Lecture 1 xt-n tuxai oilgolt

  1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр Лекц :№ 1 Сэдвийн нэр: Аялал жуулчлалын хөтөч-тайлбарлагчийн талаарх ерөнхий ойлголт Хичээлийн кредит: 3кр Хичээлийн индекс: ВА335 Судлах анги: АЖМ-3
  2. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх: Нийт 70 оноо • • • • • • • Лекц, дадлагын хичээлийн ирц: 15 оноо Дадлагын хичээлийн идэвх: 10 оноо Улиралын явцад авах сэдвийн шалгалт: 20 оноо VIII долоо хоногт: 10 оноо XV долоо хоногт: 10 оноо Бие даалтын ажил: 25 оноо Сонгосон музейг судлан хөтөч тайлбарлагч хийх, тайлан бичих • Эмнэлгийн анхны тусламжийн тухай реферат бичих, үзүүлэн таниулах
  3. Аялал жуулчлалын хөтөч-тайлбарлагчийн талаарх ерөнхий ойлголт Аялалын хөтөч тайлбарлагч гэдэг нь “зохион байгуулалттай хэсэг бүлэг жуулчид, аль эсвэл бие даан яваа жуулчин буюу жуулчдыг дагуулан аялал жуулчлалын бүс нутгуудад газарчилж, тэдэнд тухайн газар нутгийн сонирхолтой үзмэрүүдийн талаар тайлбарлаж, мөн түүнчлэн аялалтай хобоотой бусад үйлчилгээг үзүүлж буй хувь хүнийг” хэлнэ
  4. Монголд ирж буй гадаадын ихэнх жуулчдын хувьд аялалын хөтөч тайлбарлагч гэдэг бол тэдний хамгийн түрүүнд уулзах монгол хүмүүсийн нэг байдаг. монгол орны тухай жуулчдад төрөх анхны сэтгэгдэл нь аялалын хөтөч тайлбарлагчийн гадаад төрх байдал, мэргэжлийн болон удирдах тэргүүлэх ур чадвараас ихээхэн хамаарна.
  5. Аялалын хөтөч тайлбарлагчийн хариуцлага бол мэргэжилдээ сайн байх явдал юм. Аялалын үргэлжлэх хугацаа , аялалын хэсгийн бүрэлдэхүүн болон хөтөлбөрөөс шалтгаалан аялалын өмнөх хөтөч тайлбарлагчийн бэлтгэл ажил нэг өдрөөс хоѐр долоо хоног үргэлжилж болно. Доор дурьдсан үйл ажиллагаа аялалын хөтөч тайлбарлагч хүнд тустай чиг баримжаа , удирдамж болно. Үүнд:
  6. • Хугацаанаас өмнө ирэх=аялалын хэсгээсээ түрүүлж ирэх өдөр, цаг нислэгийн дугаарыг тэмдэглэж , өмнө ирж байгаа гийчдэд зочид буудал , онгоцны буудлаас авч ирэх унааг бэлэн байлгах. Бусад жуулчид хэдэн цагт, ямар нислэгээр ирэхийг мэдэж тэднийг онгоцны буудлаас авч ирэх унааг тохирч баталгаажуулах • Хотод буух зочид буудал, хөдөө байрлах жуулчны баазын захиалгыг баталгаажуулах, зочдыг байрлуулах өрөөний дугаарыг гарган зочид ирэхэд түлхүүрийг нь шууд олгохоор зохион байгуулах • Жуулчдын онцгой , тусгай хэрэгцээ шаардлагыг мэдэж байх, тухайлбал жуулчид дотор тахир дутуу хүмүүс байгаа эсэх, нэмэгдэл төлбөр төлсөн ганцаараа аялагчид байгаа эсэх • Онгоцны буудлаас зочид буудал явах үедээ жуулчдад мэдээлэл өгөх тухайлбал: хотын газрын зураг, нарийвчилсан хөтөлбөр, буух зочид буудлын хаяг утасны дугаар түүнчлэн зарим нэг сэтгүүл байж болно
  7. • Аялалын үед хамтран ажиллах тогооч, жолооч болон бусад ажилтнуудтай урьдчилан уулзах • Аялах хөтөлбөр болон очих газруудын хооронд замд хичнээн цаг зарцуулахыг мэдсэн байх • Үйлчлүүлэгчлийн нэрсийн жагсаалттай танилцан тэдний нэрсийг зөв дуудаж сурах • Тур оператороос жуулчдын талаар холбогдох мэдээллийг /нас хүйс, мэргэжил, шашин, хаанаас ирсэн гэх мэт/ авах
  8. Монголд ирж буй жуулчдын олонхи нь цагийн зөрүүтэй газраас хол замыг туулж ирдэг усир тэд их ядарсан болон бага зэрэг сандарч будилсан байдаг. анх удаагаа ирж байгаа гийчдийн хувьд Монгол улс чухам ямар байх, тэдэнд яаж хандах бол гэдэгт сэтгэл нь зовдог. Онгоцны буудалд буух нь тэдний хувьд оюуны ядаргааг бий болгох явдал ихээхэн тохиолддог. Иймээс хөтөч тайлбарлагчийн үүрэг энэ цаг мөчийг аль болох хялбар болгох явдал юм.
  9. Жуулчдыг Монголд ирэхэд нь аль болох түргэн шуурхай, зочломтгой хүнд суртал багатайгаар сандралд оруулалгүй угтаж авах нь чухал байдаг. ингэснээр аялалын хөтөч тайлбарлагч болон төлөөлж буй жуулчны компани ажлаа сайн мэдэж байгаа гэдэгт гийчид итгэн, амралтаа сайхан өнгөрүүлэх гэсэн сэтгэгдэл бий болж байдаг.