Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.
МАЛ АМЬТНЫ ГОЦ 
ХАЛДВАРТ ӨВЧИН 
Шүлхий-Foot and 
Mouth Disease 
ГҮЙЦЭТГЭСЭН ЭХС ОЮУТАН: Б.ТҮВШИНСАНАА 
А.БАТСҮХ
ШҮЛХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? 
Шүлхий нь олон улсын мал амьтны 
халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш 
богино хугацаанд олон төрли...
ШҮЛХИЙН ВИРУСЫН ТАЛААР 
Шүлхий өвчний үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн 
Афтовирус зүйлд хамаардаг, А, О, Ази-1, С, СА...
ШҮЛХИЙН ОНЦЛОГ, ШИНЖ ТЭМДЭГ 
Шүлхийгээр өвдсөн мал амьтанд илэрдэг хамгийн 
онцлог шинж бол амны хөндийн салт бүрхэвч нь 
...
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ БА НӨХЦӨЛ 
Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан 
мал, амьтан, тэдгээрийн нус, шү...
Дамжуулагч хүчин зүйлс: 
1. Мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн 
• Мал, амьтан болон зэрлэг амьтдаар дамжин...
ШҮЛХИЙН ӨВЧИН ГАРСАН ҮЕИЙН 
АНГИЛАЛ 
Шүлхий өвчин гарсан үед дөрвөн бүс болгон 
ангилдаг. Үүнд: 
1. Халдварын голомтын бүс...
1.Халдварын голомтын бүс 
Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, 
мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саа...
2.Сэжигтэй бүс 
Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой 
хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан 
байж болзо...
3.Хамгаалалтын бүс 
Голомт болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар 
илэрснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухай...
4.Эрүүл бүс 
Хамгаалалтын бүсийн заагаас гадна 
орших, өвчний халдвар дамжаагүй нь 
баттай мэдэгдэж байгаа нутаг дэвсгэрий...
ХОРИО ЦЭЭР 
1. Хорио цээр тогтоон, халдвар авсан өвчлөмтгий бүх 
малыг устгаж, сэжигтэй малыг вакцинжуулан 
халдварын тарх...
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ҮЕД 
ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ 
ШУУД УСТГАНА
Анхаарал тавьсанд 
баярлалаа.
Prochain SlideShare
Chargement dans…5
×

Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/

11 420 vues

Publié le

About animal infectious diseases.

Publié dans : Santé

Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/

  1. 1. МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН Шүлхий-Foot and Mouth Disease ГҮЙЦЭТГЭСЭН ЭХС ОЮУТАН: Б.ТҮВШИНСАНАА А.БАТСҮХ
  2. 2. ШҮЛХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног. Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж, үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг, олон улсыг хамран энзоот, эпизооти, панзооти гэсэн 3 хэлбэрээр гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм.
  3. 3. ШҮЛХИЙН ВИРУСЫН ТАЛААР Шүлхий өвчний үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаардаг, А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн дархлаа төрүүлэх чанараараа өөр долоон хэвшил, 60 гаруй дэд хэвшилтэй. Анх 1897 онд Friedrich Loeffler шүлхий өвчин нь вирусээр өвчилж байгааг харуулсан бөгөөд тэр халдвар авсан үхсэн малын цусыг нь Chamberland шүүлтүүрээр шүүж, цуглуулсан шингэн цусаар нь эрүүл амьтдад өвчин үүсгэж болж байсан юм. Эдгээр вирүсээс А, О, С гурав нь дэлхийн янз бүрийн улсад тархсан байдаг. Харин САТ-1, САТ-2, САТ-3 (Southern African Territories) хэвшинж нь Африк, Ойрх Дорнодын улс орнуудад байдаг. Үлдсэн нэг болох ази-1 хэвшинж нь Ази тив, Ойрх болон Дундад Дорнодын орнуудад голлон байдаг.
  4. 4. ШҮЛХИЙН ОНЦЛОГ, ШИНЖ ТЭМДЭГ Шүлхийгээр өвдсөн мал амьтанд илэрдэг хамгийн онцлог шинж бол амны хөндийн салт бүрхэвч нь үрэвсэн цэврүүтсэнээс шүлс нь асгарч, туурай нь үрэвсэж өвчилдөг. Ийм учраас зарим улсад энэ өвчнийг “Туурай болон амны өвчин” гэж нэрлэдэг билээ. Энэ нь олон улсын нэршлээр “Foot and Mouth Disease” буюу (FMD) гэдэг.
  5. 5. ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ БА НӨХЦӨЛ Халдварын голомт нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.
  6. 6. Дамжуулагч хүчин зүйлс: 1. Мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн • Мал, амьтан болон зэрлэг амьтдаар дамжин маш богино хугацаанд тархана. • Шүлхий нь бэлчээрээр дамжиж цагаан зээр болон бусад зэрлэг туруутан амьтдаар гэрийн малд, харин өвчилсөн зэрлэг туруутан бусаддаа дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай. 2. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт экспорт, импорт Өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэх үед өвчний халдвар дамжих эрсдэлтэй. 3. Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
  7. 7. ШҮЛХИЙН ӨВЧИН ГАРСАН ҮЕИЙН АНГИЛАЛ Шүлхий өвчин гарсан үед дөрвөн бүс болгон ангилдаг. Үүнд: 1. Халдварын голомтын бүс 2. Сэжигтэй бүс 3. Хамгаалалтын бүс 4. Эрүүл бүс
  8. 8. 1.Халдварын голомтын бүс Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна.
  9. 9. 2.Сэжигтэй бүс Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлж, хорио цээр тогтоож, байнгын харуул, пост гарган ажиллуулна.
  10. 10. 3.Хамгаалалтын бүс Голомт болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар илэрснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухайн нутаг дэвсгэрт орж ирээгүй, мал нь өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан хамгаалалтын бүсийн заагийг тодорхойлж, хязгаарлалт тогтооно. Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна.
  11. 11. 4.Эрүүл бүс Хамгаалалтын бүсийн заагаас гадна орших, өвчний халдвар дамжаагүй нь баттай мэдэгдэж байгаа нутаг дэвсгэрийг эрүүл бүс гэж үзнэ.
  12. 12. ХОРИО ЦЭЭР 1. Хорио цээр тогтоон, халдвар авсан өвчлөмтгий бүх малыг устгаж, сэжигтэй малыг вакцинжуулан халдварын тархалтыг хязгаарласны дараа, вакцин тарьсан бүх малаа нядалж хэрэгцээлээд эрүүл малд шинжилгээ хийж урвалаар эерэг бие илрээгүй тохиолдолд 3 сарын дараа шүлхий өвчингүй статусаа сэргээнэ. 2. Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглоно.
  13. 13. ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ҮЕД ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ ШУУД УСТГАНА
  14. 14. Анхаарал тавьсанд баярлалаа.

×