SlideShare une entreprise Scribd logo
1  sur  24
Багш: Хууль зүйн магистр,
хуульч М.Амарнасаа
Үүргийн эрх зүйн тухай ойлголт
• Үүргийн эрх зүйн тулгуур зохицуулалт: “Хууль
буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл
хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах
үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд
үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг
шаардах эрхтэй” ИХ-ийн 186.1
• Үг зүйн тайлбар: “Үүрэг” гэдэг нь “өөртөө дааж
авсан хариуцан гүйцэтгэх зүйл” /Я.Цэвэл. Монгол
хэлний тайлбар толь. 29-р тал/
• Үүргийн эрх зүй гэдэг нь эдийн болон эдийн бус
баялаг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихтэй
холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг
гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг горимлон
зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний нийлбэр юм.
Үүргийн эрх зүйн харилцаа
• Обьект: Энэ нь материаллаг ба материаллаг бус
байдлын алинаар нь ч илэрч болно. Тухайлбал,
Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил,
нэр төрийг нь үндэслэлгүйгээр гутаасан бол сэргээх
үйлдэл хийх гэх мэт
• Субьект: Үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч
иргэн, хуулийн этгээд, төр байна.
• Агуулга: Тухайн харилцаанд оролцогчдын үүргийн
нэгдлээр тодорхойлогдоно. Энэ нь нэг тал дангаараа
үүрэг хүлээж, нөгөө тал зөвхөн эрх эдлэх, эсхүл
харилцан үүрэг хүлээх байдлаар илэрнэ.
Үүргийн эрх зүйн тогтолцоо
• Ерөнхий хэсэг: Үүнд хамаарах хэм хэмжээнүүд нь тусгай хэсгийн хэм
хэмжээний суурь шинжтэй бөгөөд эсхүл тэдгээрийн тохирох хэсэгт/гэрээний,
эсхүл гэрээний бус үүрэг/ нийтлэг байдлаар үйлчлэх боломжтой хэм хэмжээнүүд
байна:
– Үүргийн ерөнхий үндэслэл
– Гэрээний эрх зүй
– Үүрэг гүйцэтгэх
– Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал
– Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
– Гэм хорыг арилгах тухай
– Үүрэг дуусгавар болох
– Үүргийн эрх зүйн харилцаанд олон этгээд оролцох
• Тусгай хэсэг:
• Гэрээний үүрэг:
– Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг
– Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон
гэрээний үүрэг
– Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг
• Гэрээний бус үүрэг:
– Хуульд зааснаар үүсэх үүрэг
– Зөрчлийн улмаас үүсэх үүрэг
Үүргийн эрх зүйн факт
Үүргийн эрх зүйн үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход
чиглэгдсэн нөхцөл байдлыг үүргийн эрх зүйн факт гэнэ.
Үүргийн эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл:
Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд
үл харшлах хэлцэл
Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн
шийдвэр
Хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд
чиглэсэн захиргааны шийдвэр
Оюуны үнэт зүйл бүтээх
Гэм хор учруулах
Эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авах, эзэмших
Иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн хууль зүйн үйл
явдал бий болох
Хуульд заасан бусад үндэслэл
Үүргийн эрх зүйн факт
 Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсэх: Гэрээ
байгуулах зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг бий болгох
асуудал хамаарна. Тухайлбал, барилгын ажил гүйцэтгэхэд
гэрээ гүйцэтгэгч нь ажлыг чанарын шаардлага хангасан
байдлаар гүйцэтгэхийн тулд холбогдох тоног төхөөрөмж,
холбогдох багаж хэрэгслийг бэлтгэсэн байх, эсхүл үнэн зөв
мэдээлэл өгөх
 Хайхрамжгүй үйлдлээс болж үүрэг үүсэх
ИХ-ийн 187.3-д зааснаар хэлэлцээрийн явцад аль нэг талын
хайхрамжгүй үйлдлээс болж гэрээ байгуулагдаагүй бол
хэлэлцээ хийх явцад гарсан зардлыг хайхрамжгүй хандсан
тал нөгөө талд нөхөн төлөх үүрэгтэй.
 Хуулийн дагуух үйлдлийн үндсэн дээр үүрэг үүсэх:
Жишээ нь бусдын эд хөрөнгийг аврахаар үйлдэл хийх
Дээр дурдсан үндэслэлээр ч мөн үүргийн эрх зүйн харилцаа
үүсч болно гэж зарим эрдэмтэн судлаачид үүсдэг.
 Үүрэг өөрчлөх, дуусгавар болгох:
 Үүрэг өөрчлөгдөхөд урьд нь тогтоосон үүргийн эрх зүйн харилцаа
зогсохгүй өөр утга агуулгатай болон үргэлжилж байдаг бол
дуусгавар болоход тухайн харилцаа бүхэлдээ эсхүл түүний зарим
хэсэг хүчингүй болдгоороо өөр хоорондоо ялгагдана.
 Үүрэг өөрчлөх:
 Талууд харилцан тохиролцож өөрчлөх
 Нэг талын санаачилгаар /хууль буюу гэрээнд заасан болон нөгөө талын
буруутай үйл ажиллагаанаас хамаарч болно/
 Үүрэг дуусгавар болох үндэслэл:
 Үүрэг гүйцэтгэснээр
 Хадгалалтад шилжүүлснээр
 Харилцан шаардлага бүхий үүргийг тооцсоноор
 Өрийг хүчингүй болгосноор
 Бусад үндэслэл:
• Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээд болсон
• Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй
холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн
чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас
барсан, нас барсан гэж зарлагдсан
• Үүргийн гүйцэтгэл нь га
Үүрэг дуусгавар болох бусад үндэслэл:
• Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээд болсон
• Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай
салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний
эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд
тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж
зарлагдсан
• Үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид
хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх
зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон,
түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан
• Хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж
улсын бүртгэлээс хасагдсан
• Хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл
Үүргийн гүйцэтгэл
Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар үүрэг хүлээгчээс
явуулах үйл ажиллагааг үүргийн гүйцэтгэл гэнэ.
Үүргийн гүйцэтгэлийн зарчим:
Үүргийг тогтоосон газар гүйцэтгэх/хууль буюу гэрээнд
өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол/
Үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх
эд хөрөнгө байгаа газар
Эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг
гүйцэтгүүлэх буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны
тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар
Мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин
суугаа газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа
өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний
шинээр оршин суугаа газар
Бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа газар
Үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх зарчим
Ерөнхий /Үүргийн биелэлтийн үргэлжлэх нийт хугацаа/
Хэсэгчилсэн /Үүргийг хуваан гүйцэтгэх хугацаа/
Тусгай /Өөрчлөх боломжгүйгээр хуулиар тогтоосон нэгж
хугацаа/
Тодорхой бус хугацаа /Үүрэг гүйцэтгэх хугацаа
тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж
чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй
бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг хэдийд ч шаардах
эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг нэн даруй гүйцэтгэх
үүрэгтэй/
Хугацаа тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрөөгүй
тохиолдолд хугацаанаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхгүй
ба үүрэг гүйцэтгүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /үүрэг
гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон, үүргийн гүйцэтгэлийг
хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эд хөрөнгөгүй болсон г.м/
хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.
Үүргийг зохих ёсоор гүйцэтгэх зарчим
Зохих ёсоор гүйцэтгэнэ гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүрэг
гүйцэтгүүлэгчээс тавьж буй шаардлага, нөхцөлийг бүрэн
биелүүлнэ гэсэн ойлголтыг өөртөө агуулна. Үүргийн бүхий л
нөхцөлийг хууль буюу гэрээнд бүрэн тусгаж чаддаггүй тул үүрэг
гүйцэтгэгч үүргээ ердийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу
биелүүлэх ёстой.
Үүргийг шударгаар гүйцэтгэх зарчим
Шударгаар гүйцэтгэнэ гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүргийг
хэн нэгэнд илүү хандахгүй, хууран мэхлэхгүй, хувийн эрх ашгийг
хэтэрхий дээгүүр тавихгүйгээр хууль, заншлын болон ёс зүйг
дээдлэн үүргээ үнэнчээр гүйцэтгэх ёстой.
Үүргийн гүйцэтгэлд саад болох
нөхцөл байдал
1
• Үүргийн харилцаанд оролцогчдын буруугаас
үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
2
• Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүрэг гүйцэтгэх
боломжгүй болох
3
• Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс
татгалзсанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
Үүрэг биелэгдэх
боломжгүй болох
Үүргийн гүйцэтгэл
саатах
Нэг.Үүргийн харилцаанд оролцогчдын буруугаас
үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
1. Үүрэг зөрчих
“Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд
үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” ... “Үүрэг
гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан
хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан
тохиролцож болохгүй” /ИХ-ийн 219-р зүйл/
Үүрэг зөрчинө гэдэг нь хууль болон гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байхыг
ойлгоно.
Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн
бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн
гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Гэрээнээс татгалзана гэдэг нь нөгөө талын гэм буруутай
байдлаас болж гэрээнээс үүдэлтэй эрх, үүргээ дуусгавар болгох
тухай ойлголт юм.
Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй гэрээнээс
татгалзах нөхцөл байдал:
ямар нэг үр дүн гарахгүй нь илт байвал
Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ
гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн
тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол
Хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр
гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол
Гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал:
 Үүргийг ялимгүй зөрчсөн: Үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй
эсхүл нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц зөрчсөн
тохиолдолд
 Үүргийн агуулга, шинж чанартай уялдан эрх, эд хөрөнгийн
хувьд онцгой үүрэг ногдуулсныг зөрчсөн боловч үүрэг
гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй
байх
 Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх
хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай
 Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг
гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч
гэрээнээс татгалзсаны дараа хариун шаардлага нэн даруй
гаргах боломжтой бол.
2.Хугацаа хэтрүүлэх
Энэ нь үүрэг хүлээгч гэрээнд заасны дагуу тодорхой үйлдэл
гүйцэтгэсэн боловч гэрээнд заасан хугацааг зөрчих асуудал
бөгөөд энэ нь үүргийн эрх зүйн харилцаанд оролцогчдын аль
алинд нь хамаатай юм.
Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх
Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй
Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгэгч
сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй
Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх
Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг
гүйцэтгэгч хүлээж аваагүй
Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг
гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч
түүнийг гүйцэтгээгүй
Хоёр. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүрэг
гүйцэтгэх боломжгүй болох
Ихэвчлэн талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар бий
болдог бөгөөд талуудын төсөөлөл буруу байсны улмаас гэрээ цаашид
биелэгдэх боломжгүй байдал бий болсныг ойлгоно.
Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ
байгуулсны дараа илтэд өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж
байсан эсэхээс шаардах эрх, үр дагавар нь харилцан адилгүй байдаг.
• Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ
байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг
талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй
байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол
гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд
харилцан шаардах эрхтэй.
• Талууд нөхцөл байдал өөрчлөгдөхийг мэдээгүй буюу мэдэх
боломжгүй байсан бол өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг
зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй бөгөөд
хэрэв ийм боломжгүй, .эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх
ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Гурав. Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд
гэрээнээс татгалзсанаар үүрэг гүйцэтгэх
боломжгүй болох
Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй
онцгой нөхцөл байдал/”Тухайн нөхцөл байдалд
даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар
хөдлөлт, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй
үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цээр
зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой байдал”
МУДШ-ийн 1997 оны 473-р тогтоол/
Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хамгаалах үүднээс гэрээний хугацааг
үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй
нөхцөл байдал
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг нь үүрэг
гүйцэтгүүлэгч этгээдийн хууль ёсны шаардлага, эрх, ашиг
сонирхлыг бүрэн хангах зорилгоор эдийн засгийн шинжтэй
нэмэлт баталгаа тогтоох замаар үүрэг гүйцэтгэгчийг хүлээсэн
үүргээ зохих ёсоор, зайлшгүй биелүүлэхэд хүргэдэг хуулиар
зөвшөөрсөн арга хэмжээ юм.
Тодорхой шалгуураар ангилах нь:
Эд юмсаар гүйцэтгэх үүргийг баталгаажуулах арга /барьцаа,
фидуци/
Эрх зүйн этгээдээр гүйцэтгэх баталгаажуулах арга /баталгаа,
батлан даалт /
Төлбөрийг хэрэгслээр гүйцэтгэх үүргийг баталгаажуулах арга
/анз, дэнчин/
Үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэж байгаа
тохиолдолд холбогдох гэрээг бичгээр хийх шаардлага
тавигддаг.
Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрөл
 Анз /алданги( үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд хууль болон
гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр.
хоног тутам 0.5 хүртэл хувь), торгууль гэсэн хэлбэртэй
байна. Нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас
хэтрэхгүй/
 Барьцаа /Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Хөдлөх, үл хөдлөх
хөрөнгө (ипотек) барьцаална. Өөрийн болон бусдын хөрөнгийг
барьцаалж болно.Барьцааны гэрээг улсын бүртгэлд
бүртгүүлсэн дарааллаар барьцаагаар хангагдах шаардлагыг
хангана/
 Баталгаа /Үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ зохих ёсоор
гүйцэтгэх чадвартай буюу бололцоотой гэдгийг гуравдагч
этгээдээс үүрэг гүйцэтгүүлэгчид тодорхойлж нотлох арга.
Ихэвчлэн санхүүгийн чадвартай, тухайн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна/
Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрөл
 Батлан даалт /үүрэг гүйцэтгэгч этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнө
хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үүргийг
гуравдагч этгээд бүрэн буюу хэсэгчлэн хариуцахаа илэрхийлж
буй хэлбэр. Бие даасан зохицуулалттай/
 Дэнчин / Гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа
төлбөл зохих төлбөрт оролцуулсан урьдчилан өгсөн мөнгө.
Гэрээ хийсний нотолгоо, үүргээ биелүүлэх баталгаа болно.
Ихэвчлэн дуудлага худалдаанд хэрэглэгддэг/
 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд
шилжүүлэх гэрээ /фидуци/ /үндсэн үүрэг нь мөнгө төлөх үүрэг
байна, зөвхөн хөдлөх хөрөнгө байна, үүрэг гүйцэтгүүлэгчийн
өмчлөлд шилжүүлнэ, өмчлөл шилжих боломж нь үүргээ
хугацаанд нь гүйцэтгэх явдал бөгөөд талуудын итгэлцэл дээр
суурилсан байна Банк, ББСБ, ломбардны үйл ажиллагаа
эрхэлдэг этгээдүүд гол төлөв хэрэглэж байна/
Гэрээний бус үүрэг
 Хуульд зааснаар үүсэх үүрэг
 Бусдын үүргийг даалваргүйгээр гүйцэтгэх
 Дундын өмчөөс үүсэх үүрэг
 Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг
 Гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу зөрчлийн улмаас
үүсэх үүрэг /деликтийн үүрэг /
а/ Гэм хор учруулж буй субьект
Байгууллага, албан тушаалтнаас бусдад учруулсан гэм
хорын хариуцах /ажиллагсад, хуульд өөрөө заагаагүй
бол төрийн албан хаагч , хэрэг бүртгэгч, мөрдөн
байцаагч, прокуррор, шүүгч/
Иргэдээс бусдад учруулсан гэм хорыг хариуцах / эрх
зүйн бүрэн чадамжтай этгээд, насанд хүрээгүй этгээд,
иргэний эрх зүйн зарим чадамжтай, иргэний эрх зүйн
чадамжгүй/
Гэрээний бус үүрэг
б/ Гэм хор учирч буй обьект
Бусдын амь нас эрүүл мэндэд учирсан гэм хорыг
арилгах
Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах
Эдийн бус хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах /нэр төр,
алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд/
Нэр төр: Иргэн бүрт чадвар гэдэгтэй адил төрснөөр эхэлж,
насан туршид түүнтэй хамт оршиж, хүний мөн чанарыг нь
тодорхойлж байдаг хүний салшгүй шинж юм.
Алдар хүнд: Нийгмийн зүгээс тухайн хүнд өгсөн сайн
үнэлэмж юм. Энэ нь тухайн хүний авъяас чадвар, нөр их
хөдөлмөр, зүтгэлийн үндсэн дээр олддог бөгөөд ихэвчлэн
алдар цол, гавъяа шагнал, хэргэм зэргээр хэмжигдэн
тодорхойлогддог.
Ажил хэргийн нэр хүнд: Иргэн, хуулийн этгээдийн явуулж
буй ажил хэрэг болон мэргэжлийн үйл ажиллагаатай нь
холбоотойгоор бусдаас өгч буй үнэлгээ юм.
Гэрээний бус үүрэг
в/ Гэм хор учруулж буй бусад нөхцөл байдал
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцах
/ өмчлөгч буюу эзэмшигч, тээврийн хэрэгслийн жолоодож
явсан этгээд/
Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг
хариуцах / эзэмшигч буюу өмчлөгч/ - хохирогчийн буруутай
үйл ажиллагаа, гэнэтийн болон давагдашгүй хүчний улмаас/
Амьтны учруулсан гэм хорыг хариуцах / өмчлөгч буюу
эзэмшигч/- гэрийн тэжээвэр амьтан, мэргэжлийн үйл
ажиллагааны зүйл болдог бусад амьтан (цагдаагийн нохой,
циркийн сургуультай амьтан)
Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон бусад зүйлээс
учирсан гэм хорыг хариуцах /барилгын хийцийг дур мэдэн
өөрчилсөн, түүнд байрлуулсан эрчим хүч, галын болон тэсрэх
аюултай хорт бодисын улмаас гэм хорыг үйл ажиллагаа
явуулж буй этгээд, өмчлөгч буюу эзэмшигч /
Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний дутагдлын улмаас
үүссэн гэм хорыг хариуцах
АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

Contenu connexe

Tendances

Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
giimaabn
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
giimaabn
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
giimaabn
 
Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3
Anaro Nyamdorj
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
Buka King
 

Tendances (20)

Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцаа
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Dampuurliin erh zui
Dampuurliin erh zuiDampuurliin erh zui
Dampuurliin erh zui
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААУРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
 
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
Эрүүгийн хуулийн зорилт, зарчим
 
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ГАРЦААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС ХИЙСЭН ҮЙЛДЭЛ /ИХ-ИЙН 10, 11 ДҮГ...
 
Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3Lecture 3 хуулийн этгээд3 3
Lecture 3 хуулийн этгээд3 3
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 

Similaire à Uurgiin erh zui.pptx

Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
giimaabn
 
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Mongol Advocates
 
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийнхөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
Mongol Advocates
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
giimaabn
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
giimaabn
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
Zaya G
 

Similaire à Uurgiin erh zui.pptx (20)

Zeelin geree hesegchilsen 2016 09-09
Zeelin geree hesegchilsen 2016 09-09Zeelin geree hesegchilsen 2016 09-09
Zeelin geree hesegchilsen 2016 09-09
 
Hudulmuriin tuhai huuli
Hudulmuriin tuhai huuliHudulmuriin tuhai huuli
Hudulmuriin tuhai huuli
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
 
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудалГэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
 
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийнхөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан хөдөлмөрийн
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Zahirgaanii geree
Zahirgaanii gereeZahirgaanii geree
Zahirgaanii geree
 
Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewlehnyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh
 
Zurchiliin huuli
Zurchiliin huuliZurchiliin huuli
Zurchiliin huuli
 

Uurgiin erh zui.pptx

  • 1. Багш: Хууль зүйн магистр, хуульч М.Амарнасаа
  • 2. Үүргийн эрх зүйн тухай ойлголт • Үүргийн эрх зүйн тулгуур зохицуулалт: “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” ИХ-ийн 186.1 • Үг зүйн тайлбар: “Үүрэг” гэдэг нь “өөртөө дааж авсан хариуцан гүйцэтгэх зүйл” /Я.Цэвэл. Монгол хэлний тайлбар толь. 29-р тал/ • Үүргийн эрх зүй гэдэг нь эдийн болон эдийн бус баялаг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг горимлон зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний нийлбэр юм.
  • 3. Үүргийн эрх зүйн харилцаа • Обьект: Энэ нь материаллаг ба материаллаг бус байдлын алинаар нь ч илэрч болно. Тухайлбал, Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, нэр төрийг нь үндэслэлгүйгээр гутаасан бол сэргээх үйлдэл хийх гэх мэт • Субьект: Үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч иргэн, хуулийн этгээд, төр байна. • Агуулга: Тухайн харилцаанд оролцогчдын үүргийн нэгдлээр тодорхойлогдоно. Энэ нь нэг тал дангаараа үүрэг хүлээж, нөгөө тал зөвхөн эрх эдлэх, эсхүл харилцан үүрэг хүлээх байдлаар илэрнэ.
  • 4. Үүргийн эрх зүйн тогтолцоо • Ерөнхий хэсэг: Үүнд хамаарах хэм хэмжээнүүд нь тусгай хэсгийн хэм хэмжээний суурь шинжтэй бөгөөд эсхүл тэдгээрийн тохирох хэсэгт/гэрээний, эсхүл гэрээний бус үүрэг/ нийтлэг байдлаар үйлчлэх боломжтой хэм хэмжээнүүд байна: – Үүргийн ерөнхий үндэслэл – Гэрээний эрх зүй – Үүрэг гүйцэтгэх – Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал – Үүргийн гүйцэтгэлийг хангах арга – Гэм хорыг арилгах тухай – Үүрэг дуусгавар болох – Үүргийн эрх зүйн харилцаанд олон этгээд оролцох • Тусгай хэсэг: • Гэрээний үүрэг: – Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг – Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг – Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг • Гэрээний бус үүрэг: – Хуульд зааснаар үүсэх үүрэг – Зөрчлийн улмаас үүсэх үүрэг
  • 5. Үүргийн эрх зүйн факт Үүргийн эрх зүйн үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн нөхцөл байдлыг үүргийн эрх зүйн факт гэнэ. Үүргийн эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл: Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр Хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр Оюуны үнэт зүйл бүтээх Гэм хор учруулах Эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авах, эзэмших Иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох Хуульд заасан бусад үндэслэл
  • 6. Үүргийн эрх зүйн факт  Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсэх: Гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг бий болгох асуудал хамаарна. Тухайлбал, барилгын ажил гүйцэтгэхэд гэрээ гүйцэтгэгч нь ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэхийн тулд холбогдох тоног төхөөрөмж, холбогдох багаж хэрэгслийг бэлтгэсэн байх, эсхүл үнэн зөв мэдээлэл өгөх  Хайхрамжгүй үйлдлээс болж үүрэг үүсэх ИХ-ийн 187.3-д зааснаар хэлэлцээрийн явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээ байгуулагдаагүй бол хэлэлцээ хийх явцад гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэгтэй.  Хуулийн дагуух үйлдлийн үндсэн дээр үүрэг үүсэх: Жишээ нь бусдын эд хөрөнгийг аврахаар үйлдэл хийх Дээр дурдсан үндэслэлээр ч мөн үүргийн эрх зүйн харилцаа үүсч болно гэж зарим эрдэмтэн судлаачид үүсдэг.
  • 7.  Үүрэг өөрчлөх, дуусгавар болгох:  Үүрэг өөрчлөгдөхөд урьд нь тогтоосон үүргийн эрх зүйн харилцаа зогсохгүй өөр утга агуулгатай болон үргэлжилж байдаг бол дуусгавар болоход тухайн харилцаа бүхэлдээ эсхүл түүний зарим хэсэг хүчингүй болдгоороо өөр хоорондоо ялгагдана.  Үүрэг өөрчлөх:  Талууд харилцан тохиролцож өөрчлөх  Нэг талын санаачилгаар /хууль буюу гэрээнд заасан болон нөгөө талын буруутай үйл ажиллагаанаас хамаарч болно/  Үүрэг дуусгавар болох үндэслэл:  Үүрэг гүйцэтгэснээр  Хадгалалтад шилжүүлснээр  Харилцан шаардлага бүхий үүргийг тооцсоноор  Өрийг хүчингүй болгосноор  Бусад үндэслэл: • Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээд болсон • Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан • Үүргийн гүйцэтгэл нь га
  • 8. Үүрэг дуусгавар болох бусад үндэслэл: • Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээд болсон • Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан • Үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан • Хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан • Хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл
  • 9. Үүргийн гүйцэтгэл Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар үүрэг хүлээгчээс явуулах үйл ажиллагааг үүргийн гүйцэтгэл гэнэ. Үүргийн гүйцэтгэлийн зарчим: Үүргийг тогтоосон газар гүйцэтгэх/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол/ Үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар Эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэх буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар Мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа газар Бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа газар
  • 10. Үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх зарчим Ерөнхий /Үүргийн биелэлтийн үргэлжлэх нийт хугацаа/ Хэсэгчилсэн /Үүргийг хуваан гүйцэтгэх хугацаа/ Тусгай /Өөрчлөх боломжгүйгээр хуулиар тогтоосон нэгж хугацаа/ Тодорхой бус хугацаа /Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй/ Хугацаа тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд хугацаанаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхгүй ба үүрэг гүйцэтгүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон, үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эд хөрөнгөгүй болсон г.м/ хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.
  • 11. Үүргийг зохих ёсоор гүйцэтгэх зарчим Зохих ёсоор гүйцэтгэнэ гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчээс тавьж буй шаардлага, нөхцөлийг бүрэн биелүүлнэ гэсэн ойлголтыг өөртөө агуулна. Үүргийн бүхий л нөхцөлийг хууль буюу гэрээнд бүрэн тусгаж чаддаггүй тул үүрэг гүйцэтгэгч үүргээ ердийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу биелүүлэх ёстой. Үүргийг шударгаар гүйцэтгэх зарчим Шударгаар гүйцэтгэнэ гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүргийг хэн нэгэнд илүү хандахгүй, хууран мэхлэхгүй, хувийн эрх ашгийг хэтэрхий дээгүүр тавихгүйгээр хууль, заншлын болон ёс зүйг дээдлэн үүргээ үнэнчээр гүйцэтгэх ёстой.
  • 12. Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал 1 • Үүргийн харилцаанд оролцогчдын буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох 2 • Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болох 3 • Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болох Үүрэг биелэгдэх боломжгүй болох Үүргийн гүйцэтгэл саатах
  • 13. Нэг.Үүргийн харилцаанд оролцогчдын буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох 1. Үүрэг зөрчих “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” ... “Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй” /ИХ-ийн 219-р зүйл/ Үүрэг зөрчинө гэдэг нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээнээс татгалзана гэдэг нь нөгөө талын гэм буруутай байдлаас болж гэрээнээс үүдэлтэй эрх, үүргээ дуусгавар болгох тухай ойлголт юм.
  • 14. Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй гэрээнээс татгалзах нөхцөл байдал: ямар нэг үр дүн гарахгүй нь илт байвал Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол Хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол Гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал:  Үүргийг ялимгүй зөрчсөн: Үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй эсхүл нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц зөрчсөн тохиолдолд  Үүргийн агуулга, шинж чанартай уялдан эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулсныг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байх  Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай  Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариун шаардлага нэн даруй гаргах боломжтой бол.
  • 15. 2.Хугацаа хэтрүүлэх Энэ нь үүрэг хүлээгч гэрээнд заасны дагуу тодорхой үйлдэл гүйцэтгэсэн боловч гэрээнд заасан хугацааг зөрчих асуудал бөгөөд энэ нь үүргийн эрх зүйн харилцаанд оролцогчдын аль алинд нь хамаатай юм. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч хүлээж аваагүй Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүй
  • 16. Хоёр. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болох Ихэвчлэн талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар бий болдог бөгөөд талуудын төсөөлөл буруу байсны улмаас гэрээ цаашид биелэгдэх боломжгүй байдал бий болсныг ойлгоно. Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан эсэхээс шаардах эрх, үр дагавар нь харилцан адилгүй байдаг. • Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй. • Талууд нөхцөл байдал өөрчлөгдөхийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй бөгөөд хэрэв ийм боломжгүй, .эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.
  • 17. Гурав. Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болох Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал/”Тухайн нөхцөл байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цээр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой байдал” МУДШ-ийн 1997 оны 473-р тогтоол/ Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал
  • 18. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг нь үүрэг гүйцэтгүүлэгч этгээдийн хууль ёсны шаардлага, эрх, ашиг сонирхлыг бүрэн хангах зорилгоор эдийн засгийн шинжтэй нэмэлт баталгаа тогтоох замаар үүрэг гүйцэтгэгчийг хүлээсэн үүргээ зохих ёсоор, зайлшгүй биелүүлэхэд хүргэдэг хуулиар зөвшөөрсөн арга хэмжээ юм. Тодорхой шалгуураар ангилах нь: Эд юмсаар гүйцэтгэх үүргийг баталгаажуулах арга /барьцаа, фидуци/ Эрх зүйн этгээдээр гүйцэтгэх баталгаажуулах арга /баталгаа, батлан даалт / Төлбөрийг хэрэгслээр гүйцэтгэх үүргийг баталгаажуулах арга /анз, дэнчин/ Үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэж байгаа тохиолдолд холбогдох гэрээг бичгээр хийх шаардлага тавигддаг.
  • 19. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрөл  Анз /алданги( үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр. хоног тутам 0.5 хүртэл хувь), торгууль гэсэн хэлбэртэй байна. Нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй/  Барьцаа /Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө (ипотек) барьцаална. Өөрийн болон бусдын хөрөнгийг барьцаалж болно.Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар барьцаагаар хангагдах шаардлагыг хангана/  Баталгаа /Үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх чадвартай буюу бололцоотой гэдгийг гуравдагч этгээдээс үүрэг гүйцэтгүүлэгчид тодорхойлж нотлох арга. Ихэвчлэн санхүүгийн чадвартай, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна/
  • 20. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрөл  Батлан даалт /үүрэг гүйцэтгэгч этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үүргийг гуравдагч этгээд бүрэн буюу хэсэгчлэн хариуцахаа илэрхийлж буй хэлбэр. Бие даасан зохицуулалттай/  Дэнчин / Гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулсан урьдчилан өгсөн мөнгө. Гэрээ хийсний нотолгоо, үүргээ биелүүлэх баталгаа болно. Ихэвчлэн дуудлага худалдаанд хэрэглэгддэг/  Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /үндсэн үүрэг нь мөнгө төлөх үүрэг байна, зөвхөн хөдлөх хөрөнгө байна, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлнэ, өмчлөл шилжих боломж нь үүргээ хугацаанд нь гүйцэтгэх явдал бөгөөд талуудын итгэлцэл дээр суурилсан байна Банк, ББСБ, ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг этгээдүүд гол төлөв хэрэглэж байна/
  • 21. Гэрээний бус үүрэг  Хуульд зааснаар үүсэх үүрэг  Бусдын үүргийг даалваргүйгээр гүйцэтгэх  Дундын өмчөөс үүсэх үүрэг  Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг  Гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу зөрчлийн улмаас үүсэх үүрэг /деликтийн үүрэг / а/ Гэм хор учруулж буй субьект Байгууллага, албан тушаалтнаас бусдад учруулсан гэм хорын хариуцах /ажиллагсад, хуульд өөрөө заагаагүй бол төрийн албан хаагч , хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуррор, шүүгч/ Иргэдээс бусдад учруулсан гэм хорыг хариуцах / эрх зүйн бүрэн чадамжтай этгээд, насанд хүрээгүй этгээд, иргэний эрх зүйн зарим чадамжтай, иргэний эрх зүйн чадамжгүй/
  • 22. Гэрээний бус үүрэг б/ Гэм хор учирч буй обьект Бусдын амь нас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах Эдийн бус хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах /нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд/ Нэр төр: Иргэн бүрт чадвар гэдэгтэй адил төрснөөр эхэлж, насан туршид түүнтэй хамт оршиж, хүний мөн чанарыг нь тодорхойлж байдаг хүний салшгүй шинж юм. Алдар хүнд: Нийгмийн зүгээс тухайн хүнд өгсөн сайн үнэлэмж юм. Энэ нь тухайн хүний авъяас чадвар, нөр их хөдөлмөр, зүтгэлийн үндсэн дээр олддог бөгөөд ихэвчлэн алдар цол, гавъяа шагнал, хэргэм зэргээр хэмжигдэн тодорхойлогддог. Ажил хэргийн нэр хүнд: Иргэн, хуулийн этгээдийн явуулж буй ажил хэрэг болон мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор бусдаас өгч буй үнэлгээ юм.
  • 23. Гэрээний бус үүрэг в/ Гэм хор учруулж буй бусад нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцах / өмчлөгч буюу эзэмшигч, тээврийн хэрэгслийн жолоодож явсан этгээд/ Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах / эзэмшигч буюу өмчлөгч/ - хохирогчийн буруутай үйл ажиллагаа, гэнэтийн болон давагдашгүй хүчний улмаас/ Амьтны учруулсан гэм хорыг хариуцах / өмчлөгч буюу эзэмшигч/- гэрийн тэжээвэр амьтан, мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтан (цагдаагийн нохой, циркийн сургуультай амьтан) Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах /барилгын хийцийг дур мэдэн өөрчилсөн, түүнд байрлуулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай хорт бодисын улмаас гэм хорыг үйл ажиллагаа явуулж буй этгээд, өмчлөгч буюу эзэмшигч / Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцах