлбэрт оруулан шинэчлэх ажил бол тийм ч их хүнд хэцүү биш боловч нилээд нарийн мэргэжил, няхуур ажиллагаа шаардах болно. Нэгмөсөн бүгдийг хийж амжихгүй тохиолдолд уламжлалт болон электрон каталогийг хослуулах юмуу зэрэгцүүлэн хөтлөх шаардлага гарч болох юм.. Мэдээллийн хурдан өсөхий хирээр мэдээллийг хүргэх аргад хүчтэй байгаа мэдээллийн технологийн салбарын өөрчлөлт нь номын сангийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлж байна. Номын сангууд нь мэдээлэл,холбооны технологийн хөгжлийн үр дүнд шинээр нээгдэж буй боломжуудыг хүлээн зөвшөөрч ашиглах ёстой бөгөөд тэдгээр мэдээлэл ертөнцийн электрон цонх болох бололцоотой. Номын сангийн үйлчилгээгээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд үйлчилгээг өргөжүүлэн төрөлжүүлж, уншигчийн захиалга хүлээн авахаас эхлээд ном олгох , номын сангийн дохиолол хамгааллын систем хүртэл иж бүрэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн их урсгалыг гараар боловсруулах нь боломжгүй байгаа явдал нь тооцоолон бодох электрон машиныг номын санд нэвтрэх үндэс суурь нь болсон. 1980-иод оны үеэс компютерийг өргөн ашиглах болж номын санд зориулсан тусгай программ хангамж бүхий мэдээлэл тооцооллын сүлжээг нэвтрүүлж эхэлснээр түүний үйл ажиллагааны эх үндэс тавигдсан гэж үзэж болох юм. Лавлагаа номзүйн салшгүй хэсэг болох каталог нь автомажуулсан үйлчилгээнд хамгийн гол хэрэгсэл байдаг. Одоо дэлхийн олон оронд BrodArt , Dynix , Geas , LIBRA , ALEPH , TINLIB , ALICE , IRBIS, CDS-ISIS зэрэг номын сангийн
  • 8. автомажуулсан программ хангамжийг өргөн хэрэглэж байгаа бөгөөд эдгээр программууд нь үйлчилгээнийнхээ модуль, хүчин чадлаасаа хамааран янз бүрийн үнэ өртөгтэй байдаг билээ. Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож хэрэглэгчдийг мэдээлэл олж авахад нь томоохон хувьсгалыг хийж чадсан. Цаасан каталогт бид бүхэн номын нэр эсвэл зохиогчоор, мэдлэгийн салбараар нь хайлтыг хийх боломжтой билээ. Харин электрон каталог нь номын санд зохион байгуулагдсан бүх төрлийн картан каталог ( төрөл анги, үсэг дараалал , зүйчилсэн каталог гэх мэт ) – ийн үүргийг гүйцэтгэж , зохиогч , номын нэр, сэдэв , агуулга, түлхүүр үг , хэвлэгдсэн он сар өдөр , ISBN/ олон улсын номын дугаар/ зэрэг төрөл бүрийн аргаар хайлт хийдгээрээ онцлох давуу талтай юм. Цаасан каталогт хэрэглэдэг номзүйн тодорхойлолтуудыг электрон каталогт ашиглаж болох ба үүнийг форматын дагуу маш нарийн гүйцэтгэх шаардлага байдаг. АНУ-ын Конгрессын номын сангийн боловсруулж гаргасан MARC (Machine Read able Catalogue –Машинаар уншиж болох каталог ) формат нь каталогийг компьютерт оруулах хамгийн тохиромжтой стандарт болж чадсан юм. Энэхүү MARC формат нь дараах шаарлагыг хангана : • Номын сангийн ном материалыг бүх хэлбэрт ашиглах боломжтой. • Каталогжуулалтын боловсронгуй болгоход гарч ирэх асуудлыг шийдвэрлэж чадахуйц уян хатан • Төрөл бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтой. Номын сангийн электрон каталогт интернэтээр дамжуулан шууд нэвтрэн орж сонгосон материалаа захиалах боломжтой каталог бол OPAC буюу интернэт суурилсан электрон каталог юм. Анх OPAC- ийг 1960- иод оны үед дэлхийн томоохон их сургууль , нийтийн номын сангуудад хэрэглэх болсон. OPAC нь номын сангийн фондонд чөлөөтэй нэвтэрч орох бүрэн боломжтой бөгөөд ямарч хэрэглэгч хаа байгаа газраасаа OPAC- аас хайлт хийж болно. Тухайлбал : тодорхой нэг номын санд ирэлгүйгээр гэрээсээ , албан газраасаа хэрэглэх боломжтой юм. Мөн тухайн номын санд байгаа ном материалыг хэрэглэхээс гадна энэ номын санд байхгүй ном материалыг өөр номын сангаас захиалан авч болно . Гадаадын номын сангуудад электрон каталог , электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж номзүйн мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг явуулан, нэгдсэн каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх, номын сангууд нь хамтран мэдээллийн нөөцөө ашиглаж байна. Дэлхийн ихэнх номын сангийн каталог нь интернэт дээр байрладаг. Тухайлбал : webCATS( HTTP/ Library. usask.ca/hywebcat/
  • 9. нь Saskatchewan – нь их сургуулийн номын сангийн К12 сургуулийн электрон каталогийн жагсаалт Libweb/ http:/ sunsite. Berkeley.edu/ libweb/ нь 62 орны тусгай болон сургуулийн номын сангийн 1.428 гаруй жагсаалт гэх мэт. Монгол улсад интернэтэд холбогдсон номын сангууд цөөн бөгөөд каталогоо интернэтэд байрлуулсан номын сан бол МУҮНСАН Д. Нацагдоржийн нэрэмжит , Улаанбаатар хотын төв номын сан, ЭМШУИС-ийн номын сан зэрэг болно. Улаанбаатар хотын төв номын сан нь CanadaIDRC – ийн санхүүжилт, Датаком ХХК-ийн дэмжлэгтэйгээр/ номын сангийн интернэт холболт төслийг 1999 оны 4-р сараар эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд номын сангийн электрон каталогоос Интернэт сүлжээгээр дамжин ном хайх боломжтой болсон. Одоогоор Орос, Монгол , Англи хэл дээрх 25000 гаруй номын дэлгэрэнгүй мэдээлэлтэй электрон каталогийг үүсгэж, номын сангийн дотоод сүлжээнд компьютерээр ном хайж олох үйлчилгээг ажиллуулж байна. Номын санд ашиглагдаж байгаа программууд гэвэл: Өнөөгийн байдлаар номын сангийн 4 төрлийн программыг хэрэглэж байна.Энэ нь Улаанбаатар хотын төв номын сан авч хэрэгжүүлж байгаа ALICE, Шинжлэх ухаан технологийн их сургуулиас боловсруулсан LIB4U, мөн ЮНЕСКО-гоос үнэгүй тараагддаг CDS/ISIS , МУОНС- д боловсруулсан L-SOFT программ хангамжууд билээ. ЮНЕСКО CDS/ISIS программыг 1970-аад оны дунд үеэс номын сангийн автомажуулсан систем, сүлжээний үйл ажиллагаа нээлттэй байх шаардлагыг харгалзан хөгжиж байгаа орнуудын номын санг дэмжих зорилгоор дэлхий нийтэд үнэ төлбөргүйгээр тараан түгээх болсон билээ. Одоогоор CDS/ISIS программыг 100 гаруй орны 15000 гаруй байгууллагууд хэрэглэж байгаа бөгөөд 70 гаруй дистрибьютер , олон нийгэмлэг холбоод, программ хангамжийн ажлын хэсэг ажиллаж энэ программыг сайжруулан өөрчлөхийн зэрэгцээ бүхийл төрлийн ажлыг зохицуулан хяналтанд байлгадаг. CDS/ISIS программын DOS- ын хувилбарыг 1985 онд боловсруулсан бөгөөд нэг өгөгдлийн сан дээр ажилладаг бие даасан таван программаас бүрддэг байсан байна. Энэ нь нэг программ нь өгөгдөл оруулах, мэдээлэл хайх үйлдлийг хийж бусад нь эрэмблэх, хэвлэх, өгөгдлийг тодорхойлох, мастер файлын үйлчилгээ, системийн үйлчилгээг тус тус хийдэг байсан . Үүнээс хойш 1988 онд 2 дох хувилбар , 1992 онд 3 дахь хувилбар нь тус тус гарсан бөгөөд сүлжээнд ажилладаг, паскаль програмчлалын хэлийг ашиглах гэх мэт өмнөх хувилбаруудаасаа арай боловсронгуй болж чаджээ.1989оноос ихэнх компьютерүүд Microsoft Windows хэмээх шинэ хувилбар дээр ажиллах болсонтой холбоотойгоор CDS/ISIS- ын Windows- ын хувилбар гарах болсон. Мөн Бразилийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны мэдээллийн төвөөс (BIREME) client/ server горимд ажилладаг
  • 10. хувилбарыг нээн гаргасан. CDS/ WinISIS системийн мэдээллийн орчин нь номын сангуудад байгаа бүхийл төрлийн ном, сэтгүүл, бусад материал, эдгээрийн үндсэн дээр байгуулагдсан номзүйн мэдээллийн сангууд, номын сангийн үйлчилгээ удирдлагын сангуудаас бүрдэнэ. CDS/WinISIS программын өгөгдлийн санд хадгалагдах мэдээллүүд нь түүнийг бүрдүүлэгч тодорхой элемэнтээс бүрдэнэ. Жишээлбэл : номын сангийн каталогт ордог зохиогч , номын нэр, хэвлэсэн он, ангилал зэрэг элемэнтүүдээс тогтоно. CDS/WinISIS программын бас нэг давуу тал нь хувьсагч урттай талбартай ажиллах боломжтой. CDS/WinISIS систем нь аль ч мэдээллийн нэгжээр хайлт хийх бололцоо олгоно. ALICE программын гол онцлог нь • Тухайн байгууллага өөрийн онцлогоос шалтгаалан өөрт хэрэгцээтэй модиулыг худалдан авах бололцоотой. • Төсөв хөрөнгө багатай номын сан нь ажлын төсөв хөрөнгөнийхээ хэмжээгээр хэсэгчлэн нэвтрүүлэх боломжтой. • Номын сан хэрэгцээ, шаардлагынхаа дагуу үйлчилгээ өргөтгөх боломжтой. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан 1998 оны 8-р сард Австрали улсын AusAID-ийн 8000 долларын төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд Датаком ХХК-ны дэмжлэгтэйгээр 1999 оны эхний сард ALICE программыг худалдан авч уншигчийн бүртгэлийн программыг худалдан авч 1999 оны 4-р сараас ALICE программыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. LIB4U программ нь 2001 онд БСШУЯамны БСХХөтөлбөрөөс зарласан номын сангийн программ хангамж шалгаруулах тендерт шалгарсан бөгөөд одоогоор Монгол улсад 20 гаруй их, дээд сургуулийн / ШУТИС-ын программист номын сан энэ программ хангамжийг ашиглаж байна. Тухайлбал : СУИС, ХААИС, МУҮИС, УБИС, Соёлын коллеж гэх мэт. LIB4U номын сангийн олон улсын UNIMARC стандарт дээр тулгуурлан хийгдсэн учир бусад номын сангийн программтай мэдээлэл солилцох боломж ихээхэн нээлттэй. Энэ нь Монгол орны номын сангийн нөхцөл байдалд тохируулан хийсэн программ хангамж юм. Электрон каталог нь ном, материалын нэр, зохиогчийн нэрнээс гадна ISBN болон хэрэглэгч өөрийнхөө мэдэж байгаа ямарч үгээр хайлт хийх өргөн бололцоотой. Гар утсан дээрх каталоги: Энэ нь интернэтийн тусламжтайгаар хаа байгаа газар, орон нутаг болон гэрээсээ албан газраасаа өөрт хэрэгтэй сонирхсон уншихийг хүссэн ном хэвлэл, сонин сэтгүүл хэвлэмэл бүтээгдэхүүнийг зохиогч, номын нэр, түлхүүр, номын агуулга гэх зэргийг бичээд цаг хугацааг хэмнэн маш хурдан олох
  • 11. боломжтой юм. Энэхүү каталоги нь биедээ авч явахад авсаархан, гар утас шиг ашиглах боломжтой, номын сангийн стандартын программыг суулгасан, бүхий л номын сангийн үйлчилгээг чөлөөтэй эдлэх нөхцөл боломжийг хангасан байна. Ийм тоног төхөөрөмж бий болох аваас номын сан болоод номын санчийн ажлыг ихээхэн хөнгөвчилнө. Гар утсан каталогийг барк кодоор уншуулах: Номын сангийн фондонд байгаа ном хэвлэлийг уншлаганд гаргахын тулд хамгийн нэн түрүүнд техникийн ажиллагааг хийсэн байх ёстой байдаг. Тэрхүү техник ажиллагаа хийгдсэний нэг үр дүн нь номыг уншилгад гарахад уншуулдаг барк код юм. Барк кодын туслалцаатайгаар тухайн номын сангийн нэг өдөрт гарч байгаа ном хэвлэлийн тоог тоогтоож болох юм. Үүнтэй адил дан ганц гар утасны каталогоор ашиглан хайлт хийж хэрэгцээт мэдээлэлтэй номыг олсон тохиолдолд түүний барк кодыг уншуулж авах шаардлагатай. Гагцхүү энэ үйлчилгээ нь номын сангийн орчны нөхцөлд хийгдэнэ. Тулгар эрхтэнийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан номын сан : Энэ нь нийгмийн аль ч давхаргын хүмүүс үйлчлүүлэн сурч боловсрох мэдлэгээ дэшлүүлэх өргөн бололцоотой. Хараагүй хүмүүс электрон ном хэвлэл болон янз бүрийн хэвлэмэл бус материалыг сонсох төхөөрөмжийн туслалцаатайгаар бас хурууны өндгөөрөө мэдрэн унших хэлбэрийн арга замыг ашиглаж болно. Ийм хүмүүсийн онцлогт нь тохируулаад олон төрлийн аргыг хэрэглэж тэдэнтэй ойр ажилллаж болно. Ирээдүйн номын сангийн дүр төрх буюу электрон (VIRTUAL) номын сан: XXI зуунд номын санг хөгжүүлэх гол чиглэл нь электрон номын санг байгуулах явдал юм. Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын санг байгуулах боломжийг олгож байгаа хэдийч үүнийг шийдвэрлэх арга зам нь нилээд бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна. Юуны өмнө мэдээллийн хамгаалалт, мэдээллийн үнэн бодит шинж, зохиогчийн эрхийн асуудал , улс орнуудын жигд бус байдлыг нэрлэж болно. VIRTUAL library бодитой, бодит холбоо , бодит сүлжээ хэмээх энэхүү нэр томъёо нь информатикийн салбараар аажмаар номын сан судлалын шинжлэх ухаанд нэвтрэн орж сүүлийн үеийн ном хэвлэл дээр ихээр бичигдэх болсон байна. Электрон номын сан мэдэээллийг электрон аргаар теле холбооны сүлжээгээр мэдээллийг дамжуулах систем юм. Эндээс хэвлэл материал олгодоггүй зөвхөн электрон хэлбэрээр уг номыг компьтерийн дэлгэцнээс уг номыг юмуу түүний тухай мэдээллийг уншиж болох бөгөөд хэрэв хүсвэл хэвлэж авах боломжтой. Виртуаль номын сангийн сүлжээг ашиглан каталог руу орох электрон тексттэй ажиллах шинэ электрон хэвлэлийг олж авах зэрэг өргөн боломжийг олгодог. Виртуаль номын санд электрон каталогийн ном эх материалтайгаа шууд нэг файлд бичигддэг учир хэрэглэгчдийн хүсэлтээр каталогоос компьютерийн файл хэлбэрээр тэрхүү ном эх
  • 12. материалийн бүрэн текстийг товчлуур дарах төдийгүй уншиж болох ба дискэн дээр хуулж авах бүрэн боломжтой. Электрон номын сан нь уламжлалт номын сангийн тогтвортой байдлыг бодвол мэдээллийн үнэ цэнэ , хамрах хүрээгээрээ зүйрлэшгүй өргөн байдаг билээ.Өнөөгийн номын санчид өөрийн номын сангийн үйл ажиллагааг интернэтээс авч болох мэдээлэлтэй холбон явуулснаар тухайн сэдвээр хайлт хийх болон лавлагаа олж авахад нэн тохиромжтой зэрэг олон давуу талтай. Нэртэй номын сангуудын каталог руу орох электрон тескттэй ажиллах шинэ электрон хэвлэлтэй танилцах зэрэг өргөн боломжуудыг ашиглаж болно. Номын сангууд интернэтийн тусламжтайгаар асар их хэмжээний хүчин чадал бүхий мэдээ мэдээлэл бүхий материал, Шинжлэх ухааны салбауудын сэдэвчилсэн болон тоон мэдээллийн санг электрон хэвлэл нөөцийг эзэмшин лавлагаа мэдээллийн болон төрөл бүрийн үйлчилгээг явуулах бүрэн боломжтой болжээ. Электрон номын сангийн үйлчилгээг нэвтрүүлснээр : жагсаалт лавлагааны үйлчилгээ Энэ нь электрон номын сангийн төрөл бүрийн мэдээллийг янз бүрийн сэдэв асуултаар хайрцаглан лавлагаа мэдээлэл жагсаалтыг хэрэглэгчдэд хүргэж болно. Хүүхдэд зориулсан үйлчилгээ Энэ нь дэлхийн алдартай зохиолчид , зураачид, жүжигчдийн талаарх мэдээлэл, хичээлээ давтах өөрөө сонирхсон мэдэхийг хүссэн шаардлагатай төрөл бүрийн мэдээллийг янз бүрийн олон сайтаар дамжуулан үйлчлэх боломжтой. Тусгай цуглуулга Номын сангууд хэрэглэгчдийн сонирхолыг татах өвөрмөц цуглуулга, зарлал, зар сурталчилгаа, мөн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж зэрэг сайтуудтай холбогдох нөхцөл бололцоог бүрдүүлдэг юм. Электрон номын санд ажиллах номын санч нь ямар байвал зохистой вэ ? • Вэб хуудасны загвар зохион бүтээдэг • Өвөрмөц цуглуулга, удардан зохион байгуулах чадвартай байх гэх мэт чадварууд хэрэгтэй. Номын сангийн вэб хуудас гэдэг нь Интернэтэд үйл ажиллагаа явуулах мэдээлэл болон мэдэээллийн нөөц, хэрэглэгчдийн үйлчилгээний хүрээ гэх мэт нэгдсэн цогц мэдээлэл өгөх нөхцлийг олгодог электрон баримт бичиг юм. Номын сангийн вэб хуудсыг хийхэд дараах мэдээлэл зайлшгүй байх шаардлагатай байдаг. Үүнд : Номын сангийн ерөнхий мэдээлэл: 1. номын сангийн хаяг, утас факс, электрон шуудангийн хаяг 2. номын сангийн бүтэц зохион байгуулалт, хэлтэс тасаг 3. номын сангийн сүлжээний бүтэц
  • 13. 4. номын сангийн түүх Номын фондын байрлал : - номын фондын тоо - фондын бүтэц - ховор цуглуулга Мэдээллийн нөөц + электрон каталоги + номын санд ашиглуулж байгаа бусад мэдээллийн бааз сууриуд юм. Жишээлбэл: Монгол улсын үндэсний номын сан http://www.mnlibrary.org/. Улаанбаатар хотын төв номын сан http://www.mclibrary.mn/
  • 14. Дүгнэлт Дэлхий даяар хүмүүнлэгийн салбарт тэр дундаа соёл боловсрол мэдлэг мэдээллийн салбарт даяарчлал гүнзгийрч байгаа цаг үед улс орнуудын номын сан мэдээллийн хөгжил хэдийгээр харилцан адилгүй жигд бус байгаа боловч хөгжлийн чиглэл, ирээдүйн чиг хандлага нь нэг зүгт тэмүүлж байгаа нь мэдээжийн хэрэг. Номын сан нь уламжлалт үйлчилгээний төрлүүдээсээ салан төрөлжсөн болон мэдээллийн идэвхтэй үйлчилгээ рүү шилжиж ном сэтгүүл зэрэг цаасан хэлбэрийн бус электрон хувилбарын объектоор мэдээллийг солилцдог болсон байна.тусгай өрөө тасалгаа эзэлдэг номын фонд гэдэг ойлголт бүдгэрч хөгжлийн дээд шатанд ажилладаг номын сангуудад мэдээллийг зөвхөн компьтерийн санах ойд болон лазерийн дискэн дээр хадгалдаг болжээ. Хөгжингүй орнуудад интернэтийг түшиглэн электрон номын сангуудыг ашиглаж мэдээлэл солилцох зах зээлийн ажил өргөжиж байна. Монгол улсын төв номын сан , Улаанбаатар хотын төв номын сан, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ХААИС, МУҮИС , АУИС- ийн номын сангууд зэрэг 100 гаруй номын санд автомажуулалтын программ хангамжийг сонгон авч ажиллаж байгаа билээ. Эдгээр номын сангуудад ALICE. CDS/ISIS. LIB4U. L-Soft зэрэг программ хангамжийг ашиглаж байна. Номын сангууд ихэвчлэн гадаадын төсөл , санхүүжилт, зээлээр Азийн хөгжлийн банк, МННХ, ЮНЕСКО болон бусад байгууллагуудын санхүүжилтээр авч ашиглаж байна. Номын сангуудын автоматжуулах асуудлаар БСШУЯ, УТНС, Улаанбаатар хотын төв номын сангаас сургалт, семинарыг зохион байгуулж явуулсан хэдийч программ хангамжийг бүрэн ашиглах боломжгүй учраас уншигч хэрэглэгч компьютерийн хайлт ашиглах арга барилд сургах, ажил дууширсан зэрэг дутагдал их байна. Мөн интернэтийн сүлжээнд холбогдсон номын сангийн тоо цөөн, интернэтэд холбогдсон номын сангууд нь МННХ, Эрдэмнэт төсөл, Азийн хөгжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр мэдээлэлд хандаж байгаа билээ. Мөн шинжлэх ухаан академийн хүрээлэнгүүд, ШУТҮПарк, УТНС, ШУТИС, МУҮИС- ийн зэрэг 20-иод номын сангууд EBSCO мэдээллийн санг өргөнөөр ашиглаж байна. Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлэн боловсронгуй болгох, СД дэх мэдээллийн баазыг өргөтгөх интернэтээр онлайн горимд орж ажиллах цагийн тоог өшөө илүү нэмэгдүүлж эрчимтэй, өмнө тавьсан зорилттой ажиллах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Эдгээр программыг харьцуулан харахад ALICE программ нь номын сангийн үйлчилгээнд тохиромжтой нилээд ирээдүйтэй программ хангамж гэдэг нь тодорхой. Энэ программыг монголын номын сангууд шууд үйлчилгээндээ хэрэглэнэ
  • 15. гэхэд туйлын хүнд бэрхшээл тулгарах юм. Учир нь энэхүү программ нь үнэ өртөгний хувьд нилээд өндөр юм. Харин өндөр төсөв санхүүтэй албан байгуулга эсвэл нэг ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран авч хэрэглэх боломжтой хэрэг. CDS/ISIS программыг ЮНЕСКО-гоос үнэгүй тараадаг мөн хамтран ажилладаг байгууллагадаа үргэлж шинэчилсэн загварыг нь өргөн барьж байдаг . энэхүү программ хөдөө орон нутгийн номын сангууд хэрэглэвэл арай илүү тохиромжтой. LIB4U программ байнга шинээр гарч боловсрогдон байдаг тус программыг санхүүгийн боломж бололцоотой номын сангууд авч хэрэглэвэл зохистой
  • 16. Номзүй буюу ашигласан материалын жагсаалт Цэцэгмаа С Номын сангийн каталог , ангилал Цагаач Ч Эрдмийн сувд Бурмаа М Дэлхийн алдартай номын сангууд Оюунгэрэл С Номын сан мэдээллийн төвийн автомажуулалт